Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эндрью Вүдлэй: Бидний хувьд үнэхээр таатай шийдвэр болсон

"Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурсантай холбоотойгоор "Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйн "Блумберг ТВ Монголиа” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Монгол Улс болон "Оюутолгой” төслийн хувьд ач холбогдолтой баримт бичиг байгуулсан та бүхэнд мөн баяр хүргэмээр байна. Гэхдээ олон нийтийн дунд "Яагаад одоо?” гэсэн нийтлэг асуулт явж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Зөвхөн манай хувьцаа эзэмшигчид төдийгүй улсын хөгжлийн хувьд гайхалтай мэдээ юм. Гүний уурхай нь Оюутолгойн ордын үнэмлэхүй хувийг бүрдүүлдэг. Төлөвлөгөөг баталснаар гүний уурхайн бүтээн байгуулалт цаашид үргэлжлэх суурийг тавьж байна.

Манай ажилтнууд, мөн Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжлийн хувьд энэ бүхэн нааштай мэдээ болох ёстой гэж бодож байна.

-Харин цаг хугацааны хувьд та юу гэж бодож байна вэ. Хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид энэ төлөвлөгөөг батлагдахыг 20 гаруй сар хүлээсэн шүү дээ. Энэ хугацаанд цөөнгүй тооны ажилтан цомхтголд орсон. Монголын эдийн засгийн өсөлт нэг оронтой тоо руу орж буурсан. Хүлээж байсан 20 сарын хугацаанд ямар ажлууд амжуулсан юм бол?

-Уул уурхайн мега төслийн талаар ярьж байгаа шүү дээ. Энэ бол хөгжлийнхөө шатанд байгаа дэлхийн зэсийн хамгийн том ордуудын нэг. Цаашдаа 50 гаруй жил ашиглагдах хөрөнгө. Тэр утгаараа хувьцаа эзэмшигчид үйл ажиллагааны зөв чиглэлийг батлах нь маш чухал.

Их хэмжээний хөрөнгө оруулж байгаа тохиолдолд мөнгийг хэрхэн ашиглаж байгаа талаар ил, тодорхой мэдээлэлтэй байх нь бүх талд чухал ач холбогдолтой. Энэ бүх ажилд цаг хугацаа шаардлагатай. Тэр утгаараа талууд шаардлагатай арга хэмжээг авахын тулд тодорхой цаг хугацаа зарцуулах нь зүйн хэрэг. Дээр хэлсэнчлэн, энэ мэдээг нааштайгаар хүлээн авч байгаа. Төлөвлөгөө батлагдсанаар ордын хувьд маш урт хугацааны хөгжлийн суурийг тавьж байна.

-2013 онд гүний уурхайн үйл ажиллагаа түр зогсоход нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь улс төрийн тогтворгүй байдал байсан гэж хардаг. Таны бодлоор, шинэ Засгийн газар байгуулагдахад хоёр нам хамтарсан нь төлөвлөгөө батлагдахад нөлөөлсөн үү?

-Нааштай олон асуудал яригдсан. Тэр дундаа сүүлийн хэдэн сард. Энэ төлөвлөгөөг батлахад оруулсан хувь нэмрийнх нь төлөө Ерөнхий сайдыг үнэлэх хэрэгтэй байх. Бид улс төрийн үйл хэрэгт төдийлэн оролцдоггүй л дээ. Гэхдээ бид алба хашиж байгаа хэнтэй ч болов хамтран ажиллахдаа таатай байдаг.

Бизнесийн төлөөллийн хувьд манай хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчдийн хувьд таатай харилцаа бий болгох нь хамгийн чухал. Бид Монгол Улсын соёл, уламжлал, ажил эрхлэх хэв маягтай уялдуулж үйл ажиллагаа явуулдаг. Маш сонирхолтой, олон боломж санал болгодог улс шүү дээ. Одоо төслийг урагшлуулж чадахаар болсонд миний хувьд их таатай байна.

-Мягмар гарагт зурагдсан төлөвлөгөө Монголын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх стратегитэй хэрхэн нийцэж байгаа бол?

-Хөрөнгө оруулагчид болон ард иргэдийн дунд Монгол Улсын талаар нааштай мэдээлэл хүргэж байгаа гэж найдаж байна. Энэ бол маш эерэг алхам гэж хэлэх байна. Компаниа төлөөлөөд баттай хэлэхэд, бидний хувьд үнэхээр таатай шийдвэр болсон. Энэ хандлага илүү өргөн хүрээнд ажиглагдах байх гэж найдаж байна.

-Таны өмнө дурдсанчлан энэ үйл явдлын дараа хөрөнгө оруулагчид болон улстөрчид төлөвлөгөөнд гарын үсэг зурсан явдлыг маш баяртайгаар хүлээж авсан. Гэхдээ ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалт сэргэхэд саад болж болох ямар нэгэн эрсдэл бий юу?

-Ойрын хугацаанд төслийн санхүүжилтийг эцэслэж, ТЭЗҮ-ийг батлуулахаас гадна шаардлагатай зөвшөөрлүүдийг авах нь чухал. Гэхдээ том төслийг хөгжүүлэхэд их хэмжээний хүчин чармайлт шаардлагатай. Өнөөдрийн энэ нөхцөлд хүрэхэд багагүй хүч хөдөлмөр зарсан. Цаашдаа төслийг хөгжүүлэхэд чадвар, мэрийлт хэрэгтэй. Гэхдээ илүү сайжирч, ахиц гарна гэдэгт би итгэлтэй байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт ойрын ирээдүйд сэргэнэ.

-Хэлэлцүүлгийн шатанд анхны хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт гарсан болов уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээг огт хөндөөгүй. ТЭЗҮ-ийн хувьд баялгийн талаар илүү их мэдээлэлтэй болж, барилгын ажил, үйл ажиллагааны горим өөрчлөгдөж, шинэчлэгдэхийн хэрээр бизнесээ илүү үр ашигтай болгох арга замыг эрэлхийлдэг шүү дээ. Ингээд ТЭЗҮ-ээ шинэчилдэг. Энд ч ялгаагүй.

-Хөрөнгө оруулагч компани гүний уурхайн асуудал урагшлахаас өмнө гэрээнд чухал нөлөөтэй дөрвөн асуудлыг эцэслэх шаардлагатай гэж хэлж байсан. Ямар тохиролцоонд хүрсэн юм бол?

-Нарийн ширийнийг яримааргүй байна. Таны зөв л дөө. Үлдээд байсан эдгээр асуудал тодорхой болж, бүх талууд тохиролцоонд хүрсэн. Тиймээс одоо урагшлах боломжтой болж байгаа нь сайн хэрэг.

-Хөрөнгө оруулалтын талаар илүү дэлгэрэнгүй яримаар байна. Засгийн газар гүний уурхайн бүтээн байгуулалтад зургаа орчим тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж мэдэгдсэн. Харин хөрөнгө оруулагч тал дөрвөн тэрбум гаруй ам.доллар гэж байгаа. Тоонууд ялгаатай байгаа нь ямар учиртай юм бол?

-Хүмүүс нэг бол төслийн санхүүжилт, эсвэл бүтээн байгуулалтын нийт зардлын талаар ярьж байгаатай холбоотой болов уу. Гүний уурхайд аль хэдийнэ багагүй хэмжээний хөрөнгө зарцуулж, бүтээн байгуулалт эхэлчихсэн байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийт хөрөнгө оруулалтын тодорхой хэсэг нь аль хэдийнэ зарцуулагдчихсан, зарим бүтээн байгуулалт ч хийгдсэн.

Хэдэн жил үйл ажиллагаа зогссоныг бид мэдэж байгаа шүү дээ. ТЭЗҮ-ийг шинэчилснээр ялгаатай байгаа эдгээр тоог нэгтгэж, тодорхой мэдээлэлтэй болох байх. Ямар ч төслийн хувьд цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалж ТЭЗҮ-ийг шинэчилдэг шүү дээ.

-Тэгэхээр гүний уурхайд аль хэдийнэ оруулчихаад байгаа хагас тэрбум доллараас л ялгаа гарч ирээд байгаа байх нь. ТЭЗҮ дээр гүний уурхайн бүтээн байгуулалтад ахин 4.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн байгаа. Компани үүнийг яаж санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа юм бол. Олон улсын банкуудаас авсан зээлээр 100 хувь санхүүжүүлэх үү, эсвэл Оюутолгой, "Turquoise hill resources”-ийн орлогоос тодорхой хэмжээг нь санхүүжүүлэх төлөвлөгөө байгаа юу?
-Эхний төлөвлөгөөгөөр бол төслийн санхүүжилтээр бүрэн санхүүжүүлж, уурхайн үйл ажиллагааны орлогоос төлөхөөр байгаа. Дөрвөн тэрбум ам.доллар нь төслийн санхүүжилтээр байгаа. Энэ нь ч ойрын хугацаанд эцэслэж шийдвэрлэх асуудлуудын нэг.

-”Оюутолгой”, "Turquoise hill resources”-ийн орлогоос санхүүжүүлэх талаар та юу хэлэх вэ. "Turquoise hill resources”-ийн сүүлийн тайланд компани 700 сая ам.долларын хөрөнгөө гүний уурхайг санхүүжүүлэхэд ашиглахаар төлөвлөж байгаа талаар тусгасан байсан?

-Одоо байгаа зээл дээр хөрөнгөө хуваарилах тухай асуудал юм. "Оюутолгой”-н эхний шатны бүтээн байгуулалтыг хийхээр авсан зээлийн үлдэгдэл ч байгаа. Мөн II шатны бүтээн байгуулалтад шаардлагатай бэлэн мөнгөний хэрэгцээг ч хангах шаардлага бий. Энэ талаар ярихын тулд хувьцаа эзэмшигч нэг бүр өөрсдийн хөрөнгөө хэрхэн захиран зарцуулж байгаа талаар ярих хэрэг гарна. Энэ бол тэднээс шалтгаалах асуудал л даа.

-Төлөвлөгөө зурагдчихлаа. Хөрөнгө оруулалт хэдийгээр орж ирэх бол?

-Төлөвлөгөө батлагдсан нь бүтээн байгуулалт эхлэх суурь болж байгаа. Төслийн санхүүжилт, зөвшөөрөл авах явц, ТЭЗҮ-ийн шинэчлэл зэрэг нь ойрын хугацаанд анхаарах ёстой асуудал байх юм. Бүх талууд үүн дээр санал нэгдсэн. Харин одоо хийх ёстой ажлуудыг хамтран хийж, хөрөнгө оруулалтаа ойрын хугацаанд оруулж ирэх нь сайн хэрэг байлгүй яах вэ.

Тэгж байж гүний уурхайн бүтээн байгуулалт бүрэн утгаараа сэргэх боломжтой. Дэлхийн хэмжээний том төслийг хөгжүүлэхэд цөөнгүй жил шаардлагатай. Энэ хугацаанд их идэвхтэй ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хувьд бид энэ асуудлуудад илүүтэй анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтыг түр зогсоосноос хойш хэд хоногийн дараа гүний уурхайн 1700 ажилтныг цомхотгосон. Эдгээр ажилтныг эргүүлэн авах төлөвлөгөө бий юү. Ер нь хөдөлмөрийн зах зээлд гарах нөлөө нь хэр байх вэ?

-Хэд хэдэн ялгаатай асуудал бий. Юуны өмнө ил уурхайн бүтээн байгуулалт маш сайн суурь болж өгч байгаа. Бид цаашдаа бүтээмж, санхүүжилтийг зөв хуваарилахаар хичээж байна. Ингэснээр ойрын хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэнэ. Аюулгүй, өндөр бүтээмжтэйгээр ил уурхайг ажиллуулах нь богино хугацаандаа бидний анхаарлаа хандуулах гол асуудал.

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхэд ил уурхайн бүтээн байгуулалтаас боловсон хүчний зүгээс тэс өөр чадварууд шаардагддаг. Хэдийнэ гүний уурхайд ажиллах туршлагатай болсон хүмүүсийг авч ажиллуулах нь мэдээж илүү үр ашигтай. Ойрын ирээдүйд бидэнд энэ чадвар хэрэгтэй болно.

Төслийн бүтээн байгуулалтын нийт шат дамжлагын явцад бүтээн байгуулалтын өмнөх болон дараах үйл ажиллагаа явуулах чадвартай боловсон хүчин хэрэгтэй. Азаар, ийм чадвартай хүмүүсийг Монголоос олох боломжтой. Дотоодын зарим боловсон хүчин өмнө нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд ч оролцож байсан. Ойрын хугацаанд бид үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлсний дараа тийм боломж гарч ирэх байх аа.

-Танай компаниас ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар болсон зэс хайлуулах үйлдвэрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зэс хайлуулах үйлдвэрийг бид шууд байгуулна гэсэн үг биш. Гэхдээ бид байгуулах үндэслэл, боломж зэргийг нь судлахад оролцож, хамтран ажиллана. Монгол Улсад зэс хайлуулах үйлдвэр барих үр ашигтай арга байгаа, эсэхийг судлах юм. Барих, эсэх асуудлаар эцсийн шийдвэр гаргахаас өмнө судалгааны ажил хийгдэх хэрэгтэй гэсэн үг.

-Зэс хайлуулах үйлдвэр нь зөвхөн "Оюутолгой”-н түүхий эдийг боловсруулаад зогсохгүй "Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрлэгдсэн түүхий эдийг ч боловсруулахад ашиглагдана гэсэн хүлээлт байгаа биз дээ?

-Боломжтой л доо. Гэхдээ "Эрдэнэт” үйлдвэрийн өмнөөс үүн дээр би байр сууриа илэрхийлэх нь тохиромжгүй. Мэдээж аливаа үйлдвэр өөрийн түүхий эдийн эх үүсвэрээ төрөлжүүлэх хүсэлтэй байдаг. Гэхдээ энэ асуудлыг судалгааны дараа ярих нь зүйтэй. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах, эсэхээ шийдээд хаанаас түүхий эд татахаа ярих нь зүйтэй.

-Сүүлд нь зэсийн зах зээлийн талаар таны байр суурийг сонсмоор байна. "Оюутолгой”-д үйлдвэрлэж байгаа гол түүхий эд нь зэс шүү дээ. Зэсийн ханшийн төлөвийг та ямар байдлаар төсөөлж байна вэ. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэх үед зэсийн зах зээл ямар түвшинд байх бол?

-Сайхан асуулт байна. Одоо бол зэсийн зах зээл уналттай, ханш сул, ер нь амаргүй байна. Ил уурхайн бүтээгдэхүүн л гэхэд олон улсын зах зээл дээр өрсөлдөх шаардлагатай болж байгаа. Өрсөлдөх чадвар ч сайтай байх хэрэгтэй. Тэр утгаараа зардлаа үр ашигтай ашиглаж, аюулгүй, өндөр бүтээмжтэй байх нь чухал. Харин хэтийн төлөвийг харахад гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч, бүтээгдэхүүнээ гаргах үед зах зээл одоогийнхоос хамаагүй илүү эерэг байх төлөвтэй байна.

Жан Себастиян болон гаднын бусад шинжээчдийн хэлснээр зэсийн зах зээлийн ойрын төлөв тийм сайн байхгүй ч хэдэн жилийн дараа хүчтэй сэргэх боломжтой. Харин тэр үед шинэ эх үүсвэрээс зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх нь цаг хугацааны хувьд тааламжтай байх болов уу.

-Нэгэнт хэлэлцээр хийхэд бид бараг хоёр жилийн хугацаа зарцуулсан. Тиймээс эхний төлөвлөгөөнд өөрчлөлт гарах байх л даа. Тухайлбал, анх 2009 онд "Оюутолгой” 2020 он гэхэд Монгол Улсын ДНБ-ий 30 орчим хувийг бүрдүүлнэ гэсэн хүлээлттэй байсан. Энэ таамаг өөрчлөгдөх байх, тийм үү?

-Мэдээж энэ бол хатуу тогтоочихсон тоо биш. Өөр бусад ямар хөрөнгө оруулалт Монгол Улсад орж байгаа болон эдийн засгийн ерөнхий идэвхжилтэй холбоотой. Манай үйл ажиллагаа ямар байхыг бид төлөвлөж болох ч Монголын ДНБ-ий хэмжээ өөр олон хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөнө.

Эцэст нь хэлэхэд сүүлийн шийдвэрийг маш нааштайгаар хүлээж авч байгаа. Энэ бол манай хувьцаа эзэмшигчид болон Монгол Улсын цаашдын хөгжилд таатай үйл явдал. Энэ бүхний нэг хэсэг болсондоо баяртай байгаа. Багийнхаа хүчин чармайлт, мэрийлтийг хараад их биширсэн. Манай ажилтнуудын 95 хувь нь монголчууд. Бидний болоод бизнесийн маань хувьд маш сонирхолтой цаг үе тохиож байна. Ирээдүйг эергээр харж байна.

-Танд маш их баярлалаа.

Б.Дуламхорлоо

Засгийн газрын мэдээ

Эндрью Вүдлэй: Бидний хувьд үнэхээр таатай шийдвэр болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани