Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Ачитсайхан: Хятадад 20 сая тонн төмрийн хүдэр нийлүүлнэ

Уул уурхайн яамны "Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр төмрийн салбарт анхаарлаа хандуулж буйгаа салбарын сайд Р.Жигжид дуулгасан билээ. Тиймээс энэ салбарт хийж байгаа болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Ачитсайхантай ярилцлаа.

-Төмрийн салбарт тулгарч буй олон асуудлыг ярьж болох юм. Тухайлбал, саяхан Уул уурхайн сайд Р.Жигжид болон албаны бусад хүмүүс төмөрлөгийн салбарт ажиллаж буй компанийн ажилтай танилцсан. Тэгэхээр энэ салбарт тулгарч буй асуудлын талаар тодруулаач?
-Төмөрлөгийн салбарын дэлхийн зах зээлээс хамааран түүхий эдийн үнэ огцом унасан. Жишээлбэл, 2014 оны тавдугаар сард 58 хувийн агуулгатай нэг тонн төмрийн хүдрийн үнэ 101 ам.доллар байсан бол өнгөрсөн сарын байдлаар ойролцоогоор 43 ам.доллар болтлоо буурсан. Гэхдээ дэлхийн зах зээлд зөвхөн төмрийн хүдрийн үнэ унасан хэрэг биш. Жонш болон бусад ашигт малтмалын үнэ буурч байгаа юм. Энэ байдлаас үүдэн дотоодын уурхай болон үйлдвэрүүд зогсонги байдалд орсон. Тиймээс манай яамнаас энэ байдлыг даван туулахын тулд арга хэмжээ авч байна. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр бодож авдаг байсан. Үүнийг тухайн компанийн гэрээний үнэд үндэслэж тооцохоор Засгийн газрын тогтоол батлуулсан. Мөн энэхүү тогтоолоор төмрийн хүдэр болон баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалыг хавсралтаар батлуулсан.

-Аргачлалын ач холбогдол нь юу вэ?
-Тухайн аж ахуйн нэгж нь гэрээгээ үнэн зөвөөр мэдүүлсэн байх шаардлагатай бөгөөд тэр нь батлагдсанаар нөөц ашигласны төлбөрийг тогтоох учиртай. Түүнээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээндээ бодит бус үнэ тогтоосон, борлуулалтын мэдээг цаг тухайд нь үнэн зөв гаргаагүй бол эх сурвалжид нийтэлсэн үнийг үндэслэн үнэлгээг тооцно.

-Энэ оны дөрөвдүгээр сард төмрийн хүдрийн экспортын нэмэгдүүлэхээр урд хөршид айлчлал хийсэн гэж сонссон?
-Хятадын Шань Си мужид айчлал хийсэн. Үүний үр дүнд гангийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулсан. Манай талаас Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо, нөгөө талаас Шань Си мужийн гангийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах талаар санамж бичиг байгууллаа. Энэхүү гэрээнд манай улсаас 20 сая хүртэлх тонн төмрийн хүдрийг шууд нийлүүлэхээр болсон. Мөн тус мужийн гангийн үйлдвэрийн дэргэдэх ложистикийн компанитай санамж бичиг үзэглэсэн. Ингэснээр зам дагуух нэмэлт зардлыг хэмнэх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, Монголоос ачсан төмрийн хүдэр шууд Шань Си мужид буух бөгөөд тэндээ татвар, хураамжаа төлнө. Хамгийн гол нь дундын зуучлагчгүйгээр үйлдвэрээс үйлдвэрт ямар нэг дамжлагагүйгээр очих болж байгаа юм.

-Төмрийн хүдэр олборлодог компаниудад илэрсэн зөрчил болон хураагдсан лиценз, зөвшөөрөл бий юу?
-Ямар ч асуудал байхгүй. Харин үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүд бий.

-Тэдгээр компанийн үйл ажиллагааг идэвхи­жүүлэх боломж байгаа юу?
-Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо компаниудад байгаа хүдрийг цуглуулж байна. Тухайлбал, борлуулалт хийж чадахгүй, олборлоод овоолчихсон хүдрүүд байгаа юм. Тиймээс тэрхүү төмрийн хүдрийг цуглуулж гэрээт газар руугаа явуулна. Ингэснээр тухайн компаниас гарах зардлыг хэмнэж байгаа бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

-Урд хөрштэй гэрээ байгуулснаар үнийг хэрхэн тохиролцсон бэ?
-Төмрийн хүдрийн үнийн тухайд дэлхийн зах зээлийн үнийг баримтлахаар тохиролцсон. Энэхүү гэрээг байгуулснаар зардал хэмнэх давуу талтай юм. Өмнө нь компаниуд өрсөлдөөний явцдаа үнийг унагах эрсдэл байсан. Харин одоо энэ байдал үгүй болж байна.

-Гэрээнд тусгагдсан үнийг хэрхэн зохицуулсан бэ. Яагаад гэвэл, өмнө нь гэрээ байгуулахдаа гэрээний үнэ хатуу байх тохиолдол байсан. Жишээлбэл, нүүрсний экспортын үнийг харж болох юм?
-Энэ санамж бичгийн хүрээнд уян хатан байдлаар дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулахаар зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ өсч байвал дагаад өснө гэсэн үг.

-Одоогоор төмрийн хүдэр олборлогч болон үйлдвэрлэл эрхэлж байгаа компанид төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал бий юу?
-Урамшуулалаас илүүтэй Засгийн газраас гаргасан тогтоолоор хөнгөлөлт үзүүлсэн. Тухайлбал, аж ахуйн нэгж төмрийн хүдрийг экспортлохдоо нэг тонныг нь 30 ам.доллараар борлуулсан бол 40 ам.доллар байх учиртай гэдэг хатуу байр суурь баримтлахгүй гэж заасан байгаа юм. Мөн нэгдсэн журмаар гангийн үйлдвэрт тушаавал үнэ тогтворжих давуу талтай учраас урд хөрштэй байгуулсан гэрээ чухал ач холбогдолтой.

-Манай улсын төмөрлөгийн салбарын өрсөлдөх чадвар бусад орнуудтай харьцуулахад ямар төвшинд байна вэ?
-Дэвшил гарч байна. Үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниуд нойтон баяжуулах үйлдвэр байгууллаа. Өмнө нь хуурайгаар баяжуулах үйлдвэр байсан. Гэхдээ энэ нь агуулгыг бага зэрэг өсгөдөг байсан. Тиймээс баяжмалын үнээр борлуулах боломжгүй байлаа. Харин одоо нойтон аргаар баяжуулснаар ахиц гарч байна. Цаашид нойтон баяжуулах үйлдвэрээс ангижруулсан буюу ширэм үйлдвэрлэх зорилт тавьж байна.

-Энэ салбарын хувьд зөвхөн урд хөршид найдахаас илүү бусад оронтой хамтарч ажиллах боломж бий юу?
-Зах зээл байж болох хэдий ч тээвэрлэлтийн асуудал тулгарч байгаа юм. Мэдээж одоогийн байдлаар Япон, Солонгос руу төмрийн хүдрийг экспортлох боломжтой хэдий ч замын зардал гэдэг том зүйл тулгамдаж байна. Эдгээр улсууд руу гаргахад одоогийн төмрийн хүдрийн ханштай замын зардал нь дүйцэж байгаа тухай мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, замын зардал болон өөрийн өртөг нь дэлхийн зах зээл дээрх үнээс хоёр дахин өндөр болох учраас аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байгаа юм.

-Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч, буурч байгааг ямар байгууллага хянах вэ?
-Санхүү, татварын болон уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина. Мөн татвар, гааль, ашигт малтмалын газар хянана. Түүнээс гадна салбарын мэргэжлийн холбоо хянах үүрэгтэй. Эдгээр байгууллага хэрхэн хяналт тавих тухай Засгийн газрын тогтоолд тодорхой тусгасан.

Д.Оюунчимэг

Зууны мэдээ

Б.Ачитсайхан: Хятадад 20 сая тонн төмрийн хүдэр нийлүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани