Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгой хөдлөх сургаар төгрөг чангарсан өдрүүд

 Оюу толгой хөдлөх сургаар төгрөг чангарсан өдрүүд"Найман шарга” валютын зах дээр ам.долларыг 1943 төгрөгөөр авч 1945 төгрөгөөр зарж байна. Сүүлийн өдрүүдэд төгрөгийн ам.доллартай харьцах ханш бага багаар чангарсаар 1940 рүү уруудчихаад байгаа нь энэ. Энэ янзаараа бол 1800 руу ч доошлохыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн сарын дундуур нэг ам.доллар 1990 төгрөгтэй тэнцэж байсныг уншигчид санаж байгаа байх. Үүнээс хойш  тасралтгүй уруудсаар сар хүрэхгүй хугацаанд 45 төгрөгөөр унана гэдэг мэдрэгдэхүйц эерэг үзүүлэлт. Ам.долларын ханш чангарсан өдрүүдэд валютын дуудлага худалдааны гол оролцогч нь Төв банк байлаа. Ногоон валютын галзуурлыг намжаахын тулд мөнгөний бодлого тодорхойлогчид энэ худалдаанд оролцохоос аргагүй байсан юм. Монгол банк арилжааны  банкуудад төчнөөн ам.доллар арилжлаа гэсэн мэдээлэл сүүлийн үед харин сонсогдсонгүй. Төв банк валютын худалдаанд оролцсонгүй гэсэн агуулгатай мэдээлэл л  цацагдаж байгаа. Валютын зах дээр ам.доллар байгаа учраас Төв банк валютын худалдаанд оролцохгүй "амарч” буй хэрэг.
 
Сүүлийн үеийн статистикаас харахад Монгол банк дуудлага худалдаагаар сард дунджаар 110 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. Харин өнгөрсөн сард Төв банкны валютын захад нийлүүлсэн ам.доллар  8.6 саяар хэмжигдэж байна. Валютын захын эрэлт, нийлүүлэлт  ингэж  тэнцвэржсэн нь хэд хэдэн шалтгаантай. Экспорт импортоосоо давсан гэх шалтгааныг эдийн засагчид онцолж буй.  Монгол Улсын олж буй ам.доллар гадагшаа өгч байгаагаасаа  ихэссэн учраас  ханшид эерэг нөлөө үзүүлсэн гэх тайлбар бий. Гэхдээ гадаад шалтгаан бас бий. Валютын захад ам.доллар орж ирнэ гэсэн сайн мэдээ түгсэн учраас ам.долларын ханш бага багаар суларч эхэлсэн. Доллар авч хадгалсан хүмүүс ногоон валют их хэмжээгээр орж ирэх сургаар зах дээр зарж эхэлсэн хэрэг. Ноён ногооны ханшийг унагаж эхлэхэд нөлөөлсөн сайн мэдээ нь Оюу толгой. Энэ сайн мэдээ Ерөнхий сайдын саяхны мэдэгдлээс улбаатай. Тодруулж хэлбэл Таван толгойн гэрээтэй холбоотой шуугиан дэгддэгийн өмнөх өдөр Ч.Сайханбилэгийн телевизээр хийсэн мэдэгдэл сайн мэдээний эхлэл болсон. Ерөнхий сайдын мэдэгдлийн агуулга нь тун энгийн. Том төслүүдээ засгийн зүгээс хазаарлахгүйгээр явуулна, тэгж байж эдийн засгаа хүндрэлээс гаргана гэсэн утгатай л мэдэгдэл. Баялаг бүтээгчид бултаараа алга ташин хүлээж авсан энэ мэдэгдэлд Оюу толгойн талаар юу гэж онцолсныг эргэж харъя.
Монгол Улсын олж буй ам.доллар гадагшаа өгч байгаагаасаа  ихэссэн учраас  ханшид эерэг нөлөө үзүүлсэн гэх тайлбар бий. Гэхдээ гадаад шалтгаан бас бий. Валютын захад ам.доллар орж ирнэ гэсэн сайн мэдээ түгсэн учраас ам.долларын ханш бага багаар суларч эхэлсэн. Доллар авч хадгалсан хүмүүс ногоон валют их хэмжээгээр орж ирэх сургаар зах дээр зарж эхэлсэн хэрэг. Ноён ногооны ханшийг унагаж эхлэхэд нөлөөлсөн сайн мэдээ нь Оюу толгой. Энэ сайн мэдээ Ерөнхий сайдын саяхны мэдэгдлээс улбаатай. Тодруулж хэлбэл Таван толгойн гэрээтэй холбоотой шуугиан дэгддэгийн өмнөх өдөр Ч.Сайханбилэгийн телевизээр хийсэн мэдэгдэл сайн мэдээний эхлэл болсон. Ерөнхий сайдын мэдэгдлийн агуулга нь тун энгийн. Том төслүүдээ засгийн зүгээс хазаарлахгүйгээр явуулна, тэгж байж эдийн засгаа хүндрэлээс гаргана гэсэн утгатай л мэдэгдэл.
 
Гүйцэтгэх засаглалын тэргүүн "Шийдлийн, эв эеийн Засгийн газар эвлэж бүрдэн ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд өдөржин шөнөжин зүтгэж чармайсан нөр  ажлын үр дүнгээ гаргаж байна. Юуны өмнө, сүүлийн гурван жил гацсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Тавантолгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыг монгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа. Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюутолгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж,  шинэ зам нээж өгнө” гэж мэдэгдсэн юм.
 
Саяхан "Блүүмбэрг”-т ярилцлага өгөхдөө ч энэ байр сууринаасаа ухраагүйгээ бататгаад авна лээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний "Бид том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Мэдээж хүн бүр Оюу толгойг л харж байна. Дараагийн долоо хоногт Рио тинто компаниас өргөн бүрэлдэхүүнтэй баг ирэх гэж байгаа. Энэ үеэр одоогийн хэлэлцээний шатанд байгаа бүх асуудлаа эцэслэж чадна гэж бодож байна. Үндсэн асуудлууд дээр бол аль хэдийнэ шийдэлд хүрчихсэн. Одоо Оюу толгой дээр техникийн багахан асуудлуудаас гадна процедурын шинжтэй цөөн асуудал л бий. Бид 2015 оныг маш өөдрөгөөр харж байгаа. Бид бүх бизнес эрхлэгчдэд нээлттэй, харилцан ашигтай байх гол зарчмыг баримтална” гэсэн мэдэгдэл  гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт "Блүүмбэрг”-т ярилцлага өгсөн гэхээр "Рио”-гийн багийнхны  Улаанбаатарт буух ирэх долоо хоног гэдэг нь энэ долоо хоног гэсэн үг. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн үгнээс  дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө татах аварга төслийн дараагийн санхүүжилт эхлэх хугацаа дөхжээ гэсэн гаргалгааг хийчихэж болохоор байна.
 
Дөрвөн тэрбум ам.доллар гэдэг бага тоо биш. Дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарт  ийм хэмжээний төслийн санхүүжилт авахаар банкуудтай тохироо хийж чадсан компани "Рио”-гоос өөр байхгүй гэхээр л хичнээн том хөрөнгө оруулалт Монголыг чиглэж буйг багцаалчихаж болно. Өмнийн говьд хэрэгжиж буй Оюу толгой төслийн гүний уурхай бол их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан аварга бүтээн байгуулалт. Улаанбаатараас Дархан орох дайны урттай том хонгилууд газар дор ухаж, уурхай байгуулна гэдэг амар ажил биш. Их хөрөнгө шаардсан  нүсэр бүтээн байгуулалт. "Рио” шиг олон улсын банк, санхүүгийн байгууллагад нүүртэй акул  компани л зээл авч хийж амжих том ажил. Том төслийг хөдөлгөх ийм аргыг дэлхий нийтээрээ төслийн санхүүжилт гэдэг. Манайх шиг чөлөөт зах зээлийг сонгосон улс орнуудын хувьд том төслөө хөдөлгөдөг жишиг болсон гол арга л даа.
 
Дахин хэлэхэд засаг, Рио хоёр тохироонд хүрч чадлаа гэсэн мэдээ цацагдлаа л бол дөрвөн тэрбум гаруй ам.доллар Монголын Оюу толгой төсөлд зарцуулагдаж эхэлнэ. Оюу толгой хөдлөх нь гэсэн сураг мэдээ гарах төдийдөө л валютын захад нөлөө үзүүлж,  ам.долларын ханш эрчимтэй суларч эхэлсэн нь ийм учиртай.
 
Ерөнхий сайдын шил дарсан мэдэгдлүүд гадаад зах зээлд ч таатай нөлөө үзүүлж эхэлснийг  Торонто, Нью-Иоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC-гийн хувьцаа сүүлийн үед өссөн графиктай байгаагаас харж болно. TRQ-гийн хувьцааны ханш нэг сарын дотор 70 хувиар өсөөд байна. Оюу толгойн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын мөнгө 70 орчим хувиар үржсэн гэсэн үг. Монголчууд том төслөө явуулах нь, Ерөнхий сайд нь бизнес орчноо сайжруулах талд хатуу зогсч байгаа юм байна, Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаараа хөдлөх нь гэсэн  итгэл үнэмшил гадаад зах зээлд төрөөд эхэлчихэж.
 
Ерөнхий сайдын шил дарсан мэдэгдлүүд гадаад зах зээлд ч таатай нөлөө үзүүлж эхэлснийг  Торонто, Нью-Иоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй TRQ, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC-гийн хувьцаа сүүлийн үед өссөн графиктай байгаагаас харж болно. TRQ-гийн хувьцааны ханш нэг сарын дотор 70 хувиар өсөөд байна. Оюу толгойн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчдын мөнгө 70 орчим хувиар үржсэн гэсэн үг. Монголчууд том төслөө явуулах нь, Ерөнхий сайд нь бизнес орчноо сайжруулах талд хатуу зогсч байгаа юм байна, Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаараа хөдлөх нь гэсэн  итгэл үнэмшил гадаад зах зээлд төрөөд эхэлчихэж. Гүйцэтгэх засаглалын тэргүүний ойрхон хугацаанд хийсэн хоёр удаагийн мэдэгдэл Монголын имижийг өргөснийг өөр баримтуудаас ч харж болно. Гадаад зах зээлээс мөнгө босгосон Засгийн газар, банкуудын  үнэт цаас ч дажгүй үнэлгээтэй байна.
 
Гэхдээ доллар орж ирэх сувгаа нэмэхгүй бол ам.долларын эсрэг төгрөгийн чангаралт удаан үргэлжлэхгүй гэж эдийн засагчид сануулж байгаа. "Tranding economic” судалгааны байгууллага оны эхний улиралд ам.доллар 1963, хоёрдугаар улиралд 1923, гурав,  дөрөвдүгээр улиралд 1885 төгрөг хүрч уруудна гэсэн таамаглал гаргасныг хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт үргэлжлээд хийгдвэл ам.долларын ханш 1885-аар тогтохгүй. Бүр 1700 руу унана гэсэн таамаг бий.
 
Том төслүүд  дагасан сайн мэдээнээс улбаалсан эерэг хандлага ам.долларын ханшийг сулруулаад зогсоогүй. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжрахад ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Он гарснаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдэд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарсныг статистикийнхан онцолж байна. Энэ оны эхний улиралд инфляфи 9.3 хувьтай гарсан нь өнгөрсөн жилийн эцсийнхээс 1.7 хувиар буурсан үзүүлэлт. Урсгал тэнцэл 19.6 сая ам.долларын ашигтай гарсан нь  мөн л онцлохоос аргагүй эерэг үзүүлэлт. Өмнөх жилийн өдийгөөс алдагдал нь 106 хувиар буурсан гэсэн үг. "Эдийн засаг таагүй хэвээр үргэлжилсэн өнгөрсөн саруудад зөв бодлого барьсны хүчинд ийм эерэг үзүүлэлтүүд гараад байгаа. Одоо доллар орж ирэх сувгаа л нэмэхгүй бол өөр арга чарга байхгүй” гэж шинжээчид онцгойлон анхааруулж байна. Гаднаас ам.доллар орж ирэх ганцхан суваг бий. Тэр нь Оюу толгой. Оюу толгойгоо хөдөлгөхгүй бол гаднаас доллар орж ирэхгүй, урсгал нь тасарчихаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт сэргэхгүй. Товчхондоо доллар орж ирэхгүй бол тун удахгүй эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд шил дарна гэсэн үг.
 
Экспорт импортоосоо давж худалдааны тэнцэл эерэг гарсан үзүүлэлтийг эдийн засагчид сөрөг талаас нь ч тайлбарлаж байгаа. "Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг саяхны ярилцлагадаа  "Оюутолгойн зэс, алтыг урагш нь гаргадаг болсон учраас, мега төсөл хэрэгжиж эхэлсэн болохоор экспортын хэмжээ нэмэгдсэн юм. Түүнээс биш өөр том гэхээр нөлөө байхгүй. Нөгөө талд гаднаас авч хэрэглэдэг зүйл маань багассан гэсэн шалтгаан бий. Хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон гэх шалтаан ч байна. Эдийн засагт итгэх итгэл алдарсан учраас хөрөнгө оруулагчид тоног төхөөрөмж оруулж ирэхээ байсан. Эдийн засгийн бүтээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа гэсэн үг.  Энэ бол импорт буурсан шалтгаан яах аргагүй мөн. Мэдээж сая дурдсан хоёр үзүүлэлтэд эерэг тайлбар байгаа.  Тэр талыг нь үгүйсгэхгүй. Гэхдээ муу талаас нь ч бас харах  ёстой. Эдийн засагт байгаа ганц хоёр сайн мэдээг харахаар өнөө л Оюу толгойтой холбоотой байдаг.  Оюутолгой гэдэг мега төслийн  эхний үе шатыг зориглоод явуулсан учраас л ганц, хоёр ч гэлээ сайн мэдээ эдийн засагт байгаад байгаа юм. Цаашдаа эдийн засгийг сайжруулж өсгөх ганц зам бий. Тэр нь том төслүүд” гэж онцолсон нь учиртай. Мега төслөө урагшлуулахгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах аргагүй гэдгийг л сануулсан хэрэг.
 
Ц.Баасансүрэн
Оюу толгой хөдлөх сургаар төгрөг чангарсан өдрүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани