Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ш.Бадам: Төрийн гурван толгой зөрж, Тавантолгой нь тарчихлаа

 Ш.Бадам: Төрийн гурван толгой зөрж, Тавантолгой нь тарчихлаа"Ярилцах цаг” булангийн зочноор УИХ-ын гишүүн асан  Ш.Бадамыг урилаа.

-УИХ-ын гишүүнээс, Их хурлын ажлын албанд олон жил ажилласан болохоор гишүүд таныг "УИХ-ын багш” гэлцдэг байсан. Одоо ч гэсэн та парламентын гаднаас Их хурлын үйл ажиллагааг харж, дүгнэж  суудаг байх.Энэ тухай бодлоо манай уншигчидтай хуваалцана уу?

-Гэртээ сууснаас хойш улстөрийн болон улс орны хөгжлийн талаар хэвлэлийн мэдээнээс хэтрэхгүй байна. Гэхдээ  байдлыг ажиглаж байхад УИХ-ын ч,  Засгийн газрын  ч үйл ажиллагаанд анхаармаар зүйлүүд их байх юм.

Заримдаа телевизтэй хэрэлдэж суух үе ч бий.  Их хурлын хувьд журмынхаа дагуу  ажлаа явуулж л байна. Нарийн яривал  манай Их хурал чинь анхнаасаа "Мордохын хазгай” гэгчээр ажлаа буруу эхэлсэн шүү дээ. Хууль, журмын дагуу байгуулагдаж чадсан уу, үгүй юу гэдэг асуудлаар яривал Үндсэн хуулийн цэц дээр олон гомдол тэмцэл очсон. Ард түмний сонголтыг хүлээж авсан намууд хамтарч Их хурлаа бүрдүүлэх талд учир дутагдалтай байсан. Зарим нь намын бүлгүүдээ байгуулж чадахгүй 5-6 сар болсон. Ганц намын эрх ашиг, дур зоргоор Их хурал байгуулагдлаа гэж олон нийт бишгүй шуугисан. Их хурлын ажил хэрэгч байдал  ч таалагдахгүй байгаа. Ирц муутай байх юм.  Их хурал, байнгын хороо хуралдана гээд цаг гаруй хүлээлгэдэг нь хэвээрээ байна. Төрийн эрх барих, хууль тогтоох байгууллагууд ийм байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа нь харамсалтай.

-Гүйцэтгэх засаглалд та ямар дүн тавьж байна?

-Засгийн газрын тухайд үйл ажиллагаа  нь доголдолтой гэж дээр доргүй шуугисаар байгаад "Шинэчлэлийн” Засгийн газраа "Шийдлийн”-хээр солиод явж байгаа. Шийдлийн Засгийн газрын эхний алхмууд мухардалд орсон, Их хурлаас дэмжлэг авч чадахгүй байдлууд харагдаж байна. Уг нь Монголын төр нэгдмэл үйл ажиллагаатай, уламжлалаа барьж, тогтвортой ажиллах ёстой. Тэгж байж улс орон хөгжинө. Гэвч  хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын нэгдмэл үйл ажиллагаа дутмаг байна. Үүнээс болж Оюутолгой, Тавантолгой гэж хэчнээн жил ярив. Явж байсан зарим ажил нь ч  зогсчихлоо. Тавантолгойгоо урагшлуулъя гэж ярьсан ч зарим заалтууд нь улс орон, ард түмний эрх ашигт нийцэхгүй гэсэн шүүмжлэл ихээхэн  гарч байна. Ерөнхий сайдын зүгээс хоёр том асуудлаа шийдүүлчихлээ, галт тэрэг хөдөллөө гээд  сайхан мэдэгдлүүд хийсэн. Их хурал нь тийм биш ээ, энэ чигээрээ явбал шийтгэнэ, хална, солино гэх жишээтэй. Ерөнхийлөгч нь бас нэг өөрийг ярих юм. Төрийн гурван өндөрлөг гээд байгаа төрийн  гурван том удирдагч маань нэгдмэл болж чадахгүй байна шүү дээ. Тэр нь наад захын  айлчлалуудаас нь харагддаг. Ерөнхийлөгч нь Япон руу яваад ирэхэд, Ерөнхий сайд нь зөрөөд очиж байх жишээтэй. Дараа нь Германд айлчлал хийгээд ирсэн Ерөнхийлөгчийг суудалдаа  ч сууж амжаагүй байхад Их хурлын дарга нь зөрөөд мордож байна. Энэ нь цаад улсдаа ч эвгүй баймаар юм. Иймэрхүү байдал нь  улс орны хөгжил, ард түмний аж амьдрал буурахад нөлөөлж байна.

-Эдийн засгийн хямрал гүнзгийрч,  гарц хайсан нөхцөлд Тавантолгойн асуудлыг ярьж байгаа. Зөв, буруу гэж талцаж, маргаж байна?

-Миний түрүүнд хэлсэн төрийн дээд байгууллагууд, гурван өндөрлөг гээд байгаа хүмүүсийн нэгдмэл үйл ажиллагааны дутагдалтай байдлаас болж хямрал нүүрлэсэн. Нэг байгууллага нь шийдвэр гаргадаг, нөгөө нь хэрэгжүүлдэггүй. Хуулиа ч хэрэгжүүлдэггүй, ийм л байгаа.  Яриад байгаа ардчилал, шинэчлэл нь ч эцэстээ хуулийн биелэлт, хэрэгжилт дээр харагдах ёстой. Гэтэл хууль хэрэгжихгүй байна. Хүн амын хоёрхон хувь нь улсынхаа нийт баялгийн 98 хувийг эзэмшчихээд, ард түмнийх нь 98 хувь ядуу, улсынх нь баялгийн хоёр хувь тэдэнд ногдож байгаа юм уу, үгүй юу. Ийм байхад хямрахгүй яах билээ. Үүнийг давж гарахад өнөөгийн гарц Оюутолгой, Тавантолгой мөн. Гэхдээ хэрэгжүүлж байгаа нь энэ гэж  хамаг юмаа гадаадынханд найр тавьж өгөөд өөрсдөө хоосон хоцрох нь учир дутагдалтай. Ингэснээс   хэрэгжүүлээгүй нь дээр. Манай улс ганц "Эрдэнэт”-ээр улсын төсвийнхөө 60 хувийг бүрдүүлж явсан үе бий. Гэтэл түүнээс хэд дахин том Оюутолгойгоос  бид их юм горьдож байсан нь үлгэр болж, гадаадынхан завшиж, монголчууд хоосорч, ядуурч туйлдаж, хямарч байна. Ирэх зургадугаар сараас цааш цалин, тэтгэвэрээ тавьж чадах юм уу, үгүй юм уу. Ингэж л дуулдаж байна. Тэгэхээр Оюутолгой, Тавантолгойг улсынхаа эрх ашигт нийцүүлж шийдвэрлэх ёстой. Харамсалтай нь баахан өр зээл тавьчихаад дүүрсэн хэрэг татварыг нь авахгүй байж байгаад Оюутолгой, Тавантолгойгоо явуулчихъя гэж байх шиг. Оюутолгойгоос  хэчнээн тэрбум ам.доллар авах  ёстой гэж С.Ганбаатар гишүүн хашгираад байдаг. Засгийн газар нь татвар  ч дүүрсэн хэрэг гэж байх шиг байна. Ингэж боломгүй. Эдийн засгаа босгох үүднээс зөв  шийдвэр гаргаж, нэн тэргүүнд гэрээгээ байгуулж эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна.

- Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа. Үнэхээр өөрчлөх ёстой бол ямар шинэчлэл хийх ёстой вэ?

-Сонгуулийн  хууль тогтвортой  байх нь улстөр тогтвортой байх гол эх үүсвэр. Манайх улстөрийн тогтвортой байдал байхгүй. Сонгууль болохын өмнө эрх баригч намууд өөрсдийн эрх ашигт зохицуулж хуулиа өөрчилдөг. Өнгөрсөн сонгуулийн өмнөх    хуулиа холимог тогтолцоогоор шийдвэрлэсэн. 28 хувь нь жагсаалт буюу намуудын саналаар орж ирсэн. Энэ нь Үндсэн хууль  зөрчиж байгааг олон хуульч, судлаач, иргэд, сонгогчид ярьдаг. Гэтэл хэрэгсэж хүлээж авч байгаа юм алга. Ер нь Үндсэн хуулийн цэц гэх  Үндсэн хуулийн манаачид  нь тодорхой  эрхүүдийг өгсөн байгаа. Гэтэл эрхээ хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байна.

-Тухайлбал?

-Нэг том жишээ нь Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт. Энэ өөрчлөлтийг 1999 оны арваннэгдүгээр сарын 24-нд анх эрх барьж байгаа намын санаачилгаар оруулсан. Үүнийг Үндсэн хуулийн цэц 2000 оны арваннэгдүгээр сарын 29-нд буюу  бараг жил шахамын дараа  их суудлаараа хэлэлцээд хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан. Үндсэн хуульд цэцийн шийдвэр эцсийн байна. Гарсан өдрөөсөө хэрэгжинэ гэж хуульчилсан. Гэтэл 2000 онд гарсан цэцийн тэр шийдвэр  хэрэгжихгүй арав гаруй жил өнгөрлөө. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юм байхгүй гэдэг нь  худал болчихож байгаа биз. Үндсэн хуулийнхаа цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа юм чинь бусад хуулиа хэрэгжүүлэхгүй нь наад захын ажил болчихоод байна. Хууль дээд төвшний хүмүүст хэрэгжихгүй, доод төвшинд хэрэгждэг. Доод төвшний нэг албан тушаалтан  хэдхэн төгрөгний хахууль авсан байвал шийтгээд шоронд хийчихдэг. Гэтэл дээд төвшнийхөн нь хэдэн зуун тэрбумаар  авлигын асуудалд ороход шийдэхгүй, тоох ч үгүй байгаа юм. Цэцийн хувьд ч  хариуцлагагүй ажиллаж байна. Ер нь манайд байгаа нэг дутагдал бол шүүх шийдвэрээ гаргасан бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллага гэж бараг яам шахуу том бүтэц ажилладаг. Гэтэл цэцийн шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллага байдаггүй.

-Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу?

-Тийм шаардлага бий.  Гэхдээ ард түмний аж амьдрал, улс орны хөгжилд онцгой нөлөө бүхий байж, ард түмнээрээ хэлэлцүүлсний үндсэнд   хуульд өөрчлөлт оруулах ёстой. Өөрчлөлт хэрхэн хийх тухай хууль хүртэл гарсан шүү дээ. Үндсэн хуулиа гажуулж, түүгээр баахан явлаа. Дордуулсан долоон өөрчлөлтийг эргэн харж гажгаа засах хэрэгтэй.

-Улстөрийн намын тухай хуулийн талаар та ямар бодолтой байна?

-Энэ тухай олон жил ярилаа. Өөрчлөлт оруулах зүйл бий. Өнөөдөр гол сонирхож байгаа зүйл нь үйл ажиллагааны талаас хэр анхаарсан юм бол. Хэвлэлээс харж байхад хөрөнгийг нь хураах,  санхүүжилтийн асуудал яриад байх юм. Гэтэл цаана нь үүнээс илүү зохион байгуулалттай юм бий. Эрх баригч нам нь юу хийх вэ, парламентад суудалтай намын үйл ажиллагаа ямар байх вэ, мэдээж санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудал бий. Өнөөдөр намуудад ямар ч хариуцлага алга. Боловсон хүчнийг томилоход уралдаж байгаагаас биш улс орны хөгжлийн тодорхой чиглэлд уралдаж,  хийж байгаа юм алга. Буруу, бусармагт хариуцлага тооцсон юм ч алга. Ер нь улстөрийн намд хариуцлага тооцох тухай аль ч хуульд байхгүй. Тиймээс энэ тухай анхаарч  яримаар байна. Миний хувьд намуудын жагсаалтаар холимог тогтолцоогоор орохыг эсэргүүцдэг. Үндсэн хуульдаа хүнээ сонгоно гэчихээд  ийм байдлаар оруулах нь тэгш байдлыг алдагдуулж байна. Одоо хувийг нь нэмж 38:38 болгох гэж байна, энэ маш буруу. Хэрэв жагсаалтаар хүн оруулдаг юм бол, тойрог дээр очих нүүргүй болсон нөхдийг тийш нь чихэх биш, намын даргын бодлогоор хийх биш, тухайн намын бэлтгэсэн, өндөр мэдлэг боловсролтой, өөрийгөө  зохих хэмжээнд аваад ирсэн, өрх гэрээ аваад явчих чадалтай  залуусыг оруулж болох юм. Харин дараа нь тойрогт аваачиж өрсөлдүүлдэг байдал руу  оруулах нь зөв. Сонгогчийн хувьд сая гаруйхан хүний  саналыг гараар тоолох нь зүйтэй. Түүнд цаг орохгүй. Заавал  машинаар тоолно гэдэг  хөрөнгө мөнгө, дараа нь гардаг маргаан луйвар  гээд олон асуудалтай.

-Таныг  Их хурлын гишүүн байхад Казиногийн асуудлыг хэлэлцэж байсан байх. Одоо ч ярьж байгаа. Энэ талаар?

-Намайг гишүүн байхад ярьж байсан асуудал. Ер нь бол хуулиа баталчихсан. Хожим хүчингүй болгож, гурван хүнийг шоронд хийсэн. Би казино байгуулсан олон оронд очиж, зах сэжүүрээс нь харж байсан. Казиногоос улсын төсөвт асар их мөнгө ордог юм байна лээ. Гэхдээ хуулиа зөв гаргаж, хяналтаа зөв тавибал шүү дээ. Тэгэхээр Монголд казино байгуулахад болохгүй юм байхгүй.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ш.Бадам: Төрийн гурван толгой зөрж, Тавантолгой нь тарчихлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани