Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнст худагийн орд тойрсон маргаан

Монголын уул уурхайн салбарт "Хүннү коал" нэр орж ирсэн цагаас хойш таван жил болжээ. Нэгэн үе хүчирхэг явсан Монголын эртний улсын нэрийг тус компани моод болгож чадсан юм. Учир нь өнөөдөр Хүннү нэртэй олон байгууллага, бүтээгдэхүүн бий болсон байна. "Хүннү коал" нэрийнхээ тухай захирал Т.Лхагвадорж "Хүннү гүрэн бидний бахархал түүхийн нэгээхэн хэсэг. Энэ бахархам түүхээ нэрэндээ шингээж өгөх нь юуны түрүүнд бидний хариуцлага гэж ойлгосон. Түүхийнхээ өмнө хариуцлага хүлээж сайн ажиллахаас өөр аргагүй. Хэрвээ сайн ажиллаж чадвал биднээр ирээдүй хойч маань бахархана. Олон улсын хөрөнгө оруулагчид ч манай компанийн нэрийн утгыг асуухаар түүхээ ярьж өгдөг. Тэд ч Чингисээс өмнө ийм бахархам түүх байсан юм уу гэж гайхдаг. Гэхдээ энэ чинь асар том хариуцлага гэдгийг ухамсарлах хэрэгтэй" хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл тус компани өнгөрсөн таван жилд олон амжилт үзүүлж, богино хугацаанд салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд орж ирснийг оны шилдэг хайгуулын компани, шилдэг IРО гэх мэтчилэн хүртсэн шагналаар нь мэдэж болох. "Хүннү коал" өнөөдөр уул уурхайн салбарт 10 гаруй төсөл хэрэгжүүлж буй бөгөөд Өмнөговьд хайгуулын, уурхай байгуулах хоёр төсөл дээр ажиллаж байна. Мөн Монголын Эрдэс баялгийн зөвлөл Говь-Алтай аймгийн Төгрөг сум дахь Хүрэн голын төслийн нөөцийг нь 250 сая тонн хэмээн баталж, Монголын нүүрсний нөөцийг нэмэгдүүлсэн байна. Өмнө нь Рио Тинто компани Хүрэн голын төслийг хэрэгжүүлж байсан бөгөөд ийм хэмжээний нөөцтэйг тогтоож чадаагүй гэдэг. Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт хэрэгжүүлж буй Үнст худагийн нөөцийг ойролцоогоор 700 сая тонн хэмээн тогтоочихсон явж байна.

Харин сүүлийн үед "Хүннү коал" компанийн зөвлөх Т.Лхагвадоржийг гаднынхантай нийлж, Үнст худагийн ордыг зарж худалдсан мэтээр ярьж, сонин хэвлэлээр захиалгаар бичүүлэх болжээ. их амжилтыг хар, цагаан хэл ам үргэлж дагаж явдаг. Гагцхүү тэрхүу саад бэрхшээлийг хэрхэн даван туулахаас амжилт бүтээл шалтгаалдаг гэдэг. Ер нь монголчуудын маань амжилттай яваа нэгнээ дэмжиж, илүү амжилт гаргахын төлөө хичээхийн оронд хараар будаж, доош унагахыг оролддог зан Т.Лхагвадоржийг тойрч гарсангүй. Уг нь энэхүү бүдүүлэг зангаа гээвэл улс орны хөгжил хурдацтай дээшлэх билээ.

"Хуннү коал "-той зарга үүсгээд буй хүмүүс бол "Говь хурах" нэртэй компанийн удирдлагууд. Нэг асуудлыг дахин давтан бичүүлж, өөр өөр сониноор гаргаж, олон нийтэд бүрүу ойлголт өгөхийг оролдож яваа тус компанийн удирдлагын ааш араншинг "Хүннү коал"-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан одоо тус компанийн зөвлөхийн албатай Т.Лхагвадорж олонтаа дуугүй өнгөрөөж. Тэрбээр луйвардагч, Австралийн иргэнтэй хамтран улс орноо худалдагч гэх мэт нэр зүүж яваа нэгэн. Харин монголчуудын аливаад дуугүй байх зарчим орчин үед эсрэгээр болж, дуугүй байсан чь хождоггүй, дуугарч, орилж, хэвлэлд ханддаг нь хождог болохыг тэрбээр ойлгож, асуудалд тухай бүрт нь оносон бөгөөд шударга үнэн зөв хариултыг өгч байх нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа аж.

"ХҮННҮ КОАЛ", "ГОВЬ ХУРАХ" КОМПАНИУДЫН ХООРОНД ҮҮССЭН АСУУДАЛ
Бодит байдлыг мушгиж гуйвуулалгүйгээр олон нийтэд үнэн зөвөөр хүргэе.

"Говь хурах" компанийн хувьд Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт дахь Үнст худаг төслийн 100 хувийг эзэмшиж байжээ. Тус компани дээрх ордод өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийгээд 98 сая тоннын нүүрсний нөөцтэй болохыг тогтоогоод үргэлжл үүлэн хайгуул хийхийн тулд мөнгө хайж эхэлсэн буюу гаднын хөрөнгө оруулагч хайж байхад нь "Хүннү коал" хамтарч ажиллах санал тавьснаар хоёр компанийн хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Хамтарсан "Билэгт хайрхан уул" компанийг ч байгуулж. Хоёр жил орчим хугацаанд хамтарч ажиллаад Үнст худагийн нөөцийг 700 орчим сая тонн хүртэл илрүүлэн тогтоосон байна.Харин хоё рдахь жилд бизнес, хөрөнгө санхүүгийн том асуудлууд өрнөсөн, өөрөөр хэлбэл, Тайландын "Банпу" компани "Хүннү коал"-ын хувьцааг Австралийн Хөрөнгийн биржээс худалдан авч Монголд орж ирсэн нь "Говь Хурах" компаниас зарга үүсгэх том шалтгаан болов. "Говь Хурах"-ын зүгээс өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр хувьцааг нь "Банпу"-д зарсан, "Банпу" нь . салбартаа нэр хүнд муутай, нөхөн сэргээлт хийдэггүй компани, Үнст худагийн тусгай зөьшөөрөл барьцаалж, Австралийн биржид мөнгө босгосон гэх асуудлыг тавиад байгаа аж.


БАРИМТ 1. АВСТРАЛИЙН БИРЖ БА "ХҮННҮ КОАЛ"

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Хүннү коал" анхныхаа 1РО-г 2010 оны хоёрдугаар сарын 9-нд Австралийн хөрөнгийн бирж дээр гаргаж, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох ажлаа эхэлжээ. Хамгийн гайхалтай нь хүннүчүүд хувьцаа гаргасан эхний өдрөө л 20 сая ам.долларыг тус биржээс босгосон амжилт үзүүлсэн билээ. Энэхүү хөрөнгө нь компанийн хайгуулыг эрчимжүүлэх, үйл ажиллагааг жигдрүүлэхэд чиглэж, өнөөдрийн амжилтыг бататгах суурь үндэс болж өгчээ. Тиймээс "Хүннү"-гийн хувьцаа тэр жилдээ Австралийн хөрөнгийн биржийн шилдэг 1РО-гоор шалгарч байв.

"Олон улсын зах зээлээс хөрөнгө босгох нь нэлээд өндөр түвшний стандарт шаарддаг. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олох нь хамгаас чухал. Гэхдээ хөрөнгө оруулагчид ямар төсөл вэ гэхээсээ илүүтэй ямар баг удирдаж хэрэгжүүлэх юм гэдгийг түлхүү сонирхдог юм бидээ. Манай төслийн хувьд эх орондоо, монгол захиралтай, монгол менежментийн баг, гол хувьцаа эзэмшигч нь монгол хүн гэдгээрээ давуу талтай байсан тухай Т.Лхагвадорж захирал ярьсан байдаг.

Харин "Говь Хурах" компанийн удирдлагууд ордыг барьцаалан Австралийн бирж дээр мөнгө босгосон хэмээн бичүүлж буй. Тэгвэл "Хүннү коал" Австралийн бирж дээр 2010 оны хоёрдугаар сард хөрөнгө босгосныхоо дараа буюу мөн оны дөрвөөс тавдугаар сард Үнст худагийн ордод хөрөнгө оруулсан болох нь баримтаар нотлогдож байгаа юм.

БАРИМТ 2. "БАНПУ" БА ЙХҮННҮ КОАЛ"

Тайландын нүүрсний магнат гэгддэг " Банпу"компани Монголын уул уурхайн салбарт дөрвөн жилийн өмнөөс орж ирсэн. 2011 оны гуравдугаар сард "Хүннү коал"-ын хувьцааны 12,4 хувийг 45 сая ам.доллараар худалдан авснаар "Банпу" Монгол улстай холбогдож, улмаар багагүй хугацааны дараа хувьцааны нийт багцыг 447 сая ам.доллараар авах санал тавьснаар албан ёсны хөренгө оруулагчаар тодорсон юм. "Хүннү коал"-ын Австралийн хөрөнгийн зах зээл дээрх дэлхийн олон орны 3000 орчим (Үүн дотор 300 гаруй монгол хувьцаа эзэмшигч байв) хүмүүсийн эзэмшиж байсан хувьцааг худалдаж авах "Банпу"-гийн саналыг "Хүннү коал"-ын удирдлагын баг. бүх хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулснаар дээрх саналыг хүлээн авчээ. "Европын хямрал үргэлжилсэн, уул уурхайн компаниудын хувьцааны ханш унаж. зах зээл яаж ч магадгүй тийм эрсдэлтэй байдал үүссэн жил байв.

Ийм үед манай захирлуудын зөвлөл хуралдаж "Банпу"-гийн саналыг зөвшөөрөхөөр шийдсэн. Учир нь "Банпу"санхүү болоод нүүрсний салбарт олон жилийн туршлагатай компани. Хамгийн гол нь манай менежментийн багийг өөрчлөхгүй. Монгол хун нутагтаа эзэн нь байж ажлаа хийх ёстой гэсэн байр суурь нь их чухал байсан" гэж "Хүннү коал"-ын удирдлага хэлсэн'бий.

"Банпу"нь Тайландын төдийгүй дэлхийн хамгийн том. нүүрсний компаниудын нэг. Зах зээлийн үнэлгээ нь зургаан тэрбум ам.доллар. Индонез, Хятад, Австрали зэрэг оронд үйл ажиллагаа явуулдаг. Жилдээ 40 сая тонн нүүрс олборлодог, мөн хэд хэдэн оронд цахилгаан станц барьжээ. Компанийн голлох хувьцааг Тайландын хоёр гэр бүл эзэмшдэг. Бусад хувьцаа нь олон улсын хөрөнгийн бирж дээр арилжигддаг хувьцаат компани аж. Тус компанийн эрхэм зорилго нь байгальд ээлтэй үйлдвэрлэлийг явуулах бөгөөд нөхөн сэргээлт, байгалийн унаган төрхийг сэргээхэд гол анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн учраас тэд дэлхийн нүүрсний акулуудын нэг, нэртэй компани болж чадсан байна. Нөхөн сэргээлтэд анхаарал хандуулдаггүй уул уурхайн компаниуд хэзээд ч нэр алдартай, бас томд тооцогдож чаддаггүй жишиг дэлхийн уул уурхайн салбарт явдаг билээ.

БАРИМТ 3. "ГОВЬ ХУРАХ" БОЛ "ХҮННҮ КОАЛ"-ЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БИШ

Харин Монголд үйл ажиллагаа явуулж буй "Хүннү ресурс" компанийн хамтрагч аж. Нэг үгээр хэлбэл, тус компанийн хэрэгжүүлж буй 10 гаруй төслийнх нь нэгнийх нь л хамтран зүтгэгч. "Хүннү коал" бол Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа эзэмшдэг, "Говь Хурах" нь монгол компанийн буюу "Хуннү ресурс"-ын хувьцаа эзэмшигч ажээ. Тэгэхээр эдний хамтарсан "Билэгт хайрхан Уул" компанийн хувьцаа зарагдаагүй гэсэн үг.

"Тухайн үед бид танайх Австрали дахь манай "Хүннү Коал"-ын хувьцаанаас аваачээ. Бэлэн мөнгөнөөс хувьцаа нь ашигтай шүү дээ гэж байсан боловч тэд өөрсдөө бэлэн мөнгө хүссэн. Манай компанийн хувьд Австралийн.бирж дээрх 3000 хүний хувьцааг нэг компанид эзэмшүүлснээр Санхүүтийн хувьд илүү найдвартай болж, нүүрсний уурхайн экспертизүүд орж ирж, төслийг урагштай явуулах нөхцөлийг бүрдүүлсэн" хэмээн Т.Лхагвадорж захирал өнгөрсөн онд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа тодорхой ярьжээ.

БАРИМТ 4. АРБИТРИЙН ШҮҮХ

"Говь Хурах"-ын зүгээс "Хүннү коал"-ийг шүүхэд өгөв. Шалтгаан нь өөрсдөд нь хэлэлгүйгээр хувьцааг "Банпу"-д зарсан, мөн "Говь хурах" компанийн 20 хувийг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж авахгүй бол Арбитрийн шүүхэд хандана гэсэн байна. "Хүннү коал"-ын удирдлага "Бид Үнст худаг төслийн хувьцааг зараагүй. Хоёр өөр асуудлыг л хольж хутгаад байгаа юм. Бид 20 хувийг нь зах зээлийн үнээр нь авъя гэхэд тэд зах зээлийн үнээс өндрөөр ав гэсэн шаардлага тавьсан тухай ярьжээ. Арбитрийн шүүх асуудлыг судалж хэлэлцэх хүртэлх хугацаанд "Говь хурах"-ынхан сониноор мөнгө төлж олон удаа мэдээлэл гаргасан байна. Харин сүүлдээ залхсан уу, хуурмаг аргаар яваад ялж чадахгүйгээ ойлгосон уу? шүүхэд хандсан нэхэмжлэлээ татан авчээ.
Нэхэмжлэлээ татах шийдвэрт тэдний  20 хувиа  "Банпу"-д худалдсан нь нөлөөлсөн нь мэдээж Эндээс харвал "Говь Хурах" компанийн удирдлагууд өөрсдийн хувиа өндөр үнэ хүргэх гэж улайран хамтрагчийнхаа нэр хүндэд халдаж. сонин хэвлэлээр олонтаа бичүүлж. шахалт үзүүлснээр 20 хувиа зах зээлийн ханшаас өндрөөр өгнө гэж тооцоолсон нь илт харагдана.

Хамгийн сонирхолтой нь тэд өөрсдөө шүүхээс нэхэмжлэлээ татаж аваад асуудлыг дуусгасан мөртлөө Т.Лхагвадорж захирлын эерэг гүжирдсэн мэдээлэл сонин хэвлэлээр гаргаад байгаа нь хачирхалтай. Дарамт уу, шахалт уу, мөнгө олох гэсэн өөр нэгэн бусармаг арга уу.

Ер нь Монголд уул уурхайн салбар хөгжихийн хэрээр гаднынхныг бооролхсон, дээрэлхсэн, уул уурхайн компаниудыг дарамт, шахалт, элдэв аргаар боож байгаад буулгаж авах, эсвэл дотоодын бизнесмэнүүдийг гадныхантай нийлж эх орноо худалдлаа хэмээн худал гүжирмэг аргаар дайрч байгаад олны сэтгэгдлийг авах гэсэн атгаг санаа улам лавширч буйг бүгд мэднэ. Гэхдээ энэ арга давтаад алдаа оноогүй ч зүгээр мөнгө өгөөд суудаг бизнесмэн, компани гэж байхгүй билээ. Мөн Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг ойлгох, судлах. дотоодын болон гадны биржээс мөнгө босгох үйл явцад суралцах, мэдэх, энэ чиглэлээр номын дуу сонсож, бусадтай харилцан сэтгэлгээгээ өөрчлөх шинэчлэх цаг болсныг дээрх компаниудын хоорондын маргаан харуулж байна.

Төрөөс уул уурхайгаа тэргүүн эгнээнд хөгжүүлнэ гэж байгаа ч гаднын хөрөнгө оруулалтгүйгээр уул уурхайн төслүүд урагш ахихгүй болох нь олон төслөөс тодорхой харагдана. Хөрөнгө оруулагчдыг оруулж ирчихээд төр нь ч, иргэд нь ч муухай аашлаад байвал тэд эргээд инээж ирэх болов уу. Эсвэл улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж буй монгол иргэнээ гаднын түнштэй нь хамсруулан гүтгэж, доромжилж, эх орноо худалдсан хэмээн нэр төрд нь байнга халдаад байвал тэд яах болж байна.

"Юм хийж байгаа хүн шүүмжлүүлэхгүй байна гэж байхгүй. Харин гүтгүүлэх л муухай юм. Би Австралийн иргэн Матью Вүүдтэй хамтран "Хүннү Коал" компанийг байгуулсан. Тэгэхээр гадаадад хамтрагчтай юу хамтрагчтай. Түүнтэй хамтран олон сая ам.долларын төсөл хэрэгжүүлж хөрөнгө оруулалт Монголд татсан уу татсан. Олон ажлын байр ч бий болгосон. Манай хамтран зүтгэгчийн тухайд хурдан ашиг олоод Монголоос зугтаах бодолтой хүн биш ээ. Матью Вүүд зөвхөн Монголд биш гаднын олон оронд уул уурхайн төслүүд удирдаж байгаа туршлагатай нэгэн" хэмээн Т.Лхагвадорж захирлын "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагаар энэхүү нийтлэлээ өндөрлөе.




Г.Анхаа
Үнст худагийн орд тойрсон маргаан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани