Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Баяр Монголын чухал асуудлуудыг гадныханд ашигтай, монголчуудад л ашиггүй байдлаар шийдвэрлэсэн

С.Баяр Монголын чухал асуудлуудыг гадныханд ашигтай, монголчуудад л ашиггүй байдлаар шийдвэрлэсэн216 ЖИЛИЙН УЛСЫН ТӨСӨВТЭЙ ТЭНЦЭХ ОЮУТОЛГОЙН ОРЛОГЫГ С.БАЯР
6 ЖИЛИЙНХТЭЙ ТЭНЦЭНЭ ГЭСЭН…
 
 
С.Баярт цаазаар авах ял оногдуулсан иргэний хөдөлгөөдийн төлөөлөгч Ч.Мөнхбаяртай ярилцав.
 
-С.Баярын АНУ дахь 7 байрны дуулианыг та бүхэн юу гэж үзэж байна вэ?
 
 
-Г.Уянга гишүүн С.Баярыг эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөө АНУ-д угааж байна гэж мэдэгдсэн. Тэгвэл С.Баяр "Оюутолгойтой холбоотойгоор ийм дуулиан гарч байна" гэж дахин дахин хэлж, эх үүсвэрийг нь гаргаж ирж байна гэж ойлгогдлоо. Энэ хүн Г.Уянга гишүүнийг гадаадын захиалгатай мэдэгдэл хийсэн гэж байгаа. Хаанахын ч захиалгатай гээд байгаа юм? Бас шүүхэд өгнө гэж байгаа. Шударга ёсны төлөө тэмцэгч бид нэгнийгээ хамгаална. Хөдөлгөөнийхнийг С.Баяр гадны гар хөл гэсэн. Энэ бүхнийг бид хүлцэхгүй. С.Баяр бол Монголын чухал асуудлуудыг бүх гадныханд ашигтай, таатай, зөвхөн монголчуудад л ашиггүй, таагүй байдлаар шийдвэрлэсэн. Тэгэхлээр гадныхан С.Баярыг юу гэж эсэргүүцэж шүүмжлэх юм. Өөрөө энэ асуудал Оюутолгойтой холбоотой, энэ асуудалд гадны гар хөл оролцсон гээд, гэмт хүн гилбэлзэнэ гэгчээр өөрийгөө илчлээд байгаа юм биш үү.
 
Бид энэ С.Баяр гэдэг хүний ард түмний эсрэг үйл ажиллагаатай эртнээс тэмцэж ирсэн. 2009 онд бол бүр үгээ барж байсан. Тэр үед Оюунтолгойн гэрээ Хиагтын гэрээ шиг сайн сайхан юм боллоо гэх суртал ухуулга их хийгдэж байсан. Харин бид Оюутолгойн гэрээ бол Хиагтын гэрээ шиг тусгаар тогтнолыг алдагдуулж байна, С.Баяр бол өнөө цагийн шанзав Бадамдорж юм байна гээд ийм зураг үйлдээд сөрөг ухуулга хийж байсан (үзүүлэв). Тэр үед С.Баяр би хариуцна, толгойгоороо хариуцна гэж ам л ангайвал хэлж байсан. Элдэв цэнгэсэн наргисан паян нь ч үл тасарна. Тэгэхлээр нь, бармен С.Баяр "Оюутолгой” гэх бичигтэй нанчдыг хундагануудад хийж, "Уугаад бай, уугаад бай, хариуцлагыг нь би хүлээнэ” гэж байгаа плакатыг үйлдэж эсэргүүцэж байлаа (үзүүлэв).
Оюутолгойн талаар би судалж, ном болчихоор их зүйл бичиж, "С.Баяр сайд аа, Оюутолгойн төлөө хамтран тэмцье!” гэсэн хэдэн арван хуудас өргөх бичгийг өгч байсан. Нэгэнт цаашаа болчихсон хүн чинь цаашаагаа л явдаг юм билээ.
 
Оюутолгойн гэрээ бол "Айвеноу Майнз Монголиа (АММ) болохоор чармайна, оролдоод үзнэ" гэсэн, "Монгол улс болохоор бүх л юманд буруудна, зөвхөн буруудна" гэсэн утгатай ялын бичиг байсан. Тэгээд "АММ чармайна… Монгол улс буруудна” гэсэн энэ зурагт хуудсыг хийж байсан (үзүүлэв). С.Баярын шадар гурван цэрэг "Оюутолгойн гурван баатар” гэгдсэн, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх гэсэн 3 сайд гэрээг үзэглэсэн. Тэр гурвыг Монголын хилийн өмнөд чанадад буй өндөгнөөс 3 толгойтой луу гарч Монгол улсыг галаар тургин хуйхалж байгаа болгон дүрсэлсэн зурагт хуудас (үзүүлэв)...
Энэ бүхэн бол 2009 оны явдал шүү дээ. Гэтэл энэ хүн Оюутолгойн асуудалтай байнга холбоотой байж ирсэн байна.
 
 
-Оюутолгойд БНХАУ, ОХУ-ын оруулсан хөрөнгөнөөс илүү гадаадын хөрөнгө оруулалт орж ирж, улс орны хөгжил дэвшилд эрс эргэлтийг гаргасан, мөн улс орны үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулсан гэж ЕС асан С.Баяр хэлж байгаа шүү дээ?
 
 
-Гадаадынхан Оюутолгойд бараг нэг доллар барьж ирээгүй. Хувийн зардал мардлаа бол даасан л байх. Манай л 100 хувийн хөрөнгө оруулалт шүү дээ. 5-7 мянган жилийн өмнөөс л монголчууд тэндээс зэс ашиглаж ирснийг нотлох олдворууд бий, тэгээд ч зэстэй толгой буюу Оюутолгой гээд нэрлэчихсэн байгаа. Зэсийн эрэлчин гэж алдаршсан геологич Д.Гарамжав гуай албан ёсоор нээсэн орд. Яахлаараа ч гадныхан нээсэн болчихдог юм, "нээсэн бол гадных” гэдэг хууль яахлаараа ч байдаг юм. Оюутолгойн хөрөнгө оруулалт гэдэг бол манай баялгийн нэрийг барьж байж л босгосон зээл. Юмаа барьцаалаад зээл авахыг хэн чиг л чадна шүү дээ. Тэгээд ч энэ хөрөнгө оруулалт гэдэг бол Хятадын нөлөө, хяналт голлосон. "Хятадаас хамгаалах гэж ингэлээ” гэдэг бол далан худал.
 
 
-Оюутолгойгоос маш их ашиг олно гэж саяхан С.Баяр гуай хэлсэн байна лээ дээ? 
 
 
-Хэнд ашиг унах юм? Монголд л лав их өр л ирнэ. Анх Оюутолгойг эзэмшихэд нэг тэрбум доллар хэрэгтэй гэж байсан, цаашдаа бүр 30 болох нь. Оюутолгойд байгаа гэж анх хэлэгдэж байсан баялгийн хэмжээ улам өсөх ёстой, гэтэл Рио Тинто зэсийг нь 4 дахин, алтыг нь 3 дахин бага байна гээд байж байгаа. Зэсийн үнэ бараг л алтных шиг болохгүй юм бол асар их алдагдалтай болно гэдэг. Тэр алдагдлын 34 хувийг, бас хөрөнгө оруулалтын 34 хувийг өндөр хүүтэйгээр төлөх их өр Монгол улсад ирнэ. Байгаль орчин сүйднэ... Юу юу болох гэж байна гэж санаж байна?
Оюутолгой монголчуудад 170 мянган ажлын байр бий болгоно гээд л А2 нүүр дүүрэн реклам яваад байдаг байсан, одоо 56 дахин багасчихаад байгаа.
Оюутолгой бол монголчуудыг аварч, Монголыг сэргээн мандуулах их баялаг. Гэтэл С.Баяр төслийн хугацаанд 30 тэрбумын ашиг олно, 6 жилийн улсын төсөвтэй дүйцэх ашиг олно гээд байж байна. 2009 оны 10-р сарын 6-нд гэрээ байгуулагдахад С.Баяр төсөл дор хаяж 60 жил үргэлжилнэ гэж байсан. Жилд төсвийн 10 жаахан илүү хувийн ашиг өгөх гээд байгаа юм уу, хаашаа юм. Цагтаа Оюутолгойгоос 216 жилийн улсын төсвийн дайтай орлого олно гэдэг байсан. Тэр 210 жилийнх нь орлогыг хааш нь хийчихээд байгаа юм?
 
 
Манай аливаа ордоос 1-рт, дарга нарт хээл хахууль, 2-рт, дарга нарын шахааны гэдэг хууль бус бизнесийн орлого, ийм л ашиг орж ирдэг, ерөнхийдөө бол Монголд өр, хохирол авчирдаг дүр зураг л харагдаад байгаа. Сүүлийн үед Ч.Сайханбилэгийн ЗГ-ын ашгийн томьёолол гарч ирсэн. Тэр нь бол Монгол улс ухаж гаргаж ирсэн алтыг өндөр үнээр худалдаж авах нь хангалттай ашиг гэж байгаа юм.
 
 
-Ноён С.Баяр би Оюутолгойн гэрээг байгуулснаараа бахархдаг гэсэн байсан?
 
 
-Хувь хүнийхээ хувьд бахархаж болно шүү дээ, хангалттай шалтгаанууд байж болно. Тэр хүн хувь хүний эрх ашгийн үүднээс яриад байдаг юм уу, улс орны эрх ашгийн үүднээс яриад байгаа юм уу гэдэг нь ойлгогддоггүй.
Гэрээг хуулинд нийцүүлж зас гэж УИХ-ын 57-р тогтоол гарсан. Засаагүй. Монголын эрх ашгийг уландаа гишгэдэг, устгадаг, харийн эрх ашгийг бурханчлан шүтдэг, манай өндөр албан тушаалтнуудын эрх ашгийг эрхэмлэдэг, үнэн юм нэг ч байдаггүй, хууль ёсны юм нэг ч байдаггүй жишгийг С.Баяр тогтоосон. Би жишиг тогтоосон, тэр жишгийг одоо Монголын төр барьж байгаа гэж өөрөө хэлж байна билээ.
 
 
Оюутолгойн ХОГ байгуулагдсанаас хойш удалгүй маш нууцаар, УИХ-ын гишүүн ч үзэж болохгүй нууцын зэрэглэлтэйгээр Хувь нийлүүлэгчдийн гэрээ (ХНГ) гэж байгуулагдсан. Тэр нь бол гадны талд маш их давуу байдлыг олгож, улмаар Монголын эзэмших хувийг 34 биш, 6 хувь болгосон байсан. Ийм хоёр янзын гэрээ байдаг жишиг одоо Тавантолгойд хэрэгжих гэж байх жишээтэй.
 
 
Дээрх ХОГ байгуулагдсанаас хойш 21 хоногийн дараа бас нэг нууц гэрээ байгуулагдаж, Оюутолгойн сор хэсгийг тасдаж, Энтри Гоулд компанид өгсөн. Тэр нь Оюутолгойн 20-30 хувь. Үүгээр бол, Монгол Оюутолгойн 70-80 хувийнх нь 34 хувь буюу 24-27 хувийг эзэмшинэ. Би-Эйч-Пи гэрээнээс гадуур 2 хувийг эзэмшиж байна. Ерөнхийлөгч хаана хэдэн хувь байгааг би мэдэхгүй байна гэж байсан. ЕС Н.Алтанхуяг Оюутолгойн учрыг олохгүй байгаа гэж байсан. Ийм л болчихсон.
Монголын төр 100 хувь өмчилж, Рио Тинто, Айвеноу Майнз хоёр ашиглаж, Энтри Гоулд хэсэг талбай болон талбайд байгаа нөөцийг эзэмшиж, Туркёз Хилл Рисорсиз төслийг хэрэгжүүлж байна гэж байгаа юм. Уг нь Монголын төр Айвеноу Майнз хоёрын л асуудал байсан, өөр олон ойлгомжгүй тал орж ирэх ёсгүй байсан. Одоо цаашдаа 14 банк, 400 компани гаднаас оруулж ирнэ гээд байж байна. Юугаар нь бахархах юм бэ?
 
 
-С.Баярыг бас ч гэж хийсэн юмтай хүн гээд байгаа шүү дээ. Ам сайтай хүн цөөнгүй?
 
 
-Хамаг юмыг мартчихаар тэгдэг байхгүй юу. Тухайн үедээ бол Оюутолгойг гадагш нь өгсөн, ураны ажил их хөөцөлдсөн, атрын аян хийлээ гэдэг нь алга боллоо, таван төгөлдөршил гэдэг нь онигоо болоод дууссан. Атрын аяныг чинь Оюутолгой зэрэг баялгийг харьд өгөхийн тулд, суртал ухуулга маягтай хийсэн юм шүү. Уул уурхай хэрэггүй, муу муухай гээд л хулгайчдын дүрс гаргаад, газар тариалан л хэрэгтэй, гоё гээд инээж ханиаж байгаа улсын дүрстэй реклам гаргаад байдаг байсан.
Оюутолгой зэсээр Эрдэнэтээс 7 дахин их нөөцтэй, алтаар Бороогоос 40 дахин их нөөцтэй, мөнгөөр Асгатаас 2 дахин нөөцтэй, бусад баялгийг нь бол тооцолгүй манай тал хаяж, гадны тал хулгайлж байгаа. Эрдэнэт нэг үе улсын төсвийн 80 хувийг бүрдүүлж байсан. Тэгэхдээ С.Баяр Эрдэнэтийн гэрээ Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй гэж хэлсэн. Юу ярьж байна вэ? Монгол ард түмний эрх ашигт нийцсэн зүйл гэж сөнөх, устаж үгүй болохыг л ойлгодог бололтой.
Оюутолгойн төлөө тэмцэгч Авирмэд гуай сэжигтэйгээр гэнэт нас барсан. Тэр хүнтэй санал бодлоо солилцож, "Оюутолгойн 42 тезис” өгүүллээ танилцуулж байсан. Их санал бодол нийлдэг байсан. Авирмэд агсан Оюутолгойн гэрээ бол өмнөд хөршийг л хөгжүүлэх гэрээ гэдэг байсан.
 
-Та нар чухам яагаад С.Баярт цаазын ял эчнээ оноолоо гээд байгаа юм бэ? Яагаад чухам С.Баярт л ийм ял оноов?
 
 
-С.Баяр зөвхөн Оюутолгойтой холбоотой бус. Маш их гэм буруу, нүгэл хилэнцийг үйлдсэн. Монгол орныг сөнөж мөхөх жишиг рүү оруулсан. 1990 оноос хойших өндөр албан тушаалтнуудыг гэм нүглээрээ тэргүүлэгсдийн нэг.
Энэ хүн өөрийгөө шалгуулна, Оюутолгойн асуудлаар авлига авсан эсэхээ шалгуулна гээд байгаа. Тэрийг нь биелүүлэх хэрэгтэй. Бид ч зохих газраар нь шалгуулах гэж байна.
Бас манай дарга нар чинь солиорчихсон юм уу, хаашаа юм? Хачин хачин юм маш их ярих боллоо. Ерөнхийлөгч маань би интэй хүн гэсэн. С.Баяр бол "би ямар солиорсон биш, 7 байшингаар яах юм” гэж байна. Гэтэл АНУ-д 7 байшинтай байсан нь улам нотлогдож байна. Тэгэхлээр өөрийнх нь үгээр бол солиорсон болж таарлаа.
Олон хөдөлгөөний бид бүхэн ярилцаад энэ хүний үйл ажиллагааг эх орноосоо урвасан гэж тодрхойлж болох юм байна гэж дүгнэсэн. Эх орноосоо урвасан хүнд цаазын ял оноох ёстой. Ингээд бид цаазын ял оноохоор шийдвэрлэсэн дээ. Ер нь Монгол улсад цаазын ялыг байхгүй болгосон нь дарга нар эх орноосоо урвасан хэргээр цаазын ял авахгүй л гэж тийм захиалга өгсөн юм билээ шүү дээ.
С.Баярын 7 байшингийн асуудал, бас Оюутолгойн асуудал өрнөөд энэ хүнийг эхэлж онцоллоо. Цаашид том толгой 20 гаруй урвагчийг зарлана. Урвагчийн хар дэвтэрт бүртгэж, Урвагчийн хар номыг гаргана. Том урвагч болгоноор хэвлэлийн хурал хийнэ. Урвагч гэж хэн бэ гэдгийг ард түмэнд ойлгуулна. Энэ 7 хоногт 3 урвагчийг 3 хэвлэлийн хурлаар зарлах гэсэн чинь арай амжсангүй. Зардал мөнгөний асуудал гээд аар саар мэт асуудал гол бэрхшээл болчихоод байх юм…
 
 
Ярилцсан П.Тулга
С.Баяр Монголын чухал асуудлуудыг гадныханд ашигтай, монголчуудад л ашиггүй байдлаар шийдвэрлэсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани