Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Яаралтай” гэх тодотголтой Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэхийг бүлгүүд дэмжлээ

“Яаралтай” гэх тодотголтой Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэхийг бүлгүүд дэмжлээ Засгийн газраас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. "Яаралтай” дэгээр хэлэлцүүлэхээр төлөвлөсөн энэ төсөл УИХ-д ирээд хоёр долоо хоносон ч хэлэлцэж эхлээгүй л байна.

Уг төсөлд Гацууртын ордын 34 хувийг төр эзэмших саналыг тусгасан нь УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн анхаарлын төвд байна. Энэ төслийг УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх асуудлаас хойшлуулсан. МАН-ынхан өчигдөр болсон бүлгийн хурлаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ.  

МАН-ЫН БҮЛЭГ төслийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр үндсэн шаардлага тавьж байгаа гэж бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа мэдээллээ. "Нэгдүгээрт, 34 хувийг төр үнэгүй эзэмших ёстой. Хэрвээ 34 хувийг төр үнэгүй эзэмшихийг зөвшөөрөхгүй тохиолдолд тусгай төлбөр гэж нэрлэгдэж байгаа 3 хувийг 3-6 хувь хүртэл нэмэгдүүлэх ёстой. Уул уурхайн томоохон төслүүдийг явуулах ёстой, ингэхдээ Монгол Улсын эрх ашигт нийцсэн гэрээ хэлцлүүдийг хийх ёстой гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Харин

АН-ЫН БҮЛЭГ хурлаараа Гацууртын асуудлыг хэлэлцээгүй аж. Бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж "Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн 34 хувийг төр эзэмших бөгөөд үүнтэй тэнцэх хэмжээний тусгай төлбөр авахаар төсөлд тусгасан. Хэрэв 34 хувийг төр эзэмшинэ гэвэл ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ, татвар төлнө гэх мэтээр санхүүгийн хэрэгцээ шаардлага гарах нь учир эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбар нь ашигтай хэмээх анхны байр сууриндаа хэвээр байна” гэж мэдээлсэн.

"ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ МАН-ын бүлэг Гацууртын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас өнгөрсөн долоо хоногт хойшлуулах санал тавьсан. Завсарлагатай холбоотой нэлээд олон асуудал тодорхой болох байх. Эвсэл том ордууд дээр төрийн мэдлийн хувь хэмжээ байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Одоо ч энэ байр сууриа хадгалсан хэвээр гэж бүлгийн дарга Н.Батцэрэг ярилаа.
"Яаралтай” хэмээн тодотголтой энэ төслийн талаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд ийн байр сууриа илэрхийлж, УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг нь нээж өгч байна.

Төр Гацууртын ордод  34 хувь эзэмшихдээ хөрөнгө оруулахгүй, зардал болон зээлд нь оролцохгүй, хариуцлага  хүлээхгүй бөгөөд түүний оронд тусгай төлбөр авах шинэ  хувилбарыг оруулж иржээ. Энэ талаар:

ЗГХЭГ-ЫН ДАРГА С.БАЯРЦОГТ "Сайдын цаг” –аар өнгөрсөн пүрэв гаригт мэдээлэл хийхдээ "Засгийн газраас өргөн барьсан тогтоол нь хоёр заалттай. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн  орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ  тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа  тогтоол гаргаж  байсан.

Гацууртын хувьд сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулсан. УИХ үүнийг шаардлагагүй гэж үзээд  шийдээгүй.  Тусгай рояалти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа  асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт бий. Энэ дагуу Засгийн газар 34 хувь гэж санал оруулж ирсэн.

Үүнийгээ тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай рояалти авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэж Ажлын хэсэг санал гаргасан. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа.

Тэгэхээр 34 хувиа авсан ч гурван хувийн нэмэгдэл рояалти авна гэдэг нь таван хувийн суурь рояалти,  5 хувийн өсөн нэмэгдэх роялти гээд   нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манай улс   2019 он хүртэл суурь  рояалтигаа  2.5 хувь  болгон  бууруулсан, өсөн нэмэгдэх рояалтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан.

Тэгэхээр  хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл  ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний  татвар төлнө гэсэн үг.  Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай рояалтиг газар ухаж эхэлснээс хойш аваад эхэлнэ.

Ингээд бодоход бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс  хамаагүй ашигтай болж  таарна. Орд болгон дээр  хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай  роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх бололцоотой” хэмээн тодорхой тайлбарласан.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн том төслүүд УИХ-д ирээд гацах нигууртай болоод байгаа. Харин Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох төслийн талаар нам, эвслийн бүлгүүд энэ долоо хоногийн эхэнд нааштай мэдээллүүд өгч байна.

 

Э.Энхмаа

“Яаралтай” гэх тодотголтой Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэхийг бүлгүүд дэмжлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани