Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгойгоос алдсан боломж

Оюу толгойгоос алдсан боломж"Оюу толгой” компани ил уурхайгаас олборлосон хүдрээ баяжуулж урд хөршид экспортолж буй. Харин зэсийн гол нөөцийг олборлох учиртай далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт зогсоод хоёр жил болж байна. Оюу толгойн нөөцийн 80 хувь нь гүндээ бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусч байж Оюу толгой гол нөөц рүүгээ орно гэсэн үг. Далд уурхайн санхүүжилт гацаж бүтээн байгуулалт зогсоогүй бол эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх байсныг тооцоолж үзсэн хүн одоогоор алга. Ингэхэд Оюу толгойн бүтээн байгуулалт зогссоноор монголчууд ямар боломжуудыг алдсан бол. Тооцоолох гээд үзье.
 
Оюу толгой төсөл 2013, 2014 онуудад нийтдээ хоёр тэрбум ам.доллар зарцуулах байж. Том төслийн зарцуулалт эдийн засагт яаж нөлөөлөх нь тодорхой. Татвар болж төсөвт очно. Төсөв мөнгөжихийн хэрээр хамгийн наад зах нь л төсвийн ажилчид цалингаа асуудалгүй авна. Цомхтголд өртөж ажилгүй болно гэсэн айдасгүй ажиллана. Мега төсөл хэрэгжиж эхлэхээр ажилчдын хоол, унд, хувцас, бензин шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд хэрэглээ нь өснө. Дотоодын бизнесүүдээс хэрэглээгээ худалдаж аваад эхлэхээр эдийн засагт шууд нөлөө нь мэдрэгдээд ирнэ. 
 
Тооцоогоо бүр ахиулъя. Оюу толгой төслийн зарцуулах байсан нэг тэрбум төгрөгийн  53 хувь буюу 553 сая ам.доллар нь эдийн засагт шууд нөлөөлөх байж. Энэ мөнгөний 40 хувь нь дотоодны ханган нийлүүлэгчдээр дамжиж зах зээлд эргэлдэнэ гэсэн тооцоо гарч байна. Төсвийн ажилчдын цалинд 40 сая ам.доллар зарцуулах байсныг  онцолъё. Эдийн засгийн шууд бус нөлөөний хувьд ч яг таг тоо хэлж болно. 450 орчим сая ам.доллар ханган нийлүүлэгчдээр дамжиж, бараа бүтээгдэхүүн, цалин, үйл ажиллагаанд  зарцуулагдах боломжийг бид алджээ. Энэ мөнгөний37 хувь нь дотоодын гэрээлэгчдэд очих байж. Ханган нийлүүлэгч компани, тэнд ажилладаг  ажилчдаас нийтдээ 90 орчим сая ам.доллар татвар хэлбэрээр улсын төсвийг арвижуулах байсан боломжоо ч бид өнгөрсөн хугацаанд алдаад байна. Ханган нийлүүлэгч байгууллагуудаас  60 орчим сая ам.доллар төсвөөсцалинждаг хүмүүст очих байжээ. Энэ хэмжээний мөнгөөр улсад ажилладаг 2500 хүний цалин хөлсийг өлхөн тавьчихна. 
 
Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт гацсанаас  болж эдийн засагт эргэлтэнд орох байсан хэчнээн ам.доллар алга болчихов гэсэн асуултад хариу хайя. 1.55 тэрбум ам.доллар эргэлтэд орох байсан гэсэн тооцоог эдийн засагчид гаргажээ. Бараг л гурван их наяд төгрөг. Оюу толгой төсөл нэг жил тэрбум ам.доллар зарна гэхээр  жил бүр дунджаар 500 сая ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Монголд орж ирэх байсан гэсэн үг. Энэ боломжоо ч бид алдаад байна. 
Бас нэг тооцоо сонирхъё. Оюу толгой төсөл, энэ төслийн  ханган нийлүүлэгчид, ханган нийлүүлэгч компаниудын ажилчдаас шууд татвар хэлбэрээр авах мөнгө ч чамлахааргүй байж. Нийт зарцуулалтын 9-11 хувьтай тэнцэх мөнгө төсөвт орох байжээ. Оюу толгой төсөл энэ хэмжээний мөнгө зарцуулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувьтай тэнцэх хэмжээний шинэ бизнесүүд бий болно гэсэн анхаарал татахаар тооцоо ч байна.
Тэгэхээр өнгөрсөн хоёр жилд бид ийм боломжуудыг алджээ. Боломжийг алдсанаар ямар эрсдэлд хүрснээ эргэж харъя.
 
 
Оюу толгойн далд уурхайн санхүүжилт зогсч, Засгийн газар  "Рио” хоёр хэлэлцээрийн ширээний ард сууснаас хойш гадаад хөрөнгө оруулалт огцом буурсан. Энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарсан гэх мэдээллийг Монгол банкнаас өгч  байна. Өнгөрсөн оны эхний улиралд 294 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж. Харин өдгөө 72.2 саяар буурч 366 сая ам.доллар руу уруудаад байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт жил бүр буурч байгааг энэ харьцуулалтаас харчихаж болно. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарчихаар ам.долларын ханш өсдөг. Доллар ховордох тусам ханшаа барихад хэцүү, төгрөг үнэгүйдэхэд ойрхон байна гэсэн анхааруулгыг Төв банкныхан өгч байна. Оюу толгой гацсан үед буюу 2012 онд 1400 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 1995 төгрөгт хүрсэн.Гол шалтгаан нь эрс буурсан гадаадын хөрөнгө оруулалт. 
Монгол руу чиглэсэн том хөрөнгө оруулалт хүлээлтийн горимд шилжчихээд байгаа. Тэд Оюу толгой төсөл урагшлах эсэхийг харж суугаа. Монгол улсын зээлжих зэрэглэл хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй гэсэн ангилал руу уруудчихсан яваа. Зээлжих зэрэглэл муудах тусам Монголын компаниудын гадны зах зээлээс мөнгө босгох боломж нь хумигдана.Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад хэцүү болно. Уг нь зээлжих зэрэглэл өндөр бол олон улсын зах зээлээс хямд хүүтэй мөнгө босгож эдийн засгаа тэтгэх боломж бий. Одоогийн байгаа зээлжих зэрэглэлийн B гэсэн үнэлгээг нэг шатаар ахиулахад л хөрөнгө оруулахад таатай гэсэн ангилалд багтчихна гэж Эдийн засгийн форумын үеэр ярьж байсан. Зээлжих зэрэглэлийг ахиулах нэг том гарц нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж эдийн засагчид ам нийлүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд гадны хамгийн том хөрөнгө оруулалттай Оюу толгойгоо хөдөлгөхөөс өөр гарц харагдахгүй байна. 
 
 
Том төслөө хөдөлгөөгүйгээс болж гарах нэг том эрсдэл бий. Тэр нь "Чингис” бондын эргэн төлөлт. Засгийн газрын гадны хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөө эргүүлж төлөх хугацаа 2017 он. Яг одоогийн байдлаар Монгол Улсын төсөвт бондын  өрөө буцаан төлөх мөнгө байхгүй. Том төслөө хөдөлгөж байж л бондын мөнгөө буцаан төлөх боломжтой гэж эдийн засагчид сануулдаг. Хэрвээ далд уурхайн өндөр агуулгатай хүдрээс бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн бол улсад төлөх татвар, төлбөрийн баримжаа гурван тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Энэ мөнгө бол 2018-2025 онуудад төлөх татвар хураамжийн хэмжээ. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл "Чингис” бонд зэрэг гадаад өрийг төлөхөд төсөвт дарамт учрахгүй гэж шинжээчид хэлж байна. 
 
 
Ц.Баасансүрэн
 
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Оюу толгойгоос алдсан боломж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өнөөдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани