Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Эрдэнэс-Тавантолгой"-н нинжадах арга явуургүй болжээ

"Эрдэнэс-Тавантолгой"-н нинжадах арга явуургүй болжээТавантолгойн хувьд итгэл, эргэлзээ хоёр нэг завинд цугтаа хөвж явна. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийсэн Монгол Улсын сайдад итгэх үү, эсвэл энэ гэрээний өргөн бариагүй төслийг хууль зөрчсөн гэж парламентын өндөр сэнтийгээс тунхагласан УИХ-ын даргад итгэх үү. Ямар боловч аль алинд нь нийгэм бүрэн итгэж чадахгүй байгаа шигээ аль алинд нь бүрэн эргэлзэж бас чадахгүй байна. Үнэн аль талдаа байгааг магадгүй цаг хугацаа л харуулах биз. Тиймээс өнгөрсөн түүхээр батлагдсан, өнөөдрийн үйл явдпаар нотлогдож буй нэгэн үнэний тухай энд баримт түшин өгүүлье. Энэ бол Тавантолгойгоо төр өөрсдөө, тодруулбал "Эрдэнэс-Тавантолгой” компани аваад явж чадах уу гэсэн асуултын хариулт юм. Уг нь энэ асуултад энгийн ухамсрын төвшинд "тийм” гээд л хариулчих шиг амархан зүйл алга. Төрд өөрт нь лиценз нь бүрэн байгаа Тавантолгойн ордыг төрийн мэдлийн "Эрдэнэс-Тавантолгой” компани яагаад дангаараа ашиглаж болохгүй гэж. Угаасаа Цанхид олборлолт явуулж байгаа компани үйл ажиллагаагаа өртгөтгөхөд болохгүй зүйлгүй мэт. Заавал гадаад дотоодын хөрөнгө оруулагч урьж, заавал бусадтай хамтрах шаардпага Тавантолгой дээр байгаа гэж үү.

 

Харин ч өөрсдөө олборлоод явбал өрмөө ч, хусмаа ч бусадтай хуваалцахгүй шүү дээ. Тиймээс "тийм" гэдэг хариултыг юуны түрүүн сонгочихмоор байдаг. Угаасаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон маргаантай зэрэгцэн иймэрхүү саналыг туг болгон давхих "эх оронч” улстөрчид ч гарч ирлээ. Гэвч бодит байдал, гашуун үнэн хоёр бол Тавантолгойг төр дангаараа ашиглаж дааж авч явж чадах уу гэсэн асуултад "үгүй” гэдэг хариултыг сонгож байна. Үүнийг нотлох гурван баримтыг өгүүлье.Эхний баримт бол "Эрдэнэс-Тавантолгой” компанийн санхүүгийн чадамжтай холбоотой. Тавантолгой шиг уул уурхайн томоохон төслийг хэрэгжүүлэхэд гарааны хөрөнгө зайлшгүй хэрэгтэй. Одоо яригдаж буй хөрөнгө оруулалтын гэрээний төслөөр бол энэ мөнгө нь дөрвөн тэрбум орчим ам.доллар байх бололтой. Ам.долларын ханшаа барьж чадалгүй 2000 төгрөг хүртэл нь тавиад туучихсан Монголын төрийн хувьд дөрвөн тэрбум ам.доллар гэдэг их мөнгө, май  гээд халааснаасаа гаргаад өгье гэсэн ч чадамж нь өнөөдөртөө алга.

 

Төр нь мөнгөгүй бол төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой”-д ч энэ мөнгө байхгүй, босгож чадаагүй л гэсэн үг.
Тиймээс Тавантолгойг "Эрдэнэс-Тавантолгой” дангаараа олборлоод, нэг ёсондоо төр менежментийг нь хийнэ гэж тооцвол дор хаяж дөрвөн тёрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай болох нь. Монголын арилжааны банкууд бол ийм хэмжээний мөнгийг "Эрдэнэс-Тавантолгой”-д гаргаад өгөх боломжгүй. Харин гадаадын банкуудад бол боломж байгаа ч өгөхгүй. Яагаад гэвэл, Монголдоо л "амьтай” яваа болохоос "Эрдэнэс-Тавантолгой” гэдэг компани бол дэлхийн санхүүгийн "хэл”-ээр бол хэдийнэ дампуурчихсан. Үүнийг тус компанийн 2014 оны санхүүгийн үзүүлэлтээс нь харж болно. "Эрдэнэс-Тавантолгой”-н www.erdenestt.mn цахим хуудаст өгүүлснээр тус компани 20 тэрбум төгрөгийн л үндсэн хөрөнгөтэй юм байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний компанид олон улсын хөрөнгө оруулагч банкууд итгээд зээл өглөө гэхэд үндсэн хөрөнгийнх нь 30 хувь болох зургаан тэрбумыг л өгөх боломжтой. Зургаан тэрбум гэдэг нь төгрөг болохоос ам.доллар биш шүү гэдгийг тодотгоё. Гэтэл бид өнөөдөр ам.долларыг 2000-аар тооцвол найман их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Тавантолгойд босгох шаардлагатай байгааг сануулъя.

"Эрдэнэс-Тавантолгой”-н хөрөнгө босгох боломжийн тухай эргээд хөндөхөд бодит байдал дээр 20 тэрбумын үндсэн хөрөнгөтэй ч тус компанид хоёр сая төгрөг ч зээлж авах чадамж байхгүй болжээ. Учир нь, дээр өгүүлсэн санхүүгийн тайланд бичсэнээс харвал тус компани 2014 оны эцсийн байдлаар нийтдээ 903 тэрбум төгрөгийн өртэй юм байна. Бараг нэг их наядын өртэй компанид нэмээд итгэж зээл өгөх банк орчлонгоос хайгаад олохгүй л болов уу. Олдвол ганц л олдож магадгүй нь Монгол Улсын Хөгжлийн банк бололтой юм. Энэ тухай өгүүлсэн нь 20-хон тэрбумын үндсэн хөрөнгөтэй "Эрдэнэс-Тавантолгой”-д 903 тэрбум хүртэл нь зээл өгсөн банк бол Хөгжлийн банк.

 

"Эрдэнэс-Тавантолгой”-н 2014 оны санхүүгийн тайлангаас нь харахад 471 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас зээлж авчээ.

Нэг ёсондоо төр өөрийн мэдлийн компанидаа өөрийн мэдлийн банкнаасаа дампуурлаас аврах санаатай зээл өгсөн болж таарлаа. Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөн юмдаг уу даа. Зах зээлийн хатуу жамаар тус болсон болов уу, ус болсон болов уу. Үүнээс өөрөөр бол хэн ч "Эрдэнэс-Тавантолгой”-д ийм хэмжээний зээл итгэж өгөхгүй нь ойлгомжтой. Өнгөрсөн онд Эрдэнэс-Тавантолгой компани 64 тэрбумын алдагдал хүлээжээ. Хэтийдсэн зээл тус биш ус болсоныг зах зээл өөрөө хатуу шалгаж байгаа нь энэ.Төр хамгийн муу менежер гэдгийн нотолгоо нь "Эрдэнэс-Тавантолгой” компани болчихоод байгаа тухай одоо өгүүлье. Баруун Цанхид олборлолт явуулж буй тус компани шахааны зардалдаа дарлуулчихаад байгааг энэ жишээ батлах мэт. Юу гэхээр, Ашигт малтмалын газраас гаргасан 2014 оны статистик мэдээ миний өмнө байна. Нүүрсний томоохон уурхайнуудын 2014 оны үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг тэднийх харьцуулжээ. Энэ судалгаанд "Эрдэнэс-Тавантолгой”,"Энержи ресурс”, "МАК”, орон нутгийн Тавантолгой гээд Монголын нүүрсний "мундаг”-ууд бүгд хамрагдсан байна. Үүнээс нэг бассейнд олборлолт явуулж буй төрийн мэдлийн "Эрдэнэс-Тавантолгой”, хувийн өмчит "Энежри ресурс” хоёрын хэдхэн үзүүлэлтийг харьцуулж харлаа.

 

"Энержи ресурс”-ынхан Ухаа худагаас 2014 онд 4.6 сая тонн нүүрс олборлосон юм байна. Ингэхийн тулд 26.2 сая шоо метр хөрс хуулсан байна. Харин "Эрдэнэс-Тавантолгой” компани 4.5 сая тонныг олборлохын тулд 14.2 сая шоо метр хөрс хуулжээ. Өөрөөр хэлбэл, уурхайн нөхцөл нь Ухаа худаг дээрээ хамаагүй хүнд байгааг энэ тооноос харж болох нь. "Энержи ресурс"-ынхан бараг хоёр дахин их хөрс хуулж байж "Эрдэнэс Тавантолгой’’-той ижил шахуу нүүрс олборлосон байна. Харин экспортолсон нүүрсийг нь харвал "Энержи ресурс” бүгдийг нь баяжуулж гаргажээ. Мэдээж төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компани бүгдийг нь түүхийгээр нь зөөсөн байна. Зөөх зөөхдөө уурхайн аман дээрээсээ л борлуулалтаа хийж байжээ. Нэг ёсондоо ухаад зараад, ухаад зараад, ухаад зараад байхыг уул уурхайнхан нинжадах гэж ёгтолдог. Нинжадах нь төрийн менежмент юм байна. Тэнд ямар ч баяжуулалт явахгүй, ямар ч нэмүү өртөг шингэхгүй, ямар ч үйлдвэр, дэд бүтэц хөгжихгүй. Түүхий нүүрс урссаар л байсныг Ашигт малтмалын газраас гаргасан судалгаа харуулж байна.

 

Монголдоо нэмүү өртөг үлдээх гэсэн төрийн бодлого, нүүрсээ баяжуулж гаргах салбарын хөгжил, уурхайчдын ая тухтай амьдрах нийгмийн асуудал гээд бүх юм энд хаягдсан байна. Уурхайн амнаас хятадууд машиныхаа нумыг тэгширтэл даац хэтрүүлэн нүүрс ачаад, түүнийгээ замтай, замгүй газраас байгаль орчин сүйтгэж зөөх нь л "Эрдэнэс-Тавантолгой”-н менежмент байжээ. Хувийн хэвшилдээ үлгэр үзүүлэх ёстой төрийн компани нь иймэрхүү л менежмент барьж "амжилттай” ажилласан нь мэргэжлийн агөнтлагийн гаргасан судалгаанаас харагдаж байна.
 
Ашигт малтмалын тухай хуульд байгалийн баялгийг сорчилж ашиглахыг хориглосон заалт байдаг. Тавантолгой дээр жишээ авахад өндөр чанартай коксжих нүүрсийг нь ашиглаад, үлдсэн эрчим хүчний хүрэн нүүрсийг нь хаяж болохгүй л гэсэн санаа. Энэ санаа хуулийнзаалт болсон шалтгаан нь байгалийнхаа баялгийг сорчилж ашиглах нь эргээд олон сөрөгүр дагавартай байдаг. Ядаж л тухайн ордын уул уурхайн нөхцөлийг хүндрүүлж, ашиглалтын зардлыг нэмэгдүүлдэг муу талтай.

 

Одоохондоо сорчилж ашиглаад ахиу мөнгө олж болох ч ирээдүйгүй, гарах зардал нь байнга өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн арван хувиар нэмэгддэг байна. Гэтэл Тавантолгойд өнгөрсөн хугацаанд олборлолт явуулахдаа "Эрдэнэс-Тавантолгой”-нхон үргэлж сор-чилж чанартайг нь ачиж өгөөд, хольж сайжруулах боломжтойг нь хаяж байсан болж таарч байна. Чанартай, чанаргүйг нь хольж ачих гэхээр цаад тал авахгүй голно шилнэ, хямсагнана. Баяжуулах үйлдвэргүй айлын ядсан арга.Нүүрсээ түүхийгээр нь борлуулж байсан учраас зах зээлд өрсөлдөх чадвар муутай, үнэ багатай. Тиймээс л аль болох үнэ хүрэх өндөр чанартай нүүрсийг сорчилж ашиглаж, аль болох бага зардал гаргахын тулд бага хөрс хуулалт явуулж зардлаа хэмнэдэг юм байна. Мэдээж энэ бүхэн нь салбарынхаа хөгжлийн бодлого хийгээд Монгол Улсын хуулийн яг эсрэг зүг рүү чиглэж байгаа нь ойлгомжтой.


Л.Тулга /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

"Эрдэнэс-Тавантолгой"-н нинжадах арга явуургүй болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани