Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны ертөнц дэх урд хөршийн шинэ “ноёрхол”

Алтны ертөнц дэх урд хөршийн шинэ “ноёрхол”Дэлхийн зах зээл дээр алтны үнэ сүүлийн таван жилийн хамгийн доод төвшиндөө хүрч, унци нь 1000 ам.долларт хүрлээ. Уг нь таван жилийн өмнө шинжээчид шал өөр таамаг дэвшүүлж байсан. Тодруулбал, дараагийн таван жилд нэг унци алт 2000 ам.долларт хүрэх нь гарцаагүй хэмээж байлаа. Гэвч яг эсрэгээрээ унци алтны үнэ таван жилийн дараа эргээд байрандаа ирж байна. Шинжээчдийн таамгийг эвдсэн гол шалтгаан юу байв.

 

Ийн буурсны нэг шалтгаан нь Евро бүс дэх өрийн хямрал болсон. Мөн сүүлийн хэдэн өдөрт Грекийн нийслэл Афин хотноо олныг хамарсан жагсаал, цуглаан өрнөсөн нь алтны үнийн уналтыг түргэтгэжээ. Нөгөөтэйгүүр Евро бүс дэх өрийн хямралд орсон орнуудад хэрэгжүүлж буй төсвийн хэмнэлтийн бодлого хөрөнгө оруулагчдын еврод итгэх итгэлийг бууруулсан байна. Үүнтэй зэрэгцээд Америк долларын нэр хүнд ч өсч эхэлснээр алтны үнэ дэлхийн зах зээл дээр уруудах замдаа оржээ.

 

Хүмүүс илүү найдвартай валютад хөрөнгө оруулж эхлэх үед алтны үнэ унадаг. Харин эсрэгээрээ дэлхийн эдийн засаг хүндэрч, валют найдваргүй болж эхлэхэд алт худалдан авалт нэмэгдсэнээр шаргал металлын үнийг хөөргөдөг жишигтэй. Эдүгээ хөрөнгө оруулагчид "амь аврах” мөнгө тэмдэгтээ доллар хэмээн итгэж байна. Яг таван жилийн өмнө ам.долларт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл навс унаад байсан юм. Тухайн үед буюу 2011 онд АНУ өөрийн хамгийн өндөр зээлжих зэрэглэлээ алдсан. Ингэснээр алтны үнэ ам.долларын эсрэг 1971 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр төвшиндөө хүрч байж. Харин одоо бүх зүйл эргээд хэвэндээ орж байна.

 

 

Гэхдээ алтны үнэ эргээд өсөх магадлал бас бий болчихоод байна. Америк долларын нэр хүнд хэдий сайн байгаа ч алтны үнэ энэ удаад Хятадын юань хаашаа эргэхээс хамаарахаар болжээ. Грек тэргүүтэй хямарсан Евро бүс буюу еврогийн зах зээл алтны ханшийг тогтоон барихаас нэгэнт өнгөрсөн. АНУ хэдийгээр ам.долларын нэр хүндээ сэргээж авсан ч цаашдаа 2014 он гэхэд ДНБ-д эзлэх өрийн нийт хэмжээ нь 200 хувьд хүрэхээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, ам.долларын нэр хүнд тийм ч урт удаан хугацаанд сайн байж чадахгүй нь.  

 

Европ болон Америкийн хоорондын өрсөлдөөний дундаас урд хөрш хожиж авахаа мэдээж мартсангүй. Хятадын Төв банк саяхан алтны нөөцөө тайлагнасан бөгөөд тус улс 2015 оны зургаадугаар сарын байдлаар төв банкиндаа 1670 тонн алт хадгалаад байна. Энэ үзүүлэлтээрээ Бүх Хятадын Ардын банк дэлхийд тавдугаарт жагсах алт хадгалагч болжээ. Хятад дээрх 1670 орчим тонн алтныхаа бага 50 хувийг 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бүрдүүлсэн гэж байна.

 

 

Нэгэнт Хятад багагүй хэмжээний алттай учраас энэ зах зээл дээр хүчтэй болсон гэсэн үг. Тэгвэл энэ өдрүүдэд Урд хөршийн хөрөнгийн зах зээл дээр "хөөс хагарах” үзэгдэл болж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл дээр уналт ажиглагдаж эхэлсэн. Грекийн хямралтай холбоотойгоор Азийн хөрөнгийн зах зээл доргиж буйгийн дотор Хятадын том зах зээл ч багтжээ. Урд хөршийн хөрөнгийн зах зээл энэ янзаар доргисоор байвал юанийн ханшид ч бас муугаар нөлөөлнө. Харин юань алтны зах зээл дээр хүчтэй "тоглогч” болсон гэдгийг дээр дурьдсан. Мөн дэлхий даяар юаньд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид ч чамгүй бий. 

 

Тэд юаниа зараад, алт худалдаж аваад эхэлбэл, шаргал металлын үнэ эргээд өснө. Энэ дөнгөж сайжирч буй ам.долларын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Ам.долларын нэр хүнд унавал эргээд дэлхийн эдийн засаг хүндрэлд орох эрсдэл бий. Харин америк болон европчууд 2009, 2010 оных шиг олон улсын санхүүгийн зах зээлийн хүчтэй "цүнами”-г хүсэхгүй.

 

Тийм ч учраас АНУ-ын холбооны нөөцийн банкны зүгээс энэ өдрүүдэд БНХАУ-ын санхүүгийн зах зээл болон Грек дэх хямралыг анхааралтай ажиглаж байна. Тэд шаардлагатай бол зах зээлийг тогтворжуулахад хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

 

Л.Энхдэлгэр

 
Эх сурвалж: www.eagle.mn
Алтны ертөнц дэх урд хөршийн шинэ “ноёрхол”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани