Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинто биднийг хуураад байна уу

Рио Тинто биднийг хуураад байна ууЯагаад ч юм Оюутолгой төслийнхөн монголчуудыг хуураад байна уу гэж хардмаар болоод болдоггүй ээ. Санхүүжилтийн ху­вьд томоохон бэрхшээлтэй нүүр туллаа гэх Рио Тин­тогийн удирдлагууд ма­найхныг чичрүүлж "Хө­рөнгө оруулалтаа татлаа.
 

Монголын Засгийн газарт нэг ч ам.долларын бараа харуулахгүй” гэдгээ зарлаж байсан цаг саяхан. Рио Тинтогийн энэ мэдэгдлийн дараагаас эхлээд манай улсын эдийн засгийн тэргүүлэгч салбар уул уурхай уналтад орсон гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Нүүрсний экспорт нам зогсож монголын нүүрс моодноос гарсан. Өөрөөр хэлбэл, манай нүүрсний гол харилцагч урд хөршийнхөн Рио Тинтотой үгссэн юм шиг экспортоо эрс багасгасан. Авдгаа авсан даруйдаа гуйлаа цухуйлгадаг муухай зангаа Канадууд харуулж Монголын Засгийн газартай байгуулсан гэрээний зардлаа 1.2 тэрбум ам.доллараар да­вуулж, түүнийгээ тулгахыг оролдож байгаа Рио Тинто компани Оюутолгой төс­лийн дараагийн санхүүжилтыг Дэл­хийн банкнаас санхүү­жүүлнэ гэж удаа дараа мэдэгдэж байв.Гэтэл олзуурхам үйл явдал тохиож АНУ Рио Тинтод санхүүжилт олгохыг дэмжихгүй байгаагаа албан ёсоор зарласныг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд цацааад эхэлжээ. Энэ тухайгаа Монгол дахь асар том боловч маргаантай байгаа уул уурхайн төсөлд "World Bank Group” оролцохыг АНУ дэмжихээс татгалзлаа. Тус уул уурхайн төлөвлөгөөний судалгаанд хүрээлэн буй орчинд үзүүлэх үр дагавар, хор уршгийн талаар хангалтгүй тусгасанд түгшиж байгаагаа АНУ-ын төлөөлөгч илэрхийлжээ.

 

 

Сайхан хэрэг биш гэж үү. Хаа холын АНУ-ын төлөөлөгч манай улсын байгаль орчны эрүүл орчин нөхцөлд санаа зовиносондоо Рио Тинтод хөрөнгө оруулахаас татгалзана гэдэг гайхам сайхан сэтгэл зовинол биш гэж үү. Гэтэл манайхан дотооддоо хөрсийг нь ухаж л байвал юун байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, ус, хөрсний хомсдол. Энэ тухай асуудал хөндөх нь бүү хэл амаа үдүүлчихээд харийнхны хэтэвчинд багтаад сууж байгаа дүр зураг АНУ-ын төлөөлөгчийн сэтгэл зовинолтой хэр нийцэх вэ.

 


Рио Тинто 12 тэрбум ам.долларын өртөг бүхий Оюутолгой төслөөр Өмнөговийн элсэн цөлөөс их хэмжээний алт, зэс олборлох найдлага тавиад байгаа. Хэдийгээр Дэлхийн банкнаас Оюутолгой төслийн Лондон дахь толгой компани болох Рио Тинтод хөрөнгө оруулахаас эрс татгалзаж байгаагаа илэрхийлсэн ч Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын салбар болох Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт дэмжсэн ч АНУ санхүүжүүлэх саналыг зогсоож магадгүй хэмээн ажиглагчид үзжээ. Олон улсын санхүүгийн корпорациас уг төсөлд зориулж 900 сая ам.долларыг зээлээр олгох саналыг дэвшүүлээд байгаа юм.

 


Тэгэхээр уул уурхай, нүүрсний зах зээлийн томоохон тоглогч гэгддэг Рио Тинто АНУ-ын дэмжлэгийг авч чадахгүй бол төслийн санхүүжилт дээр элгээрээ мөлхөхөөс гадна олон улсад нэр хүнд нь автоматаар унана гэдэг нь ойлгомжтой боллоо. Тэгэхээр хэлэлцээрийн ширээнд дахин суух нь тодорхой болсон манай улсын Засгийн газар болон Рио Тинтогийн асуудал бүх нийтийн нүд чихийг нээлттэй байлгаад зогсохгүй Канадуудтай цаашид маш болгоомжтой хандахыг анхааруулсан дохио болж буйг хаа хаанаа анзаармаар.

 
Тэгвэл бас нэгэн анхаарал татсан үйл явдал нь "Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолшийн "Оюутолгойн” хэлэлцээрийн явцад хугацаа зааж, яаравчлуулахгүй байгаа гэх мэдэгдэл. Мөн тэрбээр хэлэлцээрт оролцож байгаа талууд "Оюу Толгойн” гүний уурхайн хөрөнгө оруулалтыг эхлүүлэх хүсэлтэй байгаа гэдгийг онцолжээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Австралийн Хөрөнгийн бирж дээрх "Рио Тинто” компанийн нэгж хувьцаа 62.5 австрали долларын ханштайгаар арилжааг нээжээ. "Рио Тинто” компани "Оюу Толгойн” гүний уурхайг санхүүжүүлэх хүсэлтэй "BNP Paribas”, "Bank of Tokyo Mitsubishi” зэрэг олон улсын 15 банкнаас зээлийн баталгаа гаргуулсан гэх мэдээлэл. Дөрвөн тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа уг зээлийн баталгааны хүчинтэй хугацаа гуравдугаар сарын 31-нд дуусгавар болох аж. Тэгэхээр Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь зарагдаад эхэлсэн нь Оюутолгой төслийн санхүүжилт болоод манай Засгийн газрын хооронд үйл ажиллагаа явуулах боломжтой итгэлцэл үүссэн юм биш үү гэх хардлага давхар төрөөд байгаа юм. Тэгэхээр манайхан л тодорхой мэдээлэл өгөхгүй байгаагаас биш Оюутолгой төслийн ажил хэрэгжих нь тодорхой болчихсон юм биш үү. Монголын ард түмнийг Рио Тинто молгидоод байна уу, манай Засгийн газар амаа үдүүлчихээд тодорхой мэдээлэл өгөхгүй байна уу. Нэг л сэжигтэй л байна даа.

 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа өнөө үед "Оюутолгой”-н хоёр дахь төслийн санхүүжилт хийгдсэнээр манай эдийн засагт их хэмжээний гадаад валютын урсгал нэмэгдэх эерэг нөлөө бий болно. Энэ онд тус төслийн нийт зардал, хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар байх бол орлого 2,6 тэрбум ам.доллар байхаар төсөвлөгдөөд байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Монгол улсын валютын албан нөөц 2.4 тэрбум ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ оны эхний сарын байдлаар "Оюутолгой” төслийн ил уурхайн борлуулалт нэмэгдэж мөн манай улсын импорт буурснаар гадаад худалдааны алдагдал 16 сая ам.доллар гарсныг эдийн засагчид онцолсоор байгаа билээ. Далд уурхайн төслийн тухайд энэхүү ажлыг амжилттай эхлүүлэхийн тулд манай Засгийн газар болон Хөрөнгө оруулагч тал нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар байна” гэдгийг хэлсэн юм. Харин гүний уурхайн хөрөнгө оруулалтын асуудлын тухайд тэрбээр "Үүнийг бид эдийн засгийн асуудлаа харж байгаад л шийднэ” гээд "Оюутолгой-н ТУЗ-ийн хурал болсныг дуулгав. Хурлаар ойрын хугацаанд хийх ажлуудаа ярьсан гээд уг төсөл дээр Монголын Засгийн газраас хамаарч байгаа зүйл нэг ч байхгүй” гэв. Тэгэхээр ойрын хугацаанд Засгийн газар Оюутолгойн далд уурхайн төслийг эхлүүлэх ажилд эерэг шийдвэрт хүрч магадгүй нь.

 

 

М.МӨНХТУНГАЛАГ

Рио Тинто биднийг хуураад байна уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

Өчигдөр, 15:01
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

Өчигдөр, 14:48
Өчигдөр, 12:56
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани