Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бид алийн болгон “Петро чайна Дачин Тамсаг”-ийн толгойг илэх вэ дээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхvv тэргvvтэй Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Газрын тосны газар тvvнчлэн хэвлэл мэдээллийнхэн багтсан томоохон ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрvvдэд Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутагт газрын тосны олборлолт явуулдаг БНХАУ-ын "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 19, 21 дvгээр талбайн ажил байдалтай газар дээр нь танилцаж, хууль ёсны шаардлага тавиад ирэв.
"Петро Чайна Дачин Тамсаг” нь Дорнод Монголын тал нутагт 23 жил vйл ажиллагаа явуулахдаа гэрээгээр хvлээсэн vvргээ огтхон ч биелvvлэлгvй өнөөдрийг хvрээд байгаа. Тухайлбал Бvтээгдэхvvн хуваах гэрээний дагуу Баянхошуу боомт хvртэл 210,7 км хvнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттай засмал зам, Бичигтийн боомтын чиглэлд 139 км сайжруулсан шороон зам барих, монгол ажилчдыг квотын дагуу ажиллуулах зэрэг vvргээ биелvvлэхгvй байгаа. МХЕГ-аас энэ мэт зөрчлvvдэд нь 560 сая төгрөг, нийслэлийн Нийгмийн даатгалын газраас нэг тэрбум 400 сая төгрөгийн торгуулийг тавьсан нь дээрх зөрчлvvдтэй холбоотой. Эдгээр зөрчлvvдийг арилгах шаардлага тавих vеэр нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхvvгээс дараах тодруулга ярилцлагыг авлаа.

-Та дөнгөж сая "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн олборлолтын 19 дvгээр талбайд ажил хариуцаж байгаа хvмvvстэй нь уулзаж тодорхой шаардлага тавиад гарч ирлээ. Таны шаардлагыг аль хэр хvлээж авч байна?

-Тамсагийн газрын тос олборлолтын 19 дvгээр талбайд төрийн захиргааны тодорхой байгууллагуудын төлөөллvvдийг байлцуулан асуулга, шаардлага тавихад "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 19 дvгээр талбайн дэд захирал нь бидэнд явуулж байгаа vйл ажиллагаагаа танилцуулж, хариулт өглөө. Бидний зvгээс тавьж байгаа шаардлага бол ерөөсөө тодорхой. Бид энд гурван чиглэлээр асуудал тавьж байгаа. Нэгдvгээрт Монголд 23 жил vйл ажиллагаа явуулахдаа сvvлийн жилvvдэд газрын тосны олборлолтоо огцом нэмэгдvvлсээр байгаа "Петро Чайна Дачин Тамсаг” компанийг Бvтээгдэхvvн хуваах гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлж Бичигтийн боомтын чиглэлд 139 км сайжруулсан шороон зам, харин Баянхошуу боомтын чиглэлд хvнд даацын тээврийн хэрэгсэл зоочих зориулалттай, Олон улсын ангилалын 210.7 км засмал замаа барьж, Монгол Улсад хvлээлгэж өгөх гэрээгээ биелvvлээч ээ гэсэн шаардлага тавилаа. Өмнө нь энэ гэрээ хоёр удаа зөрчигдсөн.

-Хэзээ яаж зөрчигдсөн хэрэг вэ?

-За эхний гэрээгээр энэ замыг 2013 оны есдvгээр сард хvлээлгэж өгөх ёстой байсан ч биелvvлээгvй. Хоёрдугаар гэрээ ёсоор 2014 оны 10 дугаар сарын 31-нд хvлээлгэж өгөх байсан ч бас л Монголчуудыг молигодоод өнгөрсөн. Өнөөдөр энд тодорхой асуудал шийдэх хvн байхгvй байгаа болохоор миний хувьд асуудалд урьдын байдлаар хандахгvй шvv гэдгээ л танилцууллаа. Тэр нь юу вэ гэвэл урьдах хоёр удаа дандаа Хятадын талаас өгсөн гэрээний төсөл дээр манайхан саналаа тусгаад байгуулдаг байсан бол энэ удаа гурав дахь гэрээг Монголын Зам тээврийн яамны боловсруулсан гэрээний төслийн дагуу байгуулах шаардлагатай гэдгийг л дээрх орлогч дарга гэдэг нөхөрт хатуухан санууллаа.

-Хятадууд цаг хожиж, бултаж зугатаад байхыг бодоход энэ 210.7 км засмал зам ер нь тийм их өртгөөр босч байгаа хэрэг vv?

-Энэ зам нийтдээ 90 сая ам. доллараар босох зам байгаа юм. Сая орлогч даргынх нь хэлж байгаагаар бол энэ оны 10 дугаар сард 107 км-ыг нь, vлдсэн 103 км замыг нь 2016 оны 12 дугаар сард барьж дуусгаад хvлээлгэж өгнө гэсэн амлалт өгч байна. Гэхдээ бид одоо урьдных шиг эдний хоосон амлалтад итгэсээр, Дорнод Монголын их тал нутгийг эдний хvнд даацын тээврийн хэрэгслийн дугуйд талхлуулж, цөл болохыг нь хараад суугаад байж яагаад ч болохгvй. Та бvхэн сая энд ирэхдээ харсан л байх. "Петро Чайна Дачин Тамсаг”-ын зөвхөн энэ 19 дvгээр талбайгаас өдөр бvр 26-40 тоннын даацтай 70-75 машин газрын тос урагш нь зөөж байна. Хятад жолооч нар дураараа уралдан зам гаргаад давхиж байна. Ямар их тоосжилттой байгааг газар дээр нь харахаар ирсэн боловч өчигдөр, уржигдар их бороо ороод газар их дэвтсэн байна. Гэхдээ л өнөөдөр өглөөхөн тэнгэр цэлмэсний дараа тэр дороо эхний тоос босоод эхэлсэн байна. Тvvнээс гадна хамгийн ноцтой нь сая бидэнд vзvvлсэн кино танилцуулгаас харвал эд нар ерөөсөө анхнаасаа л 90 сая ам. доллар зарлагдан Монголд vлдэх засмал зам тавихын оронд, 46 сая ам. доллараар газар доогуур газрын тос урагш нь дамжуулах хоолой барих төлөвлөгөөтэй байсан шиг байна. Сая тэр тухай тодорхой гарч байна. Тэр хоолойгоор Монголын газрын тосыг хараа хяналтгvй урсгахаар улайрч эхэлсэн нь ч тодорхой харагдаж байна.

-Мэдээж хятадууд Монголын говиос маш их ашиг олохын тулд газрын тосны энэ том төслийг эхлvvлсэн нь тодорхой. Гэтэл хvний нутагт 90 сая ам. доллараар засмал зам тавьж байснаас 46 сая ам. доллараар газар доогуур хоолой тавиад Монголын газрын тосыг ховх сорохыг л урьтал болгох нь тодорхой. Асуудал ингэж эргэвэл бид юу хийж чадах вэ?

-Хамгийн гол нь бид дэлхий нийтээр хvлээн зөвшөөрөгдсөн Бvтээгдэхvvн хуваах гэрээ байгуулан ажиллаж байгаа хуулийн хоёр субьект учир бvх зvйл гэрээний дагуу л явах ёстой. Тэр гэрээнд хятадууд засмал зам тавих тухай тодорхой заалт бий. Бид тvvнийгээ биелvvлэхийг л эднээс хатуухан шаардах эрхтэй. Энэ 210.7 км засмал зам бол Монголын хувьд стратегийн ихээхэн ач холбогдолтой зам юм. Хуульд засмал замыг орон нутгийн чанартай, улсын чанартай, Олон улсын чанартай гэж гурав хувааж vздэг. Хоёр улсын хилийг холбож байгаа аливаа зам Олон улсын шинж чанартай байдаг. Тэгэхээр дээрх 139 км сайжруулсан шороон зам, 210.7 км хvнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттай засмал замууд хоёулаа Олон улсын шинж чанартай зам болох юм. Тvvнээс гадна Монгол Улсын 1000-ны зам буюу улсын чанартай замтай тун ойрхон буюу 26-хан км ойрхон огтлолцох учраас бидэнд стратегийн маш чухал ач холбогдолтой юм. Дээр нь зvvн бvсийн аялал жуулчлалын томоохон маршрут болох Буйр нуураас 80 хvрэхгvй км ойрхон өнгөрч байгаа учир 1000-ны замтай холбочихвол аялал жуулчлалын бас нэгэн томоохон бvс нутаг бодитойгоор бий болох зэрэг олон чухал ач холбогдолтой. Дээр нь одоо яригдаж эхлээд байгаа Алтанбулаг-Замын-Vvдийн хурдны замтай ч ирээдvйд холбогдох бvрэн боломжтой учир бид энэ чухал ач холбогдолтой замыг ямар ч гэсэн бариулахын тулд бvх л хvчин чадлаараа зvтгэнэ. Нөгөө талаар бид "Хар алт” болсон газрын тосоо Бvтээгдэхvvн хуваах гэрээний дагуу ихээхэн алдагдалтай арга буюу хятадуудад өгч байгаа болохоор ядаж л энэ замыг бариулж бага ч гэсэн Монголдоо vлдэцтэй ажиллах ёстой.

-Бvтээгдэхvvн хуваах гэрээ ёсоор Тамсагийн ордын газрын тосоос Монгол Улс аль хэр юм олж авдаг юм бэ дээ?

-Мэдээж газрын тосны салбар гэдэг бол маш их өртөг зардалтай vйл ажиллагаа гэдэг нь ойлгомжтой. Миний мэдэж байгаагаар "Петро Чайна Дачин Тамсаг” компани нь Канадын хөрөнгө оруулалттай "Соко Тамсаг” ХХК-ийн гэрээг шилжvvлэх байдлаар 2005 оны наймдугаар сард худалдаж авсан.

Өнөөдөр олборлолт явуулж байгаа Тамсагийн 19 дvгээр талбай нь 7764 км квадрат талбайтай бол 21 дvгээр талбай нь 9710 км квадрат талбайг хамран оршдог томоохон орд гэдэг нь тодорхой юм. Бvтээгдэхvvн хуваах гэрээ ёсоор "Петро Чайна Дачин Тамсаг” компани нь борлуулалтын орлогын 40 хувийг шууд Өртгийн зардал хэмээн маргах эрхгvйгээр авдаг. Тэгээд vлдсэн 60 хувиасаа хоёр талууд тухайн vеийн өртөг, зардал, ашиг орлогын байдлаасаа шалтгаалан Монголын Засгийн газарт ногдох ашиг орлогыг хуваарилдаг болов уу. Надад ирсэн мэдээллээр 2014 оны эцсийн байдлаар Монгол Улсын Засгийн газарт нийтдээ 443 сая ам. долларын газрын тосны орлого орж ирснээс 20 сая ам. долларын роялти багтсан байдаг.

-Та саяын ярилцлагын vед зарим vед дуугаа нэлээн чан­­гаруулж байна лээ. Тэгэхгvй бол хятадууд vгэнд тань орохгvй юм шиг санагдсан уу?

-Энэ ажилд улстөрчдийн аливаа амбиц, лобби бус эх оронч сэтгэлгээ, Монгол Улсад vлдэж хоцрох vр өгөөжийг нь л тvрvvлж харах ёстой юм. Миний хувьд дуугарах юман дээрээ хэнээс ч хараат бусаар дуугарч vгээ хэлж, vзэл бодлоо илэрхийлэх ёстой л гэж бодож явдаг. Тийм ч учраас саяын орлогч даргад "Ажил хариуцдаг, эрх мэдэлтэй хvмvvсдээ дамжуулан хэлж, 14 хоногийн дотор Зам тээврийн яамныхантай хэлэлцээрт яаралтай ор” гэдэг шаардлага л тавьсан. Хэдийгээр бидэнд өнөөдөр гадны хөрөнгө оруулагчид хэрэгтэй байгаа ч тэртэй тэргvй хохиролтой байгуулдаг гэрээн дээрээ байгаль орчноо сvйтгvvлж, хэдий болтол давхар хохирсоор байх юм бэ. Хоёр тал анхнаасаа байгуулсан гэрээн дээр "Хятадын тал vvргээ биелvvлэхгvй бол газрын тосны тээвэрлэлтийг зогсооно” гээд маш тодорхой заачихсан байгаа. Би өөрөө хуульч хvн. Хоёр тал эрх тэгш эрхтэйгээр байгуулсан гэрээгээ аль нэг тал нь ханган биелvvлээгvй тохиолдолд ямар хариуцлага хvлээх ёстойг сайн мэднэ. Би хуулийн дагуу л бvх асуудалд хандаж байгаа учраас ийм зоригтой, итгэлтэй байгаа хэрэг юм. Бид дээрх гэрээний vvргийг хатуухан шаардаж хугацаандаа замаа барихгvй бол газрын тосны тээвэрлэлтийг нь зогсоох эрх хуулийн дагуу Монголын талд бий. Бид алийн болгон томоохон хөрөнгө оруулагч юм гэж "Петро Чайна Дачин Тамсаг”-ийн толгойг илэх вэ дээ, тийм vv.

-"Петро Чайна Дачин Тамсаг”-ынхан газар доогуур газрын тос дамжуулах хоолой барих асуудлыг нь манай УИХ-ын зарим гишvvн лоббидож байгаа талаар сvvлийн vед зарим тvвшинд яригдаж байгаа. Би vvнийг сэтгvvлчийн эрэн сурвалжлах, хардах эрхийнхээ хvрээнд асууж байна л даа?

-Тэр талаар одоогоор надад тодорхой хэлэх зvйл алга. Гэхдээ энэ асуудлыг анхаарлын гадна орхичихно гэсэн vр биш. Зvгээр сая нэг дарга нь хэлэхдээ "46 сая ам. доллараар хоолойг тавих, 90 сая ам. доллараар зам тавих хоёр бол тусдаа асуудал шvv” л гэж байна лээ. Гэхдээ бид ажлын хэсэг дээрээ нарийвчлан судалж vзнэ. Таны хардаж асууж байгаа нь буруу биш. Төрийн эрх бvхий байгууллагуудын нөлөө бvхий хvмvvсийн хvчтэй лобби явж байгаа нь ч vнэн. Тэр ч байтугай манай ажлын хэсэг цаашаа vргэлжлэн ажиллаж чадах уу гэдэгт ч эргэлзээ төрж байгаагаа нуухгvй.

-Уучлаарай. "Петро Чайна Дачин Тамсаг”-ийн асуудлаар Өргөдлийн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдлаа л гэж сонсож байснаас тэр ажлын хэсэгт ямар гишvvд орсныг сайн мэдээгvй юм байна?

-Иргэдээс ирvvлсэн гомдлын дагуу "Петро Чайна Дачин Тамсаг”-ийн vйл ажиллагаатай танилцах, дvгнэлт гаргах vvрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн тавдугаар сард байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар би өөрөө, гишvvдээр нь уг нь Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар ажиллаж байгаа. Ажлын хэсэг Газрын тосны газар, Зам тээврийн яам, Уул уурхайн яам гээд бусад яам агентлагуудтай хамтарч нөхцөл байдлуудыг шалгаж байгаа юм. Ерөнхийдөө газрын тос байж болзошгvй 31 талбай байдаг юм байна. Тэр талбайн 26-д нь хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харин олборлолт хийж байгаа хоёр компани байгаа. Vvний нэг нь "Петро Чайна Дачин Тамсаг” компани юм.

-Та сая ажлын хэсгийн vлдсэн хоёр гишvvндээ жаахан итгэлгvй байх шиг анзаарагдлаа. Юу болсон юм?

-Нуух юм байхгvй. Уг нь энд бид гурвуулаа ирэх ёстой байсан. Гэтэл нэг гишvvн нь албан ёсоор чөлөө авсан. Харин нөгөөх нь замаасаа буцчихсан. МАН-ын удирдлагуудын зvгээс ч Д.Сарангэрэл гишvvнд шахалт vзvvлж байгаа дуулдсан. Гэхдээ УИХ дээр болон намуудын зvгээс ямар ч дарамт, шахалт ирсэн надад буцах зам байхгvй. Энэ замыг заавал тавиулна. Миний ард Монголын ард тvмэн байгаа. Харин тэр газар доогуур, Монголын хар алтыг хяналт, шалгалтгvй, хараа замбараагvй урсгах хоолойг лоббидож байгаа эрхмvvд хожмын өдөр шударга шvvх байгаа шvv гэдгийг л мартаж болохгvй.
Эх сурвалж:
Бид алийн болгон “Петро чайна Дачин Тамсаг”-ийн толгойг илэх вэ дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани