Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төр Тавантолгойг биш, Тавантолгой төрийг мэрж байна

Төр Тавантолгойг биш, Тавантолгой төрийг мэрж байна-Эрдэнэтээс ялгаатай Оюутолгой & Оюутолгойгоос "өөр” Тавантолгой-

Төр Тавантолгойг мэрж иргэддээ хувь хүртээх бус, Тавантолгой Монголын төрийг хэмлэж дуусгах нь. Магадгүй "Олигархийг олигарх л устгадаг” гэдэг зарчмаараа явж буй нь тэр биз. Хамгийн сүүлийн байдлаар Төр бол Ч.Сайханбилэг юм байна гэдгийг өөрөөс нь сонслоо. Асуулт тавихдаа шүүмжлэл тавихаар тэгж адраад байхыг бодоход Үндсэн хуульд өөрчлөлт хийж цаг баралгүйгээр Төрийн эрх барих дээд байгуулах дээд байгууллага нь Ерөнхий сайд бололтой юм гэж ойлгов. Асан Н.Алтанхуяг яг тэгж өөрийгөө төр гэж бодсоор огцорсон ч төр ашгүй үлдсэн юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Оюутолгой төслийг бүү улстөржүүлээч, эдийн засгийн талаас нь харж туслаач” гэж гуйлаа. Хэдийгээр тэрбээр "Оюутолгой төслийн санхүүгийн төлөвлөгөө гэгчид Эмиратад очиж гарын үсэг зурснаар монголчуудад өгөх өгөөжийг нэмэгдүүлж, удирдлагын менежментийн зардлыг буурууллаа. Үүгээрээ үр ашгийн хувьд Эрдэнэт үйлдвэрийнхтэй дүйцэж очлоо шүү” хэмээн хуурах мессеж өгсөн ч парламентад Эрдэнэтийг арван хуруу шигээ мэдэх хүн дэндүү олон гэдгийг мартсан бололтой. Түүний "алдаа” зөвхөн үүгээр дууссангүй ам.долларын ханш 1420 төгрөгтэй тэнцэж байна гэж сэтгэлийн хөөрлөөр бүр хоёр удаа хашхирчихаад төдөлгүй "Уучлаарай, хэлний хальтраа байлаа, 1920  л доо” гэж засаж хэллээ.

 Чуулганы нэгдсэн хуралдааны бичлэгийг дахин дахин үзэвч Ерөнхий сайд маань тухайн цаг мөчид хэнтэй ч маргаагүй. Гишүүдийн асуултад хуулиар заасан үүргийнхээ дагуу хариулж байсан. Зөвхөн сэтгэлийн хөөрөл, омог шартай "залуу нас”, эрх мэдлээ алдмааргүй байгаа эгээ л Н.Алтанхуягийнх шиг улайрал түүний "бяцхан алдаа”-наас ханхалж байв. Төрийн өндөр алба хашиж, тэр нь тэгтлээ нэр хүнд олохгүй, "чөмгөө дундартал” зүтгээд байхад нь "жирийн иргэд ойлгож өгөхгүй” байгаа нөхцөлд ийм хэмжээний араншин байх гээд дээрх "жижиг” алдааг нь мартаж болох юм. Харин Оюутолгойг дахин Эрдэнэттэй адилтгахгүй байх гэж найдъя.

Ер нь Ерөнхий сайдын Эмиратад айлчлаад Оюутолгой төслийн талаар нэмэлт хэлэлцээрээр олсон олз буюу 54.9 хувийн өгөөж, хувьцааны ханшийн өсөлт, эдийн засгийн эерэг үзүүлэлт, зургаан тэрбум ам.долларын санхүүжилт, гурван тэрбум ам.долларын хэмнэлт энэ бүхэн эргэлзээтэй байсан.

Гэвч өөрийнх нь хэлснээр Ч.Сайханбилэгийн эмоциор оролдохоо болиод, эх орны эрх ашгийг, төрийг төлөөлж байгаа Ерөнхий сайдаа нэг удаа ч гэсэн хүндэтгэн хийсэн тайлбар бүрт нь итгээд, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголыг харах толь болсон Оюутолгой төслийг улстөржүүлэлгүй орхивол ямар вэ. Харин хариуд нь Оюутолгой компанийн ТУЗ-ийн Монголын талын  гишүүдийг хяналтаа сайжруул, хариуцлагыг та гуравтай тооцно шүү гэж анхааруулах нь зүйтэй.

Дараагийн ээлжит скандал нь Тавантолгойн орд. Гацаанд орчихоод байгаа энэ төслийн ажил мөн л монголчуудад өгөх өгөөжийн асуудал дээр парламентын гишүүдийг талцуулж буй. Яг л УИХ-ын 57 дугаар тогтоолыг батлахад Оюутолгойн гэрээг дэмжигсэд, эс дэмжигсдийн нэрийг хувааж харуулж байсан шиг Тавантолгойн төслийг дэмжигч, эс дэмжигч гэж хуваачихаад одоо хэлэлцэж чадахгүй сууж байна. Энэ хуваагдал алдарт "Стандарт бус” Засгийн газрын үеэс л эхэлсэн. Асуудал "Алтан гадасынхан ба бусад нь” гэж хуваагдсан Ардчилсан намд ч байгаа юм биш. Ардын намд ч нуугдчихаад байсан хуваагдал. Ардын намын давуу тал нь энэ хуваагдлаа нууж чаддагт байгаа юм. Хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа ч энэ зарчмаар сонголтоо хийж танхимаа бүрдүүлсэн.

Үүний дараа УИХ-ын 2012 оны сонгууль болов. Өнөөх хуваагдал бүр ч нэмэгдсэн. Учир нь "Шударга ёс” эвсэл сонгуульд суудал авч "төлөвлөгөөг эвдсэн”. Ингэснээр Засгийн газраа эмхлэн байгуулахдаа тэднийг багтаахаас аргагүйд хүргэлээ. Суудал өгөхгүй бол яадгийг БНН-ын дарга Б.Жаргалсайхан харуулж хэрхэн адлагдаж байгааг харсан биз. Ингээд Тавантолгой төслийн ажлыг урагшлуулах гэтэл явдаггүй. Яагаад? МАН сөрөг хүчин болчихсон юм чинь ямар нэг "косметик засвар” хийж байж Тавантолгойн "жинхэнэ эздийн” зөвшөөрлийг авах болов. Яг энэ мөчид МАН-ынхан хуваагдал илэрсэн. Товчхондоо ил гарч байгаа нь л эдүгээ цагт болохоос Засгийн газарт орох эсэхийг хэлэлцэх үеэс эхэлсэн билээ. Ингээд "Энержи Ресурс”, "МCS”-тэй хамааралтай гишүүд нь хамааралгүй гишүүдтэйгээ зөрчилдсөөр байгаа нь нууц биш болов. Тэр ч байтугай аль нэг талд ордоггүй байсан, эсвэл "MCS”-ийнхэнтэй дотносоогүй, асуудал тухай бүрт байр сууриа цэврээр илэрхийлж чаддаг байсан хэсгийнхэн тус компанийн төлөөллөөр бүр бүлгийн хурал дээрээ ухуулга хийлгэж "тархиа угаалгачихаад” гарч ирмэгцээ "Тэд Монголын төлөө юм билээ. Би "Энержи Ресурс”-ийг өртэй гэж буруу ойлгоод байжээ” гэчихсэн гарч ирэхийг харав.

Тэгэхээр АН, МАН, МАХН, МҮАН-ынхан Тавантолгойн асуудал дээр талцахад хүрлээ. Магадгүй их гоё тайлбар шошго зүүгээд илрүүлсэн факт бүхнийг баллуурдан "Улс орны эдийн засгийн төлөө” гэсэн туг хийсгээд Тавантолгойн төслийг урагшлуулах биз. Урагшлах ч ёстой. Хамгийн гол нь хуулийн зүйл, заалт зөрчөөгүй нэг ч гэсэн төсөл байгаасай. Монгол Улсын иргэн бүрийн сайн ойлгодог, санал нэгтэйгээр дэмжиж хувийг нь хүртэж амьдардаг үндэсний баялгаараа сайхан амьдарч болдгийн эхний жишээ болоосой гэж хүсч байна. Гэтэл яагаад Тавантолгой, Оюутолгой төслүүдийн хуулийн зөвлөх нь нэг компани байв. Яагаад Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан саяхан буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтран Ц.Нямдорж гишүүн рүү "гал нээж” байхдаа түүнийг Оюутолгойн гэрээний талаар Монголын талыг төлөөлж үг хэлэхээс зугтдаг, хөрөнгө оруулагч талын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан гэхчлэн "ноцож” байснаа больчихов. Тэр ч байтугай шалгаруулчихаад байгаа компани нь хүртэл Ц.Нямдорж гишүүнд хамааруулан чимхэж хэлээд байсан өнөөх л дэлхийд ганцхан мэт "Shеarman & Sterling” байв гэдэг анхаарал татаж байна. Зөвхөн М.Энхсайхан, Ц.Нямдорж нарын л "эртний түнш” энэ компанийг сайтар судлахад гэмгүй болов уу.

Аль ч талаас нь бодсон Үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжиж таарах нь ээ. Гэхдээ талцуулалгүй дэмжүүлэх ямар тактикийг Ерөнхий сайд баримталж чадах бол. Ямартай ч улиг болсон "толгойгоороо дэнчин тавих” арга тус болохгүй. Оюутолгой, Тавантолгой, Овооттолгойнуудаа яая гэж байж юун Сайханбилэгийн толгойг яах ийх...Харин хувь эзэмшлийн тухайд Оюутолгойн өгөөжөөс Монголын тал 54.9 хувийг хүртэнэ гэж байгаа шигээ Тавантолгойн өгөөж бодитоор биш хуурах аргаар буюу аман зохиолын аргаар өссөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл Тавантолгойн өгөөж ч гэсэн хэн нэгэн "Сайхан” нэртэй сайдын амаар нэмэгдсээр байх биз. Тэр нь Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, хэн ч байж болох.

Жирийн иргэн байтугай УИХ-ын гишүүдийн зарим нь ч ойлгохгүй байгаа толгой эргүүлсэн олон тоон дээр дөрөөлж төрийн байгууллагын институци хоорондын маргааныг маш муухайгаар илчилсэн Тавантолгойн орд зөвхөн эрх ашгийн өндөр сонирхолтой "Энержи ресурс”-ийн төлөөлөл нам, намынхны дэмжлэгээр энэ төсөл батлагдах магадлал өндөр байна. Эрдэнэтийн гэрээ шударга төрийн зүтгэлтнүүдийн шийдвэрээр монголчуудыг тэжээсэн. Тэд зөвхөн аж үйлдвэрийн бүс гэлтгүй суурьшлын бүс байгуулж тэр нь хот болж өргөжсөн. Үүнийг хувааж идсэндээ бантаад "Мартаад өгөөч, бүү улстөржүүл” гэж хашхирах Оюутолгойн гэрээтэй харьцуулах хэрэггүй. Үүнийг Ерөнхий сайдын хөөрхийлөлтэй гуйлтыг, хүнд байдалд ороод байгааг нь бодоод түр зууртаа "мартагнаж” өгье. Энэ нь хариуцлага тооцох Оюутолгойн ТУЗ дахь Монголын талын гурван гишүүнд хамааралтай. Анхаарал сарниулахгүй байх, гадаадын хөрөнгө оруулалтад хүн бүр санаа зовинож байна, цаашилбал "улстөржүүлэхгүй, эдийн засгийн талаас нь хараач” гэдэгтэй санал нэг байгаатай холбоотой. Гэхдээ Ерөнхий сайд "Үүнээс цааш Оюутолгой бол Монголын Оюутолгой” гэхэд нь "Үүнээс өмнө нь хувиа хүртэцгээж дээ” гэж ядарсан "тэнэг” иргэдээс тань олонх нь бодсон байх шүү.

 Тавантолгойн хувьд хаширсан хүмүүс УИХ-ын баталсан хууль тогтоомжийг барин "Үүнийг дагаач, эсвэл хуулиа өөрчил” гэж ярьдаг болохоос Тавантолгойн төслийн ажлыг бүү явуул гэж хэлдэггүй. Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани дэлхийд ганцхан байдаггүй юм бол юугаараа давууг нь тайлбарлах хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчилтэй олон хүн парламентад байгаа болохоор хардаж байгаа нь харамсалтай. Болдогсон бол "Энержи ресурс”-тэй холбоотой гишүүдийг оролцуулахгүй бол хардлага арилах боловч хэн, хэзээ, хэрхэн хувиа хүртээд сэтгэл зүрх, саналын товчлуураа зарчихсан суугааг таашгүй. Гэвч өгөгдсөн нөхцөл энэ. Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцэх болмогц англи хэл дээрх орчуулгыг хийж дуусгахаа болив. Дууссан байлаа ч УИХ-ын гишүүдэд давчуу хугацаанд харуулах шаардлага байгаа бололтой. Англи хэлтэй гэж анкет бөглөсөн ч гэрээг нарийвчлан ойлгох нь өнөөх 76 дотор маань хэд сэн билээ. "Тархигүй, хэлгүй” улстөрчид Толгойг идэж барах уу. Магадгүй гишүүдэд өгсөн болохоос УИХ-ын Тамгын газар, бусад албан хаагчдад хаалттай гэх мэх ч хэрэглэж мэдэх юм. УИХ-аар хэлэлцүүлсэн ч яг тэр томьёоллоор гэрээг батлахгүй бол яана, өмнө нь гурван өөр хувилбар "төрсөн” шүү дээ гэхчлэн олон хардлага сэрдлэг төрөх болов. Тэд өөрсдөө л биднийг ийм болгочихсон шүү дээ.

Эх сурвалж: Baabar.mn

Төр Тавантолгойг биш, Тавантолгой төрийг мэрж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани