Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний хэргийн үнэн мөнийг мөшгөвөл

 Нүүрсний хэргийн үнэн мөнийг мөшгөвөл2014 оны хавраас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нартай холбогдох  Нүүрсний хэрэг” гэх зүйл шуугиан тарих болсон билээ. АТГ-аас ойр ойрхон хурал зарлаж, олон нийтэд энэ хэргийн улмаас "төрийн өмчит Багануур ХК буюу улс даруй 3.6 тэрбум төгрөгөөр хохирсон нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” хэмээн буруутгаж эхлэснийг бүгд санаж байгаа байх. Бүтэн жил шуугиж, асар ихээр улс төржсөн энэ хэргийн мөрөөр мөшгиж, яг юу болсон, ямар төөрөгдөл, будлиулалт өрнөснийг тодруулахыг хичээснээ уншигч танд толилуулъя.

 

АТГ-ын хийсвэр буруутгалууд ба бодит үнэн

АТГ-аас Л.Гансүх нарыг буруутгасан заалт бүр дээр тулгуурлан бодит үнэнийг сийрүүлбэл илүү оновчтой байх бололтой.

   

    Буруутгал 1

    Л.Гансүх Засгийн газраас ямар ч шийдвэр гараагүй байхад албан тушаалаа ашиглан нүүрс жижиглэнгээр худалдах ажлыг зохион байгуулсан.

 Бодит үнэн 1



2012 оны 8 дугаар сарын 20-нд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдмагцаа үнийн өсөлттэй тэмцэхийн тулд Монголбанктай хамтран шатахуун, мах, гурил гэх зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг  үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй зөвлөлдөн хүү багатай зээл олгосны үр дүнд үнэ  тогтворжиж эхэлжээ. Гэтэл 10 дугаар сарын дундуур хэрэглээний нүүрсний жижиглэнгийн үнэ эрс өссөн байна.

Шалтгаан нь Улаанбаатарт нүүрс жижиглэнгээр борлуулдаг компани огт байхгүй. Харин бөөнөөр нийлүүлдэг 2 компани байжээ. Нэг нь Төрийн өмчит "Багануур илч” ХХК, нөгөө нь Алаг толгойн нүүрсийг нийлүүлдэг хувийн компани. Тэд нүүрсийг вагоноос буулган газар дээр нь том, жижиг, нунтаг чулуутай нь экскаватороор шууд хутгаад 60 гаруй мянган төгрөгөөр зардаг байсан. Үүнийг нь портертой иргэд аваад жалганд аваачин томыг нь лантуудан жижиглэж, шигшин гуравны нэг орчим нунтгийг нь хаяад үлдсэнийг иргэдэд 200 000-220 000 төгрөгөөр зарж байв. Мөн өдөрт 200 гаран машин Багануурын уурхай дээрээс тонныг нь 25 000 төгрөгөөр аваад нийслэлд авчран 200 000 мянган төгрөгөөр борлуулдаг тогтсон сүлжээ ч үүссэн байж. Тиймээс Засгийн газраас нүүрсний үнийг барих, хямдруулах шийдвэр гаргаж, үүний дагуу "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Ерөнхий сайд энэ асуудлаар Эрчим хүчний сайд М.Сономпилд үүрэг өгсний дагуу 9 сарын 26-ны өдөр "Ажлын хэсэг томилох тухай" 13 тоот тушаал гарчээ. Энэ ажлын хэсэгт Эрчим хүчний яамны төлөөлөл, Багануурын уурхайн удирдлагууд болон Багануур Илч компанийн удирдлагууд багтсан байдаг.

Ажлын хэсэг 10 дугаар сарын 23-ны өдөр танилцуулга хийхдээ Багануур ХК-ийн ТУЗ-өөс ирүүлсэн 2011 оны 04 тоот тогтоол, 2012 оны 15 тоот тогтоолуудын дагуу нэг тонн шигшээгүй нүүрсийг 27 500 төгрөгөөр тооцож нийлүүлэх болсныг мэдэгдсэн байна. Тэгэхээр Эрчим хүчний сайдын болон Багануур ХК-ний ТУЗ-ийн албан ёсны шийдвэрийн дагуу уг ажил явагдаж байжээ.

Энэ үед Багануурын уурхай нэг тонн шигшээгүй нүүрсийг:

    Цахилгаан станцуудад 20 500 төгрөгөөр
    Иргэн аж ахуйн нэгжүүдэд 25 000 төгрөгөөр
    MGLSB компанид 27 500 төгрөгөөр өгч байсан байна.

Тухайн үед Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нь ажлын хэсгийн дүгнэлт гаргахад оролцоогүй, харин хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад төр, хувийн хэвшлийн түншлэлд зохицуулагч, хянагчийн үүрэгтэйгээр оролцож байсан ажээ.



 

 

     Буруутгал 2

    Л.Гансүх нар Багануур ХК нэг тонн нүүрснийхээ үнийг 39 мянган төгрөгөөр  тогтоосон байхад 27500 төгрөгөөр тооцож аваад жижиглэнгээр борлуулахдаа 80 мянган төгрөгөөр худалдаж, үнийн зөрүүгээс их хэмжээний мөнгө завшсан.



 

Бодит үнэн 2

АТГ энэ буруутгалдаа Үндэсний Аудитын газрын аудитор Ш.Ичинхорлоогийн дүгнэлтийг үндэс болгожээ. Тэрээр Багануур ХК-ийн ТУЗ-өөс 2013 оны наймдугаар сард гаргасан тогтоолын "шигшиж, ангилсан нүүрсийг" тонн тутмыг 39 мянган төгрөгөөр борлуулах  шийдвэрт тулгуурлаж дүгнэлтээ гаргасан гэдэг. Өөрөөр хэлбэл MGLSBD компани Багануур ХК-ийн ТУЗ-ийн гаргасан шийдвэрээр бус илүү хямд үнэ буюу 27 500 төгрөгөөр нүүрс авч, үнийн зөрүүнээс нийт хоёр тэрбум гаруй төгрөгийг завшсан гэж үзжээ. Ингэхдээ Багануур ХК-ийн ТУЗ-ийн 2013 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 02 тоот тогтоолд буй 39 мянган төгрөг гэх үнэ нь Багануур ХК-ний зүгээс "өөрсдөө шигшиж ангилаад, жижиглэнгээр худалдах тохиолдол хэрэглэх үнэ" гэж заасныг санаатайгаар орхигдуулсан байна.

MGLSBD компани нь Багануур ХК- ийн ТУЗ-ийн 2013 оны 11 сарын 1-ний шийдвэрийн дагуу шигшиж ангилаагүй нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан авч, өөрсдийн техник, хүн хүчээр Багануур болон Амгалан өртөөн дээр хоёр удаа шигшиж, ангилаад шуудайлан, таван  дүүргийн гэр хорооллын гудамжуудад байгуулсан нийт 163 борлуулалтын цэгт хүргэж өгч борлуулж байжээ. Хоёр удаагийн шигшиж, ангилах ажиллагааны зардал, төмөр замын тээврийн зардал, ачих буулгах, шуудайлах, борлуулалтын цэгт машинаар хүргэх болон жилтнуудын цалин хөлс, нийгмийн даатгал, татвар зэргийг оруулан тооцсоноор нэг тонн шигшиж ангилан шуудайлж борлуулсан нүүрсний зардал 78 мянган төгрөгт хүрч, үүн дээр компани 2000 төгрөгийн ашгаа нэмсэн үнээр борлуулдаг байжээ.

Гэтэл дүгнэлт гаргасан аудитор болон аудитын компани нүүрсийг шигших, ангилах, шуудайлах, хүргэх, борлуулах явцын зардлыг огтхон ч тооцож үзэлгүй эхний болон эцсийн үнийн зөрүүгээр "завшсан, хохирол учруулсан" гэсэн дүгнэлт үйлдсэн нь санаатайгаар мушгин гуйвуулсан, ёс зүйгүй хэрэг болжээ. Багануур ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу нэг талаас тус компанийн гүйцэтгэх удирдлагууд бүгд гарын үсэг зурж, нөгөө талаас Нүүрс хөтөлбөрийн менежментийг хийж гүйцэтгэх MGLSB ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон, нэг тонн шигшээгүй нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2 жил хэрэгжээд дуусч, дүгнээд гэрээ хийсэн хоёр тал гомдол гаргаагүй, хохирол нэхэмжлээгүй байхад Үндэсний аудитын байцаагч ирж, өөрт оногдоогүй эрхийг эдлэн "Та нар нүүрсээ 39 мянган төгрөгөөр борлуулах ёстой байсан" гэж цаасан дээрх хохирлыг анхлан бий болгосон. Улмаар уг гэрээний харилцаанд огт хамааралгүй Л.Гансүхийг үнийн зөрүүгээр 2 тэрбум гаруй төгрөг завшсан гэж муйхарлан буруутгасан байдаг.

   

     Буруутгал 3

    Л.Гансүх нар Багануур ХК-иас ачуулсан нүүрс, борлуулсан нүүрсний хоорондох хэмжээний зөрүүгээс мөнгө завшсан.

Бодит үнэн 3



Баганнуур ХК болон MGLSBD компаниудын хооронд байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний 3 дугаар зүйлийг 3.6 заалтыг харвал "Худалдан авагч нь вагоноос буусан нүүрсийг шигшиж, шуудайлсны дараах жингээр тооцоо хийнэ" гэж тодорхой заасан байх юм. Компани уурхайгаас нүүрс авсан даруй Багануурын уурхай дээр байрлуулсан өөрсдийн тоног төхөөрөмжөөр эхний шигшилтийг хийдэг ч чулууг ялгах боломжгүй аж. Тиймээс Улаанбаатарт ирсний дараа ахин шигшиж (Багануурын нүүрсний онцлог нь вагонд ачих, буулгах болон замын сэгсрээнд үйрч, нунтаг нэмж үүсдэг), чулууг ялгана. Нүүрсний вагон бүр дээр 14 хүнтэй шигших, савлах баг ажиллаж, нэг тоологч хянажээ. Энд шигших, чулуу ялгах, шуудайлж савлаад жинлэх, амсарыг нь оёж, тээврийн машинд ачих ажлууд хийгдэнэ. Вагоноор ирсэн нүүрс дуусмагц тоологч, бригадын дарга хоёр тухайн вагоноос хэдэн шуудай нүүрс гарсан. Хэдийг нь ямар дугаартай машинд ачсан талаарх бүртгэлийг хийж, гарын үсэг зурж баталгаажуулна. Уг  тооцоог талбайн ахлагч, "Багануур илч”  компанийн холбогдох албан тушаалтан нар  зөвшөөрч гарын үсэг зурна. Учир нь нүүрсний хэмжээг тооцохдоо шуудайлж, жинлэсний дараах цэвэр жингээр тооцно гэж гэрээн дээр заасан.

Толгойт, Амгалан өртөөнүүд дээр хийгдсэн хоёрдахь шигшилтээс үлдсэн үйрмэг, нунтаг нүүрсийг "Багануур илч” компани хүлээж аваад Цахилгаан станц, уурын зуухнуудад тонныг нь 20500 төгрөгөөр өгдөг байжээ. Энэ үед ялгасан  чулууны жин мэдээж хасагдана. Багануур илч бол Багануур ХК-ийн охин компани ажээ. Вагоны жингийн стандарт алдагдал гэж юм байдаг. Үүнийг тооцох тогтсон аргачлалтай. Тийм стандарт алдагдал болон шигшүүрээс ялгарсан чулуу, үйрмэгийн хэмжээг хасаад цэвэр шуудайлсан нүүрсний жингээр эцсийн тооцоог хийдэг байжээ. Гэтэл аудитор Ш.Ичинхорлоо гэрээнд тодорхой заасан хэмжих зарчим, стандарт алдагдал зэргийг тооцохгүйгээр эхний болон эцсийн жин хэмжээний хооронд гарсан зөрөөгөөр тэрбум гаруй төгрөгөөр Багануур ХК-ийг хохироосон гэх дүгнэлт хийсэн байна. Үүнд мөн л Л.Гансүх ямар ч холбогдолгүй бөгөөд компаниудын хооронд байгуулсан гэрээний асуудал.

   

    Буруутгал 4

    Л.Гансүх нар Багануур ХК-иас шатахууны зардал нэрээр их хэмжээний мөнгө луйвардсан.

 Бодит үнэн 4

MGLSB компани "Багануур” хувьцаат компаниас экскаватор, бусад техникийн түлшийг үйл ажиллагаандаа хэрэглэн хоорондын тооцоогоор төлөөд явж байсан 399.3 сая төгрөгийг хохирол учруулсан мэтээр дүгнэсэн. Гэтэл энэ төлбөр хийгдсэн нь санхүүгийн баримтаар нотлогдсон. Мөн л Л.Гансүхэд огт хамааралгүй асуудал.

 

     Буруутгал 5

    Л.Гансүхийн төрсөн охин MGLSB компанийг байгуулсан нь тогтоогдсон.

Бодит үнэн 5

Улсын бүртгэлийн газраас өгсөн лавлагаанаас харахад MGLSB компани 2009 онд М.Сүхбаатар хэмээх ганц эзэмшигчтэйгээр байгуулагджээ. Л.Гансүхийн охин Г.Цэрэнжагзан тус компанийг байгуулах үед болон хожим ч эзэмшигчээр нэмэгдэж ороогүй нь тогтоогдсон байна. Түүгээр ч барахгүй 2012-2014 онуудад Монголд байгаагүй ажээ.

 

Үнэнийг хэн хамгаалах вэ?

Нүүрсний хэрэг гэгчийн мөрөөр мөшгих тусам гэмт хэрэг биш болох нь тодорно. Буруутгал бүхний эсрэг дэлгэх үнэн олдож байна. Эндээс надад айдас түгшүүр төрлөө. Монгол улсад үнэн гэж байна уу? Эндээс хэн нэг аудиторын алдаатай ч  юм шиг, захиалгатай ч юм шиг хийсвэр "дүгнэлтээр" мөрдөн байцаагч хэнийг ч хилс хэрэгт унагаж болох нөхцөл тодорно. Бас нэг хачирхалтай зүйл байгаа нь "учруулсан хохирол” гэх тоо нь 3,6 тэрбумаас 13 тэрбумын хооронд хэлбэлзээд байгаа явдал. Монголын хяналт шалгалт хийх, мөрдөн шалгах байгууллагуудад мөнгөний тоо хэмжээтэй холбоотой мэдэгдлүүдээ байнга өөрчилдөг хачирхалтай, зуршил гэхээр зүйл тогтоод байгаа бололтой. Ё.Отгонбаярын эхнэрийн дансаар орсон гэх мөнгөний хэмжээ, Саусгоби сэндс компаний татвараас зайлсхийсэн гэх мөнгөний хэмжээ, Оюутолгой төслийн татварын өрийн хэмжээ байнга өөрчлөгдөж байсны нэгэн адил "нүүрсний хэрэгт" дурдагдсан тоонууд ч өөрчлөгдөж иржээ.

Хамгийн аймаар нь буруу дүгнэлт хийж бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа аудитор Ш.Ичинхорлоо гэгч хожим нь Л.Гансүхийн өмгөөлөгч О.Баасандоржид бусдын шахалт, дарамтаар тийм зүйл хийсэн гэж хүүрнэсэн явдал. Хүний хувь тавилан, эрүүл мэнд, нэр хүндэд төрийн байгууллага, хууль хүчний байгууллагууд дэндүү харгис хүйтэн ханджээ. Эсвэл хэвлэлийнхний хардаж бичдэг шиг улс төрийн захиалгаар хөдлөөд байна уу гэдгийг ялгаж, салгах, тодруулах, хариуцлага тооцох цаг болжээ.

О.Намуун

 Эх сурвалж:

"Үндэстний тойм" сэтгүүл

Нүүрсний хэргийн үнэн мөнийг мөшгөвөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани