Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн гэрээ Монгол Улсын хуулийг зөрчсөн байвал УИХ-аар оруулах шаардлагагүй

Тавантолгойн гэрээ Монгол Улсын хуулийг зөрчсөн байвал УИХ-аар оруулах шаардлагагүйДэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31- нийг тамхигүй өдөр болгон тэмдэглэж хэвшсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 40 жилийн ойдоо зориулан 1987 оны дөрөвдүгээр сарын 7-ныг тамхигүй өдөр болгон зарласан түүхтэй. Харин үүний дараа жил нь буюу 1988 оноос тавдугаар сарын 31 болгон захирамж гарснаар "World no tobacco day" хэмээн тэмдэглэх болжээ. УИХ- ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Тамхины хяналтын хууль’’-ийг шинэчилж, 2013 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт олон нийтэд "тамхины хяналтын” хэмээн нэрлэгддэг Л.Эрдэнэчимэг гишүүн Дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан мэдээлэл хийсэн. Мэдээллийнх нь дараа Л.Эрдэнэчимэг гишүүнээс дараах ярилцлага, тайлбарыг авав.
 
-Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулсан гишүүний тань хувьд асуухад өнөөдөр Монгол Улсад тамхидалт ямархуу хэмжээнд байдаг юм бол?
 
-Би бол сэтгэл эмзэглүүлэх түвшинд хүрсэн л гэж хэлнэ. ДЭМБ-аас гаргасан мэдээгээр манай улсын 15 ба түүнээс дээш насны хүн амын тамхины хэрэглээ 47 хувь болж, дэлхийд тэргүүлэх 10 орны тоонд багтах болсон. Шууд болон дам тамхидалтын нөлөөгөөр Монголын хүн амын эрүүл мэндийн байдалд ноцтой сөрөг үр дагавар учруулж, 1993 оноос хойш нас баралтын шалтгааны дотор зүрх судасны өвчин тэргүүлж, бүх төрлийн хавдар удаалж байгаа нь үнэхээр сэтгэл түгшээх хэмжээнд хүрсний нотолгоо мөн.
 
Түүнчлэн тамхинаас үүдэлтэй чихрийн шижин өвчний тархалт мащ хурдацтай нэмэгдэж байгаа статистик тоо гарсан байна лээ. Хамгийн гол нь өнөөдөр Монголд хоёр эрэгтэй тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй бүрийн нэг нь тамхи татаж байгаа тун ноцтой тоо баримтыг судалгааны байгууллагууд гаргасан байсан. Байдал ийм хэмжээнд оччихоод байгаа учир Тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтыг чангатгах, хууль хэрэгжилтийг сайжруулах шаардлага амьдралаас урган гарч ирж байна.
 
-Уг нь манайх чинь Олон улсны гэрээ конвенцид нэгдэж, тамхины эсрэг хуулиа чангатгаж, байдгаараа тэмцээд л байгаа биз дээ?
 
-Тийм ээ. Монгол Улс Тамхины хяналтын суурь конвенцид нэгдэн ороод 10 гаруй жил болж байна. Энэ нь улс орнууд хамтран тамхины  хэрэглээний төвшин болон тамхины утаанд нэрвэгдэх явдлыг бууруулах, тамхины эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт учруулах сөрөг үр дагавраас хойч үеэ хамгаалах зорилготой гарч байгаа нийгмийн эрүүл мэндийн анхны Олон улсын хууль эрхзүйн баримт бичиг юм. Дээрх конвенцийн дагуу Монгол Улс хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох үүрэг хүлээсэн бөгөөд 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулж, тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий хуулийг УИХ-аар батлуулж, 2013 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлснийг манай иргэд сайн мэдэж байгаа. Хууль хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхний хэдэн cap маш сайн хэрэгжилттэй байсан. Харин сүүл рүүгээ зарим заалт, хэрэгжүүлэх арга механизм нь тодорхой биш байснаас болж жаахан суларсан тал бий. Бид энэ талаар судалж байгаа.
 
Гэхдээ дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх үндсэн зорилго маш сайн биелж байгааг хэлэх ёстой. Бидний өөрчлөлт оруулан батлуулсан хуулийн хэрэгжилтийн үр дүнг ДЭМБ- аас сайшаан тэмдэглэж Монгол Улсын Засгийн газар тамхины эсрэг хамгийн үр дүнтэй, амжилттай тэмцэж байна гэж үнэлээд саяхан ДЭМБ-ын Ерөнхий захирлын нэрэмжит, 2015 оныхоо шагналаар шагналаа. Анх 2008 онд тамхины хайрцаг дээр тамхины аюулын эсрэг сурталчилгаа гаргасан ажлаараа Монгол Улс энэхүү нэр хүндтэй шагналаар шагнуулж байсан юм билээ. Энд нэг зүйл хэлэхэд Тамхины хяналтын хуулиар УИХ болон Засгийн газрын хүлээсэн бас нэгэн үүрэг бол жил тутам тамхины онцгой татварыг нэмэгдүүлж, тамхины хэрэглээг бууруулах ёстой ч сүүлийн гурван жилд тамхины татварыг нэмэгдүүлж чадахгүй байгаа. Энд нөгөө л тамхи үйлдвэрлэгчид, импортоор оруулж ирдэг бүлэглэлүүдийн нөлөө яваад байгааг хэлэх ёстой.
 
-Сүүлийн үед Улаанбаатарын тодорхой байршлуудад "Тамхи татах цэг” гэгчийг байгуулсан ч одоогоор ажиллаж эхлээгүй байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Тамхины хяналтын тухай хуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр гадаад орчинд тамхины цэг байгуулах болон цэгийн байршил, хөрөнгийг тухайн ИТХ-аас батлахаар тусгасан. Тэгээд ч энэ чиглэлээр зарим аймаг, сум, дүүргүүд тодорхой арга хэмжээ авч, зохион байгуулж эхлээд байгаа. Мөн 300 метр квадратаас дээш талбайтай барилгын дотоод орчинд нэгээс илүүгүй тамхи татах цэг байгуулж болно гэсэн заалт орсон ч тухайн цэгийн стандартыг өнөөдрийг хүртэл баталгаажуулаагүй байгаа. Удахгүй асуудал нэг мөр цэгцлэгдэх байх гэж харж байна.
 
-Ярианыхаа сэдвийг өөрчилж, өөрийн тань ахалж байгаа Тавантолгойн гэрээг хянах ажлын хэсгийн ажил ямар шатанд яваа талаар сонирхож байна?
 
-Тавантолгойн гэрээний ажлын хэсэг Засгийн газраас Тавантолгойн гэрээний материалуудыг шаардаж нэлээн олон материал хүлээн авсан. Хамгийн гол нь англи хәл дээрх эх хувийг нь шаардаж 20 гаруй хонож байгаа ч өнөөдрийг хүртэл бидэнд өгөхгүй байгаа. Яагаад англи хэл дээрх эх хувийг нь ажлын хэсэгт өгөхгүй байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа. Бидний зүгээс англи хэл дээрх эх хувийг нь нэхээд байгаа учир шалтгаан ерөөсөө хэнд ч тодорхой шүү дээ. Арбитрын шүүхийн шаардлага бол ерөөсөө л англи эх хувийг баримтлана гэж заасан байдаг. Монгол Улс олон удаа Арбитрын шүүх дээр маргалдаж, ихэнхдээ ялагдсаар ирсэн. Энэ нь ерөөсөө л тухайн гэрээний англи эх хувилбар дээр нухацтай сууж ажилладаггүйтэй л холбоотой юм. Тийм учраас англи хәл дээрх эх хувийг нь бидэнд өгвөл дараагийн долоо /энэ долоо/ хоногт ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болно.
 
-Та их итгэлтэй ярьж байна. Та бүхэн Тавантолгойн гэрээнд ямар байдлаар үнэлэлт өгч, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа вэ?
 
-Манай ажлын хэсэг 14 зүйл, заалтаар дүгнэлт гаргах ёстой. Одоогоор 50 гаруй хуудастай дүгнэлт бэлэн болчихоод байгаа. Бидний хувьд нэлээн нямбай ажиллаж, их материалтай танилцаж байгаа болохоор цаг их орж байна.
 
-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан бэ. Ажлын хэсгээс гарч байгаа зарим шийдлийг өөрийн тань ахалсан ажлын хэсгийн зарим гишүүн огт мэдээгүй гэдгээ мэдэгдсэн байна лээ. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ?
 
-Ажлын хэсэг 10 гишүүнтэй. УИХ дахь бүх бүлгүүдээс төлөөлөлтэй, гишүүд ихэнх нь оролцоод л явж байгаа. Ажлын хэсгийн хуралдаан хоёр удаа, дэд хэсгийн хуралдаан бараг өдөр тутам болж байна. Дэд хэсэг дээр ажлын хэсгийн гишүүд ирээд бүх мэдээллийг авах бүрэн боломжтой.
 
Гэхдээ ажлын хэсгийн хуралдаан дээр зарим гишүүн ирэхгүй байгаа нь үнэн. Үүнийгээ ч хэвлэл мэдээллээр илэрхийлсэн байна лээ. Тэр ажлын хэсэгт ажиллах сонирхолгүй байна, хүсэхгүй байна гэсэн л байна лээ. Мэдээж цаана нь тодорхой эрх ашиг явж байгааг манай иргэд харж, ойлгож л байгаа. Ирэх мягмар гарапг /өнөөдөр/ ажлын хэсгийн албан ёсны хуралдаан хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр болно.
 
-Ер нь ажлын хэсгийн хуралдааны ирц гүйцэж байсан уу. Ирц нь гүйцэд байгаагаагүйгээс болоод нэгдсэн байр суурьтай болж чадахгүй, сүүлд нь баахан маргаан гарахгүй байгаа?
 
-Ажлын хэсгийн хуралдаан 50- иас дээш хувийн ирцтэй л хуралдаж байгаа. Гишүүдийн идэвх харилцан адилгүй байгаа ч тун идэвхтэй ажиллаж байгаа гишүүд ч бий.
 
-Гадуур Л.Эрдэнэчимэг гишүүний ахалсан ажлын хэсэг Тавантолгойн гэрээг зориуд удааж, цаг авч байна гэсэн хардлага явж байна. Үнэхээр та бүхэнд энэ гэрээг хойш нь чангаах ямар нэгэн эрх ашиг, гадны дарамт байгаа юм биз?
 
-Юу гэж тийм юм байх вэ дээ. Тавантолгойн гэрээ чинь өөрөө маш том гэрээ шүү дээ. Тавантолгойн нүүрсний бүлэг орд бол одоогоор тогтоогдсон нөөц нь 6.4 тэрбум тонн нүүрстэй, дэлхийн хэмжээний орд газар. Мэдээж ийм том баялгийн асуудлыг шийдэх гэж байгаа гэрээ, зохицуулалт нь өөрөө маш том, өргөн утга агуулгыг илэрхийлэхээс ч өөр аргагүй. Товчхондоо Монгол Улсын эдийн засаг, хувьцаа эзэмшиж байгаа нийт ард иргэдийнх нь хойшдын 100 жилийн хувь заяатай салшгүй холбоотой маш том гэрээ.
 
Тийм ч учраас яаравчилж шахамдуулаад, 10-20 хоногийн дотор бэлэн болго гэж тулгаад байх нь өөрөө их зарчимгүй асуудал юм. Яагаад гэвэл энэ ажлын хэсэгт орсон 10 гишүүн Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс, тэдний болон үр хүүхдүүдийнх нь 100 жилийн эрх ашигтай холбоотой асуудлыг нягталж байгаа болохоор маш нухацтай, хянуур ажиллахгүй бол болохгүй. Бас түүхийн өмнө хүлээх хариуцлага гэж нэг юм байна шүү дээ. Тавантолгойн гэрээний 3000 гаруй хуудас материал дээр бид ажиллаж байгаа гэдгийг бас бодолцох хэрэгтэй юм. Дээр нь маш олон төрийн байгууллагуудаас албан бичиг ирж байна.
 
Тэдгээрийг нэг бүрчлэн судлах, үнэлэлт, дүгнэлт өгөх гээд ажил бол үнэхээр маш их байна. Бидний хувьд бүх л боломжоо шавхан ажиллаж байгаа ч тэгтлээ яарч, алдаа мадагтай дүгнэлт гаргах ёс суртахууны эрх байхгүй. Гэхдээ бид дараагийн долоо хоногт ямар ч гэсэн дүгнэлтээ УИХ-д өргөн мэдүүлнэ.
 
-Зарим гишүүдийн зүгээс ийм ажлын хэсэг байгуулж, Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байгаа нь хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм билээ. Энэ талаар та ямар бодолтой явна?
 
-Энэ талаар УИХ-ын Тамгын газраас асуух хэрэгтэй. Ер нь бол Тамгын газраас яг ийм ажлын хэсэг хоёроос гурван удаа томилогдон ажиллаж байсан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Дэгийн тухай хуулийн тэдгээр заалтуудаа ч бидэнд гаргаж өгсөн. Ямар ч гэсэн бид хууль зөрчөөгүй.
 
Харин Тавантолгойн гэрээ нь өөрөө Монгол Улсын ямар хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхийн талаар бид дүгнэлт гаргах учиртай. Хэрвээ Монгол Улсын хууль дүрмийг зөрчсөн байх юм бол мэдээж үүнийг УИХ-аар оруулах шаардлагагүй шүү дээ. Тийм зөрчил илэрвэл түүнийгээ арилгаж байж УИХ-д оруулж ир гэсэн шаардлагыг З.Энхболд дарга тавих эрхтэй. Бидний хувьд дүгнэлтээ гаргаад л УИХ-д өргөн барих үүрэгтэй.
 
-Танай ажлын хэсэгт УИХ дахь бүх бүлгийн төлөөллүүд багтсан 10 гишүүн орсон болохоор гаргасан дүгнэлт нь УИХ-ын нийт гишүүдийн санаа бодлыг ямар нэг хэмжээгээр тусгаж, дэмжлэг авах найдлагатай гэж дүгнэж болох уу?
 
-Болохгүй шүү дээ. Бид бол намын бүлгүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтээ УИХ-д оруулах л үүрэг хүлээсэн гишүүд юм. Түүнээс биш УИХ-ын 76 гишүүний санаа бодлыг яагаад ч нэг бүрчлэн тусгаж чадахгүй шүү дээ. Тийм ч эрх байхгүй.
 
-УИХ-ын даргын зүгээс танай ажлын хэсэгт шаардлага тавих ч юм уу, ямар нэгэн байдлаар ажилд нь оролцож байгаа юу?
 
-УИХ-ын дарга удирдамжиндаа 14 зүйл заалтаар дүгнэлт гаргаж өг гэж л ирүүлсэн.Тэгээд яг энэ зүйл, заалтуудынх нь л дагуу бид ажиллаж байгаа. Өөрөөр бидний ажилд оролцсон зүйл байхгүй.
 
 
 
Д.Түвшин
 
Эх сурвалж: 
 
Тавантолгойн гэрээ Монгол Улсын хуулийг зөрчсөн байвал УИХ-аар оруулах шаардлагагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани