Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Шинэбаяр: Тавантолгойг шийдээгүй цагт МАН засгаас гарах уу

 Ц.Шинэбаяр: Тавантолгойг шийдээгүй цагт МАН засгаас гарах ууХамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-АН  ирэх сарын 3-нд эхлэх ээлжит бус чуулганаар  МАН-ыг засгаас гаргах асуудлыг өргөн барина гэсэн. Парламентад суудалгүй намууд үйл явдалд ямар дүгнэлт хийж байна?
 
-Дэлхийн  түүхэнд байхгүй сөрөг хүчингүй парламент бүрдсэн. Бүгдээрээ засагт нэгдээд орчихсон. Тэгээд юу хийж байгааг нь хар л даа. Сөрөг хүчингүй учраас Ерөнхий сайд нь гадаадад  очиж ажил хийчихээд ирээд онгоцны буудал дээр би ийм юм хийсэн гэж ярьдаг болчихоод байгаа шүү дээ, манайд.  Хэзээ Ерөнхий сайд нь гадаад томилолтын асуудлаа танхимаараа хэлэлцүүлэхгүй, Уул уурхайн сайдаа унтаж байхад нь хаяад явчихдаг, тэгээд өөрөө явж ирээд онгоцны буудал дээр юу хийсэн тухайгаа ярьдаг байсан юм бэ. Сөрөг хүчингүй учраас АН, МАН хоёр засгаас хэн түрүүлж гарах тухай тоглолт хийж сууна. Миний харж байгаагаар бол  АН нь Тавантолгойн асуудлыг эргүүлэн татуулсан. Тэгвэл Тавантолгойн асуудлыг шийдээгүй цагт МАН засгаас гарч чадахгүй. Тэдний засагт орсон зорилго нь тэр шүү дээ. Өмнөх МАНАН-г эргээд харъя л даа. Оюутолгойн гэрээг батлуулахын тулд засагт хамтарсан. Тэр зорилгоо биелүүлчихээд гарсан биз дээ.
 
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг  УИХ-ын төвшинд ярьж байгаа. Энэ талаар?
 
-Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг явуулах тухай удаа дараа ярьсан. Гэсэн ч  хуулийн өөрчлөлтийн тухай  үндсэн төсөл нь намын дарга нарын гар дээр ирээ ч үгүй  байхад  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж   ийм хуулийн төсөл байгаа гээд хавар анх ам нээсэн шүү дээ.  Тэр үед албан ёсны вэб сайтад нь тавигдаагүй байсан, сүүлд л  оруулсан байх.  Ер нь бол  Ерөнхийлөгчийн яриад байгаа хуулийн төслийн санаа нь Монголд улс төрийн намын институцийг үндсэнд нь устгахаар, ач холбогдлыг нь бууруулахаар, нам гэдэг үндсэн нэр томъёоллын ач холбогдлыг алдуулах  хуулийн төслийн тухай ярьж байна лээ. Тухайлбал, улс төрийн намыг Дээд шүүх бүртгэхээ болино. Хэдэн гишүүнтэй гэдгээ зарлачихад л болчих юм шиг ярьж байна. Ингэвэл Зүүн Европын орнууд шиг 200, 300 намтай болдог, улс орон нь хоёр гурван намын дарангуйлалд ордог систем рүү явах нь. Тиймээс бид Зүүн Европын орнуудын дампуурлаас сургамж авч, ийм замаас гарах ёстой байтал түүн рүү оруулах тухай ярьж байгаа нь нэг том асуудал. Хоёрдугаарт, намын хатуу гишүүнчлэлийг хэвээр үлдээж байна. Тэр байтугай бүр баталгаажуулж байна. Улс төрийн намын гишүүн "Намын гишүүн”, "Дэмжигч”  гэсэн хоёр статустай байх гэнэ. Тэгээд төрийн албан хаагч намын гишүүн байж болно гэж байна. Одоо байгаа 180 мянган төрийн албан хаагч аль намд ирэх вэ. 31 гишүүнтэй намд орох уу, одоо эрх барьж байгаа намын гишүүн болох уу. Болохгүй гэвэл ажлаа өгнө шүү дээ. Тиймээс энэ асуудал улс орныг дотор нь хоёр хуваачихаж байна. Үндэсний эв нэгдлийг ингэж хагалан бутаргах эрх Ерөнхийлөгчид байхгүй. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн төсөл  Ерөнхийлөгчийн санаачилсан  төсөл гэж харагдаагүй.  Тэр бол гадаадын захиалга. Яаж ч бодсон монгол хүний оюун санаанаас гарсан хуулийн төсөл биш. Гадаадаас оруулж ирсэн, нэр бүхий хоёр нам Ерөнхийлөгчийг барьцаалж хоёр талаас нь шахаж сууж байгаад албаар дуугаргаж байгаа асуудал гэж бодож байна.
 
-Парламентад  суудалгүй  намууд   хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Сонгуулийн дараа  парламентад суудалтай намуудыг  авсан саналын дүнгээр санхүүжүүлнэ гэж байгаа. Хэрэв Улс төрийн намын тухай хууль Ерөнхийлөгчийн ярьснаар хэлэлцэгдэж батлагдаад явчихвал, Монголд маш олон нам бий болно. Энэ тохиолдолд төрийн албан хаагчдыг намдаа элсүүлсэн хоёр намд л ашигтай болж цаашид хоёр намын байнгын, мөнхийн эрхийг баталгаажуулах  өөрсдөдөө зориулсан  ийм л хуулийн төслийг гадаадад захиалж хийлгээд Ерөнхийлөгчөөр хэлүүлж байна шүү дээ.
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд та юу хэлэх вэ?
 
-Хаврын чуулган завсарлачихсан.  Намрын чуулганы хугацаа богино. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн төслийг  ч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг  ч үндсэндээ хэлэлцэж  амжихгүй, хийе гэвэл ээлжит бус чуулган зарлахаас өөр гарцгүй гэж  харж байлаа. Одоо ээлжит бус чуулган хийх нь тодорхой болж  хугацаа нь зарлагдчихлаа,  тэгэхээр хэлэлцүүлэх байлгүй дээ. Хэрэв хэлэлцүүлэхгүйгээр хийе гэвэл хуйвалдаад явуулчихаж магадгүй. Гэхдээ тиймдээ тулбал  Монголын ард түмэн  дуугүй байж байгаад хийлгэчихгүй байх.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ц.Шинэбаяр: Тавантолгойг шийдээгүй цагт МАН засгаас гарах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани