Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойн нүүрсийг үнэд хүргэх гарц

Таван толгойн нүүрсийг үнэд хүргэх гарцУрд хөршийн "Винсвэй интерпрайсес холдинг” компанийн урт хугацааны зээлжих зэрэглэл CCC-гээс SD болж буурсныг Standart & Poors зарлалаа. Нүүрсний зах зээлийн гол тоглогч гэгддэг энэ компанийн үнэлгээ эх орондоо ч сайн биш байна. Хятадад зээлжих зэрэглэл нь D гэсэн ангилалд багтчихаад буй. Шуудхан хэлэхэд "Винсвэй”-н дампуурал эхэлчихлээ. Өнгөрсөн сард бондын хүүгийн төлбөрт өгөх учиртай байсан 13.15 сая ам.доллараа төлж чадаагүй. Дараагийн нэг сарын боломжит хугацаанд ч төлбөрөө гүйцэтгээгүй компанийн хувьд дампуурал ойрхон ирсэн гэсэн үг.

Standart & Poors бол улс орон, компаниудын зээл­жих зэрэглэлийг тогтоо­дог, дэл­хийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван байгууллагын нэг. Хятад бол коксжих нүүрсний зах зээл дэх дэлхийн гол хэрэглэгч. Харин "Винсвэй” Монголын компаниудын нүүр­сийг авч цааш нь үнэ нэмж худалддаг "ченж” компани. Өмнийн говьд нүүрс олборлодог хэдийн маань гол түнш. Тэд боловсруулаагүй, шороотой нүүрсээ уурхайн аман дээрээсээ барьж очоод хэр таарсан үнээр нь "Винсвэй” мэтийн компанид өгчихдөг юм. Урд хөршийн "ченж” компаниудын хамгийн аварга нь. Монголчуудаас боловсруулаагүй нүүрсийг нь дажгүй үнээр авч цаашаа­­гаа овоо хэдэн юм нэмээд зарчихдаг ченжийн систем урд хөршийн зах зээл дээр төдийгөөс өдий хүртэл үйлчилсээр ирсэн. Одоо ч Өмнийн говьд нүүрс олборлодогтөрийн өмчтэй компани маань яг ийм системээр нүүрсээ борлуулж буй.

Өмнөговьд нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээж борлуулдаг ганцхан компани бий. Тэр нь "Энержи ресурс”. Өнөөдөртөө тэд нүүрсээ гавьтай борлуулж чадахгүй, өчнөөн тэрбумаар босгосон баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж амжихгүй суугаа. Өдий хүртэл "ченжийн” тогтолцоо нүүрсний зах дээр хүчтэй оршсонучраас ийм дампуу дүр зураг өнөө болтол үргэлжилсэн хэрэг.

Харин одоо байдал өөрчлөгдөх нь "Винсвэй”-н дампуурлаас тов тодорхой харагдаж байна. Тодруулж хэлбэл урд хөршийн түүхий нүүрснээс татгалзаж эхэлсний нэг илрэл нь "Винсвэй”-нуруудалт болж байна. Хятад дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн үнийн удирдаач. Тэнд хэрэглээ ихэсвэл нүүрсний үнэ өснө. Хэрэглээ нь хумигдвал үнэ дагаад уруудна. Нүүрсний зах зээлд ийм хүчтэй нөлөөтэй улс түүхий нүүрснээс татгалз­саныг батлах шалтгаан ганц "Винсвэй”-н уруудалтаар зогсохгүй. Хятадын Эрчим хүчний үндэсний газар энэ сарын 5-нд Нүүрсний цэвэр хэрэглээ технологи нэвтрүүлэх таван жилийн төлөвлөгөө гаргаснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Түүхий нүүрснээс татгалзсан энэ хөтөлбөр өнөөдрөөс 2020 он хүртэл хэрэгжинэ. Уг нь шинэ юм биш л дээ. Урд хөрш аль эртнээс ногоон эдийн засгийг дэмжинэ гээд түүхий нүүрсийг зах зээлээс шахах агуулгатай заалт багтсан хөтөлбөр энэ тэрээ баталчихсан байсан. Тэр бодлогоо л хэрэгжүүлж эхэлсэн нь энэ.

Хятадын хувьд манайх шиг хөгжлийн хөтөлбөр гаргаад маргааш нь мартаж орхидог улс биш. Хэрэгжүүлнэ л гэсэн бол ямар ч хөтөлбөр амьдрал дээр буудаг. Төр нь дэмжинэ л гэвэл ямар ч компаниа босгоод ирдэг. Унагая гэвэл ямар ч том компани сүйрлээ зарлахад гайхаад байх юмгүй. Манай шороотой нүүрсийг хямд үнээр авч хил давуулаад баяжуулах үйлдвэрт угааж цааш нь ахиу үнээр зардаг "Винсвэй” шиг компаниудаа Хятадын төр өмнө нь дэмждэг байсан. Ийм компаниудыг нүүрсний салбарынхан "дундын” гэж тодотгодог. Төр нь дэмжиж байсан болохоор дундын компаниудын бизнес цэцэглэж байсан юм. Энэ удаа Хятадын төр "Винсвэй”-н түүхэн үүрэг дууссан гэж үзсэн учраас л нэгэн цагт нүүрсний зах зээл дээр мандаж явсан компани зээлээ төлж чадахгүйд хүрч шалдаа буусан хэрэг. Урд хөршид учир шалтгаангүй, бодлогогүй, санамсаргүй, тохиолдлын юм гэж ерөөс үгүй гэдгийг үүнээс гадна өчнөөн жишээгээр нотолж болно.

Товчхондоо нүүрсээ нийлүүлдэг урд хөрш маань "Түүхий нүүрс авахгүй шүү, та нар нүүрсээ угааж баяжуулаад зарвал зар, чадахгүй бол уучлаарай” гэчихлээ. Ирэх таван жилийн хугацаанд урд хөршид нүүрс баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр, цогцолбор олноор баригдах гэж байна. Хоёр жилийн дараа дотооддоо хэрэглэх нүүрснийхээ далан хувийг баяжуулж, 2020 онд бараг ихэнх нүүрсээ боловсруулж хэрэглэх нь тодорхой болжээ.

Тэгэхээр бидэнд одоо ганцхан зам байна. Таван толгойн нүүрсээ угааж баяжуулж байж л Хятад гэдэг аварга зах зээл дээр үнэ хүргэж борлуулах цор ганц зам байна. Нэг статистик хэлье. Уг нь Таван толгойн коксжих нүүрс дэлхийд гэж ярихаар чанартай. Гэтэл өнөөдөр бид урд хөршид коксжих нүүрс нийлүүлдэг бусад улсаас 1-3 дахин хямд үнээр нүүрсээ зарж байна. Боловсруулаагүй, эцсийн зах зээлд шууд хүрдэггүй, "ченж”-ийн дүрмээр ажилладаг захтай учраас Монголын нүүрс ийм үнээр зарагдаж байгаа хэрэг.

Манайд нүүрс угаах үйлдвэр барьсан нэг л компани байгаа, тэр нь "Энержи ресурс” гэж өмнө хэлсэн. Дорнын луу "Винсвэй” мэтийн дундын компаниудаа биш "Шинхуа” шиг боловсруулсан нүүрсийг эцсийн зах зээлд, далайн боомтод хүргэдэг аваргуудаа дэмжээд эхэлчихлээ. Тэгэхээр Таван толгойн саяхны хэлэлцээрээр за зүй болоод тохирчихсон "Энержи ресурс”, "Шинхуа”, "Сумитомо” гэсэн хослол урд хөршийн зах зээл дээр жинхэнэ тоглогч байж чадна гэсэн үг.

"Энержи ресурс”-ийн хувьд нүүрсний зах зээл дээр зөв тоглогч гэсэн эерэг имижтэй. "Винсвэй” мэтийн дундын компаниудад нүүрсээ ухаж гаргаад шороотой нь аваачаад өгчихдөггүй. Хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ барьсан компани. Нүүрсээ үнэ хүргэж зарж чадаж байгаа үндэсний ганц маань. "Шинхуа” хилийн цаанаас эцсийн хэрэглэгч буюу далайн боомт хүрсэн өөрийн төмөр замтай. Манайд хөрөнгөө гаргаад төмөр зам барьж өгнө гээд дуугарчихсан. Эд хамтарвал Цогтцэцийд ажиллаж буй угаах үйлдвэрийг өргөтгөөд л асуудал шийдэгдэнэ. Монгол нүүрс дажгүй үнээр далайн боомтод хүрч Австралитай жинхэнэ утгаараа өрсөлдөж эхэлнэ. "Сумитомо”-гийн хувьд Таван толгойн нүүрсийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд ахиу үнээр зарах менежментийг төвөггүй хийх туршлагатай компани. Японы зах зээлд менежмэнтээ хийгээд эхэлсэн гэх өөдрөг мэдээг "Сумитомо”-гийн төлөөлөгч Эдийн засгийн чуулганы үеэр дуулгасан нь ердөө саяхны үйл явдал. Тэнд цугласан баялаг бүтээгчидлав алга ташин хүлээж авсан. Дахин хэлэхэд "Винсвэй” дампуурсан нь, "Шинхуа” төмөр зам барьж, боловсруулсан нүүрсийг чинь далайн боомтод хүргэе гэж дуугарсан нь тохиолдлын зүйл биш. Хятад гэдэг аварга зах зээл боловсруулсан нүүрс авъя гэж байгаагийн л дохио. Өмнөх Ерөнхий сайдурд хөршид айлчлаад ирэхдээ "Тэд биднээс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс авъя гэж байна” гэсэн гэгээтэй мэдээ дуулгаж байлаа. Тэд манай дарга нар шиг өнөөдөр хэлснээсээ маргааш буцдаг улс биш. Тэрбум байтугай тонныг хорин жилийн дотор өлхөн авчихаар хэрэглээтэй орон. Гэхдээ өнөөдрийнх шиг түүхий нүүрс гаргая гэвэл авахгүй л дээ. Боловсруулсан нүүрсийг бол асуудалгүй худалдаж авна гэдгээ сая гаргасан шийдвэрээрээ нотолчихлоо. Манай дарга нар шиг биш гэснээс сүүлийн үед дарга нарынхаа өмнөөс нүүр хийх газар олдохоо болилоо. Өмнөөс нь халгаад байх юм, заримдаа. Сүүлийн үед нэг нь "за” гэчихээр нөгөө нь "үгүй” гэж гэдийгээд ажил уядаг байдал хэрээс хэтэрснийг монголчууд бултаараа харж, сонсоод гундуухан аж төрцгөөж байна.

Өчнөөн судалгаа хийж байж, удтал ярилцаж хэлэлцсэний эцэст сая нэг "за” гэж дуугардаг, "за” гэвэл ёогүй Япончууд лав өдийд толгой сэгсэрч суугаа. Жишээ нь "Сумитомо” Таван толгой дээр хамтарна гэсэн шийдвэрээ өнөөдөр нь сонсоод маргааш нь гаргах компани биш. Таван толгойн хэлэлцээрт багтаж ажилласан хүмүүсийн өчнөөн хугацааны хөлс, хүч тэдний шийдвэрт нөлөөлсөн байж таарна. Төр төлөөлсөн гурав нь цугаараа очоод "за зүй” болсон нь ч барагтай зүйлд шийд гаргаад байдаггүй арлынханд итгэл өгсөн нь гарцаагүй. Асуудлыг энэ хүртэл нь явуулчихаад дэлхийд гэж яригдах том компанийнх нь урмыг хугалаад буцаачихдаг бодлогогүй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй л болов уу. Дарга нарынхаа өмнөөс нүүр халуу оргиод байгаагийн учир энэ л дээ.

Ер нь тэгээд энэ дарга нарын хэлснээсээ буцдаг элдэв араншин, том төслүүдийг гацааж байгаа ойлгомгүй авирыг гэнэн, бодлогогүй, эв түнжингүй гэвэл хэт өнгөц дүгнэлт болно. Цаана нь арай л өөр дүр зураг харагдаад байгаа юм...

Удахгүй Энэтхэгийн Ерөнхий сайд ирнэ. Дарга нар маань бас юу гэж худлаа хэлэх бол гэхээс яс хавталзаж л байна. Хятад, Энэтхэг хоёр дэлхийн коксжих нүүрсний 80 хувийг хэрэглэдэг аварга зах зээл. Энэ хоёр улсын импорт 2016 он гэхэд 100 сая тонноор нэмэгдэнэ гэсэн статистик бий. Уг нь бидэнд "Сумитомо”-гоор дамжаад Энэтхэг гэсэн аварга зах дээр нүүрсээ нийлүүлэх боломж байгаа. УИХ дээр гацчихаад байгаа Таван толгойн гэрээ шийдлээ олж, Энержи ресурс, Сумитомо, Шинхуа гэсэн гурвал Таван толгойн ордыг хөдөлгөвөл Энэтхэгийн зах зээл үүдээ нээснээс ялгаагүй болно. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд гарах асуудал сөхөгдөж таарна. Манай төрийн хэд өнгөн дээрээ "Бид танай улсад нүүрсээ гайгүй үнээр нийлүүлэх сонирхолтой байна. Ингэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж дуу нийлүүлчихээд явангуут нь маргасан дүр эсгэж асуудлыг замхруулж мэдэх л улс. Таван толгойн хэлэлцээний өнөөгийн дүр зураг ийм эргэлзээ төрүүлээд байна л даа. Ядаж Энэтхэгийн Ерөнхий сайдыг ирэхэд дуу нэгтэй байж, шийдэл дээрээ ч үзэл бодол нэгтэй зогсмоор байх юм. Тэгж байж л Монголын нүүрсийг ахиу үнээр авах сонирхол гуравдагч зах зээлд төрнө.

Урд хөршийн хувьд ганцхан коксжих нүүрсэн дээр өндөр шаардлага тавиагүй. Эрчим хүчний нүүрсэн дээрээ ч стандарт мөрдөж байгаа. Хятадын зургаан яам байгууллага хамтраад "Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам” гэж баталжээ. Тэд агаарын бохирдлоо бууруулах гэж худалдаж авах нүүрснийхээ химийн элементийн агуулгад анхаараад эхэлчихэж. Зүгээр нэг угаасан нүүрс биш, доторх химийн элементийн агуулга нь хор багатай байх ёстой гэсэн өндөр босго Монголын нүүрсэнд ч мөрдөгдөх нь ойлгомжтой. Оны эхнээс мөрдөж эхэлсэн түр журам ёсоор Хятад Улс шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглоод байна. Он гарсаар манай нүүрс тээвэрлэгч жаран машиныг ийм шалтгаанаар хил дээрээс буцаасан гэсэн мэдээг Р.Жигжид сайд саяхан өгснийг бодоход тэдний шийдвэр хэрэгжээд эхэлсэн гэсэн үг. Урд хөрш маань бидний нүүрсийг ялгаж ангилж, зөвхөн шаардлагад нийцсэнийг ньшилж байгаад авдаг болжээ.

Дахин хэлье. Нүүрсээ угааж, боловсруулж, өндөр стандартыг нь хангаж байж Хятадын зах дээр гайгүй үнээр борлуулах нь тодорхой болсон энэ үед бидэнд нэг л гарц байна. Тэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том компаниудтай түншилж, чанартай нүүрсийг эцсийн хэрэглэгчид нь дажгүй үнээр зарах. Ингэж чадах хослол нь өмнө хэлсэн "Энержи ресурс”, "Сумитомо”, "Шинхуа” гурав. Тэгж байж монгол нүүрс Хятадын зах зээл рүү ногоон гэрлээр гарч, гуравдагч зах зээл дээр үнэ хүрнэ.

 

Ц.БААСАНСҮРЭН

Эх сурвалж:
Таван толгойн нүүрсийг үнэд хүргэх гарц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани