Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стратегийн орд ашиглах шинэ хувилбар буюу Гацууртын 34 хувь

Бид хөгжил буурай боловч баялаг ихтэй орны зовлонг тойрч биш дайрч байна. Хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн гадны компаниуд хэдэн дарга нарынх нь гэдсийг хагартал хахуульдаад улсад нь хөгжил биш хөнөөл тарьсан жишээ олон. Харин монголчууд арай өөр байж бусдын алдааг давтахгүйг хичээн хөрөнгө оруулагч нарын санал  болгосон уул уурхайн төслүүдийг долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдэхийг чармайж байгаа гэж иргэд бага боловч найдна. Яг ийм замаар есөн жил хүлээгдэж  буй алтны уурхайн төсөл бол "Сентерра гоулд Монголиа”-гийн  Гацууртын алтны төсөл юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрших төслийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй юм.

Стратегийн орд ашиглах шинэ хувилбар буюу Гацууртын 34 хувь

Гацууртын уурхай нь дээрх зурагт харуулсан хэд хэдэн ил уурхайгаас бүрдэнэ.

 

Засгийн газрын зүгээс Гацууртын ордыг хамтран ашиглах нөхцлийг өмнөх уул уурхайн төслүүдээс арай өөрөөр оруулж ирсэн нь олны анхаарлыг татаад байна. Ашигт малтмалын тухай хуулиар хувийн компани өөрсдийн хөрөнгөөр хайгуул судалгааны ажил хийж, нөөцийг нь тогтоосон бол тухайн ордын  34 хувийг төр эзэмших эрхтэй. Үүний дагуу монголчууд бид хөрөнгө оруулахгүйгээр, бизнесийн хариуцлага хүлээхгүйгээр энэ ордод 34 хувиа эзэмших тухай яг одоо ярьж буй юм. Гацууртын ордод хэрэгжүүлэх гэж  буй "Тусгай төлбөртэй дүйцэх 34 хувь” хувилбар гээд байгаа нь төсөл хэрэгжүүлэгч "Сентерра гоулд” компанид орж  ирэх бүх орлогоос тусгай төлбөрөөр 34 хувь эзэмшинэ гэсэн үг. Энэхүү 34 хувьд ногдох ашиг нь 200 орчим  сая ам.доллар болно гэж урьдчилан тооцож байгаа ажээ. Гэхдээ энэ бол Гацууртын алтнаас манайд орох  нийт  ашиг, орлого  биш. Зөвхөн 34 хувьд ногдох ашиг. Компани бүх  хөрөнгөө  оруулаад, оруулсан хөрөнгөө бүрэн нөхөөд татварын дараах ашгийн тооцоолол гэж үзэж байна. Бодит  болон бодит  бус хөрөнгө оруулалт , үр  ашгаар нь тооцвол энэ санал стратегийн ордуудад төр хувь эзэмшихдээ хөрөнгө зарахгүй, эрсдэл  хүлээхгүй байх хамгийн оновчтой хувилбар гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.  Энэхүү хувилбарын үр ашгийн талаар  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт тайлбарлахдаа "Засгийн газар 34 хувь гэж санал оруулж ирсэн. Үүнийг тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай  роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломжтой. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл  роялти авна гэдэг нь 5 хувийн  суурь роялти,  5 хувийн өсөн нэмэгдэх   роялти гээд   нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийт 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх  2019 он хүртэл суурь  роялтигаа  2.5 хувь  болгож  бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан.  Тэгэхээр  хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл  ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний  татвар төлнө гэсэн үг.  Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л авч эхэлнэ. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс  хамаагүй ашигтай болж  таарна. Орд болгон дээр  хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай  роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголт хийх бололцоотой”  хэмээжээ. Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн барьсан танилцуулгад "Монгол Улсад нийтдээ 660 тэрбум төгрөг буюу 380 орчим  сая  ам.долларын татвар хураамж, 730 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа, ажил  үйлчилгээг үндэсний  компаниуд хийж, ажилтай орлоготой  болгоно” гэснийг өдөр тутмын сонинуудын тоймд дурдсан байна.

Баялагтай орон баларсан тухай  дээр дурдсанчлан хэрэв зөв цагт нь ухаалаг бодлогоор ашиглаж чадвал улсынхаа хөгжилд түлхэц болсон жишээ ч бий. Ер нь бид үнэнтэй нүүр тулах дургүй хүмүүс. Хэрэв Засгийн газрын ажлын хэсгийнхний дээрх аргачлалаар Гацууртыг хөдөлгөх шийдвэрийг УИХ гаргачихвал өнөөх алдарт Оюутолгой, Тавантолгойгоос өмнө туйлдсан эдийн засагт том дэмжлэг болно гэж үзэх эдийн засагчид ч олон байна. Өнгөрсөн хугацаанд Гацууртын ордын хайгуулын ажилд 49,7 сая ам.доллар зарцуулсан тухай тайланг компаниас гаргажээ. Тэд анх төслийн 20 хувийг Монголын төр эзэмшихийг санал болгосон. Гэвч УИХ хуулийнхаа дагуу  хамгийн дээд хэмжээ болох 34 хувийг эзэмшихийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу өнгөрсөн гуравдугаар сараас хойш хэлэлцээр хийж зөвшилцөлд хүрээд байгаа нь энэ юм. Гэхдээ  Оюутолгой төслийн алдаан дээрээсээ сургамж авч төсөлд нэг ч төгрөг зарлагадахгүй, үйл  ажиллагааных нь туршид хариуцлага хүлээхгүйгээр татварын  аргаар 34 хувиа эзэмших Засгийн газрын хувилбар дээр УИХ дахь  намын бүлгийнхэн саналын зөрүүтэй байгаа. МАН-ын бүлгийнхэн Гацууртын төслийг төрийн оролцоогүйгээр бизнесийн зарчмаар  явуулах нь зүйтэй гэж байгаа бол "Шударга ёс” эвслийнхэн 100 хувь төрийн мэдэлд байх ёстой зэргээр олон янзын байр суурь илэрхийлж буй. УИХ дахь намын бүлгүүд зөрүүтэй байр сууриа энэ долоо хоногт цэгцэлнэ гэсэн хүлээлт үүсчээ. 

Одоо бидэнд нэг л зүйл дутагдаж байна. Хангалттай ярьж, хангалттай улстөржсөн. Тиймээс хэрэв ашигтай гэж үзэж байгаа бол Гацууртын төслийг хөдөлгөчихвөл хөрөнгө оруулагчдаас авсан муу нэрээ сайжруулж, улсынхаа эдийн засгийг ч дэмжсэн цагаа олсон шийдвэр байж мэдэх юм. Бид энэ бөмбөрцөгт ганцаархнаа баялагтайгаа үлдсэн мэт аашилж болохгүйг улам бүр хавтгай болж буй дэлхий харуулж  байна. Хөрөнгө оруулагчдыг  өөрсдийнхөө  байр суурьт тавиад  үзсэн ч  тэд нэг төслийг хэрэгжүүлж эхлэхийн тулд есөн жил  хүлээнэ гэдэг амар биш.

Гэхдээ удаан хүлээлгэсэн гээд хамаг юмаа гадныханд зүгээр алдаж болохгүй. Хэрэв Засгийн газрын ажлын хэсгийнхний  хувилбар боломжтой гэж үзээд өнөөдөр шийдвэр гаргавал маргааш эхлэх төсөл Гацуурт юм билээ. Тэнд 1000 гаруй хүн ажил эхлэхийг хүлээж байна. Төр улстөржилгүй, барьцаа, тохиролцооноос ангидаар шийдвэрээ хурдан гаргахыг ард түмэн хүсч буй юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Стратегийн орд ашиглах шинэ хувилбар буюу Гацууртын 34 хувь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани