Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой” компани гурван жил ашигтай ажиллажээ



-Тавантолгойн ордын Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр асар их-

Монголчуудыг тэжээх хоёр толгойн нэг бол яах ар­гагүй Та­вантолгойн нүүрсний орд. 2010 онд Цанхийн зүүн уурхай, 2013 онд Баруун цанхийн уурхайг нээснээр энэ ордыг ашиг­лах ажил эхэлсэн түүхтэй. 2014 оны арванхоёрдугаар са­рын 31-ний өдрийн байдлаар Зүүн цанхийн уурхайд долоон сая тонн нүүрс олборлож, 26 сая куб.м хөрс хуулаад байгаа. Ха­рин Баруун цанхиас нь 6.2 сая тонн нүүрс олборлож, 20.5 сая куб.м хөрс хуулалтын ажил хийгджээ. Төр солигдох бүрт захирал, ТУЗ-ийн гишүүд нь өөрчлөгддөг, муу бүхний тү­рүүнд л энэ ордыг шүүмжилж, өө эрдэг ч Тавантолгойн ордын хувь заяа Монгол Улсын эдийн за­сагт яах аргагүй жин дарсаар ир­сэн. 

Сонгуулийн амлалтаа биелүү­лэхийн тулд эрх баригч нам орд газраа барьцаалан зээл авч, халамж хэлбэрээр түгээсэн гашуун түүх ч энэ орд­той цуг яригддаг. Сайд дарга, хүргэ­чүүл­тэйгээ нийлэн мөнгө угаах тал­бар болгохыг санаархсан жишээ ч саяхных. Тавантолгойн ордыг тө­рийн өндөрлөгт суугаа эрх мэ­дэл­тэн, албан тушаалтнууд бүгд л шуналын нүдээр хардаг. Ашиглах аргагүй дугуй, сэлбэг хэрэгсэл шах­сан, аудитын шал­галтад бү­дэр­сэн зэргээр "үндэсний” гэх тодотголтой энэ компанийг тө­рөл бүрээр л хэм­лэж ирлээ, тэд. Тэгсэн атлаа ордын хувь заяагаар тоглох олон ч муйхар шийдвэрийг гаргаж иржээ, энэ хугацаанд. Гэсэн ч энэ орд өнөөдрийг хүртэл ямар нэг алдагдалгүй, эрх баригчдын тавьсан өр төлөөсийг бүрэн төлж дуусгахын тулд бүх хүчин чадлаараа ажиллаж чадаж бай­гаа. 

Эрдэнэс Тавантолгойгоос иргэн бүрийн авах хувьцааны үлгэрийг олон жил бид ярилаа. Олон ч жил улстөрчдийн ярианы сэдэв боллоо. Харин цаашид хэрхэх вэ. Энэ хэвээр явах уу, эс бө­гөөс өөрчлөлт шинэчлэлт хийх үү гэдгээ ярих цаг нь одоо болчихлоо. Тиймээс ирэх мягмар гарагт "Эрдэнэс Та­ван­­толгой” компанийн хувь ний­­лүүлэгчдийн хурал зарлагд­жээ. Ордын хувь заяа хэрхэх, цаа­шид ямар ашигтай ажиллах вэ гээд энэ үеэр олон ч асуудал хөн­дөгдөх нь тодорхой байна. Тиймээс тус компани өнгөрсөн ху­га­цаанд ямар ашигтай ажил­ласан бэ гэдгээ хувь ний­лүүлэгчиддээ тайлагнах зо­рил­гоор  2015 оны эхний ули­рал хүртэл ямар замаар урагшилж, хэрхэн ашигтай ажил­ласан, ал­дагдал байсан бол юунаас бол­сон бэ гэдгээ нэг бүрчлэн тус­гасан тайланг бэлт­гэсэн бай­на. Тайлангийн мэ­дээнд бид­ний мэдэхгүй, сон­соо­гүй олон ч зүйлийг нэг бүрчлэн дурьд­сан учраас уншигчиддаа мэ­дээлэл болгох үүд­нээс онц­лох хэсгүүдийг нь энэхүү нийт­лэл­­дээ дурьдахыг чухал­чиллаа. Мэ­­дээж тус компанийн эхний яригдах асуудал нь ордын нөөц.


Баруун цанхийн уурхайд монгол уурхайчид түншлэлээр ажилладаг

"Норвест” компанийн Олон Улсын ЖОРК ангилалд дүй­цүүл­сэн нөөцийн урьдчилсан тоо­цоол­лоор Таван толгой орд нь 300 метр хүртэл гүнд 7.4 тэрбум кокс­жих болон эрчим хүчний нүүрс­ний нийт геологийн нөөц­тэй байх боломжтой аж. Орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оор­цог, Онч-Хараат болон Ухаа худаг гэсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд үүнээс Цанхийн нүүрсний талбай нь коксжих нүүрс агуулсан хамгийн том хэсэг юм байна. Зүүн цанхийн уурхайд "TTJVCO” ХХК гэрээт борлуулагчаар ажилладаг юм байна. Харин Баруун цанхийн уурхайд монгол уурхайчид түнш­лэлийн хүрээнд үйл ажиллагаа явуул­даг ажээ. Зүүн цанхийн уур­хайн Хятадуудад төлөх өр үнд­сэндээ энэ оны төгсгөл гэ­хэд дууссан тохиолдолд тус хэ­сэгт ч монголчууд өөрсдөө ажил­лах боломж бүрдэж бай­гаа юм. 

Тиймээс 240 сая ам.дол­ла­рын өрийг төлж дуусах асуу­дал л үлдэж байна. Эрдэнэс Та­ван­толгойн ихэнх хувь нь тө­рийн мэдэлд. Тэр ч утгаараа тө­рийн үүрэг оролцоо энэ ор­дод хэтэрхий их. Гэвч хувийн хэвшлийн компаниудаас нэг их дутаад байхааргүй ажиллаж чадаж байгааг энэ тайлангаас харж болох нь. Хажууханд хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулж байгаа "Энержи Ре­сурс”-т төрийн оролцоо шир­хэг ч байхгүй. Тэгсэн ат­лаа тус компани тэрбум га­руй төг­рөгийн өртэй гэсэн мэдээ­лэл бий. Харин Эрдэнэс Таван­тол­гойн орд Чалькод 240 сая ам.дол­ларын өртэй л гэсэн тоон мэдээлэл байна. Чалькод тавь­сан тэр их өрийг сүүлийн хоёр жилийн хугацаанд "Эрдэнэс Та­ван­толгой” компани дангаараа үүрч гарлаа. Тэгсэн атлаа л татвараа асуудалгүй төлж, арилжааны банкуудад тавьсан өр төлбөрийг нь асуудалгүй төлж ирсэн гавьяаг шүүмжлэх нэ­гэн байхгүй гэдэгт итгэж бай­на.

 

Нүүрс экспортлогч компаниудын тэргүүнд нь явсаар...

Тайлангийн хоёрдугаар хэ­сэгт Тавантолгойн нүүрсний орд өмнөд хөршийн коксжих нүүрс­ний зах зээлийн хэдэн ху­вийг хангадаг, мөн дотоодын хэ­рэгцээний хэдэн хувийг дангаараа бүрдүүлж байна вэ гэсэн тоон мэдээллийг тусгажээ. Дэлхийн нүүрсний зах зээл дээр Монгол Улс одоогийн байдлаар тун "жижигхэн” тоглогч. Дэд бүтцийн асуудлаа шийдээгүй, далайд гарцгүй гэдгээс үүдэж тээвэрлэлтийн зардал их учраас Хятад улс биднийг сонгохгүй байх боломж бий. Хамгийн хям­даар тэд Австралийн нүүрсээр эр­чим хүчний хэрэглээгээ хан­гах бүрэн боломжтой. 

Гэвч "Эрдэнэс Тавантолгой”-н кокс­жих нүүрсний чанар хамгийн сайн нь гэж үнэлэгдсэн учраас Хя­тадын коксжих нүүрсний зах зээлийн 24 хувийг тус компани хариуцаж ирлээ. Тээвэрлэлтийн зардал хямд, далайн боомтоор тээвэрлэлт хийх боломжтой гэдэг утгаараа Австрали БНХАУ-ын хамгийн том түнш­лэгч. Харин дараагийнх нь Мон­гол Улс. Өнгөрөгч онд тус улсын коксжих нүүрсний хэ­рэг­лээ 17 хувиар буурч 62.4 сая тоннд хүрсэн ч бид 24 ху­вийг нь ний­лүүлж амжилтаа хад­галж үлдэж чаджээ. "Эрдэнэс Таван­толгой”-н 2013 онд хоёр сая тонн нүүрс экспортолж Монгол Улсын нүүрсний экспортын 13 хувийг бүрдүүлж байсан бол 2014 онд зах зээл дэх байр сууриа нэ­мэгдүүлж Монгол Улсын экс­портын 34 хувь, БНХАУ-ын импортын есөн хувийг дангаар хангаж байлаа. Монгол Улс дахь нүүрсний хэрэглээний 34 хувийг тэд дангаараа эзэлж чаджээ. 

Өнгөр­сөн онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 30 гаруй хувиар унаж, нүүрсний ком­па­ниуд үйлд­вэрлэлээ зогсоож байхад "Эр­дэнэс-ТаванТолгой” ХК ком­пани борлуулалтаа 2.9 дахин нэмэгдүүлж нүүрс экспортлогч компаниудыг тэргүүлж байсан удаатай.  Зүүн цанхийн уурхай тэр чигээрээ Чалькод тавьсан Ардын намын өрийг төлөхөөр ажиллаж байгааг уншигч авхай та мэдэж байгаа биз. Бидэнд наалдах зүйл тун ховор байдаг. 


Ха­рин Баруун Цанхийн уурхайг ашиг­лалтад оруулснаар 2013 онд 2.1 сая тонн нүүрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн бор­луулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төг­рөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5.7 сая тонн нүүрс борлуулж, 400.7 тэрбум төг­рөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан амжилт үзүүлээд байна. Тус компани энэ оны эхний гурван сарын байдлаар 1.4  сая тонн нүүрс олборлож, 1.8 сая тонн нүүрс экпортлоод бай­гааг энэхүү тайланд тус­гажээ. 

Эхний улирлын мэдээл­лээр Монгол Улсын нүүрсний экс­портын 56 хувийг дангаараа эзэлсэн гэсэн дүн мэдээ гарчээ. Өнгөрсөн онд 5.8 сая тонн нүүрс экспортолж Монгол Ул­сад 200-аад сая ам.долларын бор­­­луулалтын орлого оруул­сан бол энэ онд 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөв­лөн ажил­­лаж байгаа гэнэ. Эскпор­тын хэмжээгээ дэлхийн зээлд түүхий нүүрсийн үнэ унасан үед ч алдалгүй сүүлийн гурван жилд тогтмол амжилтаа хад­галж, ашигт ажиллагаа нь буураагүй гэсэн үзүүлэлт бай­гаа юм. Ашигт ажиллагаа нь 2013, 2014, 2015 онуудад тогт­мол өсөлттэй явж ирснийг та доорхи хүснэгтээс харах бо­ломж­той юм.

Төрийн өмчит компанийн ихэн­х нь өрөнд баригдаж, авсан зээлээ төлж чадахгүйд хүр­сэн жишээ олон бий. Харин тус компанийн хувьд арай өөр менежментээр ажиллаж ир­сэн. Хэдийгээр хөршийнхөө өрийг төлөх гэж чармайж яваа ч Баруун цанхийг зөв явуулж чад­санаар татвараа цаг хуга­цаанд нь төлж, нийгмийн ха­риуц­лагаа ухамсарлаж ирсэн нь сайшаалтай хэрэг юм. Тат­варын Ерөнхий газ­раас саяхан шил­дэг татвар тө­лөгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруу­ла­­­хад эх­ний 10-т "Эр­дэнэс Таван­тол­гой” багтаж, шилдэг татвар тө­­лөгчөөр шалгарч байлаа. Жаг­саалтын эхэнд "Эрдэнэт” үйлдвэр хоёр их наяд 93 тэрбум 481 сая 103 мянга 812 төгрөгийн татвар төлж тэргүүлсэн байдаг.  

Мөн "Оюу Толгой” ХХК 493.5 тэрбум, "АПУ” ХХК 442.4 тэрбум төгрөг татварт төвлөрүүлсэн байдаг. Жагсаалтын дөрөв, тав, зургаадугаар байруудыг "Энержи Ресурс”, "Монголын Алт МАК”, "Тавантолгой”, "Эр­дэнэс Тавантолгой” зэ­рэг компаниуд эзэлсэн дүн мэ­дээ гарчээ. Дандаа хувийн хэвш­лийн компаниудтай эн зэрэгцэн өрсөлдөж байр эзэлс­нийг нь зориуд онцолмоор бай­гаа юм. Монгол Улсад тат­вар төлөлтөөрөө жил бүр тэргүүл­дэг компаниудыг Засгийн газраас нэрлэж "ТОП-100” аж ахуйн нэгжийг нэрлэхэд мөн л 29-т багтсан амжилтаар тэд хувь нийлүүлэгчиддээ бэлэг ба­рих нь. Төрийн оролцоо энэ орд дээр бага байсан бол үүнээс ч илүү амжилттай ажиллаж ча­дах байлаа. Улсын төсөвт өн­гөрсөн оны байдлаар найман нэр төрлийн татвар хураамж төлж, 58 тэрбум төгрөг төлсөн нь энэ ордын хамгийн том амжилт боллоо. 

 

Нэг ч хүний амь эрсдээгүй нь аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасных

Уул уурхайн компанийн нэн тэргүүний зорилго бол аюулгүй ажиллагаа. Үйл ажиллагаа нь чамлалтай байлаа ч аюулгүй ажиллагааг хэрхэн хангасан бэ гэдгээс уул уурхайн компанийн нэр хүнд ихээхэн шалтгаалдаг. Олон улсын жишиг ч ийм бай­даг. Захын жишээ нь Оюутолгой. "Рио Тинто” энэ ордыг ашиг­лаж эхлэхдээ л аюулгүй ажил­лагааг анхаарч, тэнд асар их мөн­гө зарлагадсан. Манайд өмнө нь байгаагүй аюулгүй ажиллагааны үйл ажиллагааг хийсэн. Тэгвэл Тавантолгойн орд ч аюулгүй ажиллагааг өнөөд­рийг хүртэл бүр дээд зэр­гээр хангаж ажилласан бай­гаа юм. 

Энэ ордыг ашиглаж эхэлс­нээс хойш нэг ч удаа осол аваа­рын мэдээлэл гараагүй нь олон улсын жишигт нийцсэн аюулгүй ажиллагааг мөрдлөг болгож чадсаны үр дүн. Энэ бол хамгийн сайхан мэдээ. Хөдөлмөрийн аюул­гүй ажиллагааг хангаж, 
ха­риуц­лагатай, аюулгүй үйлд­вэрлэл явуулахыг тус компани үйл ажиллагааныхаа эрхэм зо­­рилго болгосон бөгөөд эдүгээ 932 дахь өдрөө ямар нэг осол гэмтэлгүй ажилласан та­­лаар тайланд тусгажээ. Хө­дөл­­мөрийн аюулгүй байдал, заа­вар­чилгааны сургалтыг уур­хайн орчинд тогтмол явуулж сур­галтад нийт 1.117 хү­нийг хам­руулсан амжилтаар өнгөр­сөн таван жилийг үджээ. 



Ордын 20 хувь нь Монголын ард түмний өмч

"Эрдэнэс Тавантолгой” ком­панийн хувьцаа нь УИХ-ын тогтоолын дагуу Төрийн мэ­дэлд 51 хувь байдаг. Харин 20 ху­вийг нь иргэн, 20 хувийг нь аж ахуйн нэгж, үлдсэн хэсгийг нь хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалдаг. ҮЦТТТХТ ХХК-ийн бүртгэлээр 91 хувь нь төрийн эзэмшил, 6.5 хувь нь иргэдийн эзэмшилд байгаа юм. Тэгэхээр тавантолгойн орд бол төрийн эзэмшлээс гадна Мон­голын ард түмний өмч. Энэ ордын хувь заяа хэрхэх вэ гэдгийг олон хүн сонирхох нь зүйн хэрэг. 

Хувь эзэмшиж буй иргэн бүхний хувьд энэ компани ашигтай ажиллах л чухал. Харин үйл ажиллагааг нь харлуулах, ашиг харсан үйл ажиллагаа явуулах асуудал хэрхэвч байж болохгүй юм. Тиймээс ордын олборлож, экспортолсон нүүрсний хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, ашиг­тай ажиллаж байх нь эн­дээс хувьцаа эзэмшдэг ир­гэн бүхний чин хүсэл билээ. 

Энэ ордод улстөржилт хэрэг­гүй. Зөвхөн ашигтай, зөв менеж­мен­тээр ажиллах л чухал. Хувь нийлүүлэгчид ч энэ та­лаас нь анхаарлаа хандуулж, мэр­гэн шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид хэрхэн зөв менежментээр явуулах вэ гэд­гээс шалтгаалж бидэнд ирэх ашиг ч нэмэгдэж, эдийн засагт энэ орд том хөшүүрэг болох учир­тай.

Эх сурвалж: mminfo.mn
“Эрдэнэс Тавантолгой” компани гурван жил ашигтай ажиллажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани