- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгой мега төсөл зогсоогүй
Монголчуудын анхаарлын төвд байгаа Тавантолгой мега төсөл зогсоогүй. Олон нийтийн дунд "Төсөл хагарчихлаа” гэх яриа яригдаж байгаа боловч угтаа Тавантолгойн төсөл үргэлжилсээр байгаа билээ. Гол нь гэрээг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр УИХ-аас ажлын хэсэг гаран ажиллаж буй юм.
-УЛС ТӨРЧИД "ЧАЛКО”-Д ӨР ТАВЬЖ ИРГЭДЭД МӨНГӨ ТАРААСАН-
"Чалко”-гоос авсан 350 сая ам.долларын өрөөс 150 сая ам.доллар нь төлөгдөөгүй байгаа. Энэ их өрийг тавих болсон шалтгаан нь улс төрчид иргэдэд бэлэн мөнгө амласнаас үүдэлтэй юм. Иргэдэд 21 мянган төгрөг, оюутнуудад 70 мянган төгрөг гэх зэргээр баруун солгойгүй цацсан. Энэ бүхний ард Зүүн Цанхийн ордоо барьцаанд тавьчихсан. Гэтэл өнөөдөр энэ өрийг манайх төлөх боломжгүй учраас хөрөнгө оруулагч талуудаас гуйгаад сууж байгаа билээ.
Тавантолгойн орд нь дэлхийд коксжих нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг төдийгүй 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс 1.4 тэрбум тонн нь коксжих нүүрс.
-ТӨСӨЛ ЗОГСООГҮЙ, САЙЖРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-
Тавантолгойн төслөөс хэд хэдэн эерэг үр дүн хүлээж байгаагийн нэг нь иргэдийн 1072 хувьцаа юм. Тиймээс иргэдийн хувьцааг үнэгүйдүүлж, эдийн засагт хохиролтой гэрээ хийхгүйн тулд УИХ-ын даргын үүрэг болгосны дагуу ажлын хэсэг байгуулсан билээ. Одоогийн байдлаар ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээний асуудал дээр ажиллаж байгаа бөгөөд 7-14 хоногийн хугацаа өгсөн.
Монгол улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ноцтой зүйл заалтууд байсан учир гэрээний нөхцлийг сайжруулахыг намын бүлгүүд дэмжсэн юм.
УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс ажлын явцын талаар тодруулахад "Хөрөнгө оруулагч талд хандаж, ажлын хэсгийн зүгээс илгээсэн албан бичгийн хариу, материалууд хэр хурдан ирнэ, түүнээс шалтгаална. "Энержи ресурс” компанийн Тавантолгой дээрх бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, бэлэн мөнгө бараа материал энэ бүхэн нь 570 сая ам.долларын барьцаанд байгаа. Дээр нь 600 сая ам.долларын бондод ММС, Люксембург болон Хонконг дахь охин компаниудын хувьцаа тэр чигтээ барьцаанд байгаа.
Өнөөдөр нүүрсний үнэ хямд, 80 ам.доллароос доогуур байгаа нөхцөлд тухайн компани дараачийн 2-3 жилийн хугацаанд ашгаа олж, барьцаанаас гарах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.долларт хүрч байж л эднийх ашигтай ажиллаж, эхний өр төлбөрөө гүйцээх юм билээ.
2017 онд буюу 2 жилийн хугацаанд бүх өрөө төлж дуусгасан байх ёстой ч боломжгүй. Тэгэхээр энэ хугацаанд компани бүх зүйлээ алдаад дампуурах эрсдэлтэй гэж ажлын хэсгийн гишүүд харж байгаа. Гэхдээ бид санхүүчид биш учраас ийм байдалд хүрч магадгүй юм байна гэдгийг шинжээчдийн баг баталгаажуулах шаардлагатай гэж харж байна.
Бид гэрээ зураад явуулчихдаг, 1-2 жилийн дараа энэ компани дампуурах байдалд хүрэх юм бол нөгөө олон банкуудад энэ компанийн бүтээн байгуулалтын үл хөдлөх хөрөнгүүд болон барьцаа шилжинэ гэдэг Монгол Улсын 51 хувь гадаадын банкууд дээр болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид очно. Монголд юу ч үлдэхгүй, 100 хувь нөгөө талд шилжих нөхцөл байдал үүснэ. Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх төмөр замыг хөрөнгө оруулагчдаа өгөх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодолцох ёстой” гэсэн юм.
Юутай ч ажлын хэсэгт өгсөн 14 хоногийн хугацаа энэ долоо хоногт дуусгавар болох учир ажлын хэсгийн дүгнэлт ирэх даваа гаригт гарч магадгүй аж.

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||