Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефть шахагдах уу?

Нефть шахагдах уу?


Нефть шахагдах уу?


Зөвлөлт Холбоот улс 1987 онд олборлосон нефтийнхээ 18 хувийг экспортлож байв. Зөвлөлт холбоот улс хамгийн бага нефть олборлосон жилүүддээ ч нефть, байгалийн хийнийхээ  22–23 хувийг экспортолж байсан юм. Харин өнөөдөр нефтийнхээ 60 орчим хувийг экспортолж байна. "Нефть нь дуусахаас өмнө Орос орон "ердийн” зах зээлтэй болж чадах уу?” гэсэн сэдвээр эдийн засагч, Аж үйлдвэр­жилтийн дараах нийгэмлэгийн судал­гааны төвийн захирал Владислав Иноземцевын ярьсан зүйл их сонирхолтой бөгөөд тэрээр "манай зуунд нефть үгүй болохгүй, гэхдээ өөр гарц хайх хэрэгтэй” гэв.

Түүхий эдийн дутагдлаас Орос гарч чадах уу, үгүй юу гэдгийн тухайд дөрвөн чухал агшинг тэрээр нэрлэжээ.

Нэг дэхь агшин: Оросын өнөөгийн эдийн засгийн систем нь байнга өсч байгаа ч нөхцөл бололцоо нь улам хумигдаж байна.

Калашниковын автоматтай холбоотой жишээг би татах дуртай. Оросын арми хэрэг­лээ­ний чанараар огтхон ч ялгаагүй автоматыг 2000-аад оныхоос 13,5 дахин  илүү үнээр 2014 онд худалдан авсан байдаг.

Ийм л маягаар ихэнх хөгжил явж ирсэн. Нефтийн хараалаас салахын тулд байнгын өсч буй зарлагаас нь эдийн засгийг салгах, үрэгдлийг буулгахаар зохион байгуулах хэрэг­тэй юм. Энийг бид хийж чаддаггүй. Наад зах нь Оросын нэн шинэ түүхэнд үүнийг хийчихсэн ганц ч жишээ алга.

"Газпром”-ыг "Шелл”-тэй харьцуулаад үз. Энэ хоёр компани адил хэмжээний орлоготой ч "Газпромд” арав дахин олон хүн ажиллаж байна. Ийм байхад ямар нэгэн үр дүнгийн талаар ярьж болно гэж үү?

Хоёр дахь агшин: Байгалийн нөөц баялаг буюу нефть, хий нь манай эдийн засгийн үндсэн салбар юм. Эдийн засгийн гол үндэс болсон салбарын доройтол нь зөвхөн засгийн газар, улс төрийн элитийн шийдэх асуудал биш учраас тогтворгүй байдлыг үүсгэхүйц нийгмийн асуудал болж байна.

Ул орноо хэцүү байдалд оруулсан 1990-ээд оны түүхэн дурсамж шинээрээ байна. Энэ утгаараа, үндэсний аварга компа­ниу­дыг өсгөн торинуулах загвараас зайлах нь эдийн засгийн зохицуулалтыг хийх төрийн институтууд, улсын боломжийг  бодитоор сүйрүүл­сэн гэх төсөөллийг гаргаж ирнэ. Тийм учраас ч эдийн засгийг нефтиэс өөр өрсөл­дөөн­тэй салбаруудад чиглүүлэх нь ихээ­хэн ээдрээтэй. Түүгээр  ч барахгүй Орост өрсөл­дөөний нөхцөл байнга муудаж байна. Ямар ч шинэчлэл, шинэ төслүүд бусад өрсөл­дөхүйц салбарыг сайжруулж чадахгүй байгаа юм.

Гурав дахь агшин: Биднийг түүхий эдийн хамаарлаас салгах ямар ч хөгжил нь хөөн гүйцэх хөгжил юм. Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн ямар ч шинэчлэлийг аваад үзэхэд ил тод байдал, гадаадын өрсөлдөгч нарыг оруулсан, гадаадын хөрөнгө оруулагчдыг тат­санд оршиж байна. Эцсийн дүнд ямар ч шинэчлэл нь тэргүүн технологийг нэвтрүүлэх явдал. Нэг үгээр бол шинэчлэгдэж байгаа оронд асуудлын гол нь лидерт биш гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэг юм.

Орчин үеийн Оросын дэглэмийн бүхий л үзэл баримтлал нь "Орос сөхөрч байгаад бослоо”, "Орос бол дэлхийн лидер” гэдэгт байна. Тэгэхлээр шинэчлэлийн талаар ярина гэж байх уу?

Дөрөв дэх агшин: Өнөөдөр нефть, хий бол эдийн засгийн хамгийн өндөр ашигтай салбар гэдэг нь бодит зүйл. Энэ утгаараа эдийн засгийн ашигтай тогтсон салбараа орхин технологийн шинэчлэл, шинжлэх ухааны дэвшил гэх мэтийн салбаруудын ээдрээтэй төслүүдэд хөрөнгө  хаяхаа болихыг шаардах нь зөв логиктой байж болох юм.

Миний бодлоор, Орос өнөөгийн нөхцлөөс гарах бараг боломжгүй. Тогтсон нөхцөл бай­далд юу хийж болохоо л бодох хэрэгтэй болж байна.

Эдийн засагтаа түүхийн эдийн өндөр хувь­тай ч нэлээдгүй сайн хөгжиж байгаа орны жишээг татна гэвэл Монголд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ орон сүүлийн арван жилд дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн өндөр өсөлтэй орнуудын нэг байсан бөгөөд нэгэн үед 20 хувийн өсөлтийг ч хийж байлаа.

Төрөл бүрийн байгалийн баялгийг өргөнөөр боловсруулан ашигладаг. Үндэсний аварга компаниудаа бөөцийлдөггүй энэ улс орд газруудаа ашиглахад гадаадын компаниудын хөрөнгө оруулалтанд голчлон анхаардаг.

Тэнд оросууд гэж бараг байхгүй, хятадууд ч байхгүй, америкчууд ч байхгүй. Тэнд канадууд, брита­­ничууд, австричууд байгаа бөгөөд нэг та­лаа­­­саа "хүчтэнүүдийг” оруулдаггүй гэсэн үг юм.
Тэдний бодлого нь  манай эдийн засгийг урагшлуулж, манай байгалийн нөөцийг ашиг­­лах дунд орнуудын өндөр технолгийн компаниуд хэрэгтэй гэдэгт тулгууласан. Тэр нь геополитикийн том тоглогчдын хамааралд нэн ялангуяа хүчирхэг хөрш орнуудын нөлөө­нөөс зайлах гэсэн элемент юм. Үүнийг би зөв гэж бодож байна. Олборлолтын хэмжээ нь гайхал­тай, зарим жилүүдэд 30 хувьд хүрч байна.

Олборлолтын тухайд гэвэл бид байгалийн баялаг, боломжийнхоо талаар ярихдаа маш чухал нэгэн зүйлийг мартаад байна. Өнөөдөр бид Зөвлөлтийн үеийнхээс илүү нефть, хий олборлохгүй байна. Гэтэл энэ цагаар Катар ерэн оныхоосоо ойролцоогоор 26 дахин их хийг олборлож байгаа. Казахстан ерэн оныхоосоо 3,5 дахин их нефть олборлож байна. Оросын олборлолт ерэн оныхоо хэмжээнд л байгаа. Хэрэв бид баялагийн орон гэдгээрээ шалгаран үлдэнэ гэвэл ядаж өмнөх хэмжээгээ сэргээх нь чухал. Сүүлийн 15 жилийн дотор бид дэлхийн зах зээл дээр өөрсдийн арваад хувиа алдаад байна. Энэ нь том аюул юм. Нэг үгээр, бид зах зээлээс шахагдаж байна.

Өнөөдрийн хувьд асуудал нь нефтийн хараалаас салахдаа биш харин ямар нэгэн арга чаргаар олборлолтынхоо хэмжээг нэмэгдүүлж, зах зээл дэх өөрийн хувийг хадгалан үлдэх ёстойд оршино. Өнөөдөр бид нефтиэс салахгүй, үүний тулд бид энэ салбартаа хангалтай сайн байх ёстой. Гэтэл асуудал тэгж тавигдахгүй байна...

Нефтийн дараа юу болох вэ гэдгийг өргө­нөөр сэтгэх гэвэл Английн аж үйлдвэр, орчин цагийн аж үйлдвэрийн нийгмийг бий болго­сон нүүрс болон Их Британийг санах хэрэг­тэй. Салбарын мэргэжилтэн биш хэн нэгэн өнөө­дөр нүүрсний үнийн талаар бодож байна уу? Энэ эргэлзээтэй. Өнөөдөр дэлхийн эрчим хүчний талаас илүүг нүүрс хангаж байгаа. Нефтиэс илүү шаардлагатай байгаа нүүрсний үнийг хэн ч сонирхдоггүй. Ийм нэгэн хувь заяа нефтийг хүлээж буй. Шинэ эх сурвалж, нөөц гарч ирээд нефть геополитикийн нөлөөгөө алдах юм. Яг л нүүрс шиг.

Үйлдвэрлэлийн шинэ төрөл нь өмнөхөө зайлуулдаггүй, зүгээр л эдийн засгийн цогцол­борыг нэмэгдүүлж байдаг юм. Одоо оршин тогт­нож байгаа хуучны эдийн засгийн нэг давхрага болоод л нефть шахагдана. Харин ийм тохиолдолд бид ч саудчууд ч түүн дээр тулгуурласан улс төрийн төлөвлөгөөг хийж болохгүй. Харин бид дунд төвшний эдийн засгийг цаашид хөгжүүлэх ёстой.

Энэ салбарт асар их технологийн амжилт агуулагдсан. Байгалийн баялгийг ашиглах хэм хэмжээ, журам горимыг тогтоосон дэлхийн тэргүүлэгч болох боломж бий.

Нефть олборлолт нь хамгийн их хөрөнгийн багтаамжтай салбар бөгөөд технологид оруу­лах хөрөнгө оруулалт асар их. Энэ сал­барын технологийн хөгжилд бид өөрсдийн байр суу­рийг олох ёстой. Тэр нь бидний өмнөө тавих, биелэж болох бодит зорилт юм.

Зохиогч нь Аж үйлдвэржилтийн дараах нийгэм­лэгийн судалгааны төвийн захирал юм.


Эх сурвалж: "NEWS  WEEK" сонин
Нефть шахагдах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани