Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойд хөрөнгө оруулах биш хөрөнгө ЛУЙВАРДАХ гэрээ байж

 Тавантолгойд хөрөнгө оруулах биш хөрөнгө ЛУЙВАРДАХ гэрээ байж
Тавантолгойд хөрөнгө оруулах биш хөрөнгө ЛУЙВАРДАХ гэрээ байж

-ТАВАНТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ТАЛААРХ УИХ-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ-
Өнөөдөр Улсын Их хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй Засгийн газраас дөрөвдүгээр сарын 23 ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Хамтын ажиллагааны гэрээ”, "Хөрөнгө оруулалтын гэрээ”, "Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжү үлэх гэрээ” болон бусад шаардлагатай асуудлыг судалж, дараах дүгнэлт гаргажээ.
Үүнд:

16. ДҮГНЭЛТ
Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжийн дагуу ажиллаад дараах дүгнэлт, шийдвэрийн төслийг бэлтгэн танилцуулж байна.

16.1 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай хийхээр бэлтгэсэн Хөрөнгө оруулалтын Гэрээ болон дагалдах бусад гэрээ нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.

16.2 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар зарласан Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоол нь Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт заасан "Тавантолгойн орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран олборлолт явуулна” гэж заасан заалт, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04/03 дугаар зөвлөмжүүд, Ухаа худаг - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих эрхийг төрийн өмчит "МТЗ” компанид олгох Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 тогтоол, "МТЗ” ХК-д төмөр замын суурь бүтцийн концесс олгосон 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолуудыг тус тус зөрчиж байна.

16.3 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтанд ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүд нь Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцээгүй, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаагүй байна.

16.4 "Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй. Энэ талаархи зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй байна.
Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороо 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 05 дугаар тогтоол гарган "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгах” үүргийг Засгийн Газар өгсөнийг биелүүлээгүй байна.
Мөн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдаанаас гаргасан 04/03 дугаар Зөвлөмжийн 4 дэх заалтаар "Монгол улсын иргэдэд олгосон "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьцааны ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах” үүргийг Засгийн газарт өгсөн нь хэрэгжээгүй байна.

16.5 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад Гэрээнд тусгаагүй. Консорциумтай байгуулах Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл Монгол улсад ашиггүй байгаа нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэ цэнийг бууруулж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, тус компанийн үнэ цэнийг бууруулж, хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах боломжийг хааж байна.

16.6 Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар шалгарсан Консорциумтай хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг мөрдөөгүй, түүнийг хэрэгжүүлээгүй байна.

16.7 Тавантолгойн ордыг ашиглах Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, төмөр замын концессийн Гэрээ нь Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангаагүй, Монгол улсын гадаад бодлогод баримтлаж буй Гуравдагч хөршийн бодлоготой нийцэхгүй байна.

16.8 Тавантолгойн нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хэлбэр нь Монгол улсад эдийн засгийн үр өгөөж багатай, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Тавантолгойн уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгон хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн охин компанид шилжүүлэх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон2015 оны 04/03 дугаар зөвлөмжүүд, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2-ын 2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг тус тус зөрчиж байна.

16.9 Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд заасан "улстөрийн албан тушаалтаныг хэлэлцээрийн аль нэг талд оролцуулахгүй байх” заалтыг Засгийн газар зөрчиж улстөрийн албан тушаалтан Монгол улсын сайд М. Энхсайханаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахлуулсан байна. Улмаар тухайн улстөрийн албан тушаалтан нь үндсэндээ дангаараа шийдвэр гарган УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан удирдамжид заасан "гэрээний төсөл боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий зөвлөгөө үзүүлэгч байгууллагын туслалцааг авах” гэснийг зөрчсөн байна.
Ингэснээр олон улсын нэр хүнд бүхий хууль, санхүүгийн зөвлөхүүд хөлсөлж авсан хөрөнгө оруулагч Консорциумын талтай адил түвшинд ажиллаж чадаагүй байна. Ажлын хэсэг төрийн ашиг сонирхлын үүднээс харах ёстой олон асуудлууд, тухайлбал хөрөнгө оруулагч талын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагчийн дотоод бүтэц, үйл ажиллагааны дүрэм журмыг судлах, гэрээнд буй нарийн тодруулах, тухайн гадаадын хөрөнгө оруулагчийн харьяалдаг улстай Монгол Улс байгуулсан олон улсын гэрээнүүд төсөлд хэрхэн нөлөөлөхөд дүгнэлт хийх гэх мэт дан ганц төрийн албан хаагчдын хийх боломжгүй олон асуудлыг орхигдуулжээ.

16.10 Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолын хавсралтын 1.4-т "... орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх” гэж заасан атал Засгийн газар зөвхөн Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих асуудлыг шийдвэрлэж Тавантолгой-Сайншанд-Хөөт- Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлд шинээр төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлээгүй байна. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг орхигдуулсан байна.

16.11 Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дүгээр тэмдэглэлийн 1.2-т заасан чиглэл зөрчигдөж сонирхлын зөрчилтэй компани уралдаант шалгаруулалтанд шалгаруулсан байна. Засгийн газар нь 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтанд үлдсэн 6 компанийн дунд уралдаант шалгаруулалтыг үргэжлүүлэн явуулсан атал уралдаант шалгаруулалтад оролцоогүй, "Энержи Ресурс Корпораци” ХХК, түүний охин компани болох "Энержи Ресурс” ХХК-ийг шалгаруулсан байна.

16.12 Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмших "Энержи Ресурс Корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших "Чайна Шенхуа Энержи” компани нь гадаадын хуулийн этгээд байх тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар гадаадын хуулийн этгээдүүдийн 100 хувь хяналтанд орж байна.

16.13 Тавантолгойн ордыг ашиглах Төслийн компанийн 51 хувийг эзэмшихээр шалгараад байгаа "Энержи Ресурс Корпораци”-ийн хувьцаа нь толгой компани болох Кайманы арлын "ММС” компанийн их хэмжээний өрийн барьцаанд байх тул төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжгүй гэж үзэж байна. Санхүүгийн хүнд байдалд орсон "ММС” компанийн хувьд "Тавантолгой” ордыг ашиглах эрхийг олж авах нь бизнесийн өрсөлдөгчгүй болж, нөөцөө нэмэгдүүлэх замаар зах зээлийн үнэлгээгээ өсгөж, санхүүгийн хүндрэлээс гарах боломж болж байна.

16.14 Төсөлд оруулах Хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4 тэрбум гэсэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтанд одоо ЭР-ийн Ухаа худгийн уурхайд оруулсан ЭР-ийн Ухаа худаг ордод оруулсан хөрөнгө оруулалтыг 1 тэрбум доллар тооцож байна. Гэвч ЭР-ийн Ухаа худаг уурхайд оруулсан бодит хөрөнгө оруулалт хэд болох, үнэлгээг хэрхэн тооцох, аргачлал, томьёололтой холбоотой заалт байхгүй байна. Гэтэл ЭР-ийг эзэмшдэг толгой компани "ММС” нь 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийт 1 тэрбум 285 сая ам. долларын богино болон урт хугацааны өртэй гэдгийг "ММС”-ийн 2014 оны жилийн эцсийн тайланд (хуудас 14 болон notes 23, 25, 26) тусгасан байна.

16.15 Хөрөнгө оруулалтын Гэрээний заалтуудаас харахад ЭР нь 4 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа яаж ч тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй болж байна. Тус компани амалж байгаа 4 орчим ам.тэрбум долларын хөрөнгө оруулалтаа гэрээний гэрээний 30 жил, сунгалтын 30 жилийн хугацаанд нийт 60 жилийн хугацааны турш үргэжлүүлэн цувуулж хийх, эсвэл Тавантолгойн ордыг ашиглаж олсон орлогоосоо хөрөнгө оруулалт болгон буцааж хийх, эсвэл хөрс хуулалт гэх зэрэг өндөр зардалтай үйл ажиллагааны зардлыг өсгөн тооцох зэргээр хөрөнгө оруулалтыг өөрийн үзэмжээрээ хийхээр зохицуулжээ.

16.16 ЭР нь Тавантолгойн ордыг ашиглах эрхийн дагуу олж авч байгаа эрх, ашиг сонирхолыг барьцаалж хөрөнгө оруулалт босгож байна. Энэ нь тус компанийн давуу тал биш бөгөөд Тавантолгойн ордыг ашиглах эрх авснаар үүсч байгаа боломж юм. Хэрэв Засгийн газар энэ боломжийг ЭТТ-д зөвшөөрсөн тохиолдолд ЭТТ өөрөө хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой юм.

16.17 Хөрөнгө оруулалтын Гэрээний 8.4 (с)-ийн (ii) болон (d)-ийн (vi)-д зааснаар Санхүүжүүлэгч нь Гэрээний зүйлийг бусад этгээдэд шилжүүлэх, ЭР-ийг Гуравдагч этгээдээр сольж, эрх үүргийг нь тухайн этгээдэд шилжүүлэх эрхтэй байна. Үүнээс харахад эхнээсээ Гэрээнд ингэж бусад этгээдэд барьцаалах, шилжүүлэх эрх олгосон зохицуулалт тусгаж байгаа нь ЭР нь цаашдаа ийм үйл ажиллагаа хийх зорилготой бэлтгэж, эдгээр заалтын дагуу ирээдүйд ЭР нь Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээнээс гарахаар төлөвлөжээ гэж үзэж байна.

16.18 Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал нь Гадаад хэргийн яамаар хянагдаагүй, албан ёсны орчуулга хийгдээгүй гэрээний төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Оюутолгойн гэрээг байгуулахад Гадаад хэргийн яам албан ёсоор орчуулгыг нь хянаж, Улсын Их Хуралд өргөн барьсныг тэмдэглэх нь зүйтэй.

16.19 Уул уурхайн томоохон төслийн асуудлаар Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээ бүр ямар нэг хэмжээгээр маргаан дагуулдаг, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй нь цагийн шалгуураар тодорхой болдог, улмаар тухайн үед ажил хариуцаж гэрээ байгуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй болдог буруу жишиг Тавантолгойн гэрээний төсөл боловсруулах явцад ч давтагджээ.
Олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна.
Иймд Засгийн газрын ажлын хэсгийн холбогдох улс төрийн албан тушаалтан болон төрийн албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлагатай.

16.20 Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээг байгуулахдаа Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд үүрэг хүлээх нь зүйтэй байна.

16.21 Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж Ажлын хэсгээс дүгнэж байна.
Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол хүчингүй болсноор "Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн хууль ёсны эрх ашиг хангагдах болно. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоол хүчингүй болсноор 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтанд багтсан 6 компанийг дахин хууль, тогтоомжид нийцүүлэн сонгох боломж нээлттэй хэвээр үлдэх бөгөөд Улсын Их Хурлаас шинээр батлах тогтоолд нийцүүлэн Засгийн газар уралдаант шалгаруулалтыг үргэжлүүлэн явуулж богино хугацаанд дуусгах боломжтой.

16.22 Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 3-ын 1 дэх заалт болон 2010 оны 39 дүгээр тогтоолын 1-ийн 5 дахь заалтын дагуу Засгийн газар нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой.
Иймд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоолуудыг нэгтгэн Улсын Их Хурлаас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж, Улсын Их Хурлын зүгээс хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд үзэж "Тавантолгойн ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.
Ажлын хэсгээс дүгнэлт гаргахад судалсан материал болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа тогтоолын төслийг хавсаргав.
Ажлын хэсгийн дарга Л. ЭРДЭНЭЧИМЭГ
Гишүүд: А. БАКЕЙ
Су. БАТБОЛД
О. БААСАНХҮҮ
Д. ГАНХУЯГ
С. ГАНБААТАР
Б. НАРАНХҮҮ
Д. СУМЬЯАБАЗАР
М. СОНОМПИЛ
Б. ЧОЙЖИЛСҮРЭН
Тавантолгойд хөрөнгө оруулах биш хөрөнгө ЛУЙВАРДАХ гэрээ байж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани