Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Энх-Амгалан: Оюутолгойн хэрүүл 300 сая ам.долларын өрөнд унагасан


-УИХ энэ долоо хоногт /өнгөрсөн долоо хоног/ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэх үндэслэлээр долоо хоног хойшиллоо. Хойш­луулах шалтгаан нь юу байсан юм бол. Хоёрдугаарт энэ хууль нь Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслөөс юугаараа ялгаатай юм?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар ямар боломжийг олгох вэ гэхээр урьд өмнө татвараас нуусан орлогоо ил болгох юм. Бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө байгаа бол түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, нэг удаа хариуцлагаас чөлөөлөгдөнө. Нэг ёсны Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудад /АТГ-аас 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа 244 албан тушаалтны мэдүүлэг гаргажээ/ хамаарах болж байгаа.

Эдийн засгийн өршөөлийн хуулийн хүрээнд татварын маргаан нь эрүүгийн гэмт хэрэг болсон тохиолдолд хамаарахаар заасан нь дээрх хуулийн төслийн адил үйлчлэл нь маш явцуу хүрээг хамаарч байгаа юм. Хууль хүн бүрт тэгш, шударга үйлчлэх ёстой. Хувь хүн аж ахуйн нэгжээ бага, том гэлгүй хамруулах ёстой. Гэтэл УИХ-д өргөн баригдсан дээрх төслүүд нь тодорхой тооны хүмүүсийг хамаарахуйц агуулгатай болсон нь бүлгийн хувьд дэмжих боломжгүй байсан.

-Одоо яах вэ, ийм хууль батлах шаардлагагүй гэсэн үг үү. Уг нь танай бүлэгт Татварын өршөөлийн хуу­лийг яаралтай УИХ-аар хэлэл­цүүлээч ээ гэдэг байр суурь­тай гишүүн цөөнгүй байсан. Тэдний нэг нь та?

-Эдийн засаг хүнд байгаа үед энэ хуулийг батлах зайлшгүй шаардлага бий.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг 1.2 сая иргэний 80-90 хувь нь хувийн хэвшлийн салбарт ажиллаж байна. Гэтэл маш олон аж ахуйн нэгж татварт өртэй, нийгмийн даатгалд өртэй байна. Сүүлийн гурван жил 11 мянган аж ахуйн нэгж цагдаад шалгагдсан байна. Улсад тогтмол татвараа төлдөг 24 мянга орчим аж ахуйн нэгж бий, гэтэл 50 хувьтай нь тэнцэх шахам буюу хоёр аж ахуйн нэгжийн нэг нь цагдаа, хүчний байгууллагад шалгагдаж.... Энэ бол аймшигтай тоо.

Татварын ерөнхий газрын даргын мэдээллээр жил бүр 10 мянган аж ахуйн нэгжийг татварын тодорхой шалгалтад хамруулдаг. Өөрөөр хэлбэл, төр нь баялаг бүтээгчдээ дэмжих бус дарамталж байна гэж ойлгож болохоор байгаа. Тийм учраас УИХ дээрх хуулиудыг батлах ёстой. Батлахдаа эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслөө Татварын өршөөлийн хууль гэж нэрлээд бүх аж ахуйн нэгж, иргэн хамрагдах боломжтойгоор батлах. Мөн УИХ цаг алдалгүй, ирэх зургадугаар сард багтаагаад Хяналтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Татварын шинэчлэлийн хуулиудыг баталж чадвал баялаг бүтээгчиддээ боломж олгоод зөв тохироо болно гэсэн байр суурьтай байна.

-Засгийн газар хуулийн төслийг боловсруулахдаа улс­төрч­дөд илүү хамааралтай байхаар заасан нь бизне­сийнх­нээсээ илүү улстөрчид нь баян болсныг нь хүлээн зөвшөөрч, зориулж хууль батлуулахаар оруулсан нь энэ юм болов уу?

-Энэ хууль ямар ч тохиолдолд улстөрчдийн нуусан орлогыг ил болгох зорилгоор батлагдаж болох­гүй. Ийм увайгүй юм гэж хаа байсан юм.

-Улстөрчидийн нуусан орло­гыг ил болгохгүй гэхээр далд эдийн засаг ил болохгүй юм биш үү?

-Энэ бол эдийн засгийн өршөөл биш татварын өршөөл гэж би харж байгаа. Татвартай харьцдаг хувь хүн, татвартай харьцдаг аж ахуйн нэгжүүд бүгдээрээ хамрагдаад өнөөдөр үүсчихээд байгаа торгууль, шийтгэл, актууд энэ бүхэн нь цуцлагдаж, мөн 2007 онд баталсан Татварын өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүйгээс өнөөг хүртэл хоёр баланстай явж байгаа аж ахуйн нэгж нь нэг удаагийн өршөөлд хамрагдчихвал далд эдийн засаг ил болж, цаашдаа дотоодынхоо эдийн засгийг дэмжээд явах бололцоо нь бүрдэх юм. Ийм л хууль батлуулах бодолтой байна.

-Зарим улстөрч татварын өршөөлийн хуулийн давтамж нь ойрхон байна. Дэлхийн бусад орнууд Монгол шиг 7-8 жилийн дараа татварын өршөөлийн хууль баталдаггүй гэх юм?

-Уг нь буруу жишиг. Гэхдээ Монголын хувьд зах зээлийн нийгэмд шилжээд дөнгөж 25 жил болж байгаа учраас зайлшгүйгээр татварын өршөөлийг зарлах бодитой нөхцөл байдал үүссэн. Нийгэмд хүлээлт, эрэлт, хэрэгцээ шаардлага бий болсон.

-Үндэсний компаниуд гадаа­дын хөрөнгө оруулагчтай нийлж хамтарч компани байгуулсан тохиолдол олон. Энэ тохиолдолд татварын өр­шөө­лийн хуульд хамруулах уу?

-Монгол Улсад бүртгэгдсэн аж ахуйн нэгж бол Монголын л аж ахуйн нэгж. Тэдгээрийг дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан гэж ялгаж болохгүй. Гадаадынх байсан ч Монголд үйл ажиллагаа эрхлээд монгол хүмүүсийг ажиллуулаад, Монголд тодорхой хөрөнгө оруулалт хийгээд, ноу хау бий болгоод, шинэ технологи оруулж ирээд ажиллаж байгаа. Ялгаж зааглаж болохгүй.

Ер нь хууль батлагдсан нөхцөлд эдийн засгийг ил тод болгоно. Далд хэлбэрээр 3-5 их наяд төгрөгтэй тэнцэх хөрөнгө татвараас гадна эргэж байна гэж ярьдаг. Энэ нь ил болоод тодорхой хэмжээний татварын орлого бүрдүүлэх бололцоог олгоно. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах болчихсон ийм үед дотоодын боломжоо ашиглах ёстой.

УИХ-аас 2007 онд Татварын өршөөлийн хуулийг зарласны дараа 2008 онд татварын орлого 26 хувиар өсч, 1.5 их наяд төгрөгөөс 1.8 их наяд төгрөг болсон байдаг. Аж ахуйн нэгжийн тоо 24 мянгаас 40 мянга гаруй болж үндсэндээ хоёр дахин шахам нэмэгдсэн.

Үр дүнд нь эдийн засаг тодорхой хэмжээгээр тэлсэн, мөн ДНБ тэлсэн.

 

"МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН ТОГЛООМЫН ДҮРЭМ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ”

 

-УИХ өнөөдрийн /өнгөрсөн баасан гаригт/ Засгийн газрын цагаар Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Оюутолгойн далд уул уурхай санхүүжилтийг шийдсэнээр Монголд 6-8 тэрбум ам.доллар орж ирэх боломж нээгдсэн гэж байгаа ч С.Ганбаатар гишүүн "Монголыг 8.1 тэрбум ам.дол­ларын өрөнд унагасан гэрээ” гэх. Эдийн засгийн үр өгөөжийг нь хэрхэн харж байна вэ?

-Оюутолгойн далд уурхайг хөдөлгөх ёстой. Энэ бол том алхам. Далд уурхайг ашиглахад шаардагдаж байсан 4.2 тэрбум ам.долларын эх үүсвэрийг шийдэж чадсан байгаа. Гол нь 4.2 тэрбум ам.долларыг жил бүхэн зориулалтаар нь авч чадаж байна уу, үгүй юу гэдэгт анхаарах ёстой, бас тодорхой болгох нь чухал.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан цагаас Монгол Улс жил бүр менежмэнтийн гэрээгээр 60-70 сая ам.долларыг хөрөнгө оруулагч талд төлж ирснийг 10 сая ам. доллараар буулгасан. Энэ бол тодорхой үр дүн юм.

Харин бид Оюутолгойг тойрч гурван жил маргасны дүнд зээлийн хүүгийн өрөнд 300 сая ам.долларыг төлсөн. Маш их өртөгтэй хэрүүл. Энэ хэрүүл ард түмний нуруун дээр өр болон бууж байгаа. Өөрөөр хэлбэл, улстөрчид томоохон төсөл рүү орж хэрүүл өдөхөд маш их өртөг хүлээдэг юм гэдгийг дээрх тоо харуулж байгаа. Одоо ажлаа бодох ёстой. Маргасаар суутал бид юу ч бүтээж чадалгүй олон зүйлээс хоцрогдлоо.

-Цаашдаа юун дээр анхаа­рах ёстой вэ, тэгвэл?

-Оюутолгой аж ахуйн төсөл, эдийн засгийн төсөл, цэвэр бизнесийн төсөл. "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдаад тухайн онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ, хэдий хэмжээний худалдан авалт хийх вэ, ямар хэмжээний хувьцааны ашиг хуваарилах вэ гэдгийг шийддэг. Энэнд УИХ, Монголын Засгийн газар оролцдоггүй, түүний нэгэн адилаар Оюутолгойн ТУЗ нь энэ бүхнийг шийдээд явж байх хэрэгтэй. Одоо бол Оюутолгойн ТУЗ-руу Засгийн газар оролцоод, УИХ оролцоод, 76 гишүүн нь ТУЗ-ийн гишүүд шиг аж ахуйн бизнесийн ажил руу орох нь орох шахам байна шүү дээ.

Хоёрдугаарт, "Рио Тинто” бол дэлхийд нэр хүндтэй маш том компани. Дэлхийн Хөрөнгийн бирж дээр нээлттэй компани. Оюутолгойд 4.2 тэрбум ам долларын зээл өгөх компаниуд бол дэлхийн хамгийн том бодлогын банк. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Японы хөрөнгө оруулалтын сан энэ мэтчлэнгээр Германы, Английн бодлогын банкууд учраас энэхүү хөрөнгийг зарцуулалтынх нь дагуу зарцуулах уу, хөрөнгө оруулалт нь ихсэх үү, буурах уу, энэ компанийн засаглал нь нээлттэй байна уу, хаалттай байна уу гэдэгт бүгд хяналтаа хангалттай тавиад явна.

Нэгэнтээ бид үндэстэн дамнасан компанитай түнш болоод хамтарсан хөрөнгө оруулагч болж байгаа бол дэлхий ертөнцийн тоглодог хуулиар л явах ёстой. Монголчуудад зориул­сан тоглоомын дүрэм гэж дэлхийд байхгүй.

Дэлхийн хөрөнгийн биржийн дүрэм журам ямар байдаг юм, нээлттэй компанийн дүрэм журам ямар байдаг юм, нээлттэй компанитай хамтарч бизнес хийвэл бид ямар хариуцлага хүлээх ёстой юм гэдэг хариуцлагыг ухамсарлах ёстой. Хөмөрсөн тогоонд байгаа юм шиг өөрсөддөө зориулсан тоглоомын дүрэм зохиогоод байж болохгүй.

Энэ бол дэлхийн хөрөнгийн биржийн өөрийнх нь дүрэм, гадны хөрөнгө оруулагчдыг татдаг өөрсдийнх нь дүрэм, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээдэг дүрэм, хууль эрх зүйн орчноороо бизнесийн орчноороо бусадтай өрсөлдөж байгаа гэдгээ сайн ойлгох ёстой. Монгол цорын ганц сонголт биш. Зэстэй, нүүрстэй, төмрийн хүдэртэй орон олон байна.

Энэ улс орнуудаас хөрөнгө оруулагчид юуг хардаг вэ гэхээр засаглал нь ил тод байдаг уу, улс төр нь тогтвортой юу, татварын орчин нь тогтвортой юу, хууль эрх зүйн орчин хэр зэрэг өрсөлдөх чадвартай вэ гэсэн 4-5 гол үзүүлэлтийг харж, итгэж хөрөнгө оруулдаг.

Дэлхийн улс орнууд компаниуд ямар дүрмээр тоглож байна, түүгээр тоглож сурах ёстой. Өөрсдөө бид шинэ шатанд гарч, дэлхийн томоохон компаниудын, дэлхийн бодлогын банкуудын, дэлхийн хөрөнгийн биржүүдийн жишигт хүрэхүйц тийм хэмжээнд хүрэх ёстой болж байна.

Бид дэлхийн интеграцид орсон нэг хэсэг болсон, дэлхийгээс тусдаа өөрийн дүрмээр явах аргагүй.

-Ер нь Монгол Оюутолгойгүй бол яах вэ?

-Монгол Оюутолгойгүй бол амьдарч чадахгүй болсон. Төсвийн орлого нь тасардаг, гадаадын хөрөнгө оруулалт нь хасах заадаг болсон байна. Оюутолгойгоос зөвхөн ашиг хараад байж болохгүй, эдийн засгийн өгөөж гэж бий. Жил тутамд 1-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маш том тоо. Олон зуун мянган ажлын байр бий болно, нөгөө талаасаа татварууд төлөгдөнө. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, байгалийн баялаг ашигласны татвар гээд бүх төрлийн татвараар төсвийн эх үүсвэр бүрдэнэ.
Цаашдаа Оюутолгой хөдлөхөөр Монголын эзэмшлийн 34 хувь үнэд цэнэ орно. Далд уурхайн санхүүжилт шийдэгдэхэд "Рио Тинто”-гийн хувьцааны үнэ өсч байгаатай адил бусад гадаадын хөрөнгийн бирж дээр гаргасан Монголын уул уурхайн компаниудын хувьцааны үнэ өсч байна, энэ бол Монголд итгэх итгэл сэргэж байна гэсэн үг. Зөвхөн Оюутолгойг хүлээгээд хөрөнгө оруулалтаа барьчихсан 200 гаруй том компани байна гэж ярьж байна.

-"Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулж үзвэл Оюутолгойгоос ирэх ашиг ямар байгаа бол. Оюутолгойд Монгол "Эрдэнэт” үйлдвэрийн нэгэн адил 51 хувь эзэмшсэн бол ирэх ашиг нь өндөр байх байсан гэх нь бий?

-"Эрдэнэт” үйлдвэр нь 2006-2013 оны хооронд Роялти болон татвар хураамжаар 87 хувийн, ногдол ашгаар 13 хувийн ашиг өгсөн. Харин Оюутолгойн хувьд орж ирсэн 1 ам.доллар болгон нь 3 ам.доллар болж өссөн. Энэ юуг харуулж байна вэ гэхээр аливаа уул уурхайгаас хүртэх ашиг төрийн эзэмшлийн хувь хэмжээнээс илүүтэй татвараа л сайн авч чадах нь чухал юм.

-Цаашдаа Монголын талын 34 хувийг үнэ цэнэтэй болгох ямар боломж байгаа вэ?

-Оюутолгойн 34 хувь, Эрдэнэтийн 51 хувийг нийлүүлээд олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах боломж байна гэж би харж байгаа. "Эрдэнэс МГЛ” компани энэ ажлыг хийх боломжтой. "Эрдэнэт” өнөөдөр ямар үнэ цэнэтэй компани болохыг бид мэдэхгүй. Харин Оюутолгой өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын балансын үнэлгээтэй компани болсон. Түүний 34 хувийг Монгол эзэмшдэг гэхээр 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг бий болгочихсон. Нэг талдаа зээл авч байгаа ч нөгөө талдаа ийм үнэ цэнэ бий болгосон. "Эрдэнэт”-ийн 51 хувийг үнэлээд Оюутолгойтой нийлүүлээд хөрөнгийн бирж дээр гаргах юм бол ард иргэдэд ирэх ашиг, ард иргэдэд ирэх хувьцаа үнэ орно.

Ер нь ард түмэнд зөвхөн Эрдэнэс­таван­толгойн хувьцааг эзэмшүүлэх бус "Эрдэнэс МГЛ” компани дээр байгаа "Эрдэнэт”-ийн 51 хувь, Оюутолгойн 34 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, жинхэнэ утгаар нь үнэ цэнэ хүргэж, ард иргэдэд хувьцааных нь үр шимийг хүртээх цаг болсон.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэлэлцэж байхад жил бүр Оюутолгой компани 100 сая ам.доллартай тэнцэхүйц эрчим хүчийг урд хөршөөс импортолж байна гэсэн. Хэзээ Монгол Оюутолгойг эрчим хүчээр хангадаг болох юм бол?

-Уг нь хэрүүл хийхгүйгээр өнгөрсөн гурван жилд Тавантолгойн цахилгаан станцыг барьсан бол жил бүр Оюутолгойгоос 100 сая ам.долларын цахилгааны орлого авах байсан. Нөгөө талдаа Оюутолгой энэ мэтчлэн манай эдийн засагт том нөлөө үзүүлдэг төсөл болсон байна.

Оюутолгой төслийн нэг, хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт нь 11 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа, энэ бол дэлхийн хэмжээний мега төсөл гэдгийг харуулж байгаа юм. Одоо энэ төслийг хэрэгжүүлэхэд улстөрчид маань мэдлэг, мэдээлэл, боловсрол энэ бүхнээ дээшлүүлэх ёстой. Түрүүн би хэлсэн, гурван жилийн хэрүүлээс болж 300 сая ам.долларын зээлийн хүүг ард түмэнд үүрүүлсэн гэж... Энэ бүхнийг улстөрчид маань ойлгож ярих ёстой.


Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

Л.Энх-Амгалан: Оюутолгойн хэрүүл 300 сая ам.долларын өрөнд унагасан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани