Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газар “зөв ухралт” хийлээ

Засгийн газар “зөв ухралт” хийлээ-Хууль зөрчсөн төсөл хууль тогтоогчдын өмнө сөхрөв үү-

Засгийн газар Тавантолгойн төслийг эргүүлэн татлаа. Төрийн тэргүүн "цаг алдлаа” гэж зэмлэсний маргааш, удтал хүлээсний эцэст УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө өөрсдийн хүсэлтээр "ухарч нүүсэн”-ий учир юунд байв. Үүнийг ажлын хэсгийн, Тавантолгойг гацаагчдын ялалт гэж битгий бодоорой. Хууль тогтоогчдын өмнө хууль зөрчсөн төсөл сөхөрч байна гэвэл үнэнд дөхөх биз. Магадгүй энэ "зөв ухралт”-ын цаана зөв урагшлах зам нь нээгдэж байж ч мэдэх юм.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга  хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Ингэхдээ  Хөрөнгө оруулалтын гэрээний төслөөс гадна хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт материал болох ашиглалтын тусгай зөвшөөрөл, хамтран ажиллах гэрээ, хамтын ажиллагааны төлбөрийн тооцоолол, газартай холбоотой  эрх, тооцооллын томьёо, Ухаа худаг Гашуунсухайтын төмөр замын концессын гэрээ, Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэхтэй холбоотой төсөв санхүүгийн зардлын тооцоо, төслийн талаар ТББ-уудаас ирсэн саналуудыг, Засгийн газрын 150, 151 дүгээр тогтоолуудыг нэмж өргөн мэдүүлсэн байдаг. Гэтэл концессийн гэрээгээр ажиллах компани хэр цэвэр вэ, гадаад өр нь эрсдэлд хүргэх үү, Арбитрын шүүх дээр очиход англи хэл дээрх орчуулгыг дагах тул тэр орчуулга нь хаана байна вэ гэлцсээр өчигдөр Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн "цаг алдаж”, Санкт Петербургт очоод Ерөнхий сайдын өгсөн мессежээр бол "нэг суурин дээрээ хэт удаан эргэнэ” гэгч нь болсон. Харин дотооддоо бол "хуулиа дагая” гэсэн байр суурьтай нэр бүхий гишүүдийг "төрийн дайсан” мэт үзэцгээж байв.

Гэтэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "Бизнесийн дээд хэмжээний чуулга уулзалт-2015” дээр хэлснээрээ уг төслөө эргүүлэн татсаныг өнөөдөр УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ. Бүтэн хоёр сар хууль бус төсөл зүтгүүлээд бөөн ажил удсан ч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэнд "ялагдсан” энэ төсөл цаад утгаараа олонхоор түлхүүлж дэмжүүлж байгаад дэмжигдчихнэ гэж бодсоны цаана олон хууль, тогтоомж  зөрчигдөх байв.  Тиймээс ч хуулийн төслөө эргүүлэн татсаны цаана ямар нэг тохиролцоо, дарамт шахалт байгаагүй, хуулийн хүч байсных гэж харагдаж байна.

Юуны өмнө төмөр замаа Төрийн өмчит "МТЗ” компанидаа биш консорциумд өгье гэснээрээ Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2 дахь заалт, ҮАБЗ-ийн 2011 оны 35/32 зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2012 оны 121 тогтоол зөрчигдөх байв. Төрийн өмчит компани консорциумаас муу ажиллана гэж хэн баталсан юм бэ. Энэ бол тухайн төрийн л менежмент. Яагаад өмнө нь ашигтай ажиллаж чадаад байсан "МТЗ”-г энэ ажлыг нугалж чадахгүй гэж үзэж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг нь боомилов гэдгийн цаана "өөр асуудал” оршоод байсан болов уу. Консорциумаар гүйцэтгүүлэхээр "тохиролцоотой” байсан бол дээрх хуулийг эхлээд унших байж. Хүчтэй бол уг хуулиудыг цуцлуулах байсан аж. Тийм биш бол хэнд ч, юу ч амлах хэрэггүй юм. Магадгүй үүний дараа "Энержи ресурс” гомдолтой үлдэж байгаа нь лавтай. Гэхдээ төр үндэсний эрх ашигт, олонхид нийцсэн шийд гаргадгаараа хүчтэй байдаг. Жишээ нь мөнгөний бодлогын хүүг нэмснээр зээлээр хувийн хэвшлийн байгууллагаа ажиллуулдаг аж ахуйн нэгжүүд гомдолтой үлдээж, бага орлоготой болон бараг орлогогүй иргэдээ инфляцийн ачааллаас чөлөөлж талхных нь үнийг хэвээр үлдээдэгтэй төстэй гэх үү дээ.

Ийм "аврал, аллага”-ын харьцаагаа тэгшитгэхийг Шинэчлэлийн ч, Шийдлийн ч Засгийн газар  ихэд хичээсэн. Харин энэ удаад төр "МТЗ”-г хуулийн дагуу байгуулсан. Хууль зөрчиж сульдаахгүй. Ингэвэл "Эрдэнэс Тавантолгой” шиг шүтээн мэт компани байгуулчихаад шүншигийг нь авчихаад хог дээр хаяж "дарж байж даргын хэргэм хүртээсэн” нэгэн хүнийг золиосолж буйтай адил хэрэг болно. Тиймээс төр өөрийн шийдвэрээр байгуулсан компани бүрээ ашигтай ажиллуулна. Энэ талаар орос ах нарын шийдвэртэй ижил байр суурь баримталж байна. Харин хятад ах нар шиг төрийн компаниа алдагдалтай ажиллаад ч хамаагүй бүхэл бүтэн улсыг өөрөөсөө хамааралтай болгох цалам шидээд ир гэж явуулдаггүй. Энэ бол манай төрт ёсны уламжлалт арга барил.

Тун удахгүй хуульд нийцсэн Тавантолгойн гэрээний төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газар дахин өргөн барих биз ээ. Энэ төсөл нь  Монголын төр Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замаа анхнаасаа л 51 хувийг нь эзэмшиж явна. Төмөр замын бусад чиглэлийн сүлжээгээ барих хөрөнгөө эндээс олно, БНХАУ-тай байгуулсан транзит тээврийн гэрээгээр Монгол Улс төмөр замын тээврийн хөнгөлөлттэй тариф авсан. Энэ хөнгөлөлтөө Монгол Улс ашиглана гэдгийг лавшруулсан төсөл байх ёстой.

Мөн АН-ынхан тэнэг л биш бол сонгуулиар амласандаа хүрч, "нүүрс иддэггүй”, зөвхөн түлж хэрэглэдэг, нүүрс гэдэг үгээс залхсан иргэдэд хамгийн их хамаатай хэсэг бол 1072 хувьцааны асуудлыг  шийдэх төсөл оруулж ирэх байж гэж найдаж байна. Энэ асуудал саяын буцаагдсан төсөлд тусахдаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 дэх заалт, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 121 тогтоол зөрчигдсөн. Тэр тусмаа "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд их хэмжээний хэлцэл хийгдэж байгаа тул Засгийн газрын зүгээс "Компанийн тухай” хуулийн "Их хэмжээний хэлцэл хийх” гэсэн 88 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг дагаж мөрдөх ёстой гэдгийг ч мэдээгүй царайлж гадны хөрөнгө оруулагчид нь "Наадах чинь танай л асуудал” гээд, манай төсөлчид "Манай л асуудал, дотроо ярья” гэсээр үл тоосон. Энэ алдаагаа засах байх гэж найдъя.

Нэгэнт энэ гэрээг байгуулснаас хойш Засгийн газар ямар ч нөхцөл тавьж болохгүй, борлуулалтын орлого зөвхөн гадагшаа урсана гэдгээ мэдэж байгаа бол "Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг бүрдүүлж байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хангаж шийдвэрлэх нь улс төр, эдийн засгийн талаасаа оновчтой болов уу.

"Бүх орлого зөвхөн гадагшаа урсах” нөхцөлтэй энэ гэрээнээс Монголд хэзээ, ямар ашиг орж ирэх вэ гэдэг нь хамгийн чухал байсан. Хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллар "орчим” гэдгээс өөр нааштай хариу өнгөрсөн хугацаанд сонссонгүй. Гэтэл гэрээнд "Энержи ресурс” компанийн ашиглаж буй Ухаахудагийн уурхайн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж тооцно гэсэн нь бүр ч дотор харлуулсан.  Дээр нь "Энержи ресурс” компанийн "ММС”  дэх өр, "Эрдэнэс Тавантолгой”-г хараар будахын цаана давуу тал болон хяналтгүй эрх хоёрын аль нь илүү ноёрхох бол гэдгийг сайтар ойлгож байж төрд зөвшөөрөл өгөх ёстой. Эсвээс өнөөдөр Тавантолгойг "тохиролцоот” консорциумдаа өгсний хариуд хожмын өдөр дүүжлүүрт толгойгоо угласантай адил хэрэг болно.  Энэ нь "30 жил+30 жил” гэрээний хамгийн ноцтой мөн чанар нь хойч үед хор хохиролтой гэдгийг сануулсан хэрэг.

Ямартай ч Засгийн газрын оруулж ирсэн Тавантолгойн гэрээний төсөл эхний удаад өөрсдийнх нь хүсэлтээр буцаагдлаа. Хуулийн өмнө буцах шалтгаан тэдэнд байж. Одоо тэднээс хүлээх зүйл нь зөвхөн хуульд нийцсэн гэрээний төсөл оруулж ирж батлуулах явдал. Түүнээс биш "хурдал” гэхээр хурдасгаад, "гацаая” гэхээр гацаагаад байх асуудал огт биш.

Хэдийгээр "Эрдэнэс Тавантолгой” компани "Чалько”-д 140-өөд сая ам.долларын өртэй гэх боловч зээлийн дарамт, хяналтгүйгээр тавиад туух баялаг маань энэ өрийн дэргэд юусан билээ. Тэгээд ч "Эрдэнэс Тавантолгой”-д төр саад биш дэм болоод явбал өрөөс гарах бүрэн боломжтойг ажлын хэсгийнхэн хэлсэн.

Сүүлийн өдрүүдэд Тавантолгойгоос байгалийн илэрлээ гэцгээх боллоо. Үүнийг ашиглах гээд бас л хуульдаа өөрчлөлт оруулна, тендер зарлана, магадгүй мөнхийн ялагч мөнөөх л компани торойгоод гараад ирэх биз. Монгол компани оролцож ажиллабал баяртай байх хэдий ч нэг компаниас болж хуулиараа тоглодоггүй төртэй, нэг баялгаас болж тэр газар нутаг дээр монгол хүн гишгэхдээ "компаниас зөвшөөрөл авдаг”-гүй байхсан. Энэ бүх алдааг засч залруулан Монголын эрх ашигт бүрэн нийцүүлснээр Монголын төрд ажиллах эрхээ "сунгах” боломжтой ч болж мэдэх юм. Энэ удаад төслийг буцааснаараа "зөв ухралт” хийлээ, Засгийн газар!

У.Оргилмаа www.Baabar.mn нийтлэлч

Засгийн газар “зөв ухралт” хийлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани