-УИХ 14 хоногийн хугацаанд төслийг хэлэлцэж, олон жилийн
турш талцсан маргааныг эцэслэх ёстой. Эндээс гарсан шийдвэр эдийн засаг
орших уу, эс орших уу гэдгийг ч шийднэ гэдгийг мөн санах хэрэгтэй-
Тавантолгойг урагшлуулах уу, унагаах уу гэсэн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнгөрсөн пүрэв гаригт /IV.23/ Тавантолгойн
төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьснаар энэ ордын хувь заяа
парламентын гарт шилжив. Энэ долоо хоногийн даваа гаригаас парламентад
суудалтай намууд тус тусын бүлэг дээрээ Тавантолгойн гэрээг хэлэлцэж
эхлэх болов уу.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гуйж, УИХ-ын дарга З.Энхболдын амласны дагуу
УИХ 14 хоногийн хугацаанд Тавантолгойн төслийг хэлэлцэн, олон жилийн
турш талцсан маргааныг эцэслэх ёстой.

Зургаан тэрбум гаруй тонн коксжих нүүрсний нөөцтэй Энэ талаар Монголын төр бараг арван жил мөрөөдсөн гээд хэлчихэд бодит
үнэнээс хол зөрөхгүй. УИХ-ын 2010 онд гаргасан 39 дүгээр тогтоолын дагуу
2011 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн ордыг эдийн засгийн
эргэлтэд оруулах гээд бараагүй. Эцэстээ "Эрдэнэс Тавантолгой” нэртэй
төрийн өмчит өртэй үйлдвэр байгуулж, иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа
нэртэй "үнэгүй цаас” тараагаад дууссан.
Тиймээс Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Шинэчлэлийн
Засгийн газрын шийдвэрийг Шийдлийн Засгийн газар үргэлжлүүлж, өнгөрсөн
оны сүүлээр Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчийг
тодруулах тендерийн ялагчдаар Монголын "Энержи ресурс”, Хятадын
"Шэнхуа”, Японы "Сумитомо”-г шалгаруулан, олборлолт, борлуулалт,
тээвэрлэлт хийх эрх өгөх хэлэлцээр дөрвөн сарын турш үргэлжилсэн юм. 30 жилийн хугацаанд үзүүлэх үр ашгийн нөлөөлөл нь 94 тэрбум доллараар
яригдаж байгаа. Үүн дээр 12 мянган хүн ажлын байртай болж, 500 компани
ажилтай болно гэж үзвэл гэсэн үг юм.
Улаанбаатарт Тавантолгойн хэлэлцээ эхлэхтэй зэрэгцээд саарал ордонд
өдөлсөн улстөржилт УИХ, Засгийн газрын дунд багагүй зөрчилдөөн үүсгэж, болж байна. Энэ хэрүүл ирэх өдрүүдэд УИХ дээр хэрхэн "амилах” хийгээд
нүүрсний өдрүүдээр хэн юу ярихыг нь харах үлдэж байх шиг. Өнөөдөртөө
Тавантолгой хувь заяаг парламентад суудалтай таван нам шийдэх эрхтэй
байгаа шигээ нөгөө талд ирэх 2016 оны сонгуулиар таван намын хувь заяа
хааш эргэх нь Тавантолгойгоос бас хамаарна гэчихвэл сүрдүүлэг болохгүй
биз.
Ардчилсан намын дарга З.Энхболд Н.Алтанхуягаас тамгаа авсныхаа дараа
хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Түрүүчийн Ерөнхий сайдыг "Чи энэ
фракцийн сайдыг ч, тэрийг ч ав. Давхар дээлтэй байна, дан дээлтэй бол”
хэмээн шахаж ажлаа хийх бололцоог нь бүрэн өгөөгүй гэдгийг УИХ бүрэн
ухамсарлах ёстой” гэсэн нь бий. Харин өнөөдөр гэсэн сэтгэгдлийг олон хүнд төрүүлэх болсон. Үүний нэг жишээ бол
өнгөрсөн баасан гаригт УИХ-ыг Засгийн газарт ажил хийх бололцоо олгохыг
хүссэн уриалгыг улстөрчдөд хаяглан илгээсэн бизнесийнхний хүсэлт юм.
Тодруулбал, Монголын бизнесийн хамгийн том нэгдэл болсон МҮХАҮТ-аар
дамжуулан олон жилийн турш яригдаж ирсэн мөртөө ашиглаж чадахгүй байгаа
Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, Оюутолгойг үндэсний эрх
ашигт нийцүүлэн гацаанаас гаргах, мөн уул уурхайгаас төвлөрсөн мөнгөөр
эдийн засгийг солонгоруулах шаардлагатайг УИХ-ын гишүүдэд анхааруулсан
билээ.
байгааг ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлж
байгаа. Урьдчилсан байдлаар МАН-ын 26 кнопын 16 нь Тавантолгойг дэмжиж
буй бол АН дотроо "Алтангадас”, МҮДН, "Нэг ардчилал” фракцийнхан болон
МоАХ-ноос Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Тавантолгойг дэмжих
магадлал өндөр байна. УИХ-д 35 кноптой АН-ын бүлэг дотор "Шонхор”-ынхон
дээр нэмэгдээд, МоАХ-ны Х.Баттулга, М.Зоригт, Л.Эрдэнэчимэг нар
Тавантолгойн төслийг дэмжихгүй байх магадлалтай хүмүүсийн тоонд багтаж
буй юм. Тэдэн дээр "гацаадаг” С.Ганбаатар, Г.Уянга нарын "эх оронч”-дыг
нэмбэл
Тавантолгойн төсөл хэрэв урагшилж чадвал амжилт нь ганцхан
Ч.Сайханбилэгт бус З.Энхболдын танхимд оногдоно. Өөрөөр хэлбэл,
Тавантолгойн төслийг унагаасан, урагшлуулсан гайг нь ч тэр, гавьяаг
нь ч тэр Монголын парламент адилхан үүрнэ гэсэн үг. Уг нь үүрэхийг Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гуравт
үүрүүлчихээд, өөрсдөө янцаглаад сууж байсан бол илүү амар байсан юм шүү
дээ.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин