Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголбанкинд “нинжа” нар 25 тонн алт тушаана, харин “Оюутолгой” яах вэ?

 Монголбанкинд “нинжа” нар 25 тонн алт тушаана, харин “Оюутолгой” яах вэ?Монгол Улсын хэмжээнд алтны олборлолтыг нэмэгдүүлж, хайгуулыг эрчимжүүлэх зорилгоор Ашигт малтмалын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн нэг нь алтны татварыг бууруулсан явдал байв. Алтнаас авах татварыг 10 хувь байсныг 2.5 хувь болгож бууруулсан нь аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн том ажил болсон хэмээн бодлого тодорхойлогчид нь харж тайлбарлаж байв.
 
Энэ нь ч тэдний зөв гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тухайлбал, 2013 онд Монголбанкинд тушаасан нийт алтны хэмжээ ердөө зургаан тонн байсан бол өнгөрсөн онд энэ статистик 12 тонн болж "суга өссөн” юм.
 
Өөрөөр хэлбэл, манай улсын нийт алтны нөөц хоёр дахин нэмэгджээ. Энэ алтны 20 гаруй хувийг бичил уурхайчид буюу олны ярьж заншснаар "нинжа” нар тушаасан байна. Мөн багахан хувийг сум, аймгийн төв дээр алтны арилжаа эрхэлж байсан зуучлагч нар тушаажээ.
 
Эндээс нэг сонир­холтой гаргалгаа хийж болох юм. Бичил уурхайчид буюу "нинжа” нар дарсан алтаа хилээр гаргалгүй Монгол Улсынхаа Төвбанкинд тушааж, эх оронч сэтгэл гаргасан нь сайшаалтай. Тэгвэл алт үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын тушаасан алтны хэмжээ яагаад өсөөгүй юм бол.
 
Үүнийг зах зээлийн ажиглагч, шинжээчид "Алтны салбарынхан 2013 оныг хүртэл шинэ хууль гарна гэсэн хүлээлттэй байсан. Зарим нэгэн аж ахуйн нэгж, байгууллага бичил уурхайчид, зуучлагч нарт хар захаар борлуулж амжаагүй үлдсэн алтны нөөц тодорхой хэмжээгээр байсан.
 
Бичил уурхайчид Төвбанкин дээр ирээд алтаа тушаахад хуульд харшлах зүйл үгүй. Харин алт олборлогч жижиг аж ахуй нэгж, компаниудын хувьд гурван тэрбум орчим төгрөгийн гүйлгээ хийгддэг. Тиймээс тэд татвараас зайлсхийж, "нинжа” нар болон зуучлагчаар дамжуулж алтаа тушаасныг үгүйсгэхгүй” гэж таамаглаж байна.
 
Энэ жил алт тушаалт нэмэгдэж 25 тоннд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа. Үнэндээ энэ нь муу зүйл биш. Монголбанкны алтны нөөц нэмэгдвэл валютын нөөц нэмэгдэж байна гэсэн үг. Энэ хэрээр төгрөгийн  ам.доллартай харьцах ханш чангарна.
 
Төвбанкны алтны нөөц нэмэгдэхийн хэрээр тухайн улсыг эдийн засгийн хүч чадалтай байна гэж үздэг. Хэр хэмжээний алт байна, тэр хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулагчид, улс орнууд итгэж зээл, тусламж өгдөг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс төлбөрийн чадвартай гэдгийг илэрхийлэх ганц үзүүлэлт нь энэ.
 
Харамсалтай нь Монголбанк валютын нөөцөө нэмэгдүүлж байгаа ч хадгалж чадалгүй 10, заримдаа 50 хувийг нь борлуулчихаад байгаа юм. Яагаад гэвэл манай улсын эдийн засагт бэлэн мөнгөний эрэлт их байна.
 
Зарим хүн "Цаашид валютаа хадгалах хэрэгтэй. Монголбанк энэ чиглэлээр ажил­лаж, алтны нөөцөө нэмэг­дүүлэх бодлого барьвал зөв алхам болно” гэж үзэж байна. Мөн үндэсний цөөхөн аж ахуйн нэгж, бичил уурхайчид л алт тушааж байгаа. Гэтэл "Оюутолгой” компани өнгөрсөн онд 20 орчим тонн алт үйлдвэрлэж  экспортолсон.
 
Энэ алтыг Монголбанкинд тушаагаагүй, шууд хилээр гаргачихсан. Тэгсэн хэр нь гаалийн статистикт энэ мэдээлэл нь байдаггүй. Тиймээс цаашид хилээр гаргаж буй алтны хэмжээг мэдээлж баймаар байна” гэж байр сууриа илэрхийлж байгаа юм.
 
Магадгүй "Оюунтолгой” компанийнхан "Бид алт гаргадаггүй. Баяжмал гаргадаг учраас хэдэн тонн алт, мөнгө гаргаж байгаагаа хэмжиж мэдээлэх боломжгүй” гэх биз. Тэгвэл Монголоос ачуулсан тэр баяжмал дотор чинь алт, мөнгө гараад явж байгаа.
 
Чили, АНУ-д ч ялгаагүй зэсийн уурхайтай, танай компани. Эдгээр улсын гаалын мэдүүлэг, байцаалтад хилээр гаргасан алт, мөнгөний чинь хэмжээ бичигддэг юм билээ. Энэ асуудал дээр зөвхөн "Оюутолгой” компанийг чичлэх биш. Манай гааль, татварын ерөнхий газрынхан ч ажиллахгүй байна.
 
Г.Ганчимэг
Эх сурвалж: Зууны мэдээ
Монголбанкинд “нинжа” нар 25 тонн алт тушаана, харин “Оюутолгой” яах вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани