Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Биржийн “арын хаалга”-ны компани Таван толгойн хаалгыг өшигчиж байна уу?

Биржийн “арын хаалга”-ны компани Таван толгойн хаалгыг өшигчиж байна уу?Ашгүй нэг хөдлөх нь дээ хэмээн баярлуулсан Тавантолгой хэмээх аварга галт тэрэгний зам дээр зарим хүн улаан дарцаг бариад гараад ирсэн энэ үед улс төр-уул уурхайн салбарын нухацтай шинжээч, сэтгүүлч Л.Болормаа ингэж бичив: "УИХ дахь тодорхой бүлэглэлийн хувьд Тавантолгой ордын хөрөнгө оруулагч дахин хэлэлцээрийн ширээний ард суухгүй байх нь чухал, магадгүй энэ бүлэглэлд өөр хөрөнгө оруулагч бэлээхэн бий”. Нухацтай шинжээчийн амнаас унасан гэж үзээд энэ үгийг газар гээлгүйгээр эргүүлж тойруулан харъя.
 
Хэн хэний бүлэглэл вэ, чухам сонирхол нь юу вэ, бэлэн байж магадгүй тэр хөрөнгө оруулагч нь хэн бэ гэдэг өөрөө сонин сэдэв бөгөөд энэ тал дээр янз бүрээр таамаг дэвшүүлж болно. Уг үйл явдлынх нь олон жилийн өрнөл хийгээд тухай бүртэй нь хамаатай байж болох процессуудын сонирхолтой зарим давхцлыг бүртгэн харахад доорхлогик дүгнэлтийг хийж болохоор байна. Гэхдээ энэ нь эрэн сурвалжлах сэтгүүлчийн гаргаж тавьсан сэдэв буюу нэг ёсондоо хариулт нь яваандаа их бага хэмжээгээр илрэн гарах, үйл явдлаар баталгаажих үйл явдлын өрнөлийн зөвхөн эхний тавил юм. Шатрын нүүдэл эхэллээ.
 
 
ДАВХЦАЛ №1
 
2012 оны дөрөвдүгээр сард Хятадын "Aluminium Corporation of China” буюу бидний товчлон хэлж заншсанаар "Чалко”компани мөн бидний сайн мэдэх Өмнөговь аймаг дахь Овоот толгойг эзэмшдэг "Саус гоби ресурс”/South Gobi Resources/ компанийн 57.6%-ийн хувьцааг 889 сая ам.доллараар авахаар тохиролцсоноо мэдэгдэв. Энэ орд манай орны нүүрсний баялаг нөөцтэй ордуудын нэг бөгөөд Хятадын хилээс дөчхөн км зайд оршдог юм. Монголд сонгуулийн хөөрөлтэй үед энэ мэдэгдэл жинхэнэ шуугиан тарилаа. Хонконгийн хууль, дүрмийн дагуу энэ тохиолдолд буюу компанийн 30-аас дээш хувь, өөрөөр хэлбэл хяналтын багцыг авч байгаа нөхцөлд, худалдан авагч тал "South Gobi Resources”-ийн үлдсэн бүх хувьцаа эзэмшигчдэд мөн хувь хөрөнгөнд нь сонирхлоо илэрхийлж үнэ хэлэх үүрэгтэй байсан ч Монголын тал дээрх хэлцлийг хууль бус гэж үзэн, "South Gobi Resources”(SGR)-ийн үйл ажиллагаанд хориг тавьснаар энэ наймаа бүтсэнгүй. Зөвхөн энэ хэлцэлийг унагах зорилготой хууль гаргах нь манайд ичгүүртэй тул гадаадын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь гадуурхсан заалттай хууль хүртэл гарав. Тухайн үед "SGR” компанийн гаргасан албан ёсны мэдэгдлээс үзэхэд 2010 онд Хонконгийн биржид бүртгүүлэхээсээ ч өмнө Хонконгийн Үнэт цаасны хороонд хүсэлт гаргаж, Хонконгийн нээлттэй хувьцаат компани гэж тооцохгүй байх хүсэлтийг тавьж байжээ. Учир нь ийн тооцогдсон тохиолдолд Хонконгийн бүх хууль үйлчилж, улмаар компанийн хувьд гаднаас санхүүжилт татах, хувьцаа гаргах, зарах гэх мэт бүх үйл явцаа тэрхүү хуулиудад нийцүүлэх шаардлагатай болно. Гэвч 2014 онд Хонконгийн Үнэт цаасны хорооноос шийдвэр гаргахдаа энэхүү хүсэлтийг нь үл харгалзаж, тус компанийг Хонконгийн нээлттэй компани гэж тооцохоор шийдсэн байдаг.
 
"SGR”-ийн наймаа бүтэхээ байсан нь хөрөнгө оруулагчдад нь цохилт болсноор Торонто, Хонконгийн бирж дэх тус компанийн хувьцаа навс унасан бөгөөд тэрнээс ч долоон дор хувь тавилан цаана нь тосч байжээ. Юу гэвэл дээрх явдлаас хэдхэн хоногийн дараа "SGR”-ийн 100 хувь эзэмшдэг "South Gobi Sands”компанийн нэр дээрх Овоот Толгой тэргүүтэй дөрвөн ордын лицензийг АМГ-аас түдгэлзүүлж, захирал Жастин Капла нарын удирдлагад нь эрүүгийн хэрэг үүсгэв. Онц их хэмжээний татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, цуцлагдах ёстой байсан лицензүүдийг цуцлуулахгүйн тулд авлига өгсөн гэх зэрэг хэд хэдэн зүйл ангиар үүсгэсэн энэ хэрэг саяхан шийдэгдсэн, үйл явдал юу болж шувтарсныг бид мэднэ. Дээр дурьдсан явдлуудын эцсийн үр дүнд, бараг тэрбум долларын үнэ хүрч шинэ эзэнтэй болох гэж байсан "SGR” компани зарагдах нь битгий хэл хувьцааных нь үнэ навсайтлаа унан бүхэл доллароор биш задгай центээр хэлэлцэгдэх болов.Зориуд зохион байгуулсан байж мэдэхээр өрнөл мөн үү, мөн. Сонирхогч этгээдэд дэндүү ашигтай шил дарсан үйл явдал шүү.
 
 
ДАВХЦАЛ №2
 
Ж.Капла нарыг баривчилснаас хойш "SGR” компанийн хувьцааны үнэ бирж дээр даруй дөрөв дахин унаад байсан 2012 оны арваннэгдүгээр сард Монгол улсын Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарч Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл тавигдаж эхлээд байсан төмөр замын концессын гэрээг цуцлан төмөр замаа засаг өөрөө барихаар болов. Яг энэ үед Монголын нүүрсний салбарт гадаадын нэгэн компани цоо шинээр орж ирлээ.Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "National United Resources Holdings Limited” (NUR) хэмээх энэ компани уул нь Хятадын хотуудын гудамжинд сурталчилгааны самбар өлгөдөг байсан компани юм. Тиймдээ ч "China Outdoor Media Group” гэдэг нэртэй байжээ. Харин нэрээ resource буюу нөөц энэ тэр болгон өөрчилж төрөл арилжаад Монголын нүүрсний салбарт гэнэт орж ирсэн нь туйлын сонирхолтой бөгөөд энэ салбарт хүч түрэн орж ирэх гэсэн сонирхлын бүлэг биржийн компанитай байхын тулд backdoor listing буюу "арын хаалга”-ны муу заль хэрэглэсэн байж магадгүй байдал харагддаг. Манай улс төрч болгоны аманд орсон IPO-гхийж хувьцаагаа гаргах нь маш нарийн төвөгтэй, мэдлэг, мэдээлэл, урт удаан процесс, компанийн цэвэр түүх шаардсан бизнес, банк санхүү, хуульчдийн мэргэжлийн баг хийх чимхлүүр үйл ажиллагаа юм. Үүнийг хийх чадамж муутай, боломжгүй юм уу эсвэл шаардлагыг хангаж чадаагүй компаниуд хөрөнгийн биржид нэгэнт гарсан бүртгэлтэй компанийг худалдан авах замаар тухайн биржид автоматаар бүртгэлтэй болохыг backdoor listing-гийн арга гэдэг. Нэр хүндтэй том хөрөнгө оруулагчид бол ийм муу зальжин компанийг бол тоож харьцахгүй. Самбар өлгөдөг компани нүүрс зөөдөг болсон нь, ийм аргаар "арын хаалгадсан”-ы үр дүн байхыг үгүйсгэх аргагүй. Монголын Таван толгойн ордоос коксжих нүүрс худалдан авч, БНХАУ-ын зах зээлд зуучлан нийлүүлэх борлуулалт, ложистикийн сүлжээ бий болгохоор зорьсон гэдгээ вэбсайтаараа дамжуулан мэдэгдсэн энэ компани 2013 оны дундаас нүүрсний борлуулалт хийж эхэлжээ. Нүүрсний бизнес эхлэхээсээ өмнө буюу 2012 оны эцсийн байдлаар татварын дараахь цэвэр ашиг нь 480 мянган хонконг доллар /70 мянга хүрэхгүй ам доллар/байсан бол 2013 онд ердөө зургаахан сар нүүрсний бизнес эрхэлснээр цэвэр ашиг нь бараг гурав дахин нэмэгдэж нэг сая хоёр зуун мянган хонконг доллар/170 мянган ам доллар/ хүрснээ тайлагнажээ. Цаашилбал тус компани Тавантолгойд олборлолт явуулдаг "Эрдэнэс Тавантолгой” болон Дорноговь амгийн Мандах суманд олборлолт явуулдаг "Их говь”компаниас 2014 оны дөрөв, тавдугаарсараас эхлэн ирэх нэг жилд нийтдээ 3 сая тонн орчим нүүрс авах гэрээ байгуулснаа зарласан байна.Мөн 2014 оны гуравдугаар сард "Avic Coal” хэмээх компанитай ирэх 3 жилд нийт 15 сая тонн нүүрс худалдан авах, тээвэрлэлт хийх, ложистикхамтын ажиллагааны стратегийн гэрээ байгуулжээ.
 
Үйл явдал ингээд дууссангүй. Хувьцааны үнэ нь центээр яригдах болсон "SGR” компанийннэр энд дахин гарч ирнэ. Юу гэвэл өчигдөрхөн байшингийн хананд самбар хадаж явсан NURкомпани Тавантолгойгоос нүүрс авахаар зогсохгүй, агуу том "Чалко”-гийн хийж чадаагүй, Монголын хуулиар хаалгасан наймааг гаргууд сайн хийх нь тэр. Юу гэвэл 2014 оны долдугаар сард "SGR” компанийн хяналтын багцаас 0.05хувь дутуу буюу 29.95 хувийн хувьцааг уг компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч "Turquoise Hill” (хуучнаар "Айвенхоу Майнз”) компаниас 25.6 сая канад доллароор худалдан авах болсноо зарлажээ. Дээр хэлсэнчлэн "SGR”-ийн хувьцаа центээр хэмжигдэх болсон бөгөөд энэ удаа нэгж нь 45 центийн үнэ хүрэв. Хоёр жилийн өмнө энэ хэмжээний хувьцааг "Чалко” бараг хагас тэрбум америк доллароор худалдан авахаар мөнгөө сарвайж Монголын төрд айхтар нөлөө бүхий бүлэглэлд сарвуугаа тас цохиулж байсан билээ. Самбар өлгөгч компанийн суга өсөлтийн түүх Гиннесийн номонд орохоор хөөрөлттэй байв. Ямар ч байсан Монголын нүүрсний салбарт цоо шинэ тоглогч орж ирсэн төдийгүй байр сууриа огцом бөгөөдүлэмж тэлэв.
 
 
ДАВХЦАЛ №3
 
 
2014 оны наймдугаар сард Монгол улсын Засгийн газрын 268 дугаар тогтоол гарав. 
"Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” хэмээх энэхүү тогтоолд "Ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшинэ”, "Чалко” компанид тавьсан өрийн үлдэгдлийг нүүрсээр төлж барагдуулах, эсвэл уг гэрээг хүчингүй болгох гарцыг шинэ хөрөнгө оруулагч өөрөө олно” гэх мэт олон чухал заалттай. Тавантолгой дээр ажил оволзож эхлэх дуулиантай зэрэгцэн "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад шинэ хүмүүс очив. "SGR” компанийн уул уурхайн үйл ажиллагааны менежерээр ажиллаж байсан нэгэн Уурхай хариуцсан захирал болсон бол мөн компанид засварын болон хангамжийн сүлжээний менежер байсан хүн "Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал боллоо. Хэрэг дээрээ 30 шахуу хувь нь "NUR”-ынх болсон "SGR” компанийнхан л дэвшиж байгаа хэрэг шүү дээ. Дэвшүүлж илгээсэнNUR-ынхан нь харин энэ үед юу хийж байв гэвэл мөн л улам бүр өөдөө "хөөрч” байв. 2014 оны зургадугаар сард тус компани Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй "Able Nice International” компанийн нийт хувьцааг 290 сая хонконг доллараар худалдан авахаар тохиролцсоноо албан ёсоор мэдэгджээ. Үүнийхээ 70 сая хонконг долларыг тодорхой графикийн дагуу бэлнээр, үлдсэн 220 саяыг хөрвөх бондын журмаар төлөхөөр тохиролцсон байна.
 
"Able Nice International” нь зүгээр ч нэг компани биш, Хонгконгод бүртгэлтэй "Golden Star Logistics” компанийн хувьцааг 100% эзэмшдэг. Харин "Golden Star Logistic” нь Монголын "Тахидаг хайрхан” хэмээх компанийн 90%-ийг эзэмшдэг ажээ. "Тахидаг хайрхан” компани нь "Able Nice International” компанийн Монголд үйл ажиллагаагаа явуулдаг үндсэн нэгж нь бөгөөд Өмнөговийн Тавантолгойн бүсээс БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл нүүрсний борлуулалт, тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, үүнийхээ хүрээнд хүнд даацын машины авто бааз болон гарааш, агуулах, ложистикийн дэд бүтэц эзэмшдэг. Мөн Цагаан хаданд 12.5 га талбай бүхий гаалийн хяналтын талбай, Тавантолгойн бүсэд гурван га үйлчилгээний талбай зэргийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг. NUR нь "Able Nice International” компанийг худалдан авснаар 2013 оноос эхлүүлсэн нүүрсний бизнесээ улам бүр өргөжүүлэн тэлж, дэд бүтэц, ложистикийн хувьд бэрхшээлгүй ажиллах нөхцлийг өөртөө бүрдүүлэх болно” хэмээн вэбсайтдаа тэмдэглэжээ.
 
Энэ хэлцлийг хийснээсээ ердөө нэг сарын дараа NUR дээр хэлсэнчлэн "SGR” компанийн томоохон хувийг худалдаж авсан бөгөөд мөн дөрвөн сарын дараа "Able Nice International” компанийг худалдаж авах үнээ өмнөхөөс 150 сая болгон бууруулсан шинэ хэлцэл байгуулсан юм. Аварга том "SGR”-ийг гартаа оруулсан тул арай жижиг дээр нь гэдийж эхэлсэн нь тэр биз. Харин энэ явдлаас хойш 6 сарын дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 24-нд "Turquoise Hill” компани "SGR”-д үлдээд байсан өөрийн мэдлийн 26 хувиа зарах хэлцлийг эхлүүлж,дөрөвдүгээр сарын 23-нд тус хэлцлийг хийж дуусгаснаа зарлажээ. Нэгж хувьцаа тус бүрийг нь 35 канад центээр үнэлэн нийт 17 сая канад доллароорхудалдаж авсан этгээд нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй "Novel Sunrise Investments” хэмээх компани байв.
 
1990-ээд оноос хойш Хятадын гол төлөв үл хөдлөх хөрөнгийн зах зээлд амжилттай ажилласан гэх "Novel Sunrise Investments” компанийн талаар тодорхой мэдээлэл туйлын хомс бөгөөд өөрийн гэсэн вэбсайт үгүй аж. "Novel Group”хэмээх мөн л тодорхой мэдээлэл үгүй компанийг 20 жил удирдсан гэх Тэд Чан "SGR”-ийн гүйцэтгэх захирлаартомилогдсон болохыг уг компанийн бус харин хоёрдогч болон гуравдагч эх сурвалжаас л олж үзэж болно. Хэлцэл хийгч бас нэг гэнэтийн компани ийнхүү гарч ирснээр 13 жилийн түүхтэй "SGR” компани шинэ эзэнтэй болов. Харин энэ явдлаас хойш нэг сарын дараа мөнөөхөн NUR "Тахидаг хайрхан”-ыг эзэмшдэг "Able Nice International” компанийг худалдан авах хэлцлээ хүчингүй болгосон бөгөөд шалтгаанаа "...компанийн бүх хувьцааг худалдан авах гэрээний нөхцлүүд хугацаандаа бүрэн хангагдаагүйн улмаас...” хэмээн тайлбарлажээ. Сонирхогч этгээдэд "SGR”л хэрэгтэй байсан болохоор одоо "Тахидаг хайрхан”-д мөнгө зарах тийм ч чухал биш болсон биз. Эсвэл нэг нь худалдаж авах, нөгөө нь зарах гэсэн хуурамч хэлцэл явагдсан байж ч болох. Дашрамд дурьдахад, дээрх үйл явдлууд ид өрнөж, нэг талдаа гарч байхтай зэрэгцэн Жастин Капла нар суллагдан нутаг буцжээ.
 
 
ТӨГСГӨЛ БИШ ТӨГСГӨЛ
 
Монголын нүүрсний салбарт нөлөөгөө суулгаж барьцаа лавшруулсаар буй учир битүүлэг этгээдүүдийн хөшигний ар дахь тоглолт шууд болон шууд бус байдлаар Тавантолгойг тойрон явагдаж байгааг дээр дурьдсан цөөн баримтаас харж болно. Дөрвөн том ордын лицензийг эзэмшдэг, зөвхөн баталгаат нөөц нь л гэхэд хагас тэрбум тонн гэдгээрээ "SGR”-ийн Овоот бол дөрвөн лицензтэй томоохон орд, гэхдээ энэ нь сонирхогч талын эцсийн зорилго бус харин илүү том зорилгод хүрэх ээлжит тавцан төдийбайж ч мэдэх юм.
Хар хөшигний ар дахь энэхүү их гарын тоглолтыгзохион байгуулагч бүлэглэл ньзорилгодоо хүрэхийн тулд Засгийн Газрын өргөн мэдүүлсэн Таван толгойг цогц байдлаар хөгжүүлэхтөслийг эсэргүүцэн нураах замаар өөрсдөө түүнд эзэн суухыг санаархаж байгаа нь илэрхий байна. Үйл явдлын цаашдын өрнөлийг анхааралтай ажиглая.
ШАТРЫН НҮҮДЭЛ СОНИРХОЛТОЙ ҮЕДЭЭ ИРЛЭЭ...
Биржийн “арын хаалга”-ны компани Таван толгойн хаалгыг өшигчиж байна уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани