Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хан ресурс”-ийн 100 сая ам.долларыг нь “өгчихөөч”

"Хан ресурс”  100 сая ам.доллараа дахин нэхэмжилжээ 

Канадын "Хан ресурс” компани  өнгөрсөн гуравдугаар сард  олон улсын арбитрийн шүүхээр ялалт байгуулж, манай улсаас 100 сая ам.долларын нөхөн олговрыг авахаар болсон.

Анх 2009 онд урт нэртэй хууль батлагдсантай холбогдуулан Монголын төрд тус компанийн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан ураны хайгуулын ордыг "төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн”  гэх нэрийн дор эзэмшлийнх нь 58 хувийг 22 хувиар бууруулж, эзэмшлийн лицензийг нь шилжүүлснээс үүдэн маргаан дэгдсээр арбитрын шүүхээр хоёр жил орчим дуншсаны дараа ийнхүү "Хан ресурс”-ийн талд асуудал шийдэгдсэн юм.

Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг  мөнгөний хүү өдөртөө 6 мянга гаруй  ам.доллараар үржигдэн өснө гэдгийг онцлон мэдээлж байсан ч  засгийн газрын зүгээс "Хан ресурс” компанийн эсрэг арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэнээр асуудал тэгсгээд замхарсан.

Яг үнэндээ замхарсан гэхээсээ илүүтэйгээр манай улсын зүгээс "Хан ресурс”-т луу унжина гэдгээ албан ёсоор мэдэгдэж, асуудлыг саармагжуулах түвшин лүү түлхсэн гэсэн үг.

Гэсэн ч  авах хүний гар алд дэлэм сунахын үлгэрээр  "Хан ресурс”  энэ сарын 12-ны өдөр олон улсын Арбитрын шүүхээр тогтоосон нөхөн төлбөрийн шаардлагыг баталгаажуулах хүсэлтээ  АНУ-ын  Колумб мужийн шүүхэд гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Мэдэгдэлдээ "Нөхөн төлбөр хууль ёсны бөгөөд одоо төлөгдөх цаг нь болсон. Бид нөхөн төлбөрөө авах "нөхөрсөг” аргуудыг ашигласаар байх болно” хэмээн онцолж, хүүгийн тоолуур гүйсээр 4 сая ам.долларт хүрснийг мөн дуулгаад амжиж.

Ингэснээр манай улс  "Хан ресурс”-д  ойрын хугацаанд 104 сая орчим ам.долларыг төлөх шаардлага үүсэж буй юм.

Нэг хоногийн настай хэлэлцээр буюу "хачин” уулзалтууд

Гуравдугаар сард гарсан арбитрийн шүүхийн шийдвэр гарч,  Монгол улс  хүчингүй болгуулах алхам хийнэ гэдгээ дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн. Тодруулж хэлбэл, "Хан ресурс” компанийн захирал  Жим Доак  манай улсад  нас барж, гэр бүлийнхний мэдэгдэл болон  шүүхийн шинжилгээний анхан шатны хариугаар "Гадны шалтгаангүй” гэх хариу гараад байсан эгзэгтэй үед эл мэдэгдлээ хийсэн билээ.

Уг мэдэгдэлд дурдсанаар бол манайх асуудлыг эв эеэр шийдвэрлэхээр хичээн, холбогдох төлөөлөгчидтэй хэлэлцээр хийсэн боловч нэг талын  буюу "Хан ресурс” компанийн санаачлагаар өнөөх хэлэлцээр нь цуцлагдсан юм байх.

Хамгийн сонирхолтой нь хэлэлцээрийг өнгөрсөн сарын дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хийсэн мөртлөө маргааш нь буюу 22-нд цуцалж орхижээ. Тиймээс манай засгийн газрын эгдүү нь хөдөлж, хууль зүйн яамаараа мэдэгдэл  гаргуулсан нь тэр байлаа. 

Харин 23-ны өглөө юу боллоо, "Хан ресурс”  компанийн захирал  Жим Доак  "Blue skу” зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтайгаар олдсон.  Хэн хүнд  түүний үхэл сэжиг төрүүлж, Монголын талыг эвгүйдүүлж мэдэхээр байсан  гэнэтийн нас баралтын шалтгааныг гэр бүлийнхэн нь "өвчний улмаас” хэмээн тайлбарласнаар, багахан санаа амраасан гэхэд болно.

Өөрөөр хэлбэл, гурав хоногийн дотор арбитрийн шүүхийн шийдвэрийг харьцангүй уян хатан байдлаар эргүүлэх нөлөө бүхий хэлэлцээр байгуулж, өнөөх нь цуцлагдаж, дараа нь , "Хан ресурс”  компанийн захирал  Жим Доак   өвчний улмаас нас барсан  үйл явдлууд өрнөжээ.

Мөн энэ үеэр  буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр "Хан ресурс”-ийн төлөөлөгчид Уул уурхайн сайд Р.Жигжидтэй уулзсан бөгөөд танайх гэрээгээ эрт дуусгасан тул нөхөн төлбөрөө хүчингүй болгох талаар бодох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Эл мэдээллийг "Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал саяхан гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Эндээс харахад,  "Хан ресурс” арбитрийн шүүхийн шийдвэр гарсан даруйд нөхөн төлбөрөө авах хүсэлтийг албан ёсоор илэрхийлж эхэлсэн байхад манайхаас харин "өгөх боломжгүй” гэсэн байр суурин дээрээ нам гэдийж, эргэлзээтэй уулзалтууд зохион байгуулсаар цаг хожих маягаар өдийг хүргэсэн дүр зураг харагдана.

Гэсэн ч төлнө

Дубайд үзэглэгдсэн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах  асуудал олон улсын түвшинд манай улсын нэр хүндийг өргөж, зээлжих зэрэглэл өсөхийн зэрэгцээ ноён  ногооны үнэ суларч буй талаарх таатай мэдээлэл явж буй.

Түүгээр ч зогсохгүй олон улсад Монгол улсын нэр хүнд өсөж буйтай холбогдуулан өнгөрсөн жил урд хөршийн төрийн тэргүүн Си Зиньпиний айлчлалынхаа үеэр амласан  нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн сувгийг ойрын хугацаанд нээх  талаар засгийн газрын түвшинд яригдаж буй талаар бор шувуу нисэж байгаа.

Гэтэл "Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал "Нөхөн төлбөр хууль ёсны бөгөөд одоо төлөгдөх цаг нь болсон. Бид нөхөн төлбөрөө авах нөхөрсөг аргуудыг ашигласаар байх болно” хэмээн онцолсон нь  бидний арайхийж олж авсан багахан нэр хүндийг салхинд хийсгэсэнтэй адил үйлдэл болов. Гэхдээ тэдний буруу ч гэж юу байхав.

Энэ тохиолдолд гадны хөрөнгө оруулагчдын нүдэнд арбитрийн шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, нөхөн олговрын мөнгийг өнөө хүртэл өгөхгүй гүрийж суугаа Монгол улсын үлгэрлэл ямар байдлаар харагдах нь тодорхой.

Уг нь  он гарахаас өмнө манайд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 400-600 сая ам.доллар орж ирнэ  гэх мэдээллийг Ерөнхий сайд өгч байсан. Түүнчлэн Оюутолгойн татварын маргаантай байсан 30 сая ам.доллар өнгөрсөн сарын сүүлээр Татварын ерөнхий газрын дансанд шилжин ирсэн  мэдээ ч буй.  Манайх уг мөнгийг төлөх ямар ч  боломжгүй байгаа гэхэд бас чиг өрөөсгөл асуудал.

Эцэст нь хэлэхэд, арбитрийн шийдвэр бол арбитрийн л шийдвэр. Бид энэ мөнгийг төлж байж л асуудал шийдэгдэнэ гэдгийг уг нь холбогдох албаныхан ухаж баймаар. Гадны хөрөнгө оруулагчдыг энэ мэт ёс бус байдлаар үргээж байхаар бүхэл бүтэн тусгаар улсын нэрийн өмнөөс тэр 100 сая ам.долларыг нь өгчих хэрэгтэй мэт санагдана.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
“Хан ресурс”-ийн 100 сая ам.долларыг нь “өгчихөөч”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани