Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн ханш энэ онд өснө гэж таамаглаж байна

Эдийн засагчдын өөдрөг гэмээр нэг таамаглал байгаа юм. Тэр нь ирэх онд зэсийн зах зээлийн үнэ өснө гэсэн прогноз л доо. Хэрэв энэ таамаглал үнэн бол монголчууд баярлахаас өөр аргагүй. Манай эдийн засаг, улсын төсөв зэсээс их хамааралтай болохоор энэ металлын үнэ цэнэ ингэж дэнслүүлж донслуулдаг. Гэвч мөнөөх өөдрөг гэмээр таамаглалыг үе үехэн үүл бүрхчихээд байна. Сүүлийн хэдэн өдрийн турш зэсийн үнэ дээшээ биш, доошоо уруудаж байгаа юм. 
 
ҮСХ-ны мэдээллээр өнгөрөгч онд Монгол улсын гадаад худалдаа 537.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт таван тэрбум 774 сая доллар болж, өмнөх оныхоос 35.3 хувиар өссөн бол импорт таван тэрбум 236 сая доллар болж, 17.6 хувиар буурчээ. Зэс, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, алтны экспорт 4.9 тэрбум доллар болж, нийт экспортын 85 хувийг бүрдүүлж байна. 2013 оны дээрх таван ашигт малтмалын экспорт 3.55 тэрбум доллар болж, нийт экспортын 83.1 хувийг бүрдүүлж байжээ. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.1 дахин нэмэгдэж, нэг сая 378.1 мянган  тонн болсон бол үнийн дүн нь 2.7 дахин нэмэгдэж, хоёр тэрбум 573 сая доллар болсон байна. Зэсийн экспорт нийт экспортын 44.5 хувийг ганцаараа бүрдүүлжээ. 2013 онд уг үзүүлэлт 22.2 хувьтай байсан юм. 2006 оноос дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом өсч 6730 ам.доллар давж байсан. Энэ өсөлт тэр цагаас хойш хэвээр хадгалагдаж, байнгын өсөлттэй байгаа юм. Үнийн энэ өсөлт Монголын эдийн засгийг тэлэх томоохон боломжийг олгож байгаа. Ялангуяа 2010 онд зэс 7538.4, 2011 онд 8800 ам.долларын дундаж үнэ ханштай байв. Түүнчлэн өнгөрсөн 2012 онд зэс 9000 ам.доллар гарч байсныг эргэн санах хэрэгтэй байх. 
 
Манай улсын хувьд орлого тасрах болсон үндсэн шалтгааны нэг нь экспортын гол бүтээгдэхүүн буюу Монгол Улсын орлогын үндсэн эх үүсвэр болсон нүүрс, зэс, алтны үнийг өнгөрсөн оны тавдугаар сард баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд бичсэнээс хавьгүй өндөр тооцсон явдал гэсэн дүгнэлтийг олонх эдийн засагч хэлж буй. Төсвийн хүрээний мэдэгдэлд "Тэнцвэржүүлсэн үнэ зэсийн хувьд 2015 онд нэг тонн нь 6080.2 ам.доллар, боловсруулсан нүүрсний хувьд нэг тонн нь 71.7 ам.доллар, коксжих нүүрсний хувьд нэг тонн нь 60.9 ам.доллар байхаар тус тус тооцжээ. Ингэхдээ нэг тонн зэсийг 6080.2  ам.доллар байхаар төсөвт тусгасан бөгөөд энэ нь Олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан үнийн төсөөлөл юм. Энэ байгууллагын гаргасан үнийн төсөөлөл ихэнхдээ байгаа онодог гэдгийг бас дурдах нь зөв байх. Зэсийн үнийн төсөөлөлд өөдрөг байх нэг шалтгаан гэвэл энэ. Өөр ч хүчин зүйл бас бий.
 
Хятадын бодлого тодорхойлогчид энэ долоо хоногт эдийн засгийн өсөлтөө танилцуулж 7.5-7 хувь болгож бууруулах болов уу гэж ихэнх шинжээчид таамаглаж байна. Энэ нь ч сүүлийн долоон 7 хоногийн дээд цэгтээ хүрээд байсан зэсийн ханш эргэн доошлоход хүргэв.  Лондонд зэсийн ханш бараг нэг хувийн бууралттай байгаа бол Шанхайд 1.7 хувийн бууралттай байна. Мөн гол хэрэглэгчдийн нэг АНУ-д үйлдвэрлэлийн үзүүлэлт саарсан дүнтэй гарсан нь ханшид давхар нөлөө үзүүлсэн байна. Гэхдээ зэсийн ханшийн өсөлт энэ жил сэргэнэ гэж ихэнх шинжээчид таамаглаж байгаа юм.  Bloomberg-ийн судалгаагаар 2015 онд 13 хувиар өсч оны эцэст 6600 орчим ам.доллар хүрэх төлөвтэй байна. Учир нь өнгөрсөн сард Лондонд зэсийн ханш долоон хувиар өссөн, улсын томоохон олборлогчид гарцаа бууруулах төлөвтэй байна. Учир юу гэвэл өнгөрсөн хоёр жилд ханш даруй 23 хувиар буурсан ч гэхдээ энэ нь эргээд зах зээл дээрх илүүдлийг бууруулна гэх хүлээлтийг нэмэгдүүлж буй аж. 
 
Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ нэг тонн нь 2015 онд 6.533.3 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнэ 77.4 ам.доллар байх хандлагатай байна” гэж бичсэн байсан. Үүнээс хойш улсын төсвийн орлогын 3-аас дээш хувийг бүрдүүлдэг буюу "гол нэр төрлийн эрдэс баялаг” гэсэн тодорхойлолтод албан ёсоор орсон нүүрс, зэс дээр дэлхийн зах зээл дээр дээрх үнэ өсөх хандлага огт гараагүй. Харин гол нэрийн эрдэс баялаг гэж тооцогдоогүй алтны хувьд харьцангуй өөдрөг төсөөлөл байна.  
 
Зэсийн хувьд ч зарим шинжээчид өөдрөг төсөөлөл хэлэхгүй байна. Тэдний хувьд зэсийн үнэ ирэх жил 6500 орчим ам.доллар байна гэж үзэж байгаа /Төсөвт 6900 ам.доллар байхаар тооцсон/. Goldman Sachs өнгөрсөн мягмар гарагт буюу хамгийн сүүлд гаргасан таамаглалдаа зэсийн үнэ хэмгийн дээд тал нь 6800 ам.доллар байна хэмээн таамагласан нь төсвийн төсөөлөлтэй дүйцэж байгаа ч нийлүүлэлт маш өндөр байгаа явдал зэсийн үнийг цаашид унагах хүчин зүйл болно хэмээн цохон тэмдэглэжээ. 
 
Харин 2015 оны дундаж ханшийг 6600 ам.доллар байна хэмээн таамагласан байна. Өчигдрийн байдлаар Лондонгийн металлын биржид нэг тонн зэс 6305 ам.долларын ханштай байсан юм. Цаашид ханган нийлүүлэгчид нэмэгдэх хандлагатай /Оюутолгой тэдний нэг нь/ . Харамсалтай нь 2016 оноос зэсийн ханш улам ч унана гэсэн чихэнд чимэггүй үгсийг шинжээч нар хэлж байна.
Харин нүүрсний дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлдог орнуудын нэг нь Австрали. Тиймээс Австралийн биржүүд, тэндхийн шинжээчдийн таамаглал харьцангуй бодитой байдаг. Австралийн BREE 2015 онд коксжих нүүрсний дундаж үнэ 123 ам.доллар байна хэмээн таамаглажээ. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адилхан, өсөлт байхгүй гэсэн үг юм. Ингэж таамаглах болсон шалтгаанаа БНХАУ, Канад, ОХУ, АНУ, Австрали улсууд олборлолтоо нэмэгдүүлж байгаатай холбон тайлбарласан байна. 
 
Австрали гэхэд л өнгөрсөн жил 181 сая тонн коксжих нүүрс экспортолж байсан бол энэ онд 185 сая тонныг экспортлох зорилго тавьсныг жишээ болгож болох юм. Гэхдээ олборлолт нэмэгдсэн ч орлого ашиг нэмэгдэнэ гэсэн үг биш. Австралид энэ онд олон уурхай үүдээ барьж, ажилчдаа цомхотголд оруулсан бөгөөд энэ жил ч гэсэн хэд, хэдэн уурхай хаагдаж магадгүй байгаа юм.
 
Дээрх төсөөллөөс харахад, 2015 оны төсөвт орохгүй байх өндөр магадлалтай нэг их наяд төгрөгийн ихэнх нь гол нэрийн эрдэс баялгийн ханшийн зөрүүнээс үүдэн төвлөрөхгүй байж мэдэхээр байна. Хэт улстөржиж, сандал суудлын тэмцэл хийгээгүй бол УИХ өдийд төсвийн тодотгол биш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэх мэт улс орны хөгжилд чөдөр тушаа болж байгаа асуудлуудаа хэлэлцээд сууж байж болох л байлаа.    
 
 
 
Ж.ЧИМЭГ
- See more at: http://builder.mn/mn/news/show/3/1608#sthash.SBhga4Cu.dpuf
Зэсийн ханш энэ онд өснө гэж таамаглаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани