Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны эринд тавтай морил

Алтны эринд тавтай морил Монголын эдийн засагт шинэ эрин ирж, валютын орлогын бүтцэд том өөрчлөлт оржээ. Энэ оны эхний улиралд экспортын нийт орлогын 33 орчим хувийг алт бий болгосон байна. Тийм ээ, зэс биш, нүүрс бүр ч биш, алт шүү дээ. Статистик мэдээллээс үзэхэд, энэ оны эхний улиралд бид 2.5 орчим тонн алтаа 98 сая ам.доллараар гаргасан байгаа юм. Тэгвэл "Оюутолгой”-гоос мөн хугацаанд экспортолсон 167.7 мянган тонн зэсийн баяжмал 200 мянган унц (6.2 орчим тонн) алт агуулж байжээ. Тус компанийн нэгдүгээр улирлын нийт орлогын талаас илүүг буюу 232.3 сая ам.долларыг алт бүрдүүлсэн тухай "Turquoise Hill Resources” санхүүгийн тайландаа тусгасан байна.

Ингээд бодохоор, энэ оны эхний улиралд бид 8.7 тонн алтаа 330 сая ам.доллараар экспортолжээ. Алтны орлого нүүрснийхээс 2.3 дахин давсан аж.

Алтны салбар "амилсан” нь маш олон зүйлийг өөрчлөх төлөвтэй. Наад зах нь, дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ унаснаас валютын орлого хумигдаж, төсвийн орлого тасарсан гэх танил түүх давтагдахгүй бололтой. Учир нь, сүүлийн нэг жилийн хугацаанд алтны ханш харьцангуй тогтвортой байж, унц нь 1200 орчим ам.долларт хэлбэлзэж байгаа юм. Алтны салбар бодож, төлөвлөж байснаас хавьгүй сайн явааг сануулах нь зүйтэй болов уу. "Оюутолгой”-г оролцуулаад энэ жил бид 29.5 тонн алт үйлдвэрлэж, 68.9 тэрбум төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд, энэ оны эхний дөрвөн сард 3.4 тонн алт экспортолсон нь жилийн өмнөхөөс 36 хувиар өссөн дүн байв. Тэгвэл "Оюутолгой”-гоос энэ жил 600-700 мянган унц (19-22 орчим тонн) алт агуулсан баяжмал гаргахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ алт олборлогчдыг "аргадах” бодлого хэрэгжиж эхэлсэн учраас олборлолт, борлуулалтын хэмжээ улам нэмэгдэхээр байгаа юм.

ДАРАМТАЛСАН НЬ

Үнэндээ алт бол Монголын эдийн засаг, төсвийг чирж явсан түүхтэй, эртний танил маань билээ. 1991 онд манай улс маш хүнд нөхцөлд орсон үед Ерөнхийлөгч П.Очирбат "Алт” хөтөлбөрийг баталж байв. Энэ хүрээнд тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй аж ахуйн нэгж байгуулагдан, олборлосон алтаа Төвбанкинд тушааж, Монголын валютын нөөцийг нэмэгдүүлсэн. Тэр үеэс алт олборлолтын хэмжээ асар ихээр өсөж, 2005 онд 24.1 тонноос даван рекорд тогтоож байлаа. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ ч 15.2 тоннд хүрч байсан удаатай. Гэвч 2006 оноос Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар буюу 68 хувийн татварыг алт, зэсэнд ногдуулж эхэлснээс Төвбанкинд тушаах алтны хэмжээ эрс багассаныг графикаас харна уу.

"Шунал ихэдвэл шулам болно” гэгчээр энэхүү татварын хүрээнд алтнаас огт орлого олоогүйн зэрэгцээ хууль бус худалдаа наймааг цэцэглүүлж орхисон. Тиймээс ч энэ татварыг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болгосон ч үр дүнд хүрээгүй. Учир нь, бодлого боловсруулагчид 68 хувийн татвараа цуцалсан боловч алт олборлогчдодоо бас нэг сюрприз барьсан юм. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль буюу "Урт нэртэй” хэмээн өхөөрдөн нэрлэсэн хуулийн хүрээнд алтны салбарын 400 гаруй компани "хөл хорио”-нд орчихсон. Ийнхүү амьдрал дээр хэрэгжих боломжгүй нэг хуулийг нөгөө нь орлож байх зуур дэлхийн зах зээл дэх алтны үнэ оргил үедээ хүрчхээд, эргээд буужээ. Тодруулбал, 2008 оноос алтны ханш 70 гаруй хувиар өсөж, 2011 онд унци нь 1900 ам.долларт хүрч байв. Энэ завшааныг ашиглан төсвийн орлогоо өсгөж, гадаад валютын нөөцөө нэмэх боломж бидэнд байлаа. Харамсалтай нь тэгээгүйгээр үл барам алтны салбараа "сүүдрийн эдийн засаг” руу түлхэж хаясан шүү дээ.

АРГАДСАН НЬ

Ийнхүү татвараар нэг дарамталж, хуулиар нэг "зандарч" байсан алт олборлогчдоо төр засаг нь одоо аргадаж, толгойг нь илж эхлээд байна. Тухайлбал, алт олборлогчдын төлөх роялтиг таваас 2.5 хувь болтол буулгаад зогсохгүй өсөн нэмэгдэх роялтиг тэглэсэн байгаа. Өнөөдөр унц алт 1194 ам.доллар байхад найман (5+3) хувийн роялти төлөх ёстой байсан нь 2.5 хувь болж багассан хэрэг. Энэ хөнгөлөлтийг алт олборлогчид 2019 он хүртэл эдлэх учиртай. Мөн "Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хууль гарахаас өмнө олборлолт эрхэлж байсан компаниуд үйл ажиллагаагаа сэргээх эрхтэй болсон. Дээрээс нь алтны компаниудыг дэмжиж, Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл гаргаж өгөх талаар Засгийн газрын түвшинд ярьж эхлээд байна.

Гэвч ийнхүү аргадахаас өмнө ч алтны салбар аяндаа сэргэж эхэлж байсныг сануулахад илүүдэхгүй. Тухайлбал, роялтиг бууруулахаас өмнөх жилүүдэд ч Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдэж, 2013 онд бүр 7.2 тонн буюу сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлтдээ хүрээд байсан юм. Харин өнгөрсөн жил Төвбанкинд тушаасан алтны хэмжээ бараг хоёр дахин өсөж, 13 тоннд хүрсэнд татварын хөнгөлөлт нөлөөлсөн биз ээ.

ЭЦЭСТ НЬ

Унц алтны ханш 1900 ам.долларт хүрсэн 2011 он нэгэнт ард хоцорчээ. Тус металлын үнэ 2012-2013 онд огцом унасан боловч сүүлийн жилүүдэд харьцангуй тогтворжоод байгааг графикаас харна уу. Уг нь алтны үнэ, ам.долларын ханш урвуу хамааралтай байдаг. Гэтэл сүүлийн нэг жилд ам.долларын спот индекс 25 хувиар чангарсан байтал алтны үнэ ердөө найман хувиар хямдарчээ. Энэ нь "ногоон”-ы нөлөө багасаж буйтай холбоотойг "World Gold Council” тайлбарласан байна. 2000 онд ам.доллар дэлхийн валютын нөөцийн 61 хувийг бүрдүүлж байсан нь одоо 55 хувь болтлоо буурчээ. Мөн хөгжиж буй орнуудын эдийн засаг өсөхийн хэрээр алтны хэрэглээ нь нэмэгдэж буй. Эдүгээ алтны нийт хэрэглээний 60 хувийг Хятад, Энэтхэг хоёр бүрдүүлж байгаа аж. Урд хөршийн ДНБ-ий өсөлт саарсан ч Энэтхэг халааг нь авах учраас алтны эрэлт их байх төлөвтэйг мэргэжилтнүүд сануулж буй. Өөрөөр хэлбэл, үнэ өсдөггүй юм аа гэхэд унах эрсдэл бараг үгүйтэй ижил байна.

Өчигдрийн байдлаар унц алт 1194 ам.доллар байгааг 2011 онтой харьцуулахад чамлахаар тоо боловч олон жилийн дундажтай жишихэд өндөр хэвээр үлджээ. Тухайлбал, алтны салбар Монголд ид цэцэглэж байхад буюу 10 жилийн өмнө дэлхийн зах зээл дэх унц алтны ханш ердөө 500 ам.доллар байсныг графикаас харна уу. Тэр үеийг бодвол хоёр дахин өндөр үнэ тогтсон байна шүү дээ. Мөн 2006 оныг хүртэл алтны компаниуд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, алтаа Төвбанкинд тушааж, таван хувийн роялтигаа ч төлж байсан. Харин одоо роялтиг 2.5 хувь болгосон, дээрээс нь хөнгөлөлттэй зээл өгөх тухай ярьж байна. Энэ бүхнээс үзэхэд, алт олборлогчдын хувьд "алтан үе” нь иржээ. Ийнхүү Монголд алтны эрин эхэлснээр экспортын орлого төрөлжиж, валютын нөөц нэмэгдэх нь сайн хэрэг. Нөгөө талаас, алт олборлолт, үйлдвэрлэл нь хамгийн их бохирдол ялгаруулж, хамгийн их ус хэрэглэдэг салбар болохыг мартаж боломгүй. Байгаль орчноо сүйтгэсэн гашуун туршлага бидэнд бий шүү дээ.

Д.Мөнхчимэг

Засгийн газрын мэдээ

Алтны эринд тавтай морил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани