Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Тэргүүн Дэд захирал Л.Ганбаатар: Энэ гэрээний цаана Монголоос гадна Франц, Япон улсын ашиг сонирхол бий

Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Тэргүүн Дэд захирал Л.Ганбаатар: Энэ гэрээний цаана Монголоос гадна Франц, Япон улсын ашиг сонирхол бийМонгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болдын урилгаар Бүрд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Төрийн өмчит "Мон-Атом” компани Францын "Арева Монгол” компаниуд "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-нд гарын үсэг зурсантай холбогдуулан "Мон-Атом” компанийн тэргүүн дэд захирал Л.Ганбаатартай ярилцлаа.

 

Төрийн өмчит "Мон-Атом” компанийн талаар яриагаа эхлэх үү?

 2009 онд Цөмийн энергийн тухай хууль болон цацраг идэвхит ашигт малтмалын талаарх төрөөс баримтлах бодлого гарснаар энэхүү хууль, шийдвэрийг хэрэгжүүлэх бүтцийн нэг Мон-Атом  компани юм. Цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, орд ашиглахад дангаар буюу хөрөнгө оруулагчтай хамтрах, төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох, хэлэлцээр хийх үндсэн чиг үүрэгтэй төрийн өмчит аж ахуйн нэгж.

-"Мон-Атом” хэдэн хараат компанитай юм бэ?

 Одоогоор "Арева майнс” гэсэн нэртэй хараат байгуулагдаад байна. Цаашдаа илрээд байгаа ордуудаа түшиглэн охин болоод хараат компаниуд бий болно. 51-ээс Дээш хувьтай компаниудыг охин, 50- иас доош хувь эзэмшдэг компаниудаа хараат гэж нэрлэдэг. Ойрын хугацаанд дөрвөн компани байгуулагдах болов уу гэсэн төсөөлөл байна. "Арева” группын хувьд 1995 онд Монгол Улсад орж ирсэн билээ. Тухайн үеийн ашигт малтмалын тухай хуулинд өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн тохиолдолд татвар хураамжаа төлөөд зуун хувь эзэмшинэ гэсэн утгатай заалт байсан. Хуулийн хүрээнд орж ирсэн учраас манай талын үнэ төлбөргүй эзэмших 34 хувийг зөвшөөрүүлэх гэж нэлээд бэрхшээлтэй яриа хэлэлцээрүүд болсон. "Арева” групп одоогийн байдлаар 145 сая ам.долларын хөрөнгө оруулалт хайгуулын ажилд хийчихээд байгаа юм.

-Зарим нэг эх сурвалжууд Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг ураны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар ирсэн хэмээн тайлбарлаж байна?

 Хоёр орны Гадаад хэргийн сайд нарын уулзалт улс төрийн зорилготой байдаг болов уу. Энэ зорилгоороо айлчилсан байх. Монгол Францын хамтарсан компани байгуулах "хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г үзэглэх цаг хугацаатай давхацсан нь дэлхий нийтийн анхааралд өртсөн болов уу. Харин Монгол Улсын тухайд эдийн шинэ салбарын үндэс суурь тавигдаж байна. Энэ уулзалтад олон улсын зочид төлөөлөгчид оролцсон. Францын "Арева” групп, Японы "Мицубиши” корпорацийн ерөнхийлөгч нар өөрийн биеэр хүрэлцэн ирлээ.

-Японы хэвлэл мэдээллийнхэн, улс төрчид ирсэн харагдсан. Франц, Монголын Гадаад хэргийн сайд нарын уулзалт тэдэнд ямар хамааралтай юм бэ?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг "Арева Монгол” гэдэг компанийн 34 хувийг Японы "Мицубиши” корпораци эзэмшиж байгаа юм. Тэгэхээр шинээр байгуулагдаж байгаа "Арева майнс” хамтарсан компанийн 22 хувийг япончууд эзэмшиж байна гэсэн үг. Үүнээс үзвэл Монгол, Франц, Японы хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулагдаж байна.

-Монгол Улсын Засгийн газар олон жил яригдсан уран олборлох үйл ажиллагаа эхлүүллээ. Хэдий хэрийн ажлын байр нэмэгдэх вэ?

 Хамтарсан компанийн үйл ажиллагаанд эхний ээлжинд 250-300 хүн ажлын байр бий болж 90 хүртэлх хувь нь монголчууд байх юм. Ер нь "Арева” групп хайгуулын 18 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Тэр тусгай зөвшөөрлүүдтэй талбайд ашигт малтмалын орд илрэх бүрт ажлын байр нэмэгдээд явна гэсэн үг. Дээрх 250-300 ажлын байр хэдэн мянгад ч хүрэх бололцоотой. Манай талын тухайд хайгуулд нэг ч төгрөг гаргаагүй, ямар ч хариуцлага хүлээгээгүй байсан. Харин ашиглах бололцоотой нөөц нь тогтоогдсон, шар нунтаг худалдан авагч бэлэн болсон ордод хуулийн дагуу 34 хувиа аваад ашиглалтын шат руу орж ирлээ. Цаашид олборлох, боловсруулах үйлдвэр байгуулагдана. Энэ бүтээн байгуулалтанд монголчууд 34 хувьдаа тохирох хэмжээний хөрөнгө оруулалт хийх юм. Эхний ээлжинд 34 хувьд оногдох бүтээгдэхүүний борлуулалтаас хөрөнгө оруулалтаа хаагаад явчихна. Монгол улсын тухайд дээр нь татвар, төрөл бүрийн хураамжаа авна.

-Шар нунтаг хаан борлуулах вэ?

Манай талтай хамтрагч Франц, Япон улсууд шар нунтаг хэрэглэгчид. Тийм учраас борлуулалтанд санаа зовох зүйлгүй. Энэхүү төсөл жилд дунджаар 1500 тонн шар нунтаг үйлдвэрлээд, дэлхийн зах зээлийн үнээр хамтрагч нартаа борлуулна. Гэхдээ үйл ажиллагаа жигдэртэл 3-4 жил болно. Цаашдаа олборлолтын хэмжээ, гарц, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдээд явна.

-Зарим иргэдэд уран олборлоход аюултай гэсэн ойлголттой байдаг. Францын тал уран олборлоход аюулгүй, хор хөнөөлгүй гэдэг баталгаа өгч чадах уу?

"Айсан хүнд аргал хөдөлнө” гэдэг шүү дээ. Хүний мэдээгүй, судлаагүй бүхэн айдас дагуулдаг. Анх авто машин бий болоход хүртэл амь насанд аюултай гэдэг байлаа. Дэлхий дээр АНУ, ОХУ, Казахстан, БНХАУ гээд Европын өндөр хөгжилтэй олон улсад уран олборлож ирсэн. Одоо ч гэсэн олборлож байна шүү дээ. Үүнээс үүдээд асар их туршлага хуримтлагдсан. Олон арван жилийн туршлагын хүрээнд уран олборлох технологиуд боловсронгуй болоод ирсэн. Дорноговь аймгийн Зөөвч овоо, Дулаан уул ордод уран олборлолтыг уусган баяжуулах аргаар явуулна. Зарим хүмүүсийн яриад шиг зуун хувийн агуулгатай идэмхий хүхэр хөрсөнд шахах  зүйл биш. 3-20 хүртэлх хувийн хүхрийн агууламжтай уусмал хэрэглэнэ. Олборлолт хийхдээ эргэн тойронд нь хяналтын цооног өрөмдөж тогтмол мэдээлэл авна. Туршилтаар тархалтын хүрээ 25-50 метр байгаа юм. Энэ нь аюулгүй гэсэн үг. Ундны устай ямарч холбоогүй. Газрын гүнд олборлолт явагдаад шар нунтагаа хоолойгоор дамжуулан зөөж боловсруулах юм. Сая "Арева” группын Ерөнхийлөгч "Бид хүнд ардад болон байгаль орчинд аюулгүй, хор хөнөөлгүй технологиор олборлолт явуулна” гэдгээ олон нийтэд мэдэгдсэн шүү дээ.

-Газрын гүнд уусган баяжуулах технологийг анх удаа хэрэгжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл яваад байна?

1950-иад оноос эхлэн энэ технологиор уран олборлож ирсэн. Өнөөдрийн байдлаар Австрали, Канад, Франц, АНУ, Казахстан гэх улс орнууд газрын гүнд уусган баяжуулах технологийг хэрэглэж байна. Уусган баяжуулах аргаар тэргүүлэгч орнууд болох Франц, Япончууд Монгол Улсын нутаг дэвсгэрт уран олборлох нь эрсдэл багатай төсөл болгож байгаа юм. Муу үр дагавар гарах вий гэж хардах хэрэггүй гэж хэлмээр байна.  Тэгээд ч ашиглалтын шатанд Монголын талын  хяналт аудит хийх, арга хэмжээ авах боломжууд бий. Нөгөө талаар шинэ технологи, дэвшил хөгжлөөс айлгах гэсэн харийн бодлого байхыг үгүйсгэхгүй.

-Шар нунтгаа юугаар зөөх юм бэ?

Олон улсын атомын агентлаг шар нунтгийн үйлдвэрээс гараад хэрэглэгчдэд очих хүртэл хяналт тавина. Тээвэрлэх, сав баглаа боодол бүгд нарийн стандарт журмын дагуу явагддаг. Үнэ цэнэтэй мөртлөө овор хэмжээ багатай бүтээгдэхүүн. Онгоц, гал тэрэг, машинаар зөөвөрлөх бололцоотой.

-Уран хэдийн хэрийн эрчим хүч гаргах вэ?

Долоон грамм уран 700 кг орчим нүүрсний эрчим хүчийг гаргах бололцоотой. Тэгэхээр дэлхий даяараа цөмийн эрчим хүчтэй болохын төлөө чармайж байна шүү дээ. Өндөр технологитой, хөрөнгө санхүүгийн хувьд хамгийн бололцоотой, нөлөө бүхий улс гүрнүүд байдаг.

-Уран ашиглах цаг нь болсон уу? Яагаад ингэж асууж байна вэ гэвэл  зарим нэг хүн " Цаг нь болоогүй” гэдэг байхгүй юу?

Харин хожуу эхэлж байна. Эрт эхэлсэн бол Казахстан шиг шар нунтагийн экспортоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэх байсан болов уу. Энэ улс сүүлийн арав гаруй жилийн дотор бодлогоо зөв гаргаад хэрэгжүүлэх ажлаа цаг алдалгүй хийсэн нь амжилтанд хүрсэн. Монголчууд болон зуун жил аж төрөхдөө урантай зэрэгцэн оршиж ирсэн. Монгол Улс хөгжье гэж байгаа бол цөмийн технологи руу явах хэрэгтэй. Анагаах ухаан, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт зайлшгүй ашиглах болно. Улаанбаатар хот утаанаас салъя гэж байгаа бол цөмийн эрчим хүний станц нэг байхад хангалттай гээд давуу талууд бий.

-Шар нунтаг гаргасан улс орон цөмийн хог хаягдлаа буцаагаад авдаг гэсэн яриа яваад байдаг. Энэ үнэн үү?

Цөмийн түлш боловсруулах нь өөрөө өндөр технологи, их хөрөнгө, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаарддаг юм. Одоохондоо ийм боломж бололцоо манай улсад алга байна. Шар нунтагаа боловсруулж цөмийн түлш болгоод зарсан тохиолдолд тухайн орон эргүүлж авдаг олон улсын зарчим үйлчилдэг. Дэлхий дээр Орос, Франц, Америк, Япончууд цөмийн түлш нийлүүлж байна. Тэр улсууд л хог хаягдлаа буцаагаад авдаг. Манай улсын тухайд цөмийн түлш үйлдвэрлэх хэмжээнд хүртэл нэлээд хугацаа шаардагдана. Харин өнөөдөр зөвхөн түүхий эд экспортлогч болох гэж байна даа.

-Манай улс уран олборлосноор гадаад харилцаанд нөлөөлөх үү?

Шар нунтаг нийлүүлж байгаа улс өөрөө элит гүрнүүдийн тоонд багтдаг. Манай улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарлачихсан. Аюулгүй байдлын гишүүн ОХУ, АНУ, Англи, Франц, БНХАУ-аар баталгаа гаргуулчихсан. Нэг талаараа тусгаар тогтнолын баталгаа болоод явчихна. Манай улсаас түүхий эд авч байгаа эдгээр улс орнуудын эрх ашиг Монгол улсад ороод ирлээ гэж ойлгох хэрэгтэй.

-"Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-ний цаана их гүрнүүдийн ашиг сонирхол байна гэсэн үг үү?

Монгол Улсын Засгийн газар хуулийнхаа дагуу өөрийн эзэмшлийн 34 хувиа шилжүүлэн авах эрхзүйн баримт бичиг зурагдлаа. Төр өөрийн хяналтаа хувьцаагаар дамжуулан хэрэгжүүлж байна гэсэн үг. Тэгэхээр Монголоос гадна Франц, Япон улсын ашиг сонирхол байгаа энэхүү гэрээгээр баталгаажиж байна.

 

Эх сурвалж: "Өдрийн сонин”  Т.Цог-Эрдэнэ

Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Тэргүүн Дэд захирал Л.Ганбаатар: Энэ гэрээний цаана Монголоос гадна Франц, Япон улсын ашиг сонирхол бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани