Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчуудаас алсран холдох Оюутолгой

Монголчуудаас алсран холдох ОюутолгойМанай сонин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд "Ц.Элбэгдорж: Ноён Сэм Уолш бид хоёр түүхэнд тохиролцоонд хүрлээ” гэсэн наргиан нийтлүүлснээсээ болж Оюутолгойн хэвлэлийн алба болон зарим улстөрчдийн зүгээс асуулга, байцаалтанд орж хариуд нь "Энэ бол дөрөвдүгээр сарын 1-ний наргиан байсан” гэж баахан тайлбарласан юмдаг.
Тэгтэл "Өглөөний сонин”-ы зүгээс дээрх эрхмүүдэд "Тэр бол дөрөвдүгээр сарын 1-ний наргиан байсан юм” гэж тэгтлээ тайлбарлаж, "доошоо орох” өчүүхэн ч шаардлагагүй байжээ гэдэг нь Оюутолгойн асуудал сүүлийн хэдхэн өдөрт хэрхэн хүчээ аван эрчилж байгаагаас тодорхой харагдаж эхэллээ.
Шийдлийн Засгийн газар өнгөрсөн 15-ны өдрийн хуралдаанаараа Оюутолгойн асуудлыг хаалттай хэлэлцэн, Рио Тинтотой "Эвлэрлийн гэрээ” байгуулах эрхийг "Эрдэнэс Монгол” ХХК-ний Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд өгөөд байгаа. Засгийн газрын гишүүд хоёр, гурав хуваагдаад байгаа энэхүү "Эвлэрлийн гэрээ”-нд

"Оюутолгой компанийн Монголын татварын албанд тушаах ёстой 30 сая долларын маргааныг хүчингүйд тооцох, хөрөнгө оруулагчдын анхны хөрөнгө оруулалтаас хэтэрч тооцогдоод байгаа хоёр тэрбум ам.доллар болон замын дундаас янз бүрийн шалгаан, баримтгүйгээр бүрдүүлсэн 1.4 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалттай нэмэгдсээр анхны хөрөнгө оруулалтаас хэтэрсэн гэх нийтдээ 3.4 тэрбум долларын асуудлыг хүчингүйд тооцох” зэрэг Оюутолгойгоос 34 хувийн ашиг хүртэх Монгол Улсад ихээхэн хохиролтой заалт орсныг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн нар ихээхэн эсэргүүцсэн дуулдсан. Гэхдээ тэдний хувьд "галт тэрэг нэгэнтээ хөдөлж” хурдаа авсан тул зогсоох боломж бараг л байхгүй.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын тухайд анх­­наасаа Оюу­­толгойн "20 мянган хувьсагч”-тай гэрээг гардан байгуулалцсан хүний хувьд одоо хэчнээн амаа бариад ч нэмэргүй болов уу.
Олон улсын томоохон 15 банкинд Оюутолгойн ордын баялгийг барьцаалан зээл авахаар яаравчилж байгаа Рио Тинтогийн удирдлагууд олдсон энэ түүхэн боломжийг алдана гэж байхгүй. Байдал нэгэнт ийм болсон тул Монголчууд улстөрчдийнхөө сайхан амлалт, бас нэгэн томоохон молгидолттой эвлэрэхээс өөр аргагүй болж байна.
Хоёр том толгойн нэг нь буюу Оюутолгой ийнхүү биднээс улам л алсран холдох нь тодорхой болж байна. Тэгвэл шийдлийн Засгийн газар "шийдэх нь тодорхой” болсон Оюутолгой болон Монголчуудыг 40 жил тэжээж байгаа Эрдэнэт хоёрыг тоо баримтаар жаахан харьцуулан жишээд үзье.


2014 онд Монгол Улс нийтдээ 254 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байна. Энэ нь Азийн үйлдвэрлэлийн 25.8 хувийг, дэлхийн зэс үйлдвэрлэлийн 1.36 хувийг эзэлж байгаа аж. Монголоос дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн үйлдвэрлэлийг Эрдэнэт, Оюутолгой гэсэн хоёр компани хангаж байгаа. Тус үйлдвэрүүдийн эдийн засаг болоод нийгэмд үзүүлж буй ач холбогдлыг харьцуулбал 2014 онд Оюутолгой нийт 33.9 сая тонн хүдэр, Эрдэнэт үйлдвэр 26 сая тонн хүдэр боловсруулж. Харин зэсийн баяжмалын боловсруулалтаар нь авч үзвэл Оюутолгой компани 692.3 мянган тонн, Эрдэнэт 516.8 мянган тонн зэсийн баяжмал боловсруулсан байна. Түүнчлэн хүдэрт агуулагдаж байгаа зэсийн агуулгаар Оюутолгойнх 25.3 хувь бол Эрдэнэт үйлдвэрийнх 23 хувьтай байж.


Өнгөрсөн оны тайлан мэдээнээс үзвэл 2014 онд Оюутолгой компани 175.6 мянган тонн зэс, Эрдэнэт үйлдвэр 137.5 мянган тонн зэс боловсруулжээ. Харин улсын төсөвт бүрдүүлж буй орлогоор нь авч үзвэл Эрдэнэт үйлдвэр 462.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол "Оюутолгой” 450 орчим тэрбум төгрөгийг төсөвт оруулсан байна.
Үнэндээ шилдэг татвар төлөгчөөр Эрдэнэт үйлдвэр 12 жил тэргүүлж буй бол Оюутолгой 2010 оноос хойш эхний тавд багтах болсон. Дээрх тоо баримтаас харвал "Оюутолгой”, "Эрдэнэт”-ийг бодвол алт, мөнгө, молибден, хүдэр зэсийн баяжмал түлхүү боловсруулсан ч татвар төлөлтөөрөө Эрдэнэтийн ард гишгэж байна. Үнэндээ "Оюутолгой”-н орд долоон "Эрдэнэт”, 45 "Бороо”-гийн ордын дайтай баялагтай гэдэг. Гэтэл тус ордыг ашиглаад багагүй хугацааг үдэж буй ч Монголын эдийн засагт оруулж буй өгөөжөөрөө Эрдэнэт үйлдвэрийг гүйцэхгүй л байна. 1963 онд Монгол, Зөвлөлт, Чехословакийн хайгуулчид зэс молибдены ордыг нээснээр Монголчуудын "саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэх суурь болсон. Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын 100 хувь төрийн өмчит Росстехнологи корпораци эзэмшиж байгаа. Алсын хараатай, зөв мэргэн шийдэл нь эдүгээ 100 мянган хүн амтай том хот болтлоо хөгжиж, Монголчуудыг дахин 40 гаруй жил тэжээх чадвартай гэхээр аргагүй л зууны бүтээн байгуулалт мөн билээ.
Харин Рио Тинтогийн удирдлагууд "Ус муутай” гэсэн шалтаг тоочин Оюутолгойд томоохон бүтээн байгуулалт хийх, ядаж л 10-20 мянган хүнтэй тосгон байгуулах талаар ч шийдсэн зүйлгүй, өнөөдрийг хүртэл гэр кемпэд Монгол ажилчдаа байрлуулж, өөрсдөө түр зуурын угсардаг байшинд амьдарсаар байгаа.
Тэдний хувьд Монголын говьд суурин амьдралтай тосгон байгуулах, Оюутолгойг тойрсон суурьшмал амьдралын бүм байгуулахыг төдийлөн хүсэхгүй байгаа нь өнгөрсөн дөрвөн жилийн байдлаас тодорхой харагдаж байгаа.


Одоо Монголчуудад гурваас дөрвөн жилийн дараа Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж говийн газрын гүний усыг их хэмжээгээр соруулан хэрэглэснээс хэдхэн жилийн дараа гүний усны нөөц нь шавхагдаж, магадгүй Сэлэнгэ мөрөн, Орхон голоос хоолойгоор ус татах нөхцөл үүсэхийг хүлээн суухаас өөр аргагүй болж байх шиг байна. Гэхдээ тухайн үед "түүхэн шийдвэр”-үүдийг Монголын эрхэм улстөрчид гаргах учиртай.
Харин бид тухайн үед хэрхэн "молгидуулах”-аа л одооноос тооцоолж суувал арай жаахан хөнгөхөн тусна.


Эх сурвалж:

Монголчуудаас алсран холдох Оюутолгой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани