Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” үйлдвэр төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ

“Эрдэнэт” үйлдвэр төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэДэлхийн шилдэг аж ахуйн нэгж "Эрдэнэт” үйлдвэр зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Азид томоохонд тооцогддог. Тус үйлдвэр Баяжуулах фабрикийнхаа Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийж байна. Сүүлийн гурван жил үргэлжилж буй өргөтгөлийн ажилд өөрийн цех, хэсгүүдээс гадна гэрээт 10 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажилласан гээд бодоход ямар нүсэр бүтээн байгуулалт өрнөсөн нь тодорхой. Олон хүний оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөр, техник, технологийн дэвшил шингэсэн уг өргөтгөлийг "Эрдэнэт” үйлдвэр энэ сарын 20-нд ашиглалтанд хүлээн авна. Баялаг үйлдвэрлэх их бүтээн байгуулалтын ажил цэгцэрсэн энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн даргын зөвлөх, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл хариуцсан төслийн удирдагч Р.Дэлгэртэй ярилцлаа.

-Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал ямар түвшинд байгаа вэ?

-Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр жилд 16 сая тн зэс молибдений хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх 1978 онд ашиглалтанд орсон. Байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйлдвэрийнхээ техник технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлж ирсэн. 2014 оны гүйцэтгэлээр жилд 26,1 сая тн хүдэр боловсруулсан нь төслийн хүчин чадлаа 1,6 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.

-Баяжуулах фабрикт техник, технологийн шинэчлэлийн хүрээнд шат дараатай ямар ажлууд хийгдсэн бэ?

-1983 онд "Эрдэнэт” үйлдвэр 16,3 сая тн хүдэр боловсруулан төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшиж, 1984 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20,0 сая тоннд хүргэхээр Өөрөө нунтаглах хэсгийн төслийг боловсруулсан юм. 1989 оны 12-р сард хөвүүлэн баяжуулах 5-р ээлжийг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулсан. 1996 онд 20,6 сая тонн хүдэр боловсруулснаар үйлдвэрийн өргөтгөлийн эхний үе шат дууссан юм. Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн оролцогч талуудын санаачилгаар "Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвийг анх 1994 онд боловсруулсан. Ингэхдээ үйлдвэр өөрийн ашгаас санхүүжүүлэх нөхцөлтэйгээр батлуулж ажилласан нь "Эрдэнэт” үйлдвэрт шинэ техник, технологи нэвтрүүлэх чиг хандлагыг тодорхойлсон гэж хэлж болно. Энэ арга хэмжээ нь өнгөрсөн бүхий л хугацаанд "Эрдэнэт” үйлдвэрийн тогтвортой, ашиг орлоготой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. "Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвийг 1994-2004 онд I үе шат, 2004-2014 онд II үе шат гэж бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр бид 2015-2018 оны богино хугацааны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө гарган ажиллаж байна. Түүнээс гадна 2015-2025 оны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж байна.

- Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөх ямар нөхцөл шалтгаан үүссэн бэ?

- Уурхай доошлох тусам уул геологийн нөхцөл хүндэрч, боловсруулж буй хүдэр дэх зэсийн агуулга буурч, баяжуулагдах чанар муудаж байна. Үүнийг дагаад таваарын бүтээгдэхүүн гаргалт тогтмол унаж, борлуулалтын ашиг орлого буурах хандлага ажиглагдсан нь жам ёсны үзэгдэл юм. Тиймээс өнөөдрийн гаргаж буй таваарын бүтээгдэхүүний тоо хэмжээг (баяжмал дахь зэс ойролцоогоор 125000 тн/жил) одоогийн түвшинд хадгалах техникийн болон зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь техник технологио сайжруулж металл авалтаа ихэсгэх, нөгөө нь хүчин чадлаа нэмэгдүүлэн хүдэр боловсруулалтын хэмжээг өсгөх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлаар манай үйлдвэрийн мэргэжилтнүүд маш нухацтай хэлэлцэж, судалж, гадаад, дотоодын ижил төстэй үйлдвэрүүдийн туршлагыг үзсэний үр дүнд хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх, техник технологио сайжруулах энэ замыг сонгосон.

- Сүүлийн жилүүдэд Баяжуулах фабрикийн өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд маш их ажил хийлээ. Заримаас нь дурьдвал...?

- Бутлан тээвэрлэх хэсгийн КСД, КМД маркийн бутлууруудаа сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, сайжруулсан бутлуураар сольж, шигшүүрийн машинуудаа Австри улсын "IFE” фирмийн шигшүүрийн машинаар сольсон зэрэг техник технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Өөрөө нунтаглах хэсгийн төслийн хүчин чадлыг 1.3 дахин нэмэгдүүлсэн. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн флотпаркийн бүрэн шинэчлэл хийж 35.0 сая тонн хүдэр хүлээн авч баяжуулах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ баяжуулалтын шинэ технологи нэвтрүүлсэн. Хаягдын аж ахуйн хүчин чадлыг нэмэгдүүлсэн гээд хийсэн бүтээснээ тоочоод байвал нилээд юм бий. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсноор дээрх шинэчлэлүүдийн үр дүн харагдана.

-Өргөтгөлийн ажлыг хэдий хугацаанд ямар зохион байгуулалт, үе шаттай хэрэгжүүлэв?

- Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил 2012 онд техник, тоног төхөөрөмжийн тооцоо судалгаа, сонголтоос эхэлсэн гэж үзэж болно. 2012, 2013 онд зураг төсөл, техникийн бичиг баримт баталгаажуулах, тоног төхөөрөмж худалдан авах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гээд өргөтгөлийн ажил бодитой эхлэхэд шаардлагатай бэлтгэл хангагдсан. 2014 оны 4-р сараас өргөтгөлийн ажлыг эхлүүлэх шийдвэр гарснаар угсралт хийх гүйцэтгэгч байгууллагууд ажилласан. Эрдэнэт үйлдвэр ХХК нь Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн зөвхөн захиалагчийн үүрэг гүйцэтгээгүй. Үндсэн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ өргөтгөлийн ажилд өөрийн мэргэжилтнүүдийн хүч боломжийг дайчлан, нэгтгэн зохион байгуулж, ерөнхий удирдлагаар ханган ашиглалтанд оруулж байгаа нь онцлог.

- Гадаад, дотоодын ямар компаниудтай хамтран ажиллав?

- Гадаадаас ОХУ-ын "РИВС”, БНХАУ-ын машин үйлдвэрлэлийн "Найпу”, "CITIC”, үндэсний барилга үйлдвэрлэлийн "Тунамал-Үйлс”, "Улаанбаатар-БУК”, "ОТК” ХХК, "Вера сервис”, Орхон аймгийн "Бүтээл”, ”Баяжуулагч одод”, ”SASS”, ТӨСОМА”, "Техмонтаж” ХХК гээд олон үйлдвэр албан байгууллагын санаа зорилго нэгтэй эвсэг хамт олон энэ бүтээн байгуулалтанд оролцож байна. Үндэсний барилга үйлдвэрлэлийн компанийн ажилчдын ур чадвар дээшилж, хандлага өөрчлөгдөн гадаадынхнаас дутахааргүй болсон байна.

- Нэвтэрч буй технологи, тавигдаж буй тоног төхөөрөмжийн талаар...?

- Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлд манайхтай ижил төстэй гадаад, дотоодын үйлдвэрүүдэд өнөөдөр ашиглагдаж байгаа маш өндөр технологи, хүчин чадалтай БНХАУ-ын "CITIC” фирмийн хагас өөрөө нунтаглах тээрэм SAG 9.75x4.88, бөмбөлөгт тээрэм МШЦ 6,71х9,75, "Найпу” фирмийн булинга шахах насосууд 550NZJA-MR, бүрэн автомат булинга ангилагч АГЦУ 838х7, ОХУ-ын хацарт бутлуур ЩДП 15х21, Австрали улсын "Метso” фирмийн конусан бутлуур HP400, Австри улсын "IFE” фирмийн шигшүүр, соронзон металл ялгагч зэрэг тоног төхөөрөмж сонгосон. Түүнээс гадна технологийн үйл ажиллагаа бүрэн автоматчилагдан дэлхийн түвшинд хүрлээ.

- Өргөтгөл ашиглалтанд орсноор эдийн засгийн ямар үр ашиг авчрах вэ?

- Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсноор хүдэр дэх металлын агуулга багассан, баяжуулагдах чанар түвэгтэй болсон энэ үед таваарын бүтээгдэхүүний хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Энэ өргөтгөлийн хүрээнд барилга угсралтын томоохон хэмжээний ажил хийгдсэн нь цаашид үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор технологийн бүдүүвчийг өөрчлөн сэлгэж үйлдвэрлэлээ дахин нэмэгдүүлэх үндэс суурь болох ажил хийгдсэн гэж үзэж байна.

- Монголын уул уурхайн хөгжилд "Эрдэнэт” үйлдвэрийн оруулж буй хувь нэмрийн талаар таны бодол...?

- Манай улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүх "Эрдэнэт” үйлдвэрийн хөгжилтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл "Эрдэнэт” үйлдвэр Монголын уул уурхайн салбарт дэлхийн түвшинд гарч буй техник технологийн үрийг авчран тарьж ургуулан нутагшуулах хөрс нь болохын зэрэгцээ уул уурхайн боловсон хүчин бэлтгэх сургалтын болон туршилтын том бааз суурь болж ирсэн. "Эрдэнэт” үйлдвэр Монголын эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэхэд том хувь нэмэр оруулдаг.

- Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

М.ОДГЭРЭЛ

 

“Эрдэнэт” үйлдвэр төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өчигдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани