Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Усны хомсдол эдийн засгийн өсөлтөд саад болж болзошгүй

Усны хомсдол эдийн засгийн өсөлтөд саад болж болзошгүй

ЛОНДОН. /TheGuardian/. Байгалийн баялаг ихтэй Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа ч хүн, уул уурхай болон хөдөө аж ахуй хоорондын тэмцэл газар авч байна.

Тус улсын нийслэл Улаанбаатар хотын дүр төрх эрс өөрчлөгджээ. Арвин их нөөцтэй ашигт малтмалын ордуудынхаа ачаар алсын Монголын нийслэл хэдийн олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд халуун цэг болжээ. Хэрвээ тус улс ашигт малтмалаа амжилттай олборлож чадвал ирэх 20 гаруй жилийн дотор эдийн засгаа бараг гурав дахин тэлэх боломжтой.
Гэхдээ энэ гэрэлт ирээдүйг бий болгоход усны хэрэгцээ тулгамдсан асуудал болж байна.
"Хэдийгээр усны нөөц багасч байгаа ч ирэх 20 жилийн дотор усны эрэлт хэрэгцээ гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна" гэж "2030-Усны нөөц бүлэг" мэдэгдсэн юм. Тус бүлгийн урьдчилан таамаглаж буйгаар, 10 жилийн дараа гэхэд нэг өдөрт 244 мянган шоо метр усны алдагдалд орж магадгүй. Усны хомсдол болон эрдэс баялгийн олборлолт  хоорондын харилцан хамаарал илүү анхаарал татаж байна. Монголын зэс, алтны нөөцийн дийлэнх хувь нь хамгийн хуурай цэг болох Өмнөговь аймагт байдаг. Говийн энэ бүсийн жилийн хур тунадасны хэмжээ 0-50-хан миллиметрт хэлбэлздэг.
Дэд бүтцийн боломжит хувилбаруудыг авч хэлэлцэж байна. Хамгийн том дэд бүтцүүдийн нэг нь тус улсын хойд нутагт орших Орхон голоос ус дамжуулах 600 км урт хоолой тавих юм. 550 сая долларын өртөг бүхий энэ төсөл хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Үүнээс гадна усыг давсгүйжүүлэх өөр нэг хувилбар байна. Далайд гарцгүй энэ улсын хэтэвч зузаан байх эсвэл гидрологийн нөхцөл бүрдэх эсэх нь асуултын тэмдэг хэвээр.
Одоогоор усыг аль болох үр ашигтай зарцуулах нь үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын үүрэг хариуцлага болж байна. Тухайлбал, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй  уул уурхайн томоохон компаниудтай Дэлхийн банкны дэмжлэгтэй Олон улсын санхүүгийн корпораци саяхан усны менежментийн хөтөлбөрийг санаачилжээ.
6,2 тэрбум долларын "Оюутолгой" төслийн хувьд говийн гадаргуугаас доош 400 орчим метрт орших 560  хавтгай дөрвөлжин км талбай бүхий уст давхаргаас бүх усаа татдаг аж. Усныхаа гуравны хоёр гаруй буюу 70 хувийг дахин боловсруулж хэрэглэдэг байна.
Гэхдээ кампанит ажиллагаа явуулдаг бүлгүүдийн үзэж буйгаар, "Оюутолгой" орон нутгийн усны хүртээмжид аюул учруулж болзошгүй.
Рио Тинтогийн тойрон хүрээлж буй ордын олборлолтын ажиллагаа хөдөө аж ахуйд нөлөөлж буйд нутгийн иргэд мөн санаа зовж байна. Монгол Улсын өмнөд болон төвийн бүсүүд нь нүүдэлчин малчдын үеэс үед амьдран ирсэн газар нутаг юм.
Усны хомсхон нөөцийг уул уурхайд хэдийн ашиглаж эхэлсэн нь малчдын аж амьдралд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид анхаарууллаа. Үүний зэрэгцээ усны хомсдол нь усалгаатай үр тарианы ургацад аюул учруулж байна. Ялангуяа Улаанбаатарын хүнсний хангамжийн дийлэнхийг нийлүүлдэг төвийн бүсэд асуудал үүсгэжээ.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг улсынхаа усны нөөц арай илүү элбэг зүүн болон баруун бүсэд түлхүү тариалж эхлэх нь боломжит шийдэл байх боломжтой. Дахин хэлэхэд, энэ бүх асуудлыг шийдэх илүү тодорхой бөгөөд товч хариулт бол усны үр ашгийг сурталчлах юм.
Монголд хамгийн их тулгамдаж буй устай холбоотой толгой өвтгөсөн асуудал нь Улаанбаатарт мөн хамаатай. Тус улсын нийт хүн амын тавны хоёр хувь буюу 1,3 сая хүн нийслэл хотдоо амьдарч байна. Энэ хотын дэд бүтэц, тухайлбал, гол асуудлууд дундаас цэвэр усны хүртээмж, ариун цэврийн байгууламж зэрэг хэдийн том асуудал болоод байгаа юм. Хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн ойрын жилүүдэд эдгээр асуудлыг улам даамжруулах төлөвтэй байна.
"Улаанбаатар хот 2015-2021 оноос хэтрэхгүй усгүй болж болзошгүй" гэж  "2030-Усны нөөц бүлэг"-ийн зөвлөх, Дэлхийн эдийн засгийн форумын Усны санаачилга багийн тэргүүн Алекс Мунг хэлжээ.
Амин чухал усны дэд бүтцийн талаарх туршлагаа солилцож, хамтран санхүүжүүлэхэд хувийн компаниуд гол үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж Мунг үзэж байна.
Усны алдагдлыг бууруулахын тулд орон нутгийн засаг захиргаа нь хувийн компаниуддаа санхүүгийн дэмжлэг үзүүлдэг Өмнөд Африкийг тэрбээр жишээ татлаа. Усны алдагдлыг бууруулахад гаргасан хүчин чармайлтынх нь дагуу компаниудыг шагнаж урамшуулдаг аж.

Г.Доржханд
 эх сурвалж: монцамэ
Усны хомсдол эдийн засгийн өсөлтөд саад болж болзошгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани