Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл, агаарын тээврээр гуравдагч оронд нийлүүлэх боломж гарна

Бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл, агаарын тээврээр гуравдагч оронд нийлүүлэх боломж гарна-Эрдэс боловсруулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын талаар тантай ярилцахын өмнө "Эрдэс боловсруулалт-2014” бага хурлын нээлтийн үеэр "Энэ үйл ажиллагаа цагаа олж байна” гэж таны хэлснийг тодотгоё гэж бодлоо…

Энэ том арга хэмжээнд манай салбарын эрдэмтэн докторууд, төрийн захиргааны байгууллагын төлөөллүүд, манай улсын том үйлдвэрүүд болох Эрдэнэт, Оюутолгой, Монголын алт зэрэг компани, мөн эрдэс баялаг боловсруулагч жижиг үйлдвэрүүд бүгд оролцож байгаа нь олзуурхууштай байна. Учир нь, яг одоо манай эрдэс боловсруулагчдын өмнө тулгамдаж байгаа асуудлууд болон шийдэх боломж, мөн урагштай байгаа зүйлийн талаар ярилцаж байгаа нь цагаа олсон үйл явдал болж байна. Энэ салбарт Монгол улсын төрөөс нэлээд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэж хэлж болно. Тухайлбал, УИХ-аас 2014 онд Эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталлаа. Энэ бодлогын хүрээнд бид хууль эрхзүйн орчноо шинэчилсэн, бас сайжруулсан. Ингэснээр цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд маань тодорхой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бодлого тодорхой болно гэдэг нь уул уурхайн салбар өөрөө урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулалт, татварын эрхзүйн орчин бүрдлээ гэсэн үг. Монгол улс эрдсийг боловсруулж ирсэн хэдэн зууны түүхтэй. Харин сүүлийн үеийн техник технологи хөгжсөнөөс хойш гэж үзвэл, Эрдэнэтийн үйлдвэр байгуулагдсанаар эрдэс боловсруулалтын салбарын шинэ суурь тавигдсан гэж хэлж болох юм. Хугацааны хувьд богино байж болох хэдий ч энэ хугацаанд бид чамлахааргүй туршлага хуримтлуулж чадсан. Цаашид энэ түвшингээсээ металлург, төмөрлөгийн үйлдвэр болон химийн цогцолборыг барих чиглэл рүү ажиллаж, эхэлж байна. Тиймээс өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгоё, зах зээл дээр өрсөлдөх чадвараа сайжруулья, үнээ өсгөж борлуулья. Ингэснээр энэ нь тухайн компаний ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй, том утгаар нь харах юм бол, улсын эдийн засагт оруулж байгаа их хувь нэмэр болох юм. УИХ-аас баталсан уг баримт бичигт энэ талаар юу гэж тусгасан бэ гэхээр өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг Монгол улсад дэмжиж үйлдвэрлэе, үүнийг бодлогоор хэрэгжүүлье, ингэхдээ бодлогоо дотор нь төрөл зүйлээр ангилаад явья гэж тодорхойлсон. Жишээлбэл, зэсийн, өнгөт металлын, алтны, тэгээд нүүрс, төмрийн хүдэр, баяжмал гэж ангилаад, тус бүр дээр нь хөтөлбөр боловсруулаад, хэрэгжүүлэхээр бодлогын баримт бичгэнд тусгасан байгаа. Яг ийм цаг үед энэ чуулга уулзалт болж байгаагаараа онцлог болж байна.

-Манай улсад эрдэс боловсруулалтын чиглэлээр 100 гаруй аж ахуй нэгж зөвшөөрөлтэй. Өнөөдрийн байдлаар 70 орчим нь л ажиллаж байгааг энэ хурлаар онцоллоо. Тэгэхээр зөвшөөрөлтэй мөртлөө ажилладаггүй үйлдвэрүүдэд ямар шалтгаан байна. Дөнгөж үйл ажиллагаа нь эхэлж байгаа эсвэл жижиг үйлдвэрүүдэд төрөөс хэрхэн анхаардаг вэ?

-Төр хувийн хэвшлийн хоорондох хамтын ажиллагааны хүрээнд жижиг том гэлтгүй бүгдийг нь дэмжээд ажиллаж байгаа. Өнөөдрийн энэ хурал дээр яригдаж байгаа томоохон төслүүдийн өгөөж, үр ашиг бол их. Өөрөөр хэлбэл, нэг талаас эдийн засагт оруулах ашиг орлого нь өндөр, нөгөө талаас нийгмийн хариуцлага нь өндөржөөд ирдэг. Тэгэхлээр үүнийгээ дагаад хууль эрхзүйн орчин нь бүрддэг. Яагаад ингэж бүрдэж байна вэ гэхээр, тэр томоохон төсөл, үйлдвэрүүдэд тухайн асуудлыг хариуцсан нэгжүүд бий болдог. Тухайлбал, хөдөлмөр хамгаалал, хүний эрүүл мэнд, байгаль орчин, экологи, мөн уурхайн хаалтын асуудал гээд хариуцан ажиллах нэгжүүд бий болох жишээтэй. Тэгээд засаг захиргааны байгууллагуудтайгаа хамтран ажиллаад эхлэнэ. Харин жижиг үйлдвэрүүдийн хувьд байдал өөр байдаг. Мэдээж, тухайн компанидаа, тухайн орон нутагтаа өгөөжөө өгч байгаа. Гэвч тэд нарт хуулиа хэрэгжүүлэх явцад нь зарим хүндрэлүүд гардаг. Учир нь ашгийн төлөө ажилдаг учраас зардлаа хэмнэхийн тулд зарим бэрхшээлтэй тулгардаг. Ер нь эрдэс боловсруулах чиглэлээр жижиг үйлдвэрүүд хэд хэд нээгдэх нь муу биш. Үүнийг ололт гэж харж болно, харин эдгээрийг сайн ажиллуулах хэрэгтэй юм.

Жижигхэн юм шиг боловч тухайн үйлдвэр нь манай нөхцөлд харьцангуй боломжийн юм шиг санагддаг. Жишээ нь, манайд Эрдмин гээд үйлдвэр байна, энэ үйлдвэр маань 3000 тонны хүчин чадалтай боловч тэрийгээ бүрэн дүүрэн ашиглахгүй байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж нь байгаа боловч үйлдвэр нь үүнийг давж хийх боломжгүй. Тэгвэл саяхан нээгдсэн "Ачит Ихт” үйлдвэрт үүнийг 3 дахин нугалаад хийчих боломжтой болж байна.Энэ нь юуг харуулаад байна вэ гэвэл, эдийн засгийн хувьд үр өгөөжийг нь өгөх тооцоог хийгээд, эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй байсан эрдэс баялгийг эргэлтэнд оруулаад , ашиглаад эхэллээ гэсэн үг. Тэнд катодын зэс үйлдвэрлэгдэнэ. Катодын зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр зарлагддаг, боломжийн үнээр борлуулагддаг шүү дээ. Энэ бол манай үндсэн экспортын бүтээгдэхүүн. Гэх мэтчилэн өөрсдөө технологио сайжруулаад, зардлаа хэмнэх зэргээр тооцоо, үзүүлэлтээ зөв сайн хийх юм бол хөгжинө. Яваандаа зах зээл дээр жижиг аж ахуйн нэгжүүд нэгдэх, хорших гээд олон хэлбэрээр явбал илүү амжилтанд хүрнэ. Би түрүүн хэлсэн. Тухайлбал, жонш гэхэд л агуулга, чанар нь өнөөдөр зах зээлд төдийлөн үнэд хүрэхгүй байгаа. Ийм учраас бид жоншоо боломжийн хэмжээнд борлуулж чадахгүй байгаа юм.

-Эрдэнэт үйлдвэр хажуудаа 2,3 үйлдвэр аваад явж байна, түүнийг дагаад ажлын байр ч нэмэгдсэн. Тэгвэл Оюу толгой компани дэргэдээ Эрдэнэт үйлдвэр шиг хэд хэдэн үйлдвэрүүд аваад явах боломжтой юу?

-Оюутолгойн төсөл бол Монголд төдийгүй дэлхийд харьцангуй томд тооцогдох төслүүдийн нэг. Бид бүхэн сайн мэднэ. Эрдэнэтээс 4 дахин том, жишээлбэл Эрдэнэтээс жилд 500,0 тонн зэсийн баяжмал гарч байгаа бол, Оюутолгойгоос нэг сая тонн зэсийн баяжмал гарна. Тэгэхээр энэ том үйлдвэрийг дагасан жижиг үйлдвэрүүд ажиллах ёстой. /кластераар/ Харин өнөөдөр энэ үйлдвэр маань дөнгөж ажиллаж, эхэлж байгаа учраас тэнд бэлтгэл үе шатанд нь хамтарч ажиллаж байсан компаниуд байна. Одоо цаашдаа металлургийн чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд ирэхээр харин жинхэнэ кастер ?? бодит утгаараа бий болно. Харин тэнд бид баяжмалаа зөвхөн баяжмал хэвээр нь гаргаад байх уу, эсвэл хайлуулж, цэвэршүүлээд гаргах уу гэдэг асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, хайлуулж цэвэршүүлэх үйлдвэр барих тухай асуудал гэсэн үг. Тэгэхээр хайлах цэвэршүүлэх үйлдвэр бариад эхлэх үед Оюутолгойн орд маань өөрөө алтны багагүй хэмжээний нөөцтэй тул тэнд алтны асуудал яригдаад ирнэ. Тэр алтыг Монголдоо , Монгол банкинд авах асуудал ч яригдана, энэ мэтчилэн асуудал цогцоороо шийдэгдээд ирнэ. энэ онд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан, тэнд алтны татварыг 2,5 хувь болгосон,гэхдээ монгол банкинд алтаа тушаасан нөхцөлд гэж заасан, өөрөөр хэлбэл гадагш нь гаргахгүй, монгол банкаар дамжуулаад алтаа тушаачих юм бол татвар багасна гэж ойлгож болно. Тэгэхээр нэг талаас татвар багасах, нөгөө талаас тухайн компани багассан татварын ашгаар цаашдаа хөгжих, өргөжих, боломжтой болж байна. Мөн Монгол банк маань өөрөө хатуу валютын нөөцтэй болж,цаашдаа шууд доллараар тооцогдоод явах боломжтой болно гэсэн үг. Ингэснээр Монголчууд баталгаатай банкин дахь валютын нөөцөө нэмэгдүүлж, тэндээс олж буй орлого нь татвараасаа илүү үр дүн, ашгаа өгөөд эхлэх юм. Энэ маань миний түрүүнд хэлсэн зэсийн хайлуулах, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд бас нэгэн дэвшилтэт үе шат болох эрхзүйн асуудлыг бүрдүүлж байгаа юм.

- Нүүрсний салбарын тухайд, Хятадын зах зээлээс хараат байна гэж ярихыг сонслоо. Ер нь манай уул уурхайн салбар, тэр тусмаа эрдэс боловсруулалт гадаад зах зээл дээр хэр нээлттэй байдаг юм бол? Хятадын зах зээл дээр ханш унавал энд бас үнэ нь багасаж, ашиг буурдаг гэх юм. Энэ нь шууд хамааралтай болсон гэсэн үг үү?

-Монгол улс түүхийн урт удаан хугацааны туршид хоёрхон улстай хиллэж ирсэн. Шууд гуравдагч улс юмуу далайд гарах гарцгүй. Тийм учраас энэ 2 улстайгаа харьцаж байж, сая гуравдагч зах зээлээ нээх асуудал гарч ирнэ. Тэгэхээр гуравдагч улс руу бүтээгдэхүүнээ гаргахад энэ 2 хөрш оронтойгоо дамжин өнгөрөх тээврийн асуудал яригдана. Бид энэ асуудлаар нэлээн судалгаа хийсэн. Жишээ нь, Оросын нутгаар дамжин нүүрс далайд гаргах гэж үзэхэд зам хол байна, тээврийн зардал өндөр гарч байгаа. Урд хөрш рүү бид судалж байна. Хятадууд өөрсдөд нь тээврийн зардал, татварын асуудлууд нэлээн байгаа. Тэр асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг дээр манай Засгийн газар хөрш орнуудтайгаа ярьж, хэлэлцэж байгаа. Манай Геологи Уул уурхайн яам болон Эрчим хүчний яамны хүрээнд ашигт малтмалын газраар дамжуулаад, энэ тал дээр судалгаа хийж байна. Хэрэв бид 2 талын хөрш оронтойгоо аль нэг гарцыг олж чадвал бид гуравдагч зах зээл дээр гарах боломжтой. Эцсийн бүтээгдэхүүн маань овор ихтэй учраас бид тээврийн асуудлыг заавал авч үзэх ёстой. Хэрвээ бид дараагийн үе шат болох металлургийн шатанд орж, вагон вагоноор тээвэрлэх биш контейнероор тээвэрлэх бүтээгдэхүүн хийчих юм бол агаарын тээврээр гуравдагч зах зээл рүү гарах боломж бий. Жишээлбэл, Зэс гэхэд л зэсээр нарийн технологитой цахим эд анги хийгээд эхлэх юм бол заавал вагоноор тээвэрлэх шаардлагагүй болно. Тэгэхээр бид гадна талын зах зээлээ сайн судалж, энэ чиглэл рүү хөгжлөө хандуулах ёстой юм.

-Гарч байгаа баримт бичиг, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл хөрсөн дээр буулгах нь маш чухал байдаг. Тухайлбал, зөвшөөрөлгүйгээр эрдэс боловсруулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй төр яаж ажиллаж байгаа вэ, өөрөөр хэлбэл, хэрхэн анхаарч байна вэ гэсэн үг. Ийм компаниуд татвараас зайлсхийсэндээ ч биш байх, гол нь зөвшөөрлийг нь олгох тогтолцоо, шат дамжлага ямар байдаг юм бол? Энэ тал дээр хууль эрхзүйн таатай орчин манайд бүрдсэн үү?

-Ер нь бол хүнд суртал гэж юм байсан. Одоо ч зарим газар байна. Тэгэхээр энэ хүнд суртал, гох дэгээ нь тэдний үйл ажиллагаа явуулах, хөгжихэд нь саад болохгүй байх талын олон дорвитой арга хэмжээг Уул уурхайн яам авч хэрэгжүүлсэн. Бидний энэ ажлыг Засгийн газар ч дэмжсэн, УИХ ч дэмжсэн. Үүний нэг жишээ нь гэвэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг боловсруулж, УИХ-аар батлуулсан. Ингэснээр юу шийдсэн бэ гэвэл, төвдөө өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод бүх асуудлыг шийддэгээ больё, орон нутагтаа асуудлаа ярьдаг шийддэг байя, тэгэхгүй бол Улаанбаатарт ирээд энэ асуудлаа шийдэх гэж явсаар байтал тэр нь нэг байшин барих, бүр зам барих хэмжээний бодит хугацаа алддаг байсан. Тэгвэл өнөөдөр энэ асуудлыг шийдэх эрхийг орон нутагт нь шилжүүлж өгсөн байгаа.. Харин энд анхаарах ганцхан зүйл байгаа. Тухайн ашигт малтмал авах гэж байгаа газар нь ямар нэгэн өөр, бусад тусгай зөвшөөрөлтэй давхцал байгаа уу, үгүй юу гэдгийг л Ашигт малтмалын газраас лавлагаа хүснэ. Тэрийг Ашигт малтмалын газар өгөх ёстой. Ингэснээр орон нутаг өөрөө асуудлаа шийдээд явах болсон. Ер нь бид, хүнд суртал гэдэг зүйлийг аль болох багасгах зорилго тавьж байна. Төрийн алба гэдэг маань нийтийн үйлчилгээний алба шүү дээ. Энэ утгаараа Уул уурхайн яам хүртэл доороосоо "угтах үйлчилгээ”-тэй болсон. Энэ жишгийг бусад компаниуд ч нэвтрүүлж эхэлсэн. Саяхан бид Эрдэнэт үйлдвэр дээр томилолтоор ажиллахад ийм байдал харагдлаа. Манай томоохон үйлдвэрүүд "Угтах үйлчилгээ”-ний системийг нэвтрүүлж буй нь өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, хүнд суртал байна гээд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж хэрхэвч таарахгүй. Үүнийг улсын Мэргэжлийн хяналтын газраас шалгадаг, хянадаг. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ч хянаж байгаа. Тэгэхээр хууль эрх зүйн бичиг баримтаа бүрдүүлээгүй компани өөрөө хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Хууль бус ажиллаж байна гэдэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөх гээд олон муу үр дагавар дагуулдаг. Тиймээс Геологи уул уурхайн яамнаас энэ тал дээр онцгой анхаарал тавьж, ажиллаж байна.

-Эрдэс боловсруулалтын салбарын өнөөгийн болон ирээдүй ямар байдалтай байна вэ, таны бодлоор?

-Монгол улс даяараа энд тэндгүй эрдэс баялаг олборлосон, боловсруулсан улс байх нь зөв гарц биш. Ойрын 20-30 жилд манай улсын эдийн засаг эрдэс баялагаасаа хамааралтай байх нь гарцаагүй юм. Харин цаашдаа манай улс МАА, ХАА руугаа түлхүү хөгжиж, энэ салбарт олон хүн ажилладаг, улмаар техник технологийн дэвшил нэмэгдээд ирэх үед энэ салбарын түүхий эд, мах сүү, арьс шир, ноос ноолуурын чанар дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар нь дээшлэх болов уу. Тэгэхээр тэр үед уул уурхайн чиглэлээр тэгж их олон газар ухахгүй болох байх. Тэгээд яваандаа цөөн тооны томоохон үйлдвэрүүд хөгжих боломжтой.

Жишээлбэл, зэсийн хайлуулах цэвэршүүлэх цогцолбор, хар төмөрлөгийн үйлдвэр, хэрэв алтны нөөц нэмэгдвэл дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр бариад, бусад цөөн тооны ашигт малтмалаа олборлож, түүгээрээ эдийн засгаа тэтгээд явах боломжтой болно гэж боддог. Бид шилжилтийн үеийн хүнд цаг үед бүгд алт ухна гээд хошуурсан. Тэр уршигаар байгаль орчин яаж сүйдсэнийг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас аль болохоор байгаль экологио хамгаалж, цөөн хэдэн томоохон төслүүдээ хэрэгжүүлээд явах ёстой. Тэгж чадвал Монгол улс хөгжлөөрөө дэлхийд үнэлэгдэж, тэргүүлэх орны нэг болно гэдэгт итгэлтэй байна.

- Өнөө цагийн эрдэс боловсруулах үйлдвэрийн суурийг тавьсан Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, нийт Эрдэнэтчүүдэд хандаж юу хэлмээр байна?

-Монголчууд бахархах зүйл ихтэй ард түмэн. Эдгээрийн нэг яах аргагүй Монгол улсын эдийн засгийг аваад явж байгаа, олон жил тэтгэж байгаа үйлдвэр бол Эрдэнэт үйлдвэр. Тиймээс энэ үйлдвэрээр бахархахгүй байхын аргагүй. Энэ үйлдвэрийн бүхий л ажиллагсад, бүх шатанд нь хөдөлмөрлөж байгаа бүх хүний зүтгэл оролцоо, бүтээлээр өдийн зэрэгтэй явж байгаа. Цаашдаа энэ үйлдвэр хамгийн багаар бодоход, 30 гаруй жил уурхайдаа олборлолт хийнэ, баяжмалаа баяжуулна. Дээр нь цэвэршүүлэх, хайлуулах үйлдвэр баригдах байх. Тэгээд нөөц нь нэмэгдэх тусам сайхан ирээдүй тосож байгаа нь гарцаагүй. Эрдэнэт бол сайхан хот. Энэ бүтээн байгуулалт бол Эрдэнэт үйлдвэрээ дагаж боссон. Тиймээс ирээдүй залуу үе энэ хотоо, үйлдвэрээ амжилттай авч явна гэдэгт итгэлтэй байна.

Бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл, агаарын тээврээр гуравдагч оронд нийлүүлэх боломж гарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани