Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шүрэнгийн цахилгаан станц БАЙГАЛ НУУРЫГ сүйрүүлэх үү

Шүрэнгийн цахилгаан станц БАЙГАЛ НУУРЫГ сүйрүүлэх үүСүүлийн үед Монгол, Орос улсын хооронд үл ойлголцол үүсгээд байгаа нэг том асуудал бол Сэлэнгэ мөрөн дээр барих гэж буй Шүрэнгийн усан цахилгаан станц юм. Уг цахилгаан станцыг барих санаачилга анх 2011 онд гарсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, Улам бүр өсөн нэмэгдэж байгаа хүн амын өсөлт, уул уурхайн салбарын хөгжлийг хангахад Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадал хүрэхгүй. ОХУ-аас авч байгаа эрчим хүчний хэмжээ хязгаарлагдмал, дээр нь жил ирэх тусам үнэ нэмэгдэж байгаа тул бие даасан эрчим хүчний системтэй болох нь чухал.

Хэд хэдэн цахилгаан станц барих төсөл байгаа ч нэн түрүүчийн төсөл нь юм гэж тодорхойлсон байдаг. Энэ нь Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх төсөл” (MINIS)-өөр хэрэгжих гэж байгаа билээ. Гэвч Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих гэж байгаа нь Байгал нуурыг ширгээж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн ОХУ-д, ялангуяа Буриадад өргөн хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлээд байна.

Ерөнхийлөгч В.Путинд хандаж гомдол мэдүүлээд буй. Ингэхэд оросууд яагаад Шүрэнгийн цахилгаан станцыг эрс эсэргүүцээд байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллүүдийг хүргэе.

В.ПУТИН ШҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЗОГСООНО

Монголчууд Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих гэж байгаа асуудлыг Ерөнхийлөгч В.Путин хяналтандаа авлаа. Үүнтэй адил бусад төслийг ч мөн В.Путин шалгаж үзэхээр боллоо. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамнаас энэ сарын 28-наас долдугаар сарын 7-нд Германд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн Хорооны хуралдаанд Монголын төслийн талаар авч хэлэлцүүлэх санал тавьсан байгаа. Хил хязгааргүй гол мөрөн олон улсын байгууллагын ОХУ дахь төлөөлөгч Александр Колотов манай сурвалжлагчид “Бидний тавьсан шаардлагын хариуд манай Байгалийн нөөц, экологийн яамнаас Ерөнхийлөгч В.Путин бүгдийг өөрийн биеэр хянаж байгаа гэсэн хариулт өгсөн. Сүүлийн үед Буриад, Эрхүүгийн хэвлэлд Монголын УИХ-ын гишүүд Сэлэнгэ мөрөн дээр хэзээ ч усан цахилгаан станц барихгүй. Энэ талаар гарч байгаа цуурхал бол Монгол, Оросын ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгах гэсэн хорон санаа юм. Санаа зовох юмгүй гэж мэдэгдсэн талаарх мэдээлэл гарч эхэллээ.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Монголын эрх баригчид хоосон амлалтаас өөр юу ч хийхгүй байгааг бид мэднэ. Бид санаа зовох хэрэггүй юм бол тэд яагаад Шүрэн Эгийн гол цахилгаан станцын төсөлд их хэмжээний мөнгө зараад байдаг билээ. Монголын улстөрчид байгаль хамгаална гэж наанаа яриад цаанаа Байгал нуурыг усаар хангагч Сэлэнгэ мөрний усан савыг бүрмөсөн өөрчлөхөөр зүтгэж байна. ЮНЕСКО болон олон улсын байгууллагууд хоёр жил хэртэй Шүрэнгийн усан цахилгаан станцын талаар санаа зовж буйг тэд огт тоохгүй байгаа гэж ярьж байна. "Эрхүү медиа" цахим сэтгүүл

АНГАРЫН ЦАХИЛГААН СТАНЦАД МОНГОЛЧУУДЫН ТӨСӨЛ НӨЛӨӨЛНӨ

Монголчууд гурван жилийн өмнөөс Сэлэнгэ, Эгийн гол, Орхон гол дээр усан цахилгаан станц барих төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр эхлүүлсэн билээ. Харин Байгал нуурын усны 50 хувийг хангадаг Сэлэнгэ мөрөнд цахилгаан станц барих нь экологийн аюулд хүргэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Байгал нуурын ус багасвал Ангарын цахилгаан станцын байнгын ажиллагаа тасалдах аюултай. Оросын байгаль хамгаалагчид Шүрэнгийн цахилгаан станцын төслийг зогсоохоор Дэлхийн банкинд хандсан бол ОХУ-ын Байгаль орчны яамнаас энэ төслийн байгаль орчинд учруулах хохирлын хэмжээг тогтоох тусгай комисс байгуулаад байна. Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц барих нь үнэхээр экологийн сүйрэл авчрах уу гэдэг талаар бид ОХУ-ын ШУА-ийн академич Игорь Бычковоос тодрууллаа. Тэрбээр Манай эрдэмтэд энэ талаар судалж байгаа. Хаана ч, ямар ч усан цахилгаан станц барьсан асуудал байнга л гардаг. Нэгдүгээрт, гол мөрний усны хэмжээ багасахаас гадна урсгалын чиг өөрчлөгддөг. Мөн элдэв далан саад барьснаар загас зэрэг усны амьтдын шилжилт хөдөлгөөн хязгаарлагддаг. Энэ асуудлыг монголчууд яаж шийдэхийг бид ойлгохгүй байгаа. Далан барьж усан сан байгуулснаар усан хуримтлалаа байнга хянах шаардлагатай болдог. Хяналт сайн хийхгүй бол үер усны аюул гарах аюултай.

Сэлэнгэ мөрөн дээр үнэхээр усан цахилгаан станц барьчихвал Эрхүүгийн Ангарын цахилгаан станц усны хомсдолд орох эрсдэл бий. Тийм болохоор энэ асуудлыг зөвхөн монголчууд, Дэлхийн банкны судлаачдад орхих биш өөрсдөө сайн судлах шаардлагатай. Ер нь Монгол Улс эрчим хүчний хомсдолд ороод байгаа бол заавал усан цахилгаан станц барих замаар биш өөр аргаар асуудлаа шийдэж болно. Бид Эрхүү мужаас Монголд эрчим хүч нийлүүлээд байхад л Шүрэн цахилгаан станцыг барих хэрэг байхгүй болно. Эсвэл Монголд байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулж, эрчим хүчний дэмжлэг үзүүлж чадна шүү дээ. Тиймээс аль арга зам нь хамгийн зөв бэ гэдгийг хурдан судалж, ОХУ-ын Засгийн газар байдлыг бүрэн ойлгоход туслах хэрэгтэй” гэж хариуллаа. Нефть Россий сар тутмын сэтгүүл

СЭЛЭНГЭ МӨРӨН ДЭЭРХ СӨРГӨЛДӨӨН

ОХУ-ын байгаль хамгаалагчид Байгал нуураа хамгаалахаар ОХУ, Монгол Улсын Төрийн тэргүүнүүд болон Дэлхийн банкны ерөнхийлөгч нарт хандаад байна. В.Путин, Ц.Элбэгдорж нар Байгаль нуурын гүнд шумбаж байсан учир хувь заяаг нь арай ч зөнд хаячихгүй биз дээ. Монгол орон Оросоос эрчим хүчний хараат байдалд байгаа нь үнэн. Монголчууд одоо нэг кВтцаг эрчим хүчийг 10 центээр авч, жилд 30 сая доллар зарцуулж байна. Эрчим хүчний их гүрэн болох ОХУ үнээ нэмээд, үгүй бол хангалтаа зогсоож хашраадаг нь ч үнэн. Эрчим хүч авч байгаа Ангарын усан цахилгаан станцыг ажиллуулж буй усны 25 хувь нь Монголын нутгаас очдог гэдгийг ойлгож байгаа тул тэд ийм үнэтэй тог цахилгаан авч байгаадаа гомдох нь аргагүй. Монголын Ерөнхийлөгч 2010 оноос үндэсний “Ус” хөтөлбөрийг удирдаж буй. Энэ нь Монголд их хэмжээний усан сан барьж, Говь цөл болон цахилгаан станцад зориулсан ус нөөцлөх зорилготой хөтөлбөр юм. Гурван жилийн өмнө Ц.Элбэгдорж Сэлэнгэ мөрний ус Монголын хилээр үр ашиггүй урсан гарч байгааг зогсоохын тулд тэнд цахилгаан станц барих ажлыг яаравчлуулах үүрэг өгсөн.

Ингээд Дэлхийн банк 2012 онд Сэлэнгэ, Орхон гол дээр далан барих төслийг гэнэт санхүүжүүлэхээр болсон юм. Хамтдаа судалъя, гэрээ хэлэлцээрээ мөрдье гэсэн манай бүх уриалгыг Монгол Улс хоёр жилийн турш үл ойшоож, түшмэл дарга нар нь өөрийн гол горхин дээрээ юугаа хийх нь бай бидний эрх хэмээн ярьж байна. ОХУ төдийгүй олон улсын байгууллагын шүүмжлэлийг ч тэд улайран эсэргүүцдэг. Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской эрдэмтдийн дүгнэлтийг үндэслэн, Сэлэнгийн цахилгаан станцын төсөл нь Байгаль нуурын экологийн системийг сүйтгэж, Ангарын цахилгаан станцын ажлыг зогсоох болно гэж мэдэгдсэн. Бид Монголын талтай энэ жилийн гуравдугаар сарын 30-31-нд хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй. Харин ч бүр Бид усаа ОХУ руу ямар ч ашиггүй урсган гаргаж байна. Оросын хилийг давахаас өмнө усаа эрчим хүч болгон хувиргах хэрэгтэй. Оросууд Шүрэнгийн цахилгаан станц барих нь Байгал нуурт сөрөг нөлөөтэй гэж ярьдаг Монголд ус дутагдаж байна. Харь орны нуурын төлөө яагаад бид цангах ёстой гэж. Оросууд манай дотоод хэрэгт оролцож байна гэж буй.

Гэхдээ үүнийг болиулах арга зам бий. Хэрэв В.Путинд Байгал нуур хэрэгтэй бол тэр Ц.Элбэгдоржийн гаргасан Талын зам төслийн хүрээнд Монголын нутгаар цахилгаан дамжуулах шугам тавих санал тавих хэрэгтэй. Тэгвэл Оросын цахилгаан Монголыг бүрэн хангах болно. Мөн Монголоор дамжуулан байгалийн хийн хоолой тавих саналыг зөвшөөрөх ёстой. Аль аль нь Монголд шинээр цахилгаан станц барих хэрэггүй болгож чадах зүйлс юм. Торгоны зам гэсэн том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Хятад тэр санаачилгуудыг дэмжиж тун магадгүй. Ингэвэл бид Монголын усан цахилгаан станцын төслийг зогсоож, Байгал нуураа авран хамгаалж чадах юм. Новая газета сонин

БУРИАДЫН УЛСТӨРЧИД МӨНГӨ ЗАВШИХ ГЭЖ ШҮРЭН-Г ОРОЛДОЖ БАЙНА

Монголын улстөрчид, бизнес эрхлэгчид Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц барих яриаг үгүйсгэж байна. УИХ-ын гишүүн Л.Болд манай сэтгүүлчдийн асуултад Байгал орчин, экологийн системд хор хөнөөлтэй бол бид ямар ч төсөл байсан дэмжихгүй. Байгал нуурын усны 80 хувь нь Монголоос цутгадаг. Энэ нуурыг бид хоёр улсын хамтын өв гэж үздэг хэмээн мэдэгджээ. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц барих нь Монголд ямар ч хэрэг байхгүй. Бид өөр замаар эрчим хүчээ хангаж чадна. Орос, Монголыг эвдрэлцүүлэх сонирхол олон хүнд байна. Хэвлэл мэдээллээр ч янз бүрийн мэдээлэл гарч байна. Гэхдээ та нар монголчуудад итгэх хэрэгтэй. Байгал нуур бидэнд ч маш үнэ цэнэтэй.Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц барихгүй гэдгийг би 100 хувь батлан хэлье” гэж ярьсан байна. 

Тэгэхээр ОХУ-ын хэвлэлээр гарч байгаа шиг Монгол Улс Шүрэнгийн усан цахилгаан станцыг заавал барих гээд байгаа юм үгүй бололтой. Шинэ аж үйлдвэр олноор баригдан эрчим хүчний шаардлага нэмэгдэх ч монголчууд хямд нүүрсээ ашиглан дулааны цахилгаан станц барих сонирхолтой байна. Уг цахилгаан станцын асуудал бол эдийн засгийн гэхээсээ улс төрийн шинжтэй. Монголчууд анхнаасаа энэ төсөлд төдийлэн анхаарал хандуулаагүй. Сэлэнгэ мөрөнд цахилгаан станц баривал Байгал нуур ширгэх тухай асуудлыг анх Буриадын хэвлэл мэдээлэл гаргаж ирсэн. Сүүлдээ энэ сэдэв Кремль, В.Путиний хэмжээнд хүртлээ томорсон нь бидний буруу юм. Магадгүй “Байгал нуурыг хамгаалъя” гэсэн уриан дор Улаан-Үдийн улстөрчид улсын мөнгөнөөс завших санаатай байгаа юм биш биз. Хэдий чинээ их шуугиан гарна, төдий чинээ их мөнгө зарцуулна.

Забинфо агентлаг

М.СУГАР-ЭРДЭНЭ

 

 

Эх сурвалж:
Шүрэнгийн цахилгаан станц БАЙГАЛ НУУРЫГ сүйрүүлэх үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани