Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Эрдэнэс-Тавантолгой" сүүлийн гурван жил дараалан ашигтай ажиллажээ

Уул уурхайн томоохон ордууд ашиглаж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засагт өгсөн үр өгөөж зүүдэлж байгаагүй өсөлтийг бидэнд өгсөн. Асар их нүүрсний баялагтай манай улсын хувьд нөөцөөрөө дэлхийд 15 дугаарт эрэмбэлэгдсэн Тавантолгойн ордоо ашиглаж эхэлснээр томоохон тоглогч гэдгээ олон улсын төвшинд харуулсан цаг саяхан. Тэгвэл 7.4 сая тн нүүрсний нөөцтэй энэ ордыг "Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК-ийг тойрсон сайн, муу мэдээ хэвлэлийн гол сэдэв болжээ. Харин бүгдээрээ баримтад тулгуурлан дүгнэлт хийх гээд үзье. Учир нь "Эрдэнэс-Тавантолгой” компанийн энэ оны I улирлын тайлан гарчээ. Энэ бол баримт. Апиваа компанийн үйл ажиллагаа ямар байгааг элдэв янзын хов жив биш тайлан баланс л харуулдаг шүү дээ. Энэ тайланг маргааш болох хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр товлосон юм байна. Энэ тайлангаас харвал, Монголын 2.4 сая хувьцаа эзэмшигчтэй тус компани амжилттай ажиллаж байгаа юм. Тус компанийн менежмент бол мөнгөтэйгадаадыг түшиглэхгүй Монгол "толгой”-гоор зоригтой хөдөлсөн зоримог алхам болсон. Үүгээрээ ч монгол хүн, баялгаа өөрийнхөө мэдлэг ухаанаар ашиглаж чаддаг гэдгийг харуулсан юм. Одоо ч энэ ордод монгол залуучууд хөдөлмөрлөж байна. Тухайлбал, "Эрдэнэс-Тавантолгой” компани Цанхийн баруун талбайд "Хишиг Арвин Индустриал”, "Мера”, "Монголын Үндэсний олборлогч” компанийн нэгдэл "Монгол уурхайчид” түншлэл үйл ажиллагаа явуулж байна. Монгол компаниудын энэхүү түншлэл өнөөдрийн байдлаар 6.2 сая тн нүүрс амжилттай олборложээ.

 

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ТАВИН ХУВИЙГ ДАНГААРАА ХАНГАЖ БАЙНА
Өнгөрсөн оноос дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ тооцооноос илүү унасан. Тэгсэн ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжпүүлж буй цөөн хэдэн компанийн нэг бол "Эрдэнэс-Тавантолгой” ХК юм. Тус компани Монгол Улсын экспортын нүүрсний тавин хувийг дангаараа гаргаж байна. Зөвхөн энэ оны эхний улиралд 1.8 сая тонн нүүрс экспортолжээ.

Тавантолгой ордоос өдөртөө тус компанийн 260-500 машин нүүрс Хятад руу гардаг аж. Мөн тонн нүүрсийг 30 гаруй ам.доллараар экспортолж байгаа юм. Тус компанийн өнгөрсөн оны борлуулалт 2013 оныхоос гурав дахин өссөн. Өнгөрсөн онд тус компани 5.8 сая тонн нүүрс экспортлож түүхэн амжилт тогтоосон. Тус компанийн дараа "Энержи ресурс” 5.2 сая тн нүүрс экспортлон удаалсан бол "МАК” компани дөрвөн сая тн-ын экспортоор гуравт жагсжээ. "Эрдэнэс-Тавантолгой” ХК энэхүү борлуулалтынхаа дүнд Монгол Улсад 200 орчим сая ам.долларын борлуулалтын орлого оруулжээ. Энэ нь тус компанийн үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжсөн гэдгийг харуулж байгаа юм. Нүүрсний салбарын энэ хүнд үед "Эрдэнэс-Тавантолгой” ХК борлуулалтаа 2.9 дахин нэмэгдүүлж, үндэсний нүүрс экспортлогч компаниудыг тэргүүлж байсан. Тухайлбал, 2012 онд 2.4 сая, 2013 онд 1.6 сая тонныг экспортолж байжээ. Тэгвэл энэ онд 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Одоогоор Монгол Улс дэлхийн хамгийн том хэрэглэгч урд хөршийн коксжих нүүрсний зах зээлийн 24 хувийг хангадаг. Тэгвэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд Монгол Улсын нийт коксжих нүүрсний 34 хувийг дангаараа хангаж, зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлсэн байна. Энэ нь нэгдүгээр улиралд 56 хувь болж улам өсчээ. Одоогоор БНХАУ-ын нүүрсний импортын 10 хувийг дангаараа хангаж буй дүн юм. Үүнээс харахад, тус компани БНХАУ төдийгүй дэлхийн нүүрсний зах зээлд томоохон нийлүүлэгчийн байр суурь эзэлж байна.

 

55 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨВ
Дээр дурдсан шиг өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ 30 гаруй хувиарунаж, нүүрсний компаниуд үйлдвэрлэлээ
зогсооход хүрсэн. Энэ үед "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн залуус нэгдэн ашигтай ажиллах бүхий л арга хэмжээг авсны дүнд экспорт нэмэгдэж, улмаар ирэх жилүүдэд ашигтай ажиллах үндсэн нөхцөл бүрэлдсэн гэдэг. Энэ нь ч дээрх тоон мэдээллээс харагдаж байна. Харин одоогийн байдлаар таван компанитай гэрээ байгуулан нүүрс нийлүүлж байгаа аж. Тус компанийн Нягтлан бодох бүртгэлийн газраас авсан мэдээллээр 2013 онд нүүрс борлуулалтаасаа 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Улмаар өнгөрсөн онд 400.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Үндсэн нүүрсний үйлдвэрлэл, борлуулалтаас 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэхүү өсөх графикийн дагуу улсад төлөх татварын хэмжээ ч өсчээ. Тухайлбал, 2011 онддөрвөн тэрбум, 2012 онд 31 тэрбум, 2013 онд 42 тэрбум төгрөгийг тус тус төлсөн байна. Харин өнгөрсөн онд найман нэр төрлийн татвар, хураамж хэлбэрээр 58 тэрбум төгрөг төлснөөр үндэсний шилдэг аж ахуйн нэгжээр нэрлэгдэв. Нүүрсний үнийн дарамт, их өрийн хэмжээнд яригдах болсон "Чалко” компаниас авч идсэн мөнгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд "Эрдэнэс-Тавантолгой” ХК ганцаар нуруундаа үүрч ирсэн. Тэгсэн ч татвараа асуудалгүй төлж, арилжааны банкнуудад тавьсан өр төлбөрийг нь ажрахгүй төлж иржээ. Тус компани Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид тухай бүрт нь эхний байруудад зогсч ирсэн. Энэ жилийн хувьд үндэсний ТОП-100 аж ахуйн нэгжийн 29 дүгээр байрт тус компани жагссан байна. Үүнээс шилдэг татвар төлөгч, шилдэг борлуулагч гэсэн шалгаруулалтаар эхний 10-т жагссан юм.

 

ЦААШИД Ч АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙНА
Тус компани сүүлийн гурван жил ашигтай ажиллажээ. Тодруулбал, Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулснаар 2012 онд 2.4 сая тн нүүрснээс 208.8 тэрбум төгрөгийн ашиг олсон. Тэгвэл 2013 онд хоёр сая тн нүүрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Улмаар өнгөрсөн онд 5.7 сая тн нүүрс борлуулж, 400.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 23 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан амжилт үзүүлээд байна. Монголын төрийн өмчит компанийн нэг зовлон байдаг. Намын томилгоогоор очсон удирдлага төрийн мэдпийн компанийг алдагдалд оруулдаг жишиг тогтоод уджээ. Эцэст нь алдагдал нь буух эзэнгүй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллажээ. "Чалко” болон арилжааны банкуудын өрөнд баригдсан, үйл ажиллагаа нь тогтворжоогүй 2012 онд тус компанийн ТУЗ хуралдаж Я.Батсуурийг гүйцэтгэх захирлаар тавьжээ. Тухайн үед ам.долларын ханш 1350-1390 төгрөг байхад компанийн өр, зээл 750 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байсан гэнэ. Гуравхан жилийн өмнө энэ компани хасах тайлантай байсан гэдэг. Зүүн Цанхиас олборлодог бүх нүүрсээ "Чалко”-гийн өрөнд өгдөг, Монголд наалдах ашиг байхгүй байсан гэхэд болно. Улмаар сүүлийн гурван жилд олборлох нүүрсний хэмжээ нь эрс өсч, тэр хэрээр татвар, өрийн асуудлаа шийдэж чадсан байгаа юм. Гэтэл энэ хугацаанд валютын ханш 500 төгрөгөөр өсч, нүүрсний үнэ 30 хувиар буурлаа. Гэтэл энэ хүнд цаг хугацаанд нэмэх 23 тэрбум төгрөгийн тайланг гаргасан нь цаашид нүүрсний үнэ өсч, валютын ханш тогтворжсон нөхцөлд ашигтай ажиллах боломжийг харуулж байгаа юм. Учир нь тус компани энэ онд 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн. Ирэх онд энэ гэхэд 20 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Харамсалтай нь төрийн өмчийн компанийг ийм амжилттай удирдсан гүйцэтгэх захирал нь өнөөдөр яллагдагчаар татагдчихаад байгаа.

 

ЭРСДЭЛГҮЙ 932 ХОНОГ
Сүүлийн зургаан жилд уул уурхайн үйлдвэрлэлийн осолд 510 хүн өртсөний гуравны нэг нь нас барж, 49 хүн тахир дутуу болжээ. Уул уурхайгаас улсын эдийн засагт оруулах хувь нэмэр өсч, ажлын байр нэмэгдэхийн хэрээр энэ салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг хариуцлагатай болгох зохицуулалт дутагдаж байна. Энэ салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулснаар тэнд ажиллагсдын төдийгүй нийт иргэдийн аюулгүй амьдрах эрхийг хамгаална гэж Засгийн газар үзсэн. Тэгвэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК нь аюулгүй ажлын байрыг бий болгохыг өнгөрсөн хугацаанд зорьж иржээ. Үүний дүнд тус компани нь осол гэмтэлгүй, хөдөлмөрийн чадвар алдалтгүй 932 дахь өдрөө ажиллаж байна. Энэ нь сүүлийн гурван жилд тус компанийн уурхай олборлолт болон тээвэрлэлтэд ямар нэг осол гараагүй гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөр аюулгүй байдлын сургалтад 1117 хүнийг харуулсан нь томоохон уурхай дундаа өндрөөр үнэлэгдэх үзүүлэлт юм.



Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

"Эрдэнэс-Тавантолгой" сүүлийн гурван жил дараалан ашигтай ажиллажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани