Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тоймчийн төөрөгдөл ба "Том толгойт" ЗГ-ын шийдвэр

Тоймчийн төөрөгдөл ба "Том толгойт" ЗГ-ын шийдвэрЗасгийн газраас Францын Парис хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, олон улсын арбитрын шүүхээс Канадын "Хан Ресурс” компанид 104 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаа мэдэгджээ.

Олон улсын арбитрын шүүх өнгөрсөн хоёрдугаар сард манай талыг буруутай гэж үзэж Канадын талын Монголын Засгийн газраас 326 сая ам.доллар нэхэмжилснийг багасгаж 104 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргасан билээ. "Хан Ресурс” компани 2009 оноос хойш Монголд ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. 

Маргаан дэгдээх болсон шалтгаан нь 2012 онд батлагдсан "Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнд тус компанийн лицензийг хурааж авсантай холбоотой.

Ш.Гантулга тоймчийн олныг гайхшруулсан мэдээ

ОХУ-ын Уфа хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийсэн юм.

Харин үүнийг олон улсын тоймч Ш.Гантулга TV-9 телевизээр "Өнгөрсөн жил анх эхэлсэн 3 улсын дээд хэмжээний чуулга уулзалт үргэлжилж саяхан Уфа хотод болсон билээ. Үр дүн нь Монгол Хятадаас асууж байж Орос улстай харилцах боллоо, ОХУ одоо Монгол Улсад ямарч тусламжийг үзүүлж чадахгүй. Орос Монголын цаашдын харилцаа бол 2015 оны 7 сарын 10-аас хойш зөвхөн Хятад улсын зөвшөөрөлтэйгээр болох боломжтой гэдгийг анхааруулсан байна” хэмээн тайлбарласан нь олны анхаарлыг ихээхэн татлаа. |Гэвч үүнийг зарим эх сурвалжууд үгүйсгэж тийм яриа хэлэлцээр огт болоогүй гэсэн юм. Ямартаа ч олон улсын тоймчийн алдаа байсан уу, үнэхээр манай  орон хоёр хөршдөө "мад”-луулсан уу гэдгийг сошиал медиагаар хэлэлцэж цэц булаалдсаар байна.

Уламжлал ёсоор уяачдын наадам болов

Баяр наадмын гурав дахь өдөр болж байгаа уяачдын наадам энэ жил уламжлал ёсоор Хүй долоо худагт боллоо. Энэ жилийн уяачдын наадамд улс, аймгийн цолтой бөхчүүд зодоглож, уран мэхийг уралдуулсан төдийгүй, наадамчин олны баяр бахдлыг төрүүлсэн жороо морьдын уралдаан болсон.

Энэ жилийн уяачдын наадамд уламжлал ёсоор  эрлийз морьдын уралдаан болж 52 эрлийз дээд насны морьд уралдсанаас Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Ариунсайханы уяж хурдлуулсан хөөрхөн зээрд түрүүлсэн бол Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ган-Очирын өсгий цагаан хүрэн, хатан сүйх аман хүзүүдсэн бол Төв аймгийн Батсүмбэрийн уяач Лувсанбалдангийн халтар, Завхан аймгийн Дөрвөлжин сум, Монгол Улсын алдарт уяач Баяраагийн зээрд дөрвөлжин дөрвөөр давхиж, Говь-Алтай аймгийн Баян-Уул сум,  "Макс” группын уяач Жамъянгийн халиун саран дэвсгэртэй хос арвай  айргийн таваар давхисан юм.

Харин эрлийз морьдын дунд насны уралдаанд 104 нас уралдсанаас Төв аймгийн Баян сумын уяач Анарын буган хээр түрүүлсэн бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Эрдэнэбаатарын хул морь хоёрт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бямбажаргалын хар ланзан гурваар давхиж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Монгол Улсын начин Батбаатарын халтар задгай дөрөвт, харин айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын Батбилэгийн үзмэр бор айргийн таваар давхиж, унасан хүүхэд, үзсэн олноо баясгалаа.

Харин уяачдын наадмын хүчит бөхийн барилдаанд 96 хүчтэн зодоглож Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан А.Давааням түрүүлж, улсын начин Ш.Уламбаяр үзүүрлэсэн.

Алтай таван богдод 5 уулчин эрсдэв

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн "Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн долддугаар сарын 12-ны өдөр сураггүй болсон. Харамсалтай нь хоёр өдрийн эрэл хайгуулын эцэст уулчдыг эндсэн байдалтай олсон юм.

Албаны хүний мэдээлж буйгаар уулчид нэг олсоор бэхлэгдсэн байсан гэнэ. Уулчдын баг хоёр эмэгтэй, гурван эрэгтэй гишүүдээс бүрдсэн бөгөөд тэдний хамгийн ахмад нь 50 настай эмэгтэй байжээ. Мөн уулчид мэргэжлийн бус уулчид байсан юм. Өчигдөр уулчдын шарилыг Улаанбаатарт авч ирсэн юм.

Өс хонзонгийн сэдлээр авга ахынхаа гэр бүлийг хөнөөсөн хэрэг

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус сумын иргэн 52 настай  Б-г 11  настай охинтой нь хамт буудан хөнөөж, харин эхнэрийг нь хутгалж хөнөөсөн хэрэг гарсан.  Уг хэрэг энэ сарын 5-нд гарсан бөгөөд хохирогчдын цогцсыг хашаанд нь булсан байсныг Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд 11-нд олж, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнтэй хамтран шуурхай ажилласны дүнд сэжигтнийг тогтоон баривчилаад байгаа юм. Гэмт этгээд хэрэг үйлдсэнээсээ хойш нэгэн айлд бүгэж байсан гэнэ.

Энэ хэргийн сэжигтэн нь 34 настай, Б гэгч бөгөөд гэрийн эзний ахынх нь хүүхэд байжээ. Тэрбээр 2008 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл анги буюу танхайн хэргээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын хорих ангид таван жил ял эдэлсэн нэгэн аж. Албаны эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн Б энэ хэргийг өс хонзонгийн сэдэлтэйгээр үйлдсэн болохыг тогтоожээ.

 Г.Ган

zaluu.com

Тоймчийн төөрөгдөл ба "Том толгойт" ЗГ-ын шийдвэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани