Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын 34 хувь Оюутолгой шиг дарамт болох уу

Гацууртын  төсөлд  төр 34 хувь эзэмших саналыг Засгийн газрын ажлын хэсгээс УИХ-д өргөн барьсан нь улстөрч болон судлаачдын дунд маргаан дагуулаад байна. Үүнээс болоод УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа нь Гацууртыг  Тавантолгойн араас бас талцуулж эхэллээ. Засгийн газраас оруулж ирсэн саналаар бол Төр Гацууртад 34 хувь эзэмшсэн тохиолдолд 34 хувьтайгаа дүйцэх хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэдгээрээ судлаачдын аанхаарлыг татаж байна. Өмнө нь Оюутолгойд Монголын төр 34 хувь эзэмших шийдвэрийг УИХ-аас гаргахдаа энэ хувьдаа дүйцэх хэмжээний хөрөнгө оруулахаар заасан. Үүнээс болоод Оюутолгой төсөлд шаардлагатай их хэмжээний хөрөнгө, зардал болон шаардлагатай бүх зээлүүдэд  Төр 34 хувьдаа ногдох бүх эрсдэл, зардал, зээлийн хүүг нь хамтдаа үүрч буй. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийнхэн "даахгүй нохой булуу хураана” гэгчээр төр Стратегийн том ордуудад хувь эзэмшиж, бизнесийн эрсдэл хүлээх шаардлагагүй гэж үзэж байгаа билээ.

Харин энэ удаад төр Гацууртын ордод  34 хувь эзэмшихдээ хөрөнгө оруулахгүй, зардал болон зээлд нь оролцохгүй, хариуцлага  хүлээхгүй байх шинэ  хувилбарыг оруулж ирсэн нь Оюутолгойгоос сургамж авсан төрд ашигтай хувилбар хэмээн Засгийн газрын Ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газраас зохион байгуулдаг "Сайдын цаг” –аар мэдээлэл хийхдээ  Гацуурт төсөлтэй холбоотой төрийн эзэмших 34 хувьтай холбоотой асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

-Гацууртын төслийн  34 хувийг төр татвар, төлбөр  хэлбэрээр эзэмших саналыг Засгийн газраас өргөн барьсан. Энэ нь Монгол улсад ямар ашигтай юм бэ ?

 -Засгийн газраас өргөн барьсан тогтоол нь хоёр заалттай. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн  орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ  тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа  тогтоол гаргаж  байсан.

Гацууртын хувьд   сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулсан. УИХ үүнийг шаардлагагүй гэж үзээд  шийдээгүй.  Тусгай роялти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа  асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт байгаа. Энэ дагуу Засгийн газар 34 хувь гэж санал оруулж ирсэн. Үүнийгээ тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай  роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл  роялти авна гэдэг нь 5 хувийн  суурь роялти,  5 хувийн өсөн нэмэгдэх   роялти гээд   нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх  2019 он хүртэл суурь  роялтигаа  2.5 хувь  болгож  бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан.  Тэгэхээр  хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл  ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний  татвар төлнө гэсэн үг.  Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна.  Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс  хамаагүй ашигтай болж  таарна. Орд болгон дээр  хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай  роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх бололцоотой.

Стратегийн орд дахь төрийн эзэмших

 51 ба 34 хувийн ялгаа юу вэ

УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа Тавантолгой, Гацуурт зэрэг төсөл дэмжигдсэн тохиолдолд эдийн засгийн хүндрэлээс гарахад том хувь нэмэр оруулна гэж үздэг.  Энэ хоёр том төслөөс хамгийн түрүүнд  үр нөлөө үзүүлэхэд бэлэн байгаа нь  Гацуурт төсөл хэмээн эдийн засагчид үзэж байна. Гацуурт нь 2006 оноос хойш УИХ, Засгийн газрын шийдвэрийг хүлээн хүлээгдэж буй ордуудын нэг.  УИХ энэ хавар Гацууртыг стратегийн ордод оруулснаар хуулийн дагуу төр хувь эзэмших нь тодорхой болсон. Гацууртын ордыг төр өөрийн хөрөнгөөр нээж олж нөөцийг нь тогтоогоогүй. Тиймээс  төр дээд тал нь 34 хувь эзэмшихээр Ашигт малтмалын тухай хуульд заасан. Хэрэв Тавантолгой, Цагаансуварга шиг төр өөрийн хөрөнгөөр энэ ордыг олж, нээж, нөөцийг нь тогтоосон бол 51 хувь хүртэл эзэмших боломжтой байжээ.  

Өнөөдөр УИХ-аар баталсан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой 15 болон нөөц 39 орд бий. Үүнээс Оюутолгой бол  Канадын хөрөнгө оруулалттай "Айвенхау майнз” компани анх өөрсдийн хөрөнгөөр нөөцийг нь олж, тогтоосон анхны  Стратегийн орд. Харин хоёр дахь нь Гацууртын алтны орд бөгөөд Сентерра гоулд компани энэ ордыг Стратегийн орд болгох санал тавьснаар ийнхүү төр хувь эзэмшихээр болоод байгаа юм. Тиймээс төр Гацууртад 34 хувь эзэмшсэн тохиолдолд "Оюутолгой” төсөл шиг төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гарган, бизнесийн эрсдэлд орох вий гэсэн болгоомжлол улстөрчдөд бий.  Гацууртыг гацааж магадгүй ганц болгоомжлол нь ч үүнээс үүдэлтэй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн гэрээнээс сургамж авч, алдааг давтахгүй гэсэндээ Гацуурт төсөл дээр тухайн компаниас авах татвар төлбөрийг нэмэгдүүлэх замаар 34 хувиар эзэмших хувилбарыг санал болгосон. Тэдний тайлбарлаж буйгаар хэрэв "тусгай төлбөр=34%” гэсэн энэ хувилбар УИХ-аар дэмжигдвэл төр ямар ч хөрөнгө гаргахгүйгээр 34 хувиа эзэмших боломжтой болж байгаа юм.

Төрд ногдох хувийг татвар, төлбөртэй дүйцүүлэн тогтоох энэ хувилбарыг цаашид бусад Стратегийн ордууд дээр ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэхдээ орд бүрийн онцлогоос шалтгаалан төрийн эзэмших хувь хэмжээ 0-34 хувь болон 0-51 хувийн хооронд байна. Тухайлбал, Цагаансуваргын зэсийн ордыг социализмын үед улсын хөрөнгөөр нээж, нөөцийг нь тогтоосон тул төр 51 хувь эзэмших ёстой байсан. Харин Оюутолгой, Гацууртын ордын хувьд хувийн компаниуд өөрсдөө нөөцийг нь нээж, тогтоосон тул төр дээд тал нь 34 хувь эзэмшихээр хуульд заасан байдаг ажээ. 

 

zaluu.com

Гацууртын 34 хувь Оюутолгой шиг дарамт болох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани