Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын 34 хувь Оюутолгой шиг дарамт болох уу

Гацууртын төсөлдтөр 34 хувь эзэмших саналыг Засгийн газрын ажлын хэсгээс УИХ-д өргөн барьсаннь улстөрч болон судлаачдын дунд маргаан дагуулаад байна. Үүнээс болоод УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа нь Гацууртыг Тавантолгойн араас бас талцуулж эхэллээ. Засгийн газраас оруулж ирсэн саналаар бол Төр Гацууртад 34 хувь эзэмшсэн тохиолдолд 34 хувьтайгаа дүйцэх хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэдгээрээ судлаачдын аанхаарлыг татаж байна. Өмнө нь Оюутолгойд Монголын төр 34 хувь эзэмших шийдвэрийг УИХ-аас гаргахдаа энэ хувьдаа дүйцэх хэмжээний хөрөнгө оруулахаар заасан. Үүнээс болоод Оюутолгой төсөлд шаардлагатай их хэмжээний хөрөнгө, зардал болон шаардлагатай бүх зээлүүдэд Төр 34 хувьдаа ногдох бүх эрсдэл, зардал, зээлийн хүүг нь хамтдаа үүрч буй. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийнхэн "даахгүй нохой булуу хураана” гэгчээр төр Стратегийн том ордуудад хувь эзэмшиж, бизнесийн эрсдэл хүлээх шаардлагагүй гэж үзэж байгаа билээ.

Харин энэ удаад төр Гацууртын ордод 34 хувь эзэмшихдээ хөрөнгө оруулахгүй, зардал болон зээлд нь оролцохгүй, хариуцлага хүлээхгүй байх шинэ хувилбарыг оруулж ирсэн нь Оюутолгойгоос сургамж авсан төрд ашигтай хувилбар хэмээн Засгийн газрын Ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газраас зохион байгуулдаг "Сайдын цаг” –аар мэдээлэл хийхдээ Гацуурт төсөлтэй холбоотой төрийн эзэмших 34 хувьтай холбоотой асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

-Гацууртын төслийн 34 хувийг төр татвар, төлбөр хэлбэрээр эзэмших саналыг Засгийн газраас өргөн барьсан. Энэ нь Монгол улсад ямар ашигтай юм бэ ?

-Засгийн газраас өргөн барьсан тогтоол нь хоёр заалттай. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа тогтоол гаргаж байсан.

Гацууртын хувьд сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулсан. УИХ үүнийг шаардлагагүй гэж үзээд шийдээгүй. Тусгай роялти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт байгаа. Энэ дагуу Засгийн газар 34 хувь гэж санал оруулж ирсэн. Үүнийгээ тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл роялти авна гэдэг нь 5 хувийн суурь роялти, 5 хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх 2019 он хүртэл суурь роялтигаа 2.5 хувь болгож бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс хамаагүй ашигтай болж таарна. Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх бололцоотой.

Стратегийн орд дахь төрийн эзэмших

51 ба 34 хувийн ялгаа юу вэ

УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа Тавантолгой, Гацуурт зэрэг төсөл дэмжигдсэн тохиолдолд эдийн засгийн хүндрэлээс гарахад том хувь нэмэр оруулна гэж үздэг. Энэ хоёр том төслөөс хамгийн түрүүнд үр нөлөө үзүүлэхэд бэлэн байгаа нь Гацуурт төсөл хэмээн эдийн засагчид үзэж байна. Гацуурт нь 2006 оноос хойш УИХ, Засгийн газрын шийдвэрийг хүлээнхүлээгдэж буй ордуудын нэг. УИХ энэ хавар Гацууртыг стратегийн ордод оруулснаар хуулийн дагуу төр хувь эзэмших нь тодорхой болсон. Гацууртын ордыг төр өөрийн хөрөнгөөр нээж олж нөөцийг нь тогтоогоогүй. Тиймээс төр дээд тал нь 34 хувь эзэмшихээр Ашигт малтмалын тухай хуульд заасан. Хэрэв Тавантолгой, Цагаансуварга шиг төр өөрийн хөрөнгөөр энэ ордыг олж, нээж, нөөцийг нь тогтоосон бол 51 хувь хүртэл эзэмших боломжтой байжээ.

Өнөөдөр УИХ-аар баталсан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой 15 болон нөөц 39 орд бий. Үүнээс Оюутолгой бол Канадын хөрөнгө оруулалттай "Айвенхау майнз” компани анх өөрсдийн хөрөнгөөр нөөцийг нь олж, тогтоосон анхны Стратегийн орд. Харин хоёр дахь нь Гацууртын алтны орд бөгөөд Сентерра гоулд компаниэнэ ордыг Стратегийн орд болгох санал тавьснаар ийнхүү төр хувь эзэмшихээр болоод байгаа юм. Тиймээс төр Гацууртад 34 хувь эзэмшсэн тохиолдолд "Оюутолгой” төсөл шиг төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гарган, бизнесийн эрсдэлд орох вий гэсэн болгоомжлол улстөрчдөд бий. Гацууртыг гацааж магадгүй ганц болгоомжлол нь ч үүнээс үүдэлтэй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн гэрээнээс сургамж авч, алдааг давтахгүй гэсэндээ Гацуурт төсөл дээр тухайн компаниас авах татвар төлбөрийг нэмэгдүүлэх замаар 34 хувиар эзэмших хувилбарыг санал болгосон. Тэдний тайлбарлаж буйгаар хэрэв "тусгай төлбөр=34%” гэсэн энэ хувилбар УИХ-аар дэмжигдвэл төр ямар ч хөрөнгө гаргахгүйгээр 34 хувиа эзэмших боломжтой болж байгаа юм.

Төрд ногдох хувийг татвар, төлбөртэй дүйцүүлэн тогтоох энэ хувилбарыг цаашид бусад Стратегийн ордууд дээр ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэхдээ орд бүрийн онцлогоос шалтгаалан төрийн эзэмших хувь хэмжээ 0-34 хувьболон 0-51 хувийн хооронд байна. Тухайлбал, Цагаансуваргын зэсийн ордыг социализмын үед улсын хөрөнгөөр нээж, нөөцийг нь тогтоосон тул төр 51 хувь эзэмших ёстой байсан. Харин Оюутолгой, Гацууртын ордын хувьд хувийн компаниуд өөрсдөө нөөцийг нь нээж, тогтоосон тул төр дээд тал нь 34 хувь эзэмшихээр хуульд заасан байдаг ажээ.

Гацууртын 34 хувь Оюутолгой шиг дарамт болох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани