Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Петрочайна Дачин тамсаг”-ийн хариуцлагагүй байдлыг хэн өөгшүүлээд байна вэ

"Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн ачааны машинуудад газрын тос тээвэрлэх үеэр гал алдсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өмнө нь мэдээлж байсан билээ.

Гал гарсантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Газрын тосны газраас мэдээлэл өгсөн билээ. Гал гарсан 19 дүгээр үйлдвэрлэлийн баазад нийт 200 ажилчин ажилладаг бөгөөд уг баазаас Хятад руу өдөрт 70-80 машин газрын тос зөөдөг юм байна. Уг ослын үед газрын тос тээвэрлэж явсан арван ачааны машины баруун захаас гурав дахь машинд гал гарч, дэлбэрсэн ба үүний улмаас зэргэлдээ зогссон долоон машин бүгд  шатан,  БНХАУ-ын хоёр иргэн амь насаа алдаж, нэг иргэн гэмтэн , эмнэлэгт хүргэгдсэн аж.  Улс хоорондын тээвэр учраас машины жолоочид бүгд хятад хүмүүс байсан ба, галын цурмаас хоёр хүний цогцос олдсон бөгөөд хэн болохыг одоогоор тогтоогоогүй байгаа гэнэ. Мөн хоёр хятад ажилчин олдохгүй, хайж байгаа юм байна.  Хэрэв монгол ажилчид самбаачлан тос дамжих цоргыг хааж, галын аюулын хор уршгийг багасгаагүй бол тэнд байгаа бүх объектууд дэлбэрэн, Мэнэнгийн тал тэр чигээрээ сүйрэх аюултай байсан аж.

Нөхцөл байдал одоогоор ямар байгаа талаар газар дээр нь ажиллаж буй Газрын тосны газрын Ашиглалт олборлолтын хэлстийн дарга Ч.Жамсрангаас тодруулахад "Одоогоор "Петрочайна Дачин тамсаг” ХХК –ийн олборлолт хийдэг Дорнод аймгийн Тосон уулын 19 талбайн түүхий тосны экспортын үйл ажиллагааг гал гарсаны улмаас түр зогсоогоод байгаа.  Мөн газрын тос агуулах савны багтаамж муу байгаа тул олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, ихэнх цооногийг түр хаагаад байгаа ба галын дүгнэлт бүрэн гараагүй байгаа болохоор хор хохирлын хэмжээг тодорхойлох болоогүй байна” хэмээн өгүүлжээ.

Тамсагийн сав газраас газрын тос олборлож байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг” компанитай нутгийн иргэд, ИНБ-ынхан зарга үүсгэн, Тамсагийн цэнхэр хязгаар гэж дуунд мөнхөрсөн эл нутагт газрын тос олборлож эхэлсэн тэртээ хорин хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад өдгөө унаган байгаль нь хэрхэн эвдэрч, дэлхийд ганцхан үлдсэн Мэнэнгийн уудам тал яаж хохирсныг баримт нотолгоотойгоор гаргаж тавьсны хүчинд тус компаниас байгаль орчныг доройтуулсны нөхөн төлбөрт 1,3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулахаар шүүхийн шийдвэрийг гаргуулж чадсан нь том ололт болсон юм. Ногоон цөм ТББ энэ асуудлыг хөндөж, бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юу болох, 20 гаруй жил Газрын тосоо олборлуулж байгаа Матад сум яагаад гэрэл цахилгаан ч үгүй, иргэд нь ажилгүй, хамгийн ядуу сум хэвээр байгаа вэ гэдгийг интернет мэдээллийн сайтууд,  МҮОНТВ-ээр бүх талыг оролцуулан хэлэлцүүлж байсны хүчинд ийм амжилтанд хүрч чаджээ.

Энэ оны 6-р сарын 30, 10-р сарын 12-ны өдөр МХЕГ-ын байцаагч тус компанид хоёр акт тавьж байжээ. Зөрчил арилгуулах нэртэй уг албан шаардлагад "Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой олон зөрчил дутагдлыг арилгах шаардлага тавьсан байна.

Түүнд бичсэнээр, "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 болон 21 дүгээр талбайн Тосон уулын орд газар ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн, Засгийн газраас тогтоосон квотын дагуу гадаад болон монгол ажилчдын харьцааг мөрдөөгүй, хамтын гэрээ байгуулдаггүй, ажиллагсдын нэмэгдэл хөлсийг тооцон хуулийн дагуу олгодоггүй зэргээр Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн, хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоо, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл нь чанарын баталгаагүй, тоног төхөөрөмжийн газардуулга нь даацын баталгаагүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн маш олон дутагдал илрүүлжээ. Гэтэл төрийн мэргэжлийн байгууллагын энэ шаардлага, шалгалтуудад "Петрочайна Дачин Тамсаг” компани өчүүхэн ч ач холбогдол хандуулалгүй, эдгээр шаардлагын дагуу ямар арга хэмжээ авч, зөрчил дутагдлаа арилгасан эсэх нь тодорхойгүй байсаар байсан нь эцсийн дүндээ ийм аймшигт осол гарахад нөлөөлсөн бололтой.

Эх сурвалжуудаас харахад, энэ компанийн Монгол талын захирлаар манай нэрт нийтлэлч Баабарын төрсөн дүү Дэлгэрбаяр олон жил ажиллаж байгаа гэх ба мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчигийг энэ компанитай нягт холбоотой талаар ярьж хэлэлцэх хүмүүс ч байна. Хэрэв эдгээр залуус өчүүхэн ч атугай эх оронч сэтгэл гарган, энэ компанийн хууль бус үйлдлүүдийг засаж залруулан, Монгол, Хятадын аль аль талынх нь эрх ашгийг нийцүүлж, зохицуулж ажиллаж чадсансан бол "Петрочайна Дачин Тамсаг” компани монголчуудыг үл ойшоон, Монгол төрийн хуулийг үл хүндэтгэсэн үйл ажиллагааг анхнаасаа явуулж, ингэж их даврахгүй байсан болов уу.

Д.Мигаа

“Петрочайна Дачин тамсаг”-ийн хариуцлагагүй байдлыг хэн өөгшүүлээд байна вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани