Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТӨЛӨВЛӨГӨӨ НЭРЭЭР ӨНГӨЛӨН ДАЛДАЛЖ, МОНГОЛЫНХОО ЭРХ АШГИЙГ ХУДАЛДСАН ГЭРЭЭ

ТӨЛӨВЛӨГӨӨ НЭРЭЭР ӨНГӨЛӨН ДАЛДАЛЖ, МОНГОЛЫНХОО ЭРХ АШГИЙГ ХУДАЛДСАН ГЭРЭЭТӨЛӨВЛӨГӨӨ НЭРЭЭР ӨНГӨЛӨН ДАЛДАЛЖ, МОНГОЛЫНХОО ЭРХ АШГИЙГ ХУДАЛДСАН ГЭРЭЭ 

Оршилд өгүүлэх нь 


Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод очиж "Рио Тинто” компани, Монгол улсын Засгийн газар хооронд 2015 оны 5 сарын 18-ны өдөр "Оюутолгойн далд уурхайн ашиглалт болон санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй гэрээ байгууллаа. 

Энэ гэрээ нь Монголчууд бидний эрх ашгийг дэндүү хөсөр хаясан, Оюутолгой төслийн үр ашгийг ихээхэн бууруулсан, хуулийг илт зөрчсөн талаар өргөн олонд үнэн зөв мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ. 

Бид энэхүү төлөвлөгөө нэртэй гэрээний зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн өмнө нь байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний холбогдох зүйл заалттай тулган нэлээн нухацтай, ул суурьтай судалж үзлээ. 

"Оюутолгойн далд уурхайн ашиглалт болон санхүүжилтийн төлөвлөгөө”-ндЗасгийн газрыг төлөөлж "Эрдэнэс Монгол” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Да.Ганболд нар гарын үсэг  зурсан байна. 

Энэ гэрээ нь өнгөц харвал ашигтай мэт харагдахаар өнгөлөн далдалсан зүйл бөгөөд үүндээ Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэгэнт тусгагдсан заалтууд, тохирсон асуудлуудыг давхардуулан оруулсан байна. 

Мэдээж энэ гэрээнд зөв зүйтэй байж болох,харилцан ойлголцоод, тооцоо үндэслэлийг нь нарийвчлан хяналттай хэрэгжүүлээд явах заалтууд байгааг үгүйсгэхгүй. 

Харин огт хүлээн авах боломжгүй, яагаад ч зөвшөөрөх аргагүй, хөрөнгө оруулагч талд хэт давуу байдал олгосон, Монголын талын хүртэх үр өгөөжийг тодорхойгүй болгосон,"Оюутолгой” төслийг бүхлээр нь зөвшөөрөлгүй барьцаа баталгаанд тавихаар болсон, түүнчлэн авсан санхүүжилтээ өөр зориулалтаар ашиглахаар болсон,баталсан ТЭЗҮ-ийг ач холбогдолгүй болгосон зүйл, заалтууд олон байна. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Энэ бол гэрээ биш, төлөвлөгөө” гэж улайран мэлзэж байгаа боловч үнэн хэрэгтээ Хөрөнгө оруулалтын болон, Хувь нийлүүлэгчдийн гэрээг ихээхэн өөрчилсөн гэрээ гэдэг нь тодорхой байна.

Анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд ТЭЗҮ-д суурилаагүй, тооцоолол дутуу, Монголын талд ашиггүй олон заалтууд байгааг эргэн харж сайжруулах шаардлага байгаа бөгөөд энэ талаар гаргасан төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрүүд байсаар байтал энэ дагуу яаралтай засах ёстой гэрээнүүдийн энэ мэт ноцтой алдааг давхар хүлээн зөвшөөрсөн заалтуудыг төлөвлөгөө нэртэй гэрээндээ оруулж баталсан байна. 

"Оюутолгой” төсөлтэй холбоотой тогтоол, шийдвэр, бидний байр суурь 

Өмнө нь "Оюутолгой” төсөлтэй холбогдуулж ҮАБЗ-ийн 6 шийдвэр, зөвлөмж, УИХ-ын 4 тогтоол, Засгийн газрын 13 тогтоол гарчээ. 

Эдгээр тогтоол, шийдвэрүүд нь Монголын талын эзэмших хувийг 50-иас доошгүй хувьд хүргэх, Зэс хайлуулах үйлдвэр барих, гэрээ хэлэлцээрийг ил тод нээлттэй явуулах, Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон суурьшил, хот тосгон, дэд бүтэц, зам, ус, цахилгаан эрчим хүчний хангамж, байгаль экологи, нийгмийн асуудлуудыг багтаасан байна. 

Тухайлбал, ҮАБЗ-ийн 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4 тодорхой ордыг "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” зөвлөмжийн 2-т "Стратегийн ач холбогдол бүхий орд газрын ашиглалтанд төрийн өмчийн төлөөлөлийг 50 ба 50-иас дээш хувийн оролцоотой байлгах бодлого баримтлан ажиллахыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт чиглэл болгожээ. 

ҮАБЗ-ийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 19/14 дүгээр тэмдэглэлийн 2-т "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийгхүчингүй болгохтой холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг өсөн нэмэгдүүлэх шатлалтайгаар бий болгох”, түүнчлэн тэмдэглэлийн 3-т "Монголын талын зээлийг тооцохдоо гэрээ байгуулагдахаас өмнө хөрөнгө оруулагчийн хийсэн ашигт малтмалын хайгуулын зардлыг хасч тооцох”-оор шийдвэрлэсэн байна. 

"Оюутолгой”, "Таван толгой”-н гэрээтэй холбогдуулж "Хуулийн төслүүд буцаах, үндсэн зарчим удирдамж батлах тухай” УИХ-ын 2008 оны 12-р сарын 4-ний өдрийн 40-р тогтоолын 3.2-т "Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлыг ил тод явуулж, уг ажлын явцыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тухай бүрд нь танилцуулж байх”-аар заажээ. 

Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 16-ны 57-р тогтоолын 3-т "Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэж заагаад мөн тогтоолын 4-т энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд даалгасан байна. 

Дээрх шийдвэрүүдийн дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан байдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газар "Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 5-р сарын 8-ны өдрийн санал дүгнэлтэнд "Монгол улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-тай байгуулах Оюу толгойн орд газрыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөвтэй холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд, УИХ-ын гишүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал, сонин хэвлэлийн нийтлэлийг судалсны үндсэн дээр ЭЗБХ дараах санал дүгнэлтийг гаргаж Засгын газрын ажлын хэсэгт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гээд "Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх, нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр шууд эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөны дараа Монголын тал 50-иас доошгүй хувийг эзэмших, хөрөнгө оруулалтын анхны хэмжээ хоёрудаа өөрчлөгдөж 5 тэрбум ам.доллар болсоны эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй тул эрх бүхий байгууллагаар үнэлгээ дүгнэлт гаргуулах” гэж тус тус заажээ. 

Мөн тус хорооны дээрх дүгнэлтэнд ТЭЗҮ-тэй холбоотойгоор "Ашигт малтмалын тухай” хуулийн 30-р зүйлийн 1-д заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж хавсаргасан байх,30-р зүйлийн 2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр геологийн хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлэн нөөцийг бүртгүүлэх, удирдамжинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцохыг даалгасны дагуу урьдчилгаа төлбөртөө тооцож авах гэж буй 125 сая ам.доллар нь зээлийн хэлбэртэй, хэмжээ бага, хүү нь өндөр байгаа тухай, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол улсын хууль тогтоомжоор хувь хэмжээ заан ногдуулж буй татварыг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөж татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хэмжээг нэмэгдүүлэх, багасгахгүй байх зэрэг Монголын талын эрх ашигт нийцсэн зарчмын чухал шаардлагуудыг тавьсан байна. 

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны 01-р сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоолын: 

1.1-д: Эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөны дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлаар хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээний нөхцлийг сайжруулах талаар хэлэлцээ хийж шийдвэрлэх. 

1.2-т: "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтийн түвшинд үндэслэн нөөц ашигласны нэмэлт төлбөр бий болсонтой холбогдуулан тогтвортой байдал болон хөрөнгө оруулалтын гэрээтэй аж ахуйн нэгжүүдэд энэ хуулийн үйлчлэлийг хамруулах талаар хэлэлцээ хийх” гэж заасан нь бүтээгдэхүүний үнийн өсөлтийн түвшинд үндсэлсэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үйлчлэлийг "Оюутолгой” ХХК-д хамааруулахыг Засгийн газарт үүрэг болгосон заалт юм. 

"Оюутолгой” төсөлд эрх зүйн талаарҮАБЗ, УИХ-аас гаргасан дээрх зөвлөмж, шийдвэр, шаардлагуудаас гадна бид тодорхой асуудлуудыг тавьж байсан билээ. 

1.Хөрөнгө оруулалтын гэрээ болон төслийн батлагдсан ТЭЗҮ-гээр хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллараар батлагдсан боловч 2012 оны байдлаар 7.1 тэрбум ам.доллар хүрч 2 тэрбум доллар буюу 40 орчим хувиар өссөн тооцоо гарсан. 

Энэхүү зардлын хэтрэлтийн улмаас Монгол улсад орох татварын орлого, хувь нийлүүлэгчдэд ноогдох ногдол ашиг, үр өгөөж буурах байдалд хүрсэн.Иймд ТЭЗҮ-д тусгагдаагүй нэмэлт зардлыг компанийн санхүүгийн тайлангаас хасалт хийх, батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу ордыг ашиглах хугацаанд Монголын талын төслөөс олох ашгийг ямар ч тохиолдолд хамгаалах ёстой гэж үзэж байсан. 

2."Оюутолгой” ХХК-ийн зүгээс "Антрегоулд” ХХК-тай 2004 онд байгуулсан гэрээгээр тус компанийн эзэмшилд байгаа талбайн эрхийн 70-80 хувийг эзэмших болсон гэж мэдэгдсэн. 

Энэ нь Монголын Засгийн газар Оюутолгойн 70-80 хувийнх нь 34хувийг эзэмшихээр болж манай ногдол ашиг 1.4 тэрбум ам.доллараар буурахаар нөхцөл үүссэн гэсэн үг. 

Тийм учраас гуравдагч этгээдтэй байгуулсан гэх гэрээний үүргийг Монголын Засгийн газар хамтран үүрэх ёсгүй гэсэн байр суурьтай байсан. 

3.Мөн "Айвенхоу Майнз Лимитед” компани Монголын Оюутолгойн баялгийг үнэлүүлснээр компанийхаа 51 хувьтай тэнцэх хувьцааг Олон улсын хөрөнгийн биржээр арилжиж 4.0 тэрбум орчим ам.доллараас доошгүй ашиг орлого олсон нь Монголын талд ямар ч хамааралгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж асуудлыг тавьж байсан болно. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголынхоо эрх ашигт нийцүүлэн сайжруулахын төлөө хамт тэмцэж зүтгэж явсан нөхөд маань эрх мэдэлд хүрч төрийн тамга барьмагц хэрхэн байр сууринаасаа бүрэн ухарсаныг, мөн эрх барих хугацаандаа " Оюутолгой” төслийн талаар Монголынхоо талд ашигтай нэг ч өөрчлөлт хийгээгүйгээр зогсохгүй сая Дубайн гэрээгээр хөрөнгө оруулагч талд нэн ашигтай нөхцлөөр бүрэн найр тавин өгч байгааг ард түмэн харж байна. 

Харин тухайн үедээ бидэнд шаардуулж, шахуулж байж дээрх нааштай шийдвэрийг гаргаж байсан цөөхөн тулхтай хүмүүс өнөөдөр ч гэсэн ноён нуруу алдахгүй байгаад талархаж байна. Бид зөвхөн Оюутолгойн гэрээнд Монголдоо ашигтай өөрчлөлт оруулахын тулд Ерөнхий сайдыг огцруулах хүртэл асуудлыг тавьж тодорхой үр дүнд хүрч байсан. 

Тухайлбал, Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хийсэн удаа дараагийн яриа хэлэлцээний үр дүнд "Оюутолгой” төслийн санхүүжилтийг LIBOR нэмэх нь 6.5% болгон бууруулж, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэнд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, Монголын талын 34% ямар ч тохиолдолд буурахгүй байх зэрэг асуудлыг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож холбогдох өөрчлөлтийг хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгуулж Монголын талд 2 тэрбум ам.долларын ашигтай болсон өөрчлөлтүүдийг оруулж чадсан билээ. 

Гэтэл энэ оны 5-р сарын 18-нд Дубайд үзэглэсэн "Оюутолгойн далд уурхайн ашиглалт болон санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй гэрээ нь Оюутолгой төсөл дэх Монголын талын эрх ашиг, үр өгөөжийг томоохон эрсдэлд оруулаад байна. Төлөвлөгөө хэмээх гэрээний нэн даруй хүчингүй болгох шаардлагатай заалтууд 

1. Хөрөнгө оруулагч олон Хувь нийлүүлэгчдийн гэрээ өөрчлөгдөв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 15.30-д "Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно”, Хувь нийлүүлэгчдийн гэрээний 24.6-д "Талууд зөвхөн өөр гэрээ байгуулах замаар энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заажээ. 

"Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурсан албан тушаалтнууд тус төлөвлөгөөг гэрээ биш гэж тайлбарлаж байгаа хэдий ч төлөвлөгөөг бүх талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь өмнө батлагдсан гэрээнүүдээс давсан баримт бичиг болчихоод байна. 

Жишээ нь,"Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд болон ТЭЗҮ-д тодорхой тусгагдсан дараах асуудлууд өөрчлөгдөхөөр болоод байна. Үүнд: - Хувь нийлүүлэлтийн гэрээний 7.9-д заасан менежментийн төлбөрийн хувь хэмжээ. 

-Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан төслийн үе шатуудын тодорхойлолт. 

-Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хязгаарласан хураамжийг Рио-Тинто авах болсон. 

-Оюутолгойн гэрээний үндэс болсон ТЭЗҮ-ийн тодорхойлолтыг өөрчилсөн. 

-ТЭЗҮ-д дурдсан үр өгөөжийг өөрчлөх болсон зэргээс тодорхой байна. Өмнө баталсан үндсэн баримт бичгийг энэхүү төлөвлөгөө нэртэй гэрээ ийнхүү танигдахгүй болтол өөрчлөхөд хүргэж байгааг зөвшөөрч болохгүй. 

2.Монголын талын хүртэх үр өгөөжийг тодорхойгүй болгов. Төлөвлөгөөний 2.2.в-д "Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу "Оюутолгой” төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь "Оюутолгой” төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэжээ. 

2010 онд батлагдсан ТЭЗҮ-д тусгагдсан Монголын талын хүртэх үр өгөөж "нэрлэсэн үнэ цэнээр” 53 хувь байсныг өөрчлөн "Нийт үр өгөөжийн 53 хувь” гэж бүрхэгдүүлжээ. 

Энэ нь "Оюутолгой”ХХК-ний зүгээс санхүүгийн мөнгөн урсгалыг үр дүнгээр тооцсон хэмээнМонголын талд 71 хувийн үр өгөөж ногдох мэтээр талх, шагайгаар төлөөлүүлэн сурталчилгааны самбар байрлуулах зэргээр өмнө нь олон нийтийг төөрөгдүүлж байсантай адил утгатай зүйл болжээ. 

3.Оюутолгой төслийг зөвшөөрөлгүйгээр барьцаа баталгаанд тавихаар байна.Төлөвлөгөөний 5.6-д: "Монголын тал нь Далд уурхайн Төслийн зээлдүүлэгчдийн зүгээс тавих Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ, НӨОДТХНГ-нд нийцэж буй бүхий л шаардлагуудыг хангахад хэрэгцээтэй бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж, дэмжиж ажиллана. 

Үүнд: Далд уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнүүдийн дагуу шаардагдах барьцаалах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд бүрэн баталгаажуулах багтана. 

Зээлийн санхүүжилт авахад шаардагдах энэхүү барьцаанд "Оюутолгой”ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, Хөрөнгө оруулагчийн гэрээ болон НӨОДТХНГ-нд тусгагдсан "Оюутолгой” ХХК-ийн эрхүүд ба тус компанийн үл хөдлөх хөрөнгө хамаарна” гэж заажээ. 

Энэ нь "Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө, уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Хөрөнгө оруулалтын гэрээ, бусад эрхүүдийг барьцаалж төслийн санхүүжилтийг босгохоор болсон гэсэн үг юм. 

Ингэснээр ”Оюутолгой” ХХК-ийн нийт хөрөнгийн 34%-ийг Засгийн газар эзэмшдэг бөгөөд Засгийн газрын хөрөнгийг барьцаалахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баримтлан холбогдох зөвшөөрлийг УИХ-аас авах ёстой байсныг "Эрдэнэс Оюутолгой” ХХК нь УИХ-ын өмнөөс шийдэхээр болж байгаа нь дээрх хоёр хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Энэ бол байж болшгүй зүйл. 

4.Төслийн 2010 онд батлагдсан ТЭЗҮ-ийг ач холбогдолгүй болгов.Төлөвлөгөөний 4.2-д: "Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ гэж уул уурхайн төслийн санхүүгийн үр ашгийг тогтоох зорилгоор ашигт малтмалын ордын геологи, инженерийн шийдэл, хууль эрх зүй, үйл ажиллагаа, эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон бусад холбогдох хүчин зүйлсийг дэлгэрэнгүй тооцоолсон цогц төлөвлөгөөг ойлгоно. 

Техник, эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй төсөөллүүдэд тулгуурласан, бодит гүйцэтгэл нь ТЭЗҮ-д зааснаас өөр гарч болох тооцооллуудаас бүрдэх бөгөөд эрхзүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш болохыг Талууд хүлээн зөвшөөрөв” гэжээ. 

Ийнхүү Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2012 оны Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын баталсан журамд "Бүхий л техникийн ажлын зураг төслийг зөвхөн ТЭЗҮ-д суурилан, түүнд зааж тогтоосон үзүүлэлтүүдийн хязгаарыг баримтлан хийнэ. Хөрөнгө оруулагчийн зардлын хэтрэлт, үр ашгийн тооцоог зөвхөн ТЭЗҮ-тэй харьцуулж хийнэ” гэж заасан ТЭЗҮ-ийн тодорхойлолт, нэр томъёоноос өөрөөр тодорхойлж байгаа нь ТЭЗҮ-ийн талаарх нэгдмэл ойлголтыг алдагдуулах, улмаар 2010 онд батлагдсан ТЭЗҮ-д суурилсан Хөрөнгө оруулалтын гэрээний эдийн засгийн тооцооллыг бүрхэгдүүлж, улмаар Монголын талын төслөөс хүртэх үр өгөөжийг тодорхойгүй болгожээ.

Ордыг ашиглах, түүнээс хүртэх үр ашгийн суурь баримт бичгийг ингэж үгүйсгэж хэрхэвч болохгүй. 

5. 2010 оноос хойших санхүүгийн тайланг батлахыг Сангийн яаманд тулгажээ.

Төлөвлөөний 4.4 -д: "Монгол Улсын Сангийн яам нь энэхүү төлөвлөгөөг байгуулснаас ажлын 5 /таван/ хоногийн дотор "Оюутолгой” ХХК-ийн 2010, 2011, 2012, 2013, 2014 онуудын Санхүүгийн тайлангуудыг тушаасан байдлаар нь хүлээж авч баталгаажуулна” гэжээ. Ингэснээрээ тус гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 5 өдөрт багтаан "Оюутолгой”-н 2010-2014 оны санхүүгийн тайлангуудыг тэдний ирүүлсэн байдлаар шууд батлах үүргийг Сангийн яаманд тулгаж байна. 

Энэ нь жил дараалан гарч байсан хөрөнгө мөнгөтэй холбоотой санхүүгийн булхай, луйварыг хаацайлан хаах заалт болсон байна. 

6.Зардлын өсөлт хэлбэрээр Оюутолгойд учруулсан алдагдлыг хүлээн зөвшөөрүүлжээ.

Төлөвлөгөөний 4.3-д: Ил уурхайн үе шаттай холбогдох зардлууд 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн асуудлыг бүрэн ойлгох үүднээс удаа дараа хийсэн шалгалт, аудитууд, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын 3 сайдын хамтарсан тушаалын дагуу гүйцэтгэсэн шалгалтын дараагаар талууд дараах ойлголцолд хүрэв. 

Үүнд: а/ Ил уурхайн үе шатны нийт зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу зарцуулагдсан бөгөөд тэдгээрийг "Оюутолгой” ХХК-ийн санхүүгийн тайлангуудад үнэн зөвөөр тусгаж эдгээр тайлангуудаа Сангийн яаманд мэдүүлсэн, б/ Зардлын зөрүү нь шаардлагатай хэмжээнд тайлбарлагдсан бөгөөд Ил уурхайн үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, талуудын хооронд шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй гэжээ. 

Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 дүгээр хамтарсан тушаалаар байгуулсан "Оюутолгой” ХХК-ийн зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг "Оюутолгой” ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед ТЭЗҮ-д заасан 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардлыг 2 тэрбум ам.доллараар хэтрүүлэн зарцуулж, улмаар 1.4 тэрбум ам.доллар нь анхан шатны баримтаар нотлогдоогүй, тооцооны алдаатай, хөрөнгө оруулалтын зардалд тооцогдохгүй, Монголын тал хүлээн зөвшөөрөх боломжгүй зардал гаргасныг 2 жилийн турш судлан баримтаар нотолж дүгнэлтээ гаргасан байдаг.

Иймд өнөөг хүртэл Рио Тинто компанид төлсөн Менежментийн төлбөрийг "Оюутолгой” компанид буцаан төлүүлэх ёстой байтал үүнийг төлөхөөргүй болгож байгаа нь гайхал төрүүлж байна. 

Дүгнэлт 

1.Оюутолгойн гэрээ, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг хариуцаж байсан төрийн захиргааны төв байгууллага, хэлэлцээрийн ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд удаа дараа тавьж байсан саналууд "Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй гэрээний дараа тодорхойгүй болж, үндсэндээ ач холбогдолоо алдах байдалд орлоо. 

2.УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн тогтоол, шийдвэрүүдэд тусгагдсан Монголын талын эзэмшлийн хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх, Ашигт малтмал ашиглалтын төлбөрийг өсгөн нэмэгдүүлж авах, гэрээг ил тод нээлттэй явуулах талаар өгсөн заалт чиглэл зөрчигдөн, хэрэгжихээргүй нөхцөл байдалд хүрч байна. 

3."Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө”-ний талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын тогтоолоор өгсөн үүргийн дагуу нягтлан шалгахдаа салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой ажлын хэсэг байгуулан эцсийн дүгнэлт гаргаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох шаардлагатай байна. 

4.Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд ямар ямар асуудал тусгах, түүнийг батлах зэргийг Засгийн газар кабинетаараа шийдвэрлэсэн эсэхийг УИХ яаралтай авч хэлэлцэн дтогтоох шаардлагатай байна. 

5.Монгол Улсын Засгийн газар "Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө”-ний Монголын талд хохиролтой тусахаар байгаа олон заалтыг нэн даруй хүчингүй болгон засаж, залруулах арга хэмжээг авах хэрэгтэй байна. 

                                                                                    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
ТӨЛӨВЛӨГӨӨ НЭРЭЭР ӨНГӨЛӨН ДАЛДАЛЖ, МОНГОЛЫНХОО ЭРХ АШГИЙГ ХУДАЛДСАН ГЭРЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани