Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Чулуунбат: Энэ оны эхний улиралд 3.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан



 

"Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 28.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үндэсний аудитын газраас шалгалт хийн ийм дүгнэлт гаргасан нь олон хүний анхаарал татаж байна. Тиймээс энэ асуудлаар тус компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбаттай ярилцлаа.

-Төрийн өмчит компаниуд ихэнх нь алдагдалтай ажилладаг. Харин танайх өнгөрсөн жил 30 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Санхүүгийн ямар менежмент хийв?

-Дэлхийн зах зээл дээр 2012 оны сүүлчээс нүүрсний үнэ унаж эхэлсэн. Одоо ч буурсаар байна. 2013 онд манай компани 156 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байв. Харин өнгөрсөн онд энэ тоо 400 тэрбум төгрөг болж нэмэгдэж өмнөх жилийнхээс 2.6 дахин өссөн байна. Манай компани харьцангуй шинэ. Эхний хоёр жил үйл ажиллагаа жигдэрч, 2014 оноос үр дүн нь харагдаж эхэлсэн. Үүнийг борлуулалтын орлогоос тодорхой харж болно. Мөн 2013 онд үндсэн үйл ажиллагаанаас 28.8 тэрбум төгрөгийн ашиг олсон. Энэ тоо өнгөрсөн онд 28.5 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, жил дараалан ийм хэмжээний ашигтай ажиллалаа. Бид үр ашигтай байх үүднээс бүхий л зардлаа хэмнэсэн юм. "Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн Зүүн цанхид Австралийн "ТТJVCO” компани ажиллаж байна. Энэ компанийн хамгийн эхний гэрээ өмнө нь хийгдсэн байсан. Уг компанийн болон Хятадын "Чалко”-гийн гэрээний асуудал өнөө хэр шийдэгдээгүй явж байгаа. "ТТJVCO” компанийн гэрээ манайд нэлээд хүндрэлтэй байхаар хийгдсэн. Дээрх хоёр компанийн гэрээнээс болж манай үйл ажиллагаа нэлээд доголдож байсан. Уул уурхайн компанид зардлыг тооцох хэд хэдэн арга бий. Австралийн "ТТJVCO” компанитай бодит зардал буюу тухайн компанийн гаргасан бүхий л зардлыг хүлээн зөвшөөрөх гэрээтэй. Бид тэдний зарцуулалтад хяналт тавих маш хүнд. Тиймээс өнгөрсөн оны долдугаар сараас тус компанийн гэрээнд өөрчлөлт оруулахаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа. Харин баруун цанхид манай дотоодын олборлогч компаниуд ажиллаж байна. Эдний зардал олборлосон хэмжээгээрээ байдаг учраас маш хэмнэлттэй, бодитой.

-Танай компани цаашид өөрийн хүчин чадлаараа ажиллаад явах боломж бололцоо хэр байна вэ. Жил дараалан ашигтай ажилласан нь ийм боломж бийг илтгэх?

-Энэ бизнест шинэ компани "тоглож” байгаа учраас үр дүн нь 3-4 жилийн дотор гарахгүй. 2013, 2014 оноос үйл ажиллагаа маань сайн гарсан нь энэ оны эхний улирлын тайлангаас харагдлаа. Учир нь, 2015 оны нэгдүгээр улирлын тайлангаар манай компанийн үйл ажиллагааны ашиг 34 тэрбум, цэвэр ашиг нь 3.3 тэрбум төгрөг байна. Хэдийгээр валютын ханшийн зөрүү гарсан ч ийм хэмжээний цэвэр ашигтай ажиллаж байна гэдэг цаашид манай компанийн үйл ажиллагаа доголдохгүй байна гэсэн үг. Жил ирэх тусам компанийн маань менежмент сайжирч байгаа нь харагдаж байна.

-Хятадын импортын нүүрсний зах зээлийн хэчнээн хувийг хангаж байна вэ. Нүүрсний салбар уналттай байгаа ч цаашид одоогийн амжилтаа ахиулаад явах боломжтой гэж харж байна уу?

-Манайх Монгол Улсын нүүрсний экспортын 13 хувийг бүрдүүлж байгаа юм. 2014 онд энэ тоо 34 хувь болж өсч байв. Манай компанийн олборлосон нүүрс Хятадын нүүрсний зах зээлийн есөн хувийг хангаж байна. Газраар тээвэрлэлт хийж байгаа манайхны хувьд есөн хувь маш өндөр үзүүлэлт шүү.

-Та "Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж байна гэж ярьлаа. Гэтэл алдагдалтай, өртэй байгаа гэсэн мэдээлэл байсхийгээд гардаг. Үүнд та тайлбар хийхгүй юу?

-Компани үүсэн байгуулагдсан үеийг үүнтэй холбож ярихаас өөр аргагүй. "Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэх 416 тэрбум төгрөгийг бүрдүүлэхийн тулд Хятадын "Чалко” компаниас 350 сая ам.долларын зээл авсан. Зээлээс тухайн үед компани тодорхой хэмжээний зардлаа авсан. Тиймээс 416 тэрбумыг бүрдүүлэхийн тулд арилжааны банкуудаас нэмж 90 сая ам.долларын зээл авсан байдаг юм. 2012 оны сүүл гэхэд Хятадын "Чалко” компани болон арилжааны банкуудад төлөх зээл хугацаа хэтэрч, алданги торгуульд ногдож эхэлсэн. Тиймээс алданги, торгуулийг арилгахын тулд манайх Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл авсан. Үүгээр арилжааны банкны зээлийг алдангитай нь төлөхөд 123 сая ам.доллар хүрсэн байв. Мөн туслан гүйцэтгэгч компаниудад 70 гаруй тэрбум төгрөгийн өртэй байсныгаа барагдуулсан. Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгө манай компанийн үндсэн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй. Тухайн үеийн 200 сая ам.долларыг одоогийн ханшид хөрвүүлэхээр 76.5 тэрбум төгрөгийн алдагдал ханшийн зөрүүнээс манай компани хүлээгээд байгааг тайланд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, 2014 онд манай компани үндсэн үйл ажиллагаанаасаа ашигтай ажилласан ч ханшийн зөрүүнээс үүссэн бодит бус буюу хэрэгжээгүй ханшаас 64,4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм. Түүнчлэн манайх улсад татварын илүү төлөлттэй нийлээд  156,7 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна.

-Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой”-гоос хамаараагүйханшийн зөрүүнээс үүссэн алданги танай өрд тооцогдоод явж байгаа гэсэн үг үү?

-2014 оны тайлангаас харахад, манай компани 395 тэрбум төгрөгийн авлагатай. Ихэнх нь "Хүний хөгжил сан”-гаас авах авлага эзэлж буй юм. Манай компанийн богино хугацааны өр 182 тэрбум төгрөг байгаа. Үүний 70 тэрбум нь манай компанид урьдчилж орж ирсэн борлуулалтын орлого юм. Бид гэрээ хийгээд урьдчилаад мөнгөө аваад нүүрсээ тээвэрлэж байгаа гэсэн үг. Үлдсэн 70 тэрбум төгрөг нь туслан гүйцэтгэгч компаниудад өгөх юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайлангаар 903  тэрбум төгрөгийн өр төлбөр байгаа ч 182  тэрбум төгрөг нь дээр дурьдсан төлбөр юм. Харин 536 тэрбум төгрөг нь Хөгжлийн банкны зээл. Энэ манай компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй "Хүний хөгжил сан”-д төвлөрүүлсэн мөнгө юм. Үлдэж байгаа 175 тэрбум нь Хятадын "Чалко” компанийн өр. Манайх өр авлагадаа дарагдаад хүндэрсэн зүйл байхгүй.

-Чалкогийн өрийг төлүүлэхгүй байгаа гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?

-Засгийн газрын болоод манай компанийн баг Хятадын талтай хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа. Тиймээс өр төлөх хугацаа хойшлогдоод буй юм. Манай компанийн агуулахад хоёр сая тонн нүүрс бэлэн байна. Нүүрсний агуулахууд дүүрсэн учраас бид олборлолтоо багасгаад байгаа.

-"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн  хурал болж байгаа. Ямар асуудал хэлэлцэх вэ?

-Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар өнгөрсөн оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, ТУЗ-аас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцдэг.

-Үндэсний аудитын газрын шалгалтаар танай компанид ямар зөрчил илэрсэн бэ?

-Манай компани жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулдаг. 2013 онд Үндэсний аудит, өнгөрсөн оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар олон улсын аудитын байгууллагтай хамтран шалгалт хийсэн юм. Өнгөрсөн жил2012, 2013 онд санхүү нягтлан бодох бүртгэлийнхээ бодлогын баримт бичгийг олон улсын стандартад нийцүүлэн гаргаж, мөрдлөг болгож ажилласан. Тиймээс энэ тал дээр ямар нэг сөрөг дүгнэлт гараагүй. Бид компанийнхаа хэмжээнд шийдвэрлэж болох асуудлыг аудитын зөвлөмжийн дагуу шийдсэн. Харин уурхайн зүүн цанхид олборлолт явуулж буй Австралийн "ТТJVCO” компанийн гэрээний асуудлыг манай компани дангаараа шийдэж чадахгүй. Хоёр улсын Засгийн газар хэлэлцээрийн түвшинд шийдэх учраас өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй байна. Өртэг зардалд хяналт тавиагүй гэх асуудал гарч буй. Мөн "Чалко” компанийн өрийг шийдвэрлэхийг аудитынхан зөвлөсөн. Энэ нь Засгийн газрын түвшинд шийдэгдэх учраас бид дангаараа шийдэх боломжгүй. Дээрх хоёр зүйлээ сайжруул гэсэн зөвлөмжийг аудитын байгууллагаас өгсөн. Мөн аудитынхан шилэн дансны тухай мэдээллээ ил тод болгохыг зөвлөсөн. Бид энэ дагуу таван сая төгрөгөөс дээш бүхий л орлого, зарлага, борлуулалтыг цахим хуудастаа байршуулж байгаа
Д.Чулуунбат: Энэ оны эхний улиралд 3.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани