Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн үнэ унаж, төсвийн цоорхой томорсоор байна

Зэсийн үнэ унаж, төсвийн цоорхой томорсоор байнаДэлхийн банкнаас гаргасан урьдчилсан судалгаагаар энэ онд таваарын болон металлын ханш сайнгүй байх төлөвтэй байна. Тэдний таамаглаж байгаагаар газрын тосны ханш ч тааруухан байх нь. Тодруулбал, газрын тос, нүүрсний ханш өмнөх онтой харьцуулахад 39 хувиар унах төлөвтэй байгаа бол металлын тухайд 10-12 хувиас багагүй хэмжээгээр үнэ ханш нь буурна гэж Дэлхийн банк тооцоолж байгаа юм. Эдгээрт нийлүүлэлт голлох шалтгаан болж байна. Харин аж үйлдвэрийн таваарын ханшид эрэлт багасч байгаа нь нөлөөлнө гэж үзсэн. Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн том зах зээлтэй хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт буурснаар таваарын арилжаа сүүлийн 10-аад жилийн доод цэгтээ хүрчээ. Үүнээс гадна Хятад улс үйлчилгээ голлосон эдийн засагт шилжсэнээс нүүрс болон металын хэрэгцээ багасч байгаа нь ийнхүү таваарын ханшид сөргөөр нөлөөллөө гэж Дэлхийн банк үзжээ. Гэвч металл дотроос Хятадын зэсийн хэрэглээ нэг хувиар өсөх магадлалтай юм байна. "Голдман сакс”-ын урьдчилан тооцож бай- гаагаар сүүлийн зургаан жилийн үзүүлэлтээр хамгийн доод цэгтээ хүрээд буй зэсийн ханш ирэх оны эхээр дахин 16 хувиар унаж, 4500 ам.долларт хүрч болзошгүй гэнэ. Харин Блүүмбергийн судал- гаанд оролцсон шинжээчид 6600 ам.доллар болно гэж тооцож байгаатай харьцуулбал энэ нь маш зөрүүтэй таамаглал юм. Хятадын эдийн засаг саарч байгаа нь үнэн боловч нөгөө талаар нийлүүлэлт огцом өсч, ханшид сөргөөр нөлөөлж байгаа тал бий. 
 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Лондоны металлын биржийн хянадаг агуулахуудын нөөц хоёр дахин өссөнөөс гадна ам.долларын ханш чангарч байгаа нь олборлодог үйлдвэрлэлийн зардлаа багасгаж, үнийг нам дор барих таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж "Голдман сакс” банкны зүгээс мэдэгдэж байгаа юм. Манай орны хувьд зэсийн ханш сүүлийн зургаан жилийн доод төвшнөөс үргэлжлэн унасаар байна. Хятад болон хөгжиж буй улс орнуудад эрэлт нэмэгдэх хүртэл иймэрхүү байдалтай байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Зэсийн ханш нь дэлхийн эдийн засгийн тэлэлт, хөгжлийн нөхцөл байдлыг харуулдаг нэг гол үзүүлэлт гэж үздэг. Нэг талаас эрэлт бага байгаа ч нөгөөтэйгүүр "Оюутолгой” зэрэг компанийн олборлолт жигдэрч нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь ханшид нөлөөлж байна. Энэ сарын 25-ны байдлаар зэсийн ханш 5280 төгрөг байгаа ч сарын дунд үеэс хойш уналттай байна. Ойрын хугацаанд Хятадын үйлдвэрлэл ихэвчлэн буурсан үзүүлэлттэй гарч байгаа нь цаашдаа зэсийн үнэ ханш унах магадлалтайг баталж байгаа юм. Гэвч "Голдман сакс” банкны таамагласан хэмжээнд хүрэхгүй байх гэж найдах л үлдэж байна. Учир нь энэ оны улсын төсөвт зэсийн нэрлэсэн ханшийг маш өндрөөр төлөвлөж, өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй болоод байна. Ингээд уул уурхайтай холбоотой зарим нэгэн мэдээллийг хүргэж байна. 


 

АЛТНЫ ХАНШ УНАЛТТАЙ БАЙНА
 

 Дэлхийн зах зээлд алтны ханш сүүлийн хоёр долоо хоногийн турш уналттай байлаа. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хамгийн доод цэгтээ хүрч 1052 ам.доллар болсон бол үүнтэй зэрэгцээд "Голдман сакс” банк цаашдаа 1000 ам.доллараас ч бууна гэж таамагласан нь ханшид сөргөөр нөлөөлж эхэлжээ. Одоогийн байдлаар унц алт 1097 ам.доллар болоод байна. 


 

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ШИНЭ БИЧИЛ УУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ 
 

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Guldford coal” компани нүүрсний бичил уурхай олж илрүүлснээ мэдэгдлээ. Тус компани хайгуулын явцад 90 гаруй цэгт өрөмдлөг хийсэн бөгөөд цаашид ч ашиглалтын талбайг нэмэгдүүлэхийн тулд өрөмдлөг хийх гэнэ. Түүнчлэн тус ордын ойролцоо 15 сая тонн нүүрсний таамаг нөөц бүхий ордын олборлолт ашиглалтын лиценз эзэмшдэг "Энх тунх- Орчлон” компанийн тусгай зөвшөөрлийг 65 сая ам.доллараар худалдаж авсан байна. 
 

 

NSI ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГАА ХУДАЛДЛАА 
 

Хонконгийн биржид бүртгэлтэй "Саусгоби ресурс” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг Nawal Sunrise investment-ийн хувьцааг Хятадын компани бүхэлд нь худалдаж авчээ. Худалдаж авах хөрөнгөө энэ оны дөрөвдүгээр сард санхүүжилт хэлбэрээр олгосон байна. NSI нь "Саус гоби ресурс”-ийн 29 хувийг эзэмшиж байсан бөгөөд Хятадын зах зээл дэх борлуулалт буурсан, зардал хэтэрсэн зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас ийнхүү хувьцаагаа заржээ. 
 

 

"ШАРЫН ГОЛ”-ЫН АЛДАГДАЛ ОГЦОМ БУУРЧ ЭХЭЛЛЭЭ 
 

Нүүрсний олборлолт хийхийн зэрэгцээ баяжуулах үйлдвэрлэл явуулж эхэлсэн "Шарын гол” компани 4.7 тэрбум төгрөгийн алдагдлаа огцом бууруулж, энэ оны эхний хагаст 12.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Өнгөрсөн зургадугаар сард тус компани жилд 600 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулсан нь ийм үр дүнд хүргэсэн байна. Мөн эхний хагас жилд 12.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн төдийгүй өмнөд Солонгост баяжуулсан нүүрс экспортлохоор яриа хэлэлцээ хийж, туршилтын 25 мянган тонн нүүрсийг ачуулжээ. Шарын голын уурхайн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсонтой зэрэгцэн Хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш эрс чангарч, 6300 төгрөгт хүрсэн байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээр тэдний хувьцааны ханш ердөө 4300 төгрөг болж байлаа. Шарын голын орд нийтдээ 473 сая тонн нүүрсний нөөцтэй юм. 

 

Д.Мөнхжаргал

unen.mn
Зэсийн үнэ унаж, төсвийн цоорхой томорсоор байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани