Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Нямдорж: “Том толгой”-той дарга нар муу улс төрийг оройлон удирдаж байна

Ц.Нямдорж: “Том толгой”-той дарга нар муу улс төрийг оройлон удирдаж байнаУИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Манай улсын эдийн засаг хүнд байдалтай болсон. Үүний нэг илрэл нь Дэлхийн банкны удирдлагууд манай улсад ирсэн явдал гэж үзэх хүн байна. Цаашлаад "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болсон гэх юм?
 
-Эдийн засаг нь хүндэрсэн орнуудтай голдуу хамтарч ажилладаг төсөл л дөө. Одоо Дэлхийн банкны гүйцэтгэх захирал ирж байгаа нь дахиж энэ харилцаагаа сэргээх нөхцөл үүссэн гэдэг өнцгөөс харж байгаа. Бидэнд хоёр хувилбар байгаа. Нэг нь манайхны яриад байгаачлан өрийн таазыг байхгүй болгоод дотоодын бүтээгдэхүүнээсээ их хэмжээний өр тавих. Энэ өрөө төлж чадахгүй бол улсынхаа нутаг дэвсгэрийн тодорхой хувийг зарж худалдах нэг арга бий. Нөгөө нь "Стэнд бай”-д хамрагдаад санхүүгийн эрх чөлөө хязгаарлагдмал болох л хөтөлбөр юм шүү дээ. Хүндрэлээс гарах ийм л хоёр арга байна. Засгийн газар чухам алийг нь сонгох гээд байгаа юм. Өнөөдрийн хувьд Засгийн газар нь "Энэ хөтөлбөрт хамрагдаж болно” гэж байхад Монголбанкны ерөнхийлөгч нь "Болохгүй” гээд байгаа юм. Ямар ч байсан Дэлхийн банкныхны уулзалтын төгсгөлийг харъя. Яахав, энд хамрагдахаар өөрийн шийдвэр гаргах эрх чөлөө жаахан хумигддаг ч гэсэн нэлээд хүнд савлагаа үүсэхээс бүсээ чангалж гарахад хэрэгтэй байдаг эд л дээ. Ер нь 2012 оноос эхлээд л эдийн засгийн байдал хүндэрлээ гэдгийг энэ нөхдөд байнга л хэлээд байсан. Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрдэг гэж ардын үг байдаг даа. Манайхан сэгсэрдэг л юм хийж, 2-3 жил яваад өнөөдөр хүнд эмээлтэй моринд мордох тал руугаа явж байна. Харамсалтай.
 
-Таныхаар одоо ямар зохицуулалт хийх хэрэгтэй байна вэ. Ирэх жилийн төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг гаргахдаа гол нь ямар суурь зохицуулалт хийх хэрэгтэй вэ?
 
-Төсвийн зарлага талдаа их хэмжээний хяналт хийхээс өөр аргагүй байдалд орчихсон шүү дээ. Гаднаас өр, зээл тавих юм ярихын оронд дотоод төсвийнхөө зарлагыг дээд зэргээр танаж, багасгах арга хэмжээ ав. Ингэхгүйгээр явахгүй гэдгийг жишээ нь би байнга л хэлж байгаа. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалт ойрын үед сэргэхгүй нь ойлгомжтой. Саяхан АНУ-ын Элчин сайд нэг хурал дээр үг хэлэхдээ "2016 оны сонгууль хүртэл аяганы амсар зуулгахгүй” л гэсэн байна лээ. Ухаангүй бодлого явуулаад байхаар л тийм юм ярьж байгаа юм шүү дээ. Цаашлаад Оюутолгой, Тавантолгой тойрсон асуудлаа нэг тийш болгох хэрэгтэй. Хоёрын хооронд улс төр хийж, хэрүүл хийсээр байгаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй болгочихлоо. Ер нь энэ эх орончийн худлаа дүр эсгэж, улс эх орныг алдаг байдлаасаа Монголын төр хэзээ холдох юм бол доо. Ийм гэм зэм хийсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй. Төмөр замын талаар би зургаан жил ярьж байна. Хөдлөхгүй л байна шүү дээ. Цаад талд нь хариуцлага хүлээх эзэнтэй юм, уг нь. 200-гаад сая ам.долларыг бондын мөнгөнөөс гаргаад зарчихсан. Газар шорооны ажлын 80 хувийг хийсэн гэж ярьдаг. Одоо мөнгөгүй болчихоод яах гэж байна гэхээр хариулдаг хүнгүй болчихлоо. Өмнө нь 2-3 жилд бондын мөнгөөр босгосон далан шороо чинь борооны усанд идэгдээд шаардлага хангахгүй болно. Энэ ойлгомжтой асуудал. Уг нь ажил хийхээр барьж авсан бол дуусгах л хэрэгтэй юм. Ер нь огцом огцом шийдвэр гаргахаас өөр аргагүй шүү. Эдийн засаг, нийгмийн ч тал дээр.
 
-Тавантолгойн гэрээний асуудал юу болчихов. Одоо нэг ажлын хэсгийн дүгнэлт л хүлээсэн байдалтай болчихлоо?
 
-Хөрөнгө оруулалт гэх мэтийг тойрсон муу улс төр хийдгээ болих хэрэгтэй. "Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалттай юм л даа. Гэтэл хувийнхныг оруулахгүй болохоор Монгол баяжвал баяжихаар л боллоо. Бүх орд улсын мэдэлд л байгаа шүү дээ. Ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол хумхын тоостой л ижилхэн. Үүнийг чинь эргүүлж хөдөлгөж байж тэр хөрөнгөөр ард түмний амьдрал ахуйг дээш татах юмаа бодох ёстой болохоос худлаа "Би эх орондоо хайртай” гээд тэврээд хэвтээд байвал хэдэн зуу, мянган жил ч байсан хэвтээд л байх хөрөнгө. Ийм юмыг хаагаад байна. Муу улс төр их хийж байна. Том толгой, гол дарга нар муу улс төрийг оройлон удирдаж байна. Болж, бүтэхгүй юмны үнэн учрыг ард түмэнд хэлэхгүй байна. Зүгээр л олон нийтийн тархийг угааж, ирэх сонгуульд болж өгвөл УИХ-ын гишүүнээр дахин сонгогдчих хүсэлтэй хүмүүс энүүгээр давхиад байна шүү дээ. Энэ УИХ дээр чинь XV зууны баруун Европын гудамжны циркийн ажил явж байна. Уг нь эх орноо ярьдаг хүмүүс ойрын жилүүдэд ард түмнээ яаж авч явахаа давхар хэлэх ёстой. Жишээ нь, мань мэтээс илүү ухаантай байж болно. Түүнийгээ төрийн бодлогод гаргаж ирээд асуудлаа боловсруулж, оруулж ирээд батлуулах ёстой. УИХ-ын гишүүн гэдэг чинь бодлого боловсруулж, түүнийгээ олон нийтэд ойлгуулж, шийдвэр гаргуулж, хэрэгжүүлдэг хүн болохоос хоосон улс төр хийж, жүжиг тавьдаг циркчин биш шүү дээ. Гэтэл үнэндээ ийм л юм болоод байна. Ингэж заваарсаар байгаад улсыг хүндрүүлчихлээ.
 
-Энэ хаврын чуулганы хугацаанд Тавантолгойг эцэслэх боломж танд харагдаж байна уу?
 
-Би хувьдаа бараг чадахгүй байх гэж харж байгаа.
 
-Эдийн засаг хүндэрснийг хэн хүнгүй л хэлж байна. Гэтэл ойрын хугацаанд сэргэлт харагдаж байна уу?
 
-Миний ажиллаж байсан Засгийн газруудын үед эдийн засаг ингэж савлаж байгаагүй юм. 2008 оны засаг бий болсны дараа АНУ-ын моргэйжийн хямралыг дагасан жижигхэн хөдөлгөөн 2008 оны төгсгөл 2009 оны эхээр болсон. Тэр үед 2-3-хан шийдвэр гаргаад л хүндрэлийг гэтэлгэн давж болж байсан. Үр дүнд нь эдийн засгийн өсөлт 17 хувьтай байлаа. Монголбанкны нөөц дөрөв орчим тэрбум ам.доллар байсан. Гэтэл өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд гаднаас асар их хэмжээний бондын зээл авч ирчихээд байхад ам.долларын савлагаа үүсээд Монголбанкных нь нөөц байхгүй болчихлоо. Эцсийн дүндээ удирдах чадваргүй явдал улс орныг ийм байдалд хүргэж байгаа юм. Хэтэрхий их савдаг, ард түмнийхээ жаргал зовлонг ойлгодоггүй хүмүүс "харанхуй” муушиг тоглож байгаа юм шиг улсаараа тоглосны үр дүн ингэж гарч байна. Надад үнэндээ харамсалтай санагдаад байгаа юм л даа. 20-иод жил Монголын ард түмэн төртэйгөө зүтгэж байж бий болгосон жаахан нааштай байдлаа хоёрхон жилийн дотор саваад доош нь унагачихлаа. Үүнийг чинь дахиж босгоход наад тал нь арван жил хэрэгтэй. Ийм юм болоод байгаа болохоор л би УИХ дээр хүнд хэлбэрийн зүйл яриад байгаа юм шүү дээ. "Болохгүй” гэж хэлээд байхад "Болно” гэж цэцэрхсээр байгаад бүгдийг нураачихлаа. Зөвхөн нэг жишээ татахад, энэ хуулийн салбарыг хоёрхон жилд яаж нураав. Эргээд хар. Гаргасан бүх хууль нь "Үндсэн хууль зөрчсөн” гэдэг Цэцийн дүгнэлт гараад дууслаа. Гэтэл энэ хооронд ямар их хөрөнгө энэ бүхнийг дагаж урсч байна гэж бодож байна.Тэгсэн мөртлөө боссон юм байхгүй.
 
-2008 оны хямралыг давахын тулд "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас гадна өөр ямар шийдвэрүүд гаргаж байсан юм бэ?
 
-2008 онд энэ хөтөлбөрт ороогүй юм. Нэг талдаа төсвийн зарлагыг өсгөхгүй байх шийдвэрийг 2009 онд гаргаж байсан. Хоёрдугаарт, гол хийсэн зүйл нь хадгаламжид улсын баталгаа гаргасан явдал. Ийм хоёр арга хэмжээ авч байв. Тухайн үед буюу 2008 онд нэг ам.доллар 1120 төгрөгтэй тэнцэж байлаа. Тэр үеийн савлагаа дууссаны дараа буюу 2010 онд 1380 төгрөг болсон юм. Энэ тоо хадгалагдаж байгаад Н.Алтанхуягийн засаг гарч ирээд 2013 оны долдугаар сарын 20-доос эхлээд ам.долларын ханшийг нисгэчихснийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр гэдэг тэнэг юмных нь ид шид ам.долларын ханшийн өсөлт болж хувирсан юм шүү дээ. Миний хувьд "Та нар ийм юм хийж болохгүй” гэж зөндөө хэлсэн. "Монголбанк, Засгийн газрын халаасанд орчихлоо, ингэж огт болохгүй” гээд л байсан. Угтаа Монголбанк засгаас хол байх ёстой, "Улс төрийн зорилгоор хэдэн төгрөгөө дуусгалаа, энэ чинь эргээд хямрал дагуулна шүү” гэж хэлсээр байтал эд нар хийсэн дээ. "Монголбанк чинь Засгийн газрын кассчны үүрэг гүйцэтгэж байна, сонгуулийн үеэр улс төр хийж, мөнгө зарж байна” гэж хэлсээр байтал үр дүн нь ам.долларын ханш 700 төгрөгөөр нэмэгдсэн явдал. Энэ бол нэг айл өдөрт гурван талх иддэг байсан бол нэгийг нь замаас нь байхгүй болгочихож байгаа хэрэг. Бүх аж ахуйн нэгж ам.долларын ханшийн өсөлтөд дарагдаж унаж байгаа юм. Одоо давхар хүндрэл гарч ирнэ. Барилгын салбарт дутуу баригдсан барилгуудад хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг хэцүү. Яагаад гэвэл эх үүсвэр байхгүйгээс гадна банкууд зээл өгөхөө больсон. Үүнийг дагасан гинжин урвал нь тэнд ажиллаж байсан хүмүүс ажилгүй болно. Барилгуудын чанарт асуудал үүснэ гэх мэтээр үргэлжилнэ. Ерөөсөө л улсыг удирдаж чадахгүй байгаа нь ийм байдалд хүргэж байна.
 
-Өнөөдрийн байдлаар МАН, АН хоёр засагт хамтарсан байгаа. Ингээд ч эерэг үр дүн харагдахгүй байна гэж үү?
 
-Наана чинь эдийн засгаас гадна улстөрийн асуудал байсан. Сонгуульд олонхийн суудал авсан хүчин улс төрийнхөө хариуцлагыг тэр дөрвөн жилдээ хүлээх л ёстой юм. Тэртэй тэргүй эдийн засгийн байдлыг хүндрүүлээд хаячихсан. Ийм үед МАН засагт хамтарлаа гээд ид шидийн сайд нар гарч ирэхгүй шүү дээ. Зүгээр улс төрийн тэмцэл нь жаахан намжиж, үүнийг дагасан уналтын хурд бага зэрэг саарсан байхыг би үгүйсгэхгүй. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний 50 хувь нь Ч.Сайханбилэгийн нуруун дээр байдаг юм л даа. Ерөнхий сайд хэн байхаас асар их юм шалтгаална. Ерөнхий сайд нь огцроход Засгийн газар дагаад огцордгийн цаад агуулга нь тэр. Ямар ч тохиолдолд Ерөнхий сайд л гол шийдвэрийг гаргадаг. Тэгэхээр жишээ нь, АН Ерөнхий сайдаа дэмжиж байгаа зүйл огт харагдахгүй байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болчихоод Хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай саналыг УИХ-д танилцуулсан. Үүнд их тодорхой олон санал байсан. Жишээ нь, би үүний заримыг зайлшгүй ажил хэрэг болгох хэрэгтэй гэж үзэж байсан. Гэтэл УИХ дээр оруулаад ирэнгүүт нэг хэсэг саналыг нь АН, нөгөөг нь МАН, үлдсэн хэсгийг нь эвслийнхэн унагачихсан. Энэ чинь цаанаа юу болж байна гэхээр Ерөнхий сайдын хүлээх хариуцлагыг УИХ өөр дээрээ авч байна л гэсэн үг шүү дээ. Тиймээс УИХ-тай өөртэй нь хариуцлага ярих ёстой юм.
 
-УИХ-тай хариуцлага яриад эерэг өөрчлөлт гарах юм уу. Дахиад л баахан бужигнаан болох юм биш үү?
 
-Яг үнэндээ УИХ цаг нь болоогүй байхад сонгуулийн цикль рүү орчихлоо. Одоо наад эх орон яриад байгаа хүмүүс чинь юун тэр улс орны хөгжил, хамаагүй шүү дээ. Эд чинь дараагийн сонгуульд яаж гарах вэ гэдэг муу юмаа л хэрэглэж байгаа болохоос өөр зүйл байхгүй.
 
-Төгрөгийн ханш өндөр байх нь зөв юмуу эсвэл чанга байх хэрэгтэй юм уу. Үйлдвэржсэн орнууд үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж байж сэргэдэг гэх юм. Оросод сая рублийн ханш сулрахад Путин "Эдийн засаг төрөлжихөд тустай” гэдэг зүйлийг ярьсан шүү дээ?
 
-Наадах чинь худлаа. Бензиний үнийн уналт буюу баррель нефтийн үнэ 2.5 дахин уначихаж байна. Түүнээс үүдэлтэй рублийн ханшийн уналт. Хоёрдугаар гол шалтгаан нь эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай л холбоотой юм. Түүнээс үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагаснаар эдийн засгийн өсөлт гардаг гэж хаашаа харсан юм байдаг юм.
 
М.Өнөржаргал
 
Эх сурвалж: unen.mn 
Ц.Нямдорж: “Том толгой”-той дарга нар муу улс төрийг оройлон удирдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

Өчигдөр, 15:39
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

Өчигдөр, 13:13
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани