Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" 23.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ

-Монгол Улсын нүүрсний экспортын 34, Хятадын итпортын 10 орчим хувийг дангаар хангав-
Эдийн засгийн эргэлтэд бүрэн ороогүй дэлхийн коксжих нүүрсний томоохон ордод Тавантолгойн уурхай зүй ёсоор багтдаг. Тус ордод хамаардаг, коксжих нүүрс агуулсан хамгийн том хэсэг болох Цанхийн Зүүн болон Баруун уурхайгаа 2010,2013 оноос ашиглаж эхэлсэн төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн жилийн болон энэ оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр танилцууллаа.
 
Нүүрсний нүсэр зах зээл уналтад орж, үнийн хямрал үргэлжилсээр байгааг та, бид мэднэ. Хатуу, хар алтны үнэ дэлхийн зах зээл дээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд 30 гаруй хувиар хямдраад байгаа. Хямралын ийм үед "Эрдэнэс Тавантолгой" 5.8 сая тонн нүүрс өнгөрсөн жил экспортолсон нь дотоодын нүүрсний компаниудыг борлуулалтын хэмжээгээрээ тэргүүлж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 400.7 тэрбум төгрөгөөр хар алт борлуулжээ. Харин "Энержи ресурс" компани 5.2 сая тонныг экспортолсноороо удаалж буй бол МАК дөрвөн сая тонныг борлуулж, гуравдугаарт бичигдсэн байна.
 
Эх нутгийн өмнөдөд, коксжих нүүрсний хамгийн том зах зээлээс ердөө 270 км-ийн зайд оршдог нь Тавантолгойн ордын давуу тал. Бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чад-варыг бид нэмэгдүүлж чадвал энэ нүсэр зах зээлд эзлэх хувиа өсгөх боломжтой хэмээн эдийн засагчид тооцоолдог билээ. Харин өнөөдрийн байдлаар өмнөд хөршийн зах зээл, болон өрсөлдөгчдийн байдлаас Мон-голын коксжих нүүрсний экспортын хэмжээ хамаардаг. 2013 онд 75.4 сая тонн коксжих нүүрс импортолж байсан өмнөд хөршийн зах зээл өнгөрсөн жил хумигдаж, 62.4 сая тонныг худалдан авчээ. "Ёроолгүй ходоод" хэмээн цоллодог коксжих нүүрсний хамгийн том энэ зах зээлд Монгол Улсын эзлэх хэмжээ энэ хугацаанд аажмаар өссөн дүр зураг ажиглагдаж байна. Тодруулбал, 2013 онд импортынх нь 20 хувийг хангаж байсан манай улс 2014 онд 24 хувийг нь (14.8 сая тонн нүүрс нийлүүлсэн) эзлэх болсон аж. Австрали 50 хувийг нь хангаснаар зах зээлийн хамгийн том нийлүүлэгчийн байр сууриа хадгалсаар байгаа бол манай улс хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ талаарх мэдээллийг та www. sxcoal.com цахим хуудсаас лавлан харж болно. Эл амжилтад "Эрдэнэс Тавантолгой" компанийн экспорт тэргүүлэх үүрэгтэй нөлөөлжээ. Өмнө дурдсанчлан 5.8 сая тонн нүүрс нийлүүлсэн нь Монгол Улсын коксжих нүүрсний экспортод 34 хувийг эзэлж байгаа юм. Үйл ажил-лагаагаа эхэлсэн цагаас хойш нийт экспортод эзлэх "Эрдэнэс Таван-толгой"-н хувь хэмжээ үсрэнгүй нэмэгдсээр байгаа бөгөөд 2011 онд нэг хувийг эзэлж байсан бол удаах жил нь 11 хувийг эзэлдэг болж огцом дээшилжээ. Харин 2013 онд хоёр сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын нүүрсний нийт экспортын 13 хувийг хангаж байв.
 
Сайн чанарын нүүрсний "ТТ" брэндийг бий болгож, аюулгүй, тогтвортой, хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, улс орны болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулахыг "Эрдэнэс Тавантолгой" эрхэм зорилгоо хэмээн тодорхойлдог. Монгол Улсын Татварын ерөнхий газраас эрэмбэлснээр Монгол Улсын татвар төлөгч топ 10 аж ахуйн нэгжийн тоонд "Эрдэнэс Тавантолгой" багтдаг. Өнгөрсөн 2013 онд л гэхэд 42 тэрбум төгрөгийг татвар, төлбөр, хураамж хэлбэрээр улсад төвлөрүүлсэн нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн дотор "толгой цохиж" байсан юм. Харин өнгөрсөн жил улсын төсөвт төвлөрүүлсэн татварынх нь хэмжээ мөн үлэмж хэмжээгээр өссөн бөгөөд найман нэр төрлийн татвар, хураамж хэлбэрээр 2014 онд улсын төсөвт нийт 55 тэрбум төгрөг тушаажээ. "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний экспортын анхны цуваа Гашуунсухайтын боомтын зүг хөдөлж байсан 2011 оноос хойш тооц-вол тус компани улсын төсөвт нийт 132 тэрбум төгрөгийн татвар төв-лөрүүлээд байгаа аж. Харин энэ жил төсөвт төлөх татварынхаа хэмжээг 108 тэрбум төгрөгт хүргэж, өнгөрсөн жилийн үзүүлэлтээ бараг хоёр дахин өсгөхөөр зэхэж буй юм байна.
 
Компанийн санхүүгийн үзүүлэлтэд анхаарлаа хандуулъя. Алагдалтай ажиллаж байгаа, өртэй гэхчлэн ташаа мэдээллүүд өнгөрсөн хугацаанд хэвлэлээр хөвөрсөн. Харин 2014 онд "Эрдэнэс Тавантолгой"-н үйл ажиллагааны цэвэр ашиг 23.2 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх жил нь эл үзүүлэлт 24.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд нүүрсний олон компани үүдээ барихад хүрээд байгаа энэ даг үед үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд зогсохгүй, борлуулалтаа 2.9 дахин өсгөж, ийм хэмжээний ашигтай ажиллаж буй нь харьцуулшгүй сайн үзүүлэлт юм.
 
2015 оны эхний улирлын байдлаар "Эрдэнэс Тавантолгой" 1.86 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь Монгол Улсын нийт экспортын 56 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд монголчууд 3.3 сая тонн нүүрсийг өмнөд хөршдөө нийлүүлсэн аж. Зах зээл хямарч, нэг тонн нүүрсний үнэ 30 ам.доллараар доошлох нөхцөл бүрдээд байгаа хэдий ч тус компани тонн нүүрсээ 32 ам.доллараар борлуулж буй гэнэ. "Тээвэрлэлтийн явцад хэмнэлт гар-гасан учраас ийм өндөр үнээр бор-луулж байгаа" хэмээн тус компанийн Борлуулалт, маркетинг, ложисти-кийн газраас нь тэмдэглэж буй бөгөөд байнгын арав гаруй худалдан авагчид нүүрсээ нийлүүлдэг аж. Байнгын худалдан авагч гэдэг бол байнгын орлого, тогтмол ашиг гэсэн үг. Тиймээс байнгын худалдан авагч олонтой байгаа нь тус компанийн давуу талуудын нэг юм.
 
Энэ онд "Эрдэнэс Тавантолгой" 8-10 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөжээ. Нүүрсний зах зээлийг бүхэлд нь нөмөрсөн таагүй байдал энэ онд ч хэвээр үргэлжлэх төлөвтэй байгааг ажиглагчид тэмдэглэж буй Гэхдээ компани ашигтай ажиллах бүхий л арга хэмжээг авсны дүнд  экспортын хэмжээ нь ийн нэмэгдэж, айсуй жилүүдэд ашигтай ажиллах үндсэн нөхцөл бүрэлдсэн хэмээн "Эрдэнэс    Тавантолгой"-н удирдлагууд онцлон цохиж байна.
 
Дашрамд дурдахад, Цанхийн 3үүн уурхайгаас өнгөрсөн жилийн эцсийн байдлаар долоон сая тонн нүүрс олборлосон бол үндэсний компаниуд нэгдсэн "Монгол уурхайчид" түншлэл гэрээт олборлогчоор ажиллаж байгаа Цанхийн баруун хэсгээс 6.2 сая тонн нүүрс гаргажээ.
 
"Өнөөдөр"
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" 23.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани