Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн “төлөвлөгөө”-ний эргэн тойронд

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр байлцаж, Дубайд гарын үсэг зуруулсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэх баримт бичгийн талаарх маргаан хэрээс хэтэрч, Засгийн газрын цаашдын хувь заяанд ч нөлөөлж мэдэхээр боллоо. Яг үнэндээ үүнийг төлөвлөгөө гэж нэрлэж болох эсэх тухайд олон нийт байтугай мэдээлэлд хамгийн ойр УИХ, Засгийн газрын гишүүд ч төөрөлдөж, зарим нь гэрээнд гарын үсэг зурчихлаа гэхчлэн өөр шийдэх, ярилцах юмгүй мэт мэтгэлцэж сууна. Нэгэнт Ерөнхий сайд байлцаж гарын үсэг зуруулсан болохоор АН-ын гишүүд хүссэн хүсээгүй ч "төлөвлөгөө” гэдэг дээр бат зогсч байгаа ч Х.Баттулга зэрэг цөөн гишүүн, аль нь ч байсан өнгөрсөн.

 

Одоо дэмжээд л явуулахаас аргагүй гэсэн байр суурьтай байна. Харин МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвслийн гишүүд "гэрээ” гэж үзэж, Ерөнхий сайд болон гэрээнд гарын үсэг зурсан хүмүүст шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тухайлбал, тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, уг нь "төлөвлөгөө” гэж танилцуулсан ч доторх бүтцийг нь харахаар гэрээний хэлбэртэй гэдгийг хүмүүс хэлж байгаа гэж бөөрөнхийлсөн бол Ч.Улаан гишүүн, би амьдралдаа ийм төлөвлөгөө үзээгүй.

 

Төлөвлөгөө нэртэй гэрээ л байна билээ гэж илт дургүйцсэнээ илэрхийлсэн байна. "Шударга ёс” эвслийнхэн дээрх баримт бичигт ийнхүү дургүйцсэн юмуу эргэлзсэн байр суурь илэрхийлэх нь буруу ч биш байх. Учир нь, Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг анх ярилцаж, ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/-ийг тооцохдоо 2,5 тэрбум ам,долларын санхүүжилт шаардлагатай гэж тухайн үеийн хөрөнгө оруулагч "Айвенхоу майнз”-ын захирал Р.Фрийдланд мэдэгдэж, 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байлаа.

 

Гэтэл жилийн дараа ТЭЗҮ-г дахин шинэчилж гарын үсэг зурахдаа 5,1 тэрбум болгосныг Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн гуай саяхан батлан хэлж байсан. Түүнээс хойш Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч нь өөрчлөгдөж "Рио Тинто” эзэн суулаа.Тэд 2012 оны эцсээр Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам,доллараар хэтэрснийг мэдэгдэж, "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Мак Рейн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг зогсоосноо дуулгасан. Гэвч Оюутолгойн ил уурхайг үргэлжлүүлэн ашигласаар энэ оны эхний улиралд нэг сая дахь тонн баяжмалыг экспортод гаргаснаа зарлаж, тэмдэглэлээ. Харин хоёр дахь шатны санхүүжилтийг зогсоосон нь "Эрдэнэс”Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдын тайлбарласнаар, зарим нэг ойлголтын зөрүүнээс шалтгаалсан юм байж. Мөн ТЭЗҮ дээр ч дутуу дулимаг тооцоолсон зүйл байсан юм байх.

 

Тиймээс хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн гэнэ. Үүнийг харилцан ярилцаж ойлголцоод төлөвлөгөөнд гарын үсэг зурсан бололтой юм. Гэтэл үүнийг 2013 оны эцсээр Засгийн газрын тогтоолоор байгуулсан "Оюутолгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах шуурхай ажлын хэсгийнхэн арай өөр өнцгөөс харж байгаагаа хэлсэн. Энэ ажлын хэсгийг Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж байсан бөгөөд Уул уурхайн болон Сангийн яам, мэргэжлийн хяналт, татварын байгууллага, "Оюутолгой” компанийн ажилтнууд зэрэг 20 гаруй хүний бүрэлдхүүнтэй байжээ. Тус ажлын хэсэг 2010 оноос хойшхи Оюутолгойн хөрөнгө оруулалт, санхүүжилтэд шалгалт хийхэд хоёр тэрбум ам.долларын зөрчил илэрсэн байна.

 

Татварын байгууллагаас "Оюутолгой” компанид 130 сая ам.долларын татварын торгууль ногдуулсан боловч ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс 30 сая болгож буулгажээ. Дубайд үзэглэсэн дуулиан шуугиан тариад байгаа баримт бичиг иймэрхүү харилцан ойлголцлын үндсэн дээр л "амь орж” буй бололтой. Энэ нь эрх мэдэл, албан тушаал байхад Монголын төрийн байгууллага, УИХ-ын гишүүдийг яаж ч "дөрлөж” болно гэсэнтэй адил явдал боллоо гэж олон нийт харж байна. Нөгөө талаар гэрээ, төлөвлөгөө аль нь боловч түүнд тоо баримтаа тодорхой тусгаж, ойлголтоо нэгтгэж, ам хэлээ тохиролцож ярихгүй бол энд тэнд янз бүрийн дүн хэлж олон нийтийн тархи толгойг угааж, эргүүлдгээ болимоор байх юм.

 

Дубайд гарын үсэг зурсан, "Эрдэнэс-Монгол” компанийн гүй-цэтгэх захирал Б.Бямбасайхан, Оюутолгойн ордоос монголчууд 54,9 хувийн буюу 45-50 тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ гэж ярьж байсан. Гэтэл Д.Тэрбишдагва гишүүн, энэ төлөвлөгөө гэх юманд 53 гаруй хувийн өгөөж нь монголчуудад ногдоно гэж заасан байна. 53,1 юмуу эсвэл 53,9 хувь уу гэж сөргөлдөх маягтай. Цаашилбал, хэл ам дагуулсан энэ "төлөвлөгөө” нь Оюутолгойн далд уурхайн нөөцөд хамаарах Хюго /газар доорх 1,5-2км-ийн гүнд байгаа нөөцийг ингэж нэрлэдэг юм билээ/-ийн зөвхөн нэг хэсгийг ашиглаж олборлох ажлын санхүүжилттэй холбоотой баримт бичиг гэж "Эрдэнэс”Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд тайлбарлаж байсан. Оюутолгойн ордын бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн талбай, тэндхийн музейн үзмэртэй нэг бус удаа очиж танилцсан бидний ойлголт ерөнхийдүү байхад зураг-таар харж, сониноос уншихаас өөр мэдээлэлгүй иргэд, олон нийт өөрийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүдэд л итгэх байх.

 

Тэд ч энэ байдлаа овжноор ашиглаж, сонгогчдодоо эх оронч нэгэн болж харагдахын тулд "зохиолынхоо санаа”-г байнга хайж байдгийн нэг нь Оюутолгой болж байна. Сүүлийн хэд хоногт Д.Тэрбишдагва гишүүний нэг их шаналсан царай, Ч.Улаан сайд асны ууртай ширүүн дүр телевизийн дэлгэцнээс салахгүй байгаа нь үүнийг нотлоод ч байх шиг. Ямартай ч Оюутолгой хэмээх дэлхийд данстай мега төсөл дээр хамтран ажиллах компаниуд нь тодорхой, хөрөнгө оруулалт нь ойлгомжтой болчихсон том ажлынхаа эргэн тойрноос улс төрчид гар хөлөө татах цаг нь болсон.

 

Бид л тогоон дотроо хэрэлдэж суугаа болохоос дэлхий ертөнц Монголыг арай өөрөөр харж үнэлээд эхэлчихэж. Олон улсын кредит үнэлгээний "Mood`s” агентлаг манай зээлжих зэрэглэлийг В2/+/ болгож, таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирснээр хөдөлмөрийн зах зээл өргөжиж, ажлын байр нэмэгдэхээс гадна уул уурхайн үйл ажиллагаа нь идэвхжинэ гэж үнэлж байна. Хөрөнгийн үнэлгээний "Tech” агентлаг, Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдсэнээр зээлжих зэрэглэл нь сайжирч, гадаад төлбөр тооцоог гүйцэтгэх чадвар нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл дэх дарамт буурна гэхчлэн өөдрөгөөр харж төсөөлж байна шүү дээ. Бид ч гэсэн дотоодын хэрүүл маргаан, үл ойлголцлоо таслан зогсоож малчин нь малаа хариулж, улс төрчид нь төр, засгаа барилцсан шиг барилцмаар байна. Түүний дээр Оюутолгой тойрсон гурван жилийн хэрүүл 300 сая ам.долларын зээлийн хүүг ард түмний нуруундүүрүүлсэн гэж Л.Энхамгалан гишүүн халаглаж байсныг ч сануулахад илүүдэхгүй биз ээ.

 

Д.Мөнхжаргал

unen.mn
Оюутолгойн “төлөвлөгөө”-ний эргэн тойронд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани