Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Баяр ба “Туркойз хилл ресурс”-ын залилан


С.Баяр ба “Туркойз хилл ресурс”-ын залилан

Уул уурхайн салбар ойрын 10 гаруй жилдээ л манай улсын тэргүүлэх гол салбар байх нь нэгэнт тодорхой болсон зүйл. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ  17 хувь, экспортын 80 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувийг эзэлж, улсын төсвийн 23 орчим хувийг  бүрдүүлдэг гэх энэ салбарт хүндрэл учирсаар байна. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт зогсоод удаж буй. Шинэ оны өмнөхөн энд 1.5  тэрбум доллар орох сураг гарсан боловч  чимээ аниргүй  болов. Уул уурхайн сайд Д.Ганхуяг саяхан Канад орныг зорьж, Монголд хөрөнгө оруулалтын эрүүл орчин бүрдсэн талаар баахан  ухуулж, сэнхрүүлж байгаад ирлээ. Гаднынхан Монголд тийм ч дургүй  биш л дээ. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээ, хөрсөнд доорх баялаг нь дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа. Гэвч өнгөрсөн жилүүдэд алдсан алдаагаа нөхөх нь өнөөгийн төр засгийнхны хамгийн хүнд шүдний  өвчин болов.   

 


 

Оюу толгойн гэрээний шинэчлэлт удааширсаар байна. Канадын "Айвенхоу майнз” компани анх 1990-ээд оны сүүлчээр Монголд орж ирээд энэ ордыг "эзэгнэж” эхэлсэн юм.  Тэр үед манай эдийн засаг тарчигхан байлаа. Харин эрх баригчдын зарим нь овоо хөлжиж, бэлжээд амжсан байсан. Айвенхоугийн захирлууд Н.Энхбаяртай сүжирч, түүний дэмжлэгээр олон лиценз бөөндөөд авчихсан болохоор амь, албаны  шугамаар түүнд хаялгаа харамгүй өгсөн гэдэг. Дараа нь  иймэрхүү  тоглоом дээр С.Баяр "тодорч” гарч ирсэн юм. Оюу толгойн гэрээг тэр "Хар толгойгоороо хариуцна” хэмээн тухайн үед Ерөнхий сайд хийж явсныхаа хувьд гурван сайдаа уг гэрээний нэг талд  суулгаснаар түүний "найр” үндсэндээ өндөрлөж билээ. Гэрээ байгуулсныхаа дараахан тэдгээр гурван сайдаа дагуулан Сөүл рүү нисээд,  буцаж ирэхдээ гэнэт "Бие муудлаа” гээд шууд ажлаа өгөөд алга болсон. Одоо тэр Америкт хувийн эдлэн, байшинтай, түүнийгээ зарж борлуулж явна. Авлигатай тэмцэх газрынхан шалгаж зүрхлээгүйг бодохоор хашир өөртөө нэлээд олон давхар хамгаалалт хийж чадсан бололтой. Түүнээс биш  "хөл”-ийг нь зозолзуулаад "Нэг” худаг руу чирээд явах цаг нь ч аль хэдийнээ болчихсон юм л даа.  

 

 

Оюу толгойн гэрээ Монголд ашиггүй хийгдсэн гэдгийг өнөөдөр мэдэхгүй хүн алга. Гэрээг сайжруулахыг шаардаж, түүгээрээ  нэр төрийн "бизнес” хийж УИХ-д орж суусан улс төрчдийг өдгөө бусдаас ялгаж таних шиг амархан юм бас үгүй. Оюу толгойн сэдэв хөндөх тоолонд амаа жимийдэг гишүүдийг тоолоод үзээрэй, та минь. Тэд өнгөрсөн жилүүдэд хорин хэдүүлээ нийлэн гарын үсгээ зурж, "Энэ гэрээг  сайжруулъя” гэж сүрхий эрх оронч царайлцгааж байлаа. Харин одоо тэдний тодроос өнөөх муу "орилоо” Гамбаа буюу С.Ганбаатар л ганцаараа шахуу үлдээд хашгирч байна.  Тэрбээр Оюу толгой  компанийн ханган нийлүүлэгчид болон зөвлөх үйлчилгээний аж ахуйн нэгжүүд нь шахааны бизнес хийж, дээр нь авлигаар бусдыг угжаад байгааг шүүмжиллээ. Шүүмжлээд зогссонгүй тэдгээрийг нь шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгөв. Түрүүнд нь мань хүн Оюу толгойн эзэд манай зарим төрийн бус байгууллага, иргэдэд их хэмжээний хандив нэртэй авлига өгсөн байж болзошгүй  гээд  мөн АТГ-т бичиг хүргүүлсэн байлаа. Гэвч АТГ-аас Оюу толгойн эздийг дуудаж шалгаагүй. Тэгвэл өнөөдөр С.Ганбаатарын хэлж байгаагаар Оюу толгойд ханган нийлүүлэгчид нь бараа бүтээгдэхүүнээ ойролцоогоор 15-20 дахин өсгөсөн үнээр шахдаг ажээ. Тэдгээр шахааны команиудын ард нөлөө бүхий улс төрчид байгаа гэж тэр бас хэлж байна. Түүнээс тэдний  нэрсийг  тодруулахыг хүссэн боловч  хараахан зарлах болоогүй гэсэн юм.

 

 

Оюу толгойн ордын хувьцаагаар хэтэвчээ зузаалсан "Айвехоу майнз”  хожим нь  нэрээ "Туркойз хилл ресурс” болгож өөрчилсөн. Канадын энэ компанид  одоо Оюу толгой орчмын нүүрсний ордуудын олон лиценз бий. Нарийн сухайтын ордын залгаа шахуу орших Овоот толгойн ордоос  "Туркойз хилл ресурс”-ын охин компаниуд Хятад руу нүүрс зөөдөг. "Саус гоби ресурс” гэх охин компанийнх нь "охин” компани "Саус гоби сэнд” компани энд операторын үүрэгтэйгээр ажиллаж байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд тус компани "Овоот толгой”-н нүүрсийг худалдан авагчийнхаа "овоолго” дээр аваачаад  буулгасан л бол борлуулсан гэж тооцдог байжээ. Гэвч  Хятадын худалдан авагчид нь нүүрсээ  авахгүй байх тохиолдол цөөнгүй гарсан байна. Үүнээс болоод борлуулалтын орлого нь эрс буурчээ. Энэ тохиолдолд тэд худлаа тооцоо гаргаж хувьцаа эзэмшигчдээ хууран мэхэлсэн байх юм. "Саус гоби ресурс”-ын энэхүү будлиан  сүүлийн саруудад толгой компани болох "Туркойз хилл ресурс”-ыг нь хувьцаа эзэмшигчдийн гомдолын дагуу шүүхэд дуудагдахад хүргэв. Хувьцаа эзэмшигчид мэдээж хэрэг тухайн компанийнхаа ашиг орлогыг л харж хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг. Санхүүгийн хуурамч мэдээлэлтэй компаниас шууд татгалзана. Тэгээд хохирлоо шүүхийн журмаар гаргуулж авахаас өөр замгүй болдог.

 

 

"Туркойз хилл ресурс” нь Оюу толгойн орд дээр анх ажиллахдаа "Рио Тинто” компаниас их хэмжээний зээл авсан гэдэг. Зээлийн төлбөрийн улмаас өөрийн хувьцааг "Рио Тинто” руу шилжүүлж байлаа. Тэгвэл одоо бүр шалдаа бууж, бүх хувьцаагаа өгөхөөр болж байна. Эдгээр но-той ноцтой мэдээллүүд Монголчуудын хувь заяатай хүссэн ч, эс хүссэн ч холбоотой байж таарна. Хэрхэхийг бурхан мэдэг гээд бид зүгээр хараад суусаар байх уу.

 

 

Б.Отгонбаяр

Eagle.mn
С.Баяр ба “Туркойз хилл ресурс”-ын залилан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани