Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Хаянхярваа: Тавантолгойн гэрээг унагах нь бүү хэл, хугацаа алдах ч эрх байхгүй

Д.Хаянхярваа: Тавантолгойн гэрээг унагах нь бүү хэл, хугацаа алдах ч эрх байхгүйУИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Чухам ямар өөрчлөлт оруулж байгаа юм бол?

-Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байгаа. Дээрх хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах суурийг нь аль эрт тавьчихсан. Яагаад гэвэл өрийн хязгаарыг 58.3 хувиар баталгаажуулсан. Дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гишүүдийн гуравны хоёроор өөрчлөлт оруулдаг байсан хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Р.Гончигдорж гишүүн Үндсэн хуулийн Цэцэд хандсаныг Цэц хүлээн авч” хүчингүй болгосон. Энэ нь эрх баригчид өрийн хязгаарт захирагдахгүйгээр хөрөнгө санхүүгээ дураараа зарцуулаад явах замаа засчихлаа гэсэн үг. Өмнө нь бид Төсвийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэн дуртай нь тухайн цаг үедээ тааруулж, тохируулан өөрчилдөг байдлыг больж, энэ хуулийн төслүүдийг тогтвортой, хариуцлагатай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс ч "Мундаг сайн хууль баталлаа” гэж нэг нэгнийгээ магтаад хөөрцөглөөд байсан нь саяхан шүү дээ. Гэтэл жил гаруйн дараа Үндсэн хууль зөрчсөн болоод өнөөх магтаад байсан чухал заалтуудаа хүчингүй болгочихлоо. Ингэж дураараа дургиж, айлын эрх хүүхэд шиг загнадаг төртэй болсон нь энэ үеийн харамсал юм уу даа гэхээс өөр хэлэх үг алга. Би хувьдаа Төсвийн тухай хуульд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг дэмжинэ. Гэхдээ яг одоо бол тэр цаг үе нь биш. Монголын эдийн засаг хямралтай байгаа үед төсвийг төвлөрүүлж, оновчтой зүйлд зарцуулдаг баймаар байна. Өнгөрсөн хугацаанд хүнд хэцүү үед ямар арга хэмжээ авч байсныг санах хэрэгтэй. 1990-ээд оноос хойшхи санхүүгийн хямралтай жилүү дэд Ч.Улаан Сангийн сай даар ажиллаж байхдаа төс вийг төвлөрүүлэх замаар хамгийн оновчтой, зайлшгүй төсөл арга хэмжээнд зарцуулах механизмыг ашиглан үр дүнд хүрсэн туршлага бий. Өнгөрсөн хугацаанд аймаг, сумын хөгжлийн сангаар дамжуулан ямар их мөнгө зарцуулсан билээ. Эргээд үүнийх нь үр дүн юу байв гэдэгт дүгнэлт хийх учиртай. Аймагт ч, суманд ч төсвийн эрх мэдлийг дураар нь өгөөд байвал төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж гарын салаагаараа урсгаж магадгүй. Одоо Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гэж байгаа нь төмөр зам, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад зориулж, Засгийн газрын баталгаа гаргаж, зээл авах нөхцөлийг бүрдүүлэх гэж буйтай холбоотой гэж би ойлгож байгаа. Үүнд хариуцлагатай хандаж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Муугаар бодоход тодорхой хугацааны дараа асуудал үүсээд олон улсын шүүхэд дуудагдвал яах вэ. Засгийн газар нь баталгаа гаргачихсан сууж байдаг. Бидэнд ийм гашуун туршлага бий. Сонгуулийн өмнө нэлээд эрсдэлтэй алхам хийх гээд байна уу гэсэн бодол төрж байна. Ер нь яваандаа Төсөвт тодотгол хийж магадгүй гэж харж байна. Өнөөдөр бид зардлаа багасгаж, алдагдлаа бууруулж, зээлийн төлбөрөө багасгах хэрэгтэй. Ерөнхийдөө хямралын эсрэг арга хэмжээнүүдээ зөв авч хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн төсвийн тодотгол хямралыг давах биш даамжруулах чиглэл рүү хандсан. Төсвийн зардал, алдагдал, зээлийн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн. Эдийн засгийг ямар ч онолгүй, дүрэмгүй юм шиг авирлавал өнөөгийн хүндрэлтэй байдлын үргэлжлэх хугацаа уртасна шүү дээ.

-УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн төслийг буцаасан байна. Ийм байдлаар явбал цаг хугацаа алдах юм биш үү?

-Хэрвээ энэ хэлэлцээрийг УИХ-аар оруулах байсан бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яах гэж чуулган эхлэхээс нэг хоногийн өмнө олон нийтэд хандан сүржин мэдэгдэл хийсэн юм. Юу болоод өнгөрснийг нь одоо хүртэл сайн ойлгоогүй байна. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа "Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-аар оруулахгүй бол гэрээг үзэглэсэн сайд нарыг огцруулна” гэж УИХ-ын дарга нь бараг мэдэгдэл хийгээд олон түмнийг алмайруулж орхилоо шүү дээ. Товчхондоо манайх олон улсын өмнө шившиг болж байна. Баталсан хууль, дүрмийнхээ хүрээнд ажлаа явуулж чадахгүй байгаагийн хамгийн тод жишээ энэ. Ер нь томоохон төсөл, хөтөлбөр явдаг тогтсон шат дамжлага гэж бий. Юун түрүүнд ажлын хэсэг сууж таарна. Дараа нь ажлын хэсэг нь Засгийн газарт танилцуулж, Засгийн газар нь хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс заавар зөвлөмжөө авдаг. Шаардлагатай гэвэл УИХ-д танилцуулдаг. Ингэж байж олон нийтэд нэгдсэн мэдээллээ өгдөг зарчимтайг ажил мэддэг олон хүн хэлж байна. Гэтэл манайхан зайлшгүй мөрдөх ёстой энэ процедурыг үл тоон өөр өөрийн бодлоороо асуудалд хандаж байна. Үүнээс болоод гаднынхны Монголд итгэх итгэл суларч байгаа нь үнэн. Тавантолгойн хэлэлцээрийг сурталчлах зорилгоор дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох "NHK”, "Би Би Си”, "Синьхуа” агентлагийн төлөөллүүд манай улсад ирсэн гэж сонссон. Гэтэл Ерөнхий сайд, УИХ-ын даргын зөрүүтэй байр суурийг сонсоод Монголд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Засгийн газар, УИХ-ын алинтай нь ярих учраа олохгүй толгойгоо гашилгаж яваа болов уу. Ер нь эдийн засгийн хөгжлийн томоохон асуудалд ингэж хариуцлагагүй хандаад байвал манайхыг зорьж ирэх хөрөнгө оруулагчид нэмэгдэх биш хасагдах биз дээ. Ингээд бодохоор цаг хугацаа алдахаас гадна, алдсан нэр хүндээ сэргээх асар том сорилтын өмнө дахин бүдрээд авлаа. Энэ бол ард түмний алдаа биш эрх баригчид хариуцлагагүй байгаагийн илрэл.

-Саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг гайхшируулсан бас нэгэн алхам болсонтой санал нийлэх үү?

-Хөрөнгө оруулалтын хуульд оруулсан өөрчлөлт нь гадаадынх- ны итгэлийг алдахад тодорхой хэмжээнд нөлөөлөх байх. Яагаад гэвэл бид өмнө гаргасан алдаагаа ойлголцоод Хөрөнгө оруулалтын хуулиа аль болох тогтвортой мөрдөхийн тулд гуравны хоёроор өөрчлөлт оруулахаар хуульчилсан. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн Цэцэд хандаад, хэрэгсэхгүй болгочихлоо. Ингэхээр манай Хөрөнгө оруулалтын хууль өөрчлөлт орохгүй тогтвортой байна гэдэгт хөрөнгө оруулагчид итгэх үү. Тогтвортой мөрдөхөөр баталсан, амласан хуульдаа жил гаруйн дараа ингэж хандаж байгаа нь Хөрөнгө оруулалтын хуулиа хэдэн удаа ч өөрчилж мэдэх нь гэсэн ойлголтыг төрүүлэхээр байна. Ийм увайгүй үйлдлийг тасралтгүй хийгээд байвал гадаад ертөнцөд манай нэр хүнд сэргэж, өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарч, том төслүүдээ урагшлуулах нь юу л бол. Цаана нь ямар нэг ашиг сонирхол байгаа юм болов уу гэсэн хардлага байна. Тэр ашиг сонирхол нь улсын эрх ашгийн төлөө байгаасай гэж л залбирахаас даа.

-Тавантолгойн асуудлыг нууцаар хэлэлцэх нь гэсэн мэдээлэл байна. Дээр нь "УИХ унагаж магадгүй нь” гэх яриа цахим ертөнцөд хүчтэй тарчихлаа. Та ямар бодолтой байна вэ?

-Нууцаар хэлэлцэнэ гэж юу байх вэ дээ. Тавантолгойн хэлэлцээр ил тод, нээлттэй байгаа учраас олон нийт шуугиад байгаа байлгүй дээ. УИХ-аар ил тод хэлэлцээд явна биз. Албан ёсоор УИХ-д ирээгүй байгаа төслийн дундуур нь улс төр ороод шуугиан дэгдээгээд явчихсан. Бизнесийн чиглэлийн том төслүүдийг хэрэгжүүлэх талаар яриа хэлэлцээр явагдаж байхад улстөржихгүй байвал хэлэлцээрийн үр дүнд эерэгээр нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна. Харамсалтай нь, манайд ажил эхлэхээс дуустал улс төрийн улаан галаар галласаар байгаад өөрсдөдөө хамгийн ашиггүй тал руу нь хандуулсан. Гэрээ хэсэг бүлэг хүний нийгэмд таалагдах гэсэн гол зэвсэг болж хувирлаа. Ийм дампуу байдлаар эх орныхоо хувь заяаны асуудалд ханддаг байж болохгүй. Таны асуултыг сонсоод "УИХ энэ төслийг унагаах юм гэнэ” гэсэн яриа нийгэм нэлээд хүчтэй явж байгаа юм байна гэж бодлоо. Монголчууд том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж аж амьдралаа сайжруулах нь зөв гэж саналаа өгснийг Ерөнхий сайд хэлсэн биз дээ. Тэр санал асуулга нь үнэн бол энэ төслийг унагах нь бүү хэл хугацаа алдаж болохгүй. Хэрүүлийн шинжтэй эцэс төгсгөлгүй маргаанаа яаралтай зогсоож, ажлаа эхлэх нь юу юунаас илүү чухал байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл харж байхад манайх Тавантолгойн төслийн буруу, зөв булхайг мэддэг А.Гансүх гэж ганц хуульчтай юм шиг л байна. Энэ хүнд уг гэрээг хийх боломж, эрх мэдэл байсан. Ажил урагшлуулах нэг ч алхам хийгээгүй мөртлөө яагаад гэнэт ард түмэндээ хайртай, шударга, үнэнч энхийн цагаан тагтааны дүрд тоглож, хүчтэй шүүмжлэгчийн байр суурь баримтлаад эхлэв гэдэг нь сонирхолтой. Гэрээг сайжруулах талаас нь биш унагах талаас нь байнга яриад байхаар элдэв захиалгатай юм биш байгаа гэж хардах юм. Хэрвээ хэрүүл даамжирвал жинхэнээсээ төсөл хэрэгжих хугацаа тодорхойгүй болох магадлалтай. Ялангуяа УИХ бизнесийн асуудалтай их хутгалдаж байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл, УИХ ерөнхий бодлогоо гаргаад хуульчлаад өгөх хэрэгтэй. Үүнийг гардаж хэрэгжүүлдэг байгууллагууд нь хийгээд хариуцлагаа үүрээд явдаг тодорхой жишигт шилжих шаардлагатай байна. Товчхондоо бизнесийн бүлэглэл хоорондын зөрчил улс төртэй хутгалдахаараа улсын хөгжилд чөдөр тушаа болж байна. Төр шиг төртэй байхыг цаг хугацаа шаардаж байна. Нийгмийн захиалга ч ийм байна. Үүнийг эрх баригчид мэдэхгүй байгаадаа биш хэрэгжүүлэх чадваргүй болтлоо ёс суртахууны доройтолд орсон нь хамгийн эмгэнэлтэй.

-УИХ-ын гишүүдэд Тавантолгойн гэрээг хүргүүлсэн. Та уншиж танилцсан уу. Гэрээнд нь иргэдийн шүүмжлээд байгаа шиг ноцтой заалтууд байна уу?

-Гэрээ нь бидэнд ирсэн. Гэхдээ энэ албан ёсны биш гэсэн. Би гэрээг задлан шинжлэх нарийн мэргэжлийн хүн биш. Гэхдээ гадуур шүүмжлэл дагуулаад байгаа заалтуудтай танилцсан. Яг одоогоор Монголын эрх ашгийг ноцтой зөрчсөн, эсвэл үнэхээр байж боломгүй тийм заалтуудыг өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд олж хараагүй байна. Магадгүй мэргэжлийн хүмүүс харахаар далд, хоёрдмол санаа агуулсан зүйл заалт байхыг үгүйсгэхгүй. УИХ-д албан ёсоор оруулж ирсний дараа энэ чиглэлийн мэдлэг дадлага туршлагатай хүмүүс, хуулийнхан ажиллаад хар цагаанаар нь ялгаж, салгаад гаргаад ирэх байлгүй дээ. "Уул үзээгүй байж хормой шууна, ус үзээгүй байж гутлаа тайлна” гэж үг байдаг даа. Юу юуны учрыг олоогүй байж элдвийн юм яриад яах билээ.

-Том төслүүдэд иргэдэд бодит мэдээлэл өгөхөөс илүүтэй улс төрийн тоглолтууд их байна уу гэсэн хардлага төрж байна?

-Манайд улс төрийн популизм хэрээс хэтэрч байгааг би байнга хэлж байгаа. Оюутолгой, Таван- толгойн төсөл хөдөлгөөнд орсноор Монголд ямар үр өгөөж өгч байсан билээ. Гэтэл Оюутолгой, Тавантолгойтой хэрэл дэж эхэлснээс хойш бидэнд ямар сөрөг нөлөө үзүүлэв. Таван толгойн төслийг ярьснаас хойш тав, зургаан жил болсон. Үүнийг улс төрийн шоу болгосноор ард иргэдэд ямар ойлголт төрүүлж байгааг аваад үзэхээр харамсмаар зүйл олон бий. Монгол Улс өнөөдрийг хүртэл нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал гээд байгалийн баялгаа Хятадаас өөр хаана гаргасан юм бэ. Манай түүхий эдийг авдаг ганц орон нь Хятад Улс. Тэгэхээр хөршүүд болон гадаад түншүүдийнхээ тухай элдэв муу муухай юм ярьж хүний сэтгэл зүйгээр тоглох биш, олон улсын харилцаанд баримталдаг дэлхий нийтийн жишгийг улс төрийн болоод бизнесийн төвшинд баримталж үйл ажиллагаа, үг яриагаа цэгнэж байх ёстой. Монголын бүх баялгийг гадаадынхан ухаж аваад дуусч байна”, "Манай улс хоосон үлдэх нь”, "Ирээдүй хойч өлбөрч үхэх юм байна” гээд улстөрчид популизм хийгээд байвал монгол- чууд дагаад савлах нь ойлгомж- той. Аливаа зүйлийг ийм өнцгөөс нь гаргаж тавимааргүй байна. Тавантолгойн хэлэлцээрт "Оюу- толгой” дээр алдсан зүйлсээ давтахгүй байх чиглэлд анхаарах ёстой. Энэмэтчилэн бодит зүйлд тулгуурлаж ажиллах хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил Монгол Улсад татвар төлсөн ТОП компаниудын жагсаалт гарсан байна лээ. Тэнд бидний шүүмжилж, хэмлээд байдаг "Муу нэр, луу данстай” "Эрдэнэт”, АПУ, MCS, "Эрдэнэс Тавантолгой”, "Оюутолгой”, "Энержи Ресурс”, "МАК” "Бороо гоулд”, "Таван тол- гой "зэрэг компани эхний 10-т байх жишээтэй. Үүнийг харахаар иргэдийн болохгүй, бүтэхгүй байна гэж шүүмжлээд байдаг компаниуд байгаа биз дээ. Ийм бодит мэдээллийг нь түгээхгүй дандаа сөрөг талаас нь яриад байхаар иргэд буруугаар ойлгох нь аргагүй. Манайд сонгогчдын боловсролын төвшин ямар байгаа билээ. Тал талаасаа бодолцох ёстой. Бидэнд бүтээгчид хэрэгтэй болохоос, бүтээгчдийг булшлах гэж зүтгэгчид хэрэггүй. Миний бодлоор сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд хэн, юу бүтээснийг бас хэн, юу нураасныг Монголын ард түмэн мэдэрч, мэдэж байгаа гэдэгт эргэл- зэхгүй байна. Үндэсний бүтээн байгуулагчдаа дэмжиж байж улсаа хөгжүүлнэ. Үүнээс өөр гарц бидэнд байхгүй гэдэгтэй маргах хүн үгүй байх.

-МАН хоёр тэрбум төгрөгөөр УИХ-ын 2016 оны сонгуулиа ямар тогтолцоогоор явуулахыг шийдэхээр боллоо. Үүнийг та хэр оновчтой шийдэл гэж харж байна вэ?

-Сонгуулийн тухай хуулийн талаар сонгууль дөхөх бүрт маргаж байдаг нь гэм биш зан болоод удаж байна. Өнгөрсөн сонгуулийн өмнө маргаж маргаж эцэст нь холимог тогтолцоог сонгосон. Дараа нь хар машиныг 26 тэрбумаар оруулж ирсэн. Одоо энэ машиндаа итгэж байна, итгэхгүй гээд маргаантай олон асуудал байгаа. Чуулганы завсарлагаанаар иргэдтэй уул- захад жижиг мажоритар тогтол- цоогоор явах ёстой гэдэг саналыг уулзсан хүн бүхэн хэлж байна лээ. Сонгогчид ”Бид хүн сонгох ёстой” гэж хэлж байна. Иргэдийн энэ саналыг хүлээж авахыг манай намаас уриалж байгаа. АН-ын дарга З.Энхболд үндсэндээ энэ тогтолцоог дэмжихгүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой илэрхийлсэн байна лээ. Тийм учраас манай намын зүгээс ард түмнээсээ асуугаад шийдэх санал гаргаад хуулийн төслөө бэлэн болгосон. Энэ асуудлаар Их хурал хэлэлцэж шийдвэр гаргана.

 -Ярилцсанд баярлалаа.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Д.Хаянхярваа: Тавантолгойн гэрээг унагах нь бүү хэл, хугацаа алдах ч эрх байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани