Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Жигжид: Шатахууны үнэ буураагүй ч, татварын нэмэгдэл төсөвт орж байгаа

Р.Жигжид: Шатахууны үнэ буураагүй ч, татварын нэмэгдэл төсөвт орж байгааУул уурхайн сайд Р.Жигжидээс дараах асуултад хариулт авлаа. 
 
-Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар таван сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан боловч биелэлт 84 хувьтай байгаа юм байна. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ? 
 
-Нүүрсний экспорт буурах олон шалтгаан байна. Бид нүүрс экспортлогч томоохон компанийн удирдлагуудтай сард хоёр удаа тогтмол уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсч шийдэж болохыг нь шийдээд явж байна. Хамгийн гол нь нүүрсний өртгийг буулгах шаардлагатай байгаа. Нүүрсний үнэд тээвэрлэлтийн зардал их нөлөөлдөг. Манайх одоогоор хамгийн өндөр өртгөөр буюу автомашинаар нүүрсээ тээвэрлэж байгаа. Төмөр зам барьтал автозамаараа тээвэрлэхээс өөр аргагүй. Тэгэхээр тээвэрлэлтийн зардлыг багасгахын тулд замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил гаалиар нэвтрэх чадварыг сайжруулахад анхаарч ажилласан. Мөн Цагаанхаданд нүүрсийг буулгаж тэндээс шилжүүлэн ачдаг байсныг "Эрдэнэс Тавантолгойн” уурхайгаас шууд ачиж хил гаргадаг болсон зэрэг арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Уул уурхайн яамнаас нүүрсийг хагас болон гүн боловсруулах, эрчим хүчний нүүрсэндээ тулгуурлах цахилгаан станц барих бодлого барьж байна. 
 
-Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсаар байхад Монголд шатахууны үнэ яагаад хэвээрээ байна вэ. Хэдхэн монополь компани шатахууны үнийг бариад байгаа юм биш үү? 
 
-Бензин шатахуун нь манай стратегийн бүтээгдэхүүн. Одоогоор Монгол Улс нефть бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхлээгүй, 100 хувь гаднаас хамааралтай байгаа. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын ганцхан компанийн хараат байсан бол одоо 6-7 улсаас авч байгаа. Мөн өмнөд хилээр шатахуун нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн. Үнийн хувьд дотоодын зах зээлд хэт давалгаа үүсгэхгүй байх бодлогын үүднээс тогтвортой бариад байгаа юм. Зах зээл дэх үнийг хэвээр нь барьж байгаа боловч компаниудаас авах татварын хэмжээг нэмсэн. Үнийн зөрүү нь татварын нэмэгдэл болж улсын төсөв рүү орсноор буцаад иргэдэд зарцуулж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх. 
 
-Шатахууны татварын хэмжээг нэмснээс хойш улсын төсөвт нефть бүтээгдэхүүнээс хэдэн төгрөгийн татвар төвлөрүүлсэн бэ? 
 
-Газрын тосны бүтээгдэхүүнээс улсын төсөвт 2014 онд 284.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ жил 288 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. 
 
-Оюутолгойн гэрээ эдийн засагт яаж нөлөөлөх вэ. ТЭЗҮ-г нь батлаагүй байж хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг яаж тооцсон юм бэ? 
 
-ТЭЗҮ-г 2010 оны баталсан байдлаар тооцсон юм байна лээ. Би ажлын хэсэгт орж ажиллаагүй учраас нарийн мэдээлэлгүй байна. Гэхдээ ТЭЗҮ гэдэг хөдөлшгүй юм биш Ойрын үед ТЭЗҮ-д үнэлгээ хийх баг дүнгээ танилцуулна. Бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Мон- голын талын тавих хяналтыг нэмэг дүүлэхээр тусгах зэргээр тодор хой заалт орсон байна лээ. Тиймээс зардлын хэтрэлт гарахгүй байх. 
 
-Төмөрлөгийн салбарт яаж анхаарал хандуулах вэ. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж байгаа. Тэгэхээр төмрийн хүдэр гаргах хэрэг байна уу
 
-Сүүлийн жилүүдэд төмрийн хүдэр, баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр унаж төмөрлөгийн компаниудын экспортын орлого багасч, санхүүгийн хувьд хүнд байна. Цаашдаа төмрийн хүдрийн уурхайнууд нэгдсэн бодлогоор үнээ унагахгүй, борлуулалт хийх нь чухал. Ингэхийн тулд Эрдэс баялгийн бирж байгуулах ёстой. Эрдэс баялгийн бирж байгуулах асуудлыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна. 
 
-Ахуйн болон автомашинд хэрэглэх хийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ? 
 
-Хятадын "Синопек” ком- пани тай нүүрснээс хий гаргах төслийн санамж бичиг байгуулж урьдчилсан ТЭЗҮ боловсруулаад Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Хий Монгол Улсын хувьд шинэ салбар, тиймээс хууль эрх зүйн орчноос эхлээд зохицуулах асуудал олон. Цаашдаа утааг арилгахад хийн хэрэглээ чу хал нөлөөтэй. Тиймээс хийн хэрэглээнд анхаарч байгаа. Орон нутагт хий түгээх станц байгуулах зөвшөөрөл хүссэн компанид зөвшөөрөл олгож байна. Дарханд хоёр, Өвөрхангайд нэг станц барьж байгаа. 
 
-Онгоцны түлш нийлүүлдэг ганцхан компани байгаа учраас үнийг дураараа нэмж байгаа. Онгоцны түлшний нийлүүлтийг хэзээ нэмэгдүүлэх вэ? 
 
-Хоёр дахь эх үүсвэртэй бо лохоор ажиллаж байна. "Роснефть” болон БНХАУ- ын "Синопром” ком панитай хэлэлцээр явуулж байна. Замын- Үүдын боомт дээр онгоцны түлш хадгалах сав, шилжүүлэн ачих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийж байгаа. Хоёр дахь эх үүсвэр ороод ирвэл өрсөлдөөн бий болж үнэ буурах нөхцөл бүрдэнэ. 
 
-Ноён уулын асуудал юу болсон бэ. Тэгсгээд чимээ тасарчихлаа? 
 
-Ноён уулыг стратегийн ордод оруулахаар болсон. Хувь хэмжээн дээрээ тохирч чадаагүй байгаа. Хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр ид явж байна. Гол нь хөрөнгө оруулалтын болон зардлын хэмжээ ямар байх, Монгол Улсад ногдох үр ашиг зэргийг нягталж байгаа. Манай дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Германы дэмжлэгтэй мэргэшсэн зөвлөхийг авч ажиллуулсан. Ойрын хугацаанд үр дүн гарах байх. 
 
-Шатахуунаас авах хилийн болон онцгой албан татварыг хэзээнээс авч эхэлсэн бэ? 
 
-Засгийн газрын энэ оны хоёр- дугаар сарын 16-ны тогтоолоор гаалийн татварыг таван хувь болгосон. А-92 бензинд тонн тутамд 259 мянга, А-80-д 252 мянган төгрөгийн татвар авч байгаа. Харин дизелийн түлшнээс 265 мянган төгрөгийн татвар авахаар болсон. 
 
М.АЛТАНЦЭЦЭГ
 
Эх сурвалж: Монголын үнэн
Р.Жигжид: Шатахууны үнэ буураагүй ч, татварын нэмэгдэл төсөвт орж байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани